Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэгджээ Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ "Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжиг хоёр өдөр тоглогдоно Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэгджээ Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ "Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжиг хоёр өдөр тоглогдоно Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ
Эдийн засаг
2021.10.17 10:10

Ө.Ганзориг: Сүүлийн 30 жилд үүссэн гажуудлыг тэтгэврийн реформоор л арилгаж чадна

Эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Сүүлийн гучаад жилд эдийн засаг нэг л гажуу явсаар өнөөг хүрлээ гэсэн утгатай үг шийдвэр гаргах түвшний хүмүүсийн амнаас унах боллоо. Үнэхээр ийм асуудал байна уу, байгаа бол яг ямар гажуудал үүсчихэв ээ?

-Эдийн засагчийн өнцгөөс харахад манай улс эдийн засгийнхаа суурь дэд бүтэц болох санхүүгийн системээ огт байгуулсангүй. Санхүүгийн дэд бүтцийг зам, цахилгаан, дулаан, бохирын дэд бүтэцтэй адил барьж байгуулах ёстой байдаг юм. Харамсалтай нь өнгөрсөн гучин жилд манай УИХ, улстөрчид, ардчиллын загалмайлсан эцгүүд, эрх баригчид хатуу дэд бүтэц ярьсаар байгаад таарлаа. Зам, цахилгаан гэх мэтийн дэд бүтэц л ярьсаар ирлээ. Санхүүгийн дэд бүтцээ угсарч байгуулахгүй болохоор нэг том асуудал үүссэн. Мэдээж маш олон асуудал үүссэн ч хүмүүсийн харахгүй яваа хамгийн ноцтой нь баян хоосны ялгаа, баялгийн шударга бус хуваарилалт. Цаашлуулаад яривал энэ нийгэмд төрж байгаа хүмүүст тэгш боломж гэдэг юм алга болчихсон. Тэгш боломж бол ардчиллын гол үнэт зүйл, баялгийн шударга хуваарилалтын тухайд ардчилсан эдийн засгийн суурь зарчим. Ийм хоёр том зүйл алдагдчихаад байгааг ерэн оноос хойш улс орныг удирдсан ах нар анзаарахгүй явсаар өнөөг хүрчихлээ л дээ. Социализмаас ардчилал руу шилжсэнийгээ бүх ажил дууссан гэж андуурч ойлгосон. 1990 онд баян, ядуу хүн гэж үгүй, хөрөнгө чинээ, орлого цалин гээд бүх зүйлээрээ нийгмийн ижил статустай байсан улсыг гучхан жилийн дотор дэлхийд ховор баян хоосны ялгаатай улс болгочихсон. 300 жил капиталист системээр явсан улсын хүрээгүй түвшинд хүрлээ.

-Баян, хоосны ялгаагаараа юу?

-Тийм. Зэрлэг капитализм гэж ярьдаг Америк гэх мэт улстай харьцуулахын аргагүй, манай улсын баян, хоосны ялгаа тэднээс хэдэн арав дахин их болчихсон. Ердөө гучхан жилийн дотор яаж ийм том ялгаа гаргаж чадав аа, ямар эдийн засгийн бодлого явуулахаараа өнөөгийн хэцүү байдалд хүргэчихэв ээ гэж өөрсдөөсөө асуух цаг болсон. Гэвч энэ талаар ярьж хөөрч байгаа хэн ч алга. Ер нь бид өвчний шинж тэмдэгт л их анхаардаг. Эмчилнэ гэхээрээ шинж тэмдэг рүү нь онилоод, шинж тэмдгийг нь дарах төдий эмчилгээ хийсээр өнөөг хүрсэн. Суурь шалтгааныг нь оношилж огт чаддаггүй. Эдийн засаг дээр гээд ярихад л зээлийн хүү өндөр, валютын ханш савлагаатай, цалин бага байна гэсэн шинж тэмдэг л яриад явдаг болохоос суурь өвчин, суурь мөн чанарыг нь олж илрүүлж чаддаггүй сул талтай. Эдийн засагчдаа энэ чиглэлд анхаараач гэж уриалмаар байна.

-Баян хоосны ялгаа бүр даамжирвал ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Ирээдүйд нийгмийн тогтворгүй байдал үүсгэх том эрсдэлтэй. Бүр тодотгоод хэлбэл үндэсний аюулгүй байдалд заналхийлэх өндөр эрсдэл бий. За тэгээд цаашлуулаад яривал мөнгөтэй, хөрөнгөтэй хэсэг рүүгээ дайралт хийх, нөгөө талдаа мөнгөтэй хөрөнгөтэй нь ядуу тарчиг хэсгийнхээ боломжийг байнга дээрэмдэх, бүх тендер, хамаг бизнесийг өмнүүр нь дайрч орж булааж авах, тэр нь өв залгамжилсан маягаар капиталист феодалийн системд шилжих гэх мэт сөрөг үзэгдлийг улам гааруулна. Тэгэхээр одоо УИХ ажлаа хиймээр байна. УИХ, улстөрчид нэг л зүйлийг хийх ёстой. Баян хоосны ялгааг бууруулах, чинээлэг дундаж ангийг гаргаж ирэх тэгш боломжийг бэлдэх, баялгийн шударга хуваарилалт хийх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах учиртай. Боксчин залуугийн асуудлаар долоо хоног хэрэлдсэнийхээ дараа баривчилгаа энэ тэр гэж мөн л долоо хоногийн турш талцаж маргаад суух юм. Улстөрчид, ард түмнээрээ иймэрхүү цаг зуурын жижиг сажиг асуудлаар долоо, долоон хоногоор маргалдаж явсаар байтал 2022 он гарах гэж байна. Монгол Улс чөлөөт зах зээлд шилжээд бараг 32 жил болчихлоо. Бид ерээд онд өглөө таван цагт босоод талханд дугаарлаж зогсохдоо, өлөн зэлмүүндүү аж төрж явахдаа ирээдүйн тухай өнөөдрийнх шиг ийм гундуу бодолтой байгаагүй. Чөлөөт зах зээл, ардчилсан нийгэм илүү сайн сайхныг авчирна гэж хүсч мөрөөдөж явсан. Би нэг зүйлийг зориуд онцолж хэлмээр байна. Хуучин нийгэмд нэг давуу тал лав байж. Тэнд тэгш боломж байсан юм байна. Гэтэл бид өнгөрсөн 32 жилийн хугацаанд тэгш боломжгүй нийгмийг бүтээчихэж. Даргын хүүхэд л дарга болдог, баяны хүүхэд л баян аж төрдөг тийм нийгмийг.

-Арай өрөөсгөл ойлголт биш үү. Илүү ихийг бүтээе гэсэн хүмүүсийг дардаг, бусдаасаа их мөнгө олоод хөгжих гэхээр “яг тэнцүү байх ёстой” гэж хавчдаг тогтолцоо байсан шүү дээ...?

-Би аль нэг суманд төрөөд сайн хичээгээд явбал намын ч юмуу үйлдвэрийн дарга болж болдог л байсан. Аль нэг суманд жирийн айлд төрөөд сайн сурвал гадагшаа сургуульд явах боломж нээлттэй байсан. Социалист нийгэмд хамгийн өндөр цалинтай мэргэжил юу байсныг та мэдэх үү?

-Багш, эмч...?

-Яг үнэн. Багш, эмч мэргэжлээр ажилладаг хүмүүс хамгийн өндөр цалин авдаг байлаа. Энгийнээр хэлбэл, тухайн нийгмийнхээ дээд түвшний хүмүүс байсан. Жирийн малчны хүүхэд сайн сураад багш, эмчээр ажилладаг боломж байсныг та мэдэх байх. Товчхондоо эгэл ардын хүүхэд хичээвэл тухайн нийгмийнхээ дээд түвшинд хүрэх боломж нь нээлттэй байсан гэдэг утгаар би түрүүний үгийг хэлсэн юм. Гэтэл өнөөгийн нийгэм ямар байгаа билээ. Дарга нарын хүүхдүүд гадагшаа явж сурах хамаг боломжийг хамаад авчихаж байна. Мэдээлэлд ойрхон хүмүүс боломжтой бүх бизнесийг дээрэмдэж яваа.

-Санхүүгийн дэд бүтцийг барьж байгуулж байж баян, хоосны ялгааг арилгана, тэгш боломжийг бүрдүүлнэ гэдгээ энгийнээр тайлбарлаач. Үүнийг хийх боломж бололцоо нь төр засгийн шийдвэр гаргах түвшинд бүрдэж чадсан уу?

-Санхүүгийн дэд бүтцийг барьж байгуулах боломж нь Монголын төрд бүрдчихсэн. Төрийн үнэмлэхүй эрхийг МАН дангаараа атгаж яваа. Сөрөг хүчин гэж алга. Ийм үедээ энэ шинэчлэлийг хийх хэрэгтэй. Баян хоосны гүнзгий ялгаанаас гарах ганц шийдэл нь санхүүгийн дэд бүтцийг бий болгох. Одоо би нэг л зүйлийг уриална. “Санхүүгийн дэд бүтэц гэдэг зүйлийг 32 жил ойлгоогүй ах нар аа, та нар дуугүй болоод холдоод өгөөч, ерэн онд хийсэн юмаа улиг болтол ярихаа болиод зай болооч ээ” л гэмээр байна. Санхүүгийн дэд бүтэц гэдэг чинь тэгш боломжийг бий болгодог, баян хоосны ялгааг бууруулдаг дэд бүтэц. Зам байвал тээвэр явдаг, холбоо байвал хүмүүс өөр зуураа холбогдож мэнд усаа мэдэлцдэг, дулааны систем байвал байшин барилгадаа дулаан тухтай аж төрдөгтэй л агаар нэг зүйл. Санхүүгийн дэд бүтэц байж гэмээнэ баян, хоосны ялгааг арилгаж иргэдэд тэгш боломж олдоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гурав яг энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй байна.

-Санхүүгийн дэд бүтцийг барьж байгуулах ажлыг хийх шинж ажиглагдаж байна уу, манай төрд?

-Тийм шинж огт ажилагдахгүй байна. Саяхны жишээ хэлье. Татварын реформ, шинэчлэл хийж байгаа нэрээр нүглийн нүдийг гурилаар хуурсан хуурамч хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирлээ. Санхүүгийн дэд бүтэц бол банкны систем, даатгалын систем, хөрөнгийн зах гэсэн гурван тулгуур баганатай. Банкны хувьд хөгжсөн. Төрөөс дэмжсэн зүйл байхгүй ч өөрсдөө хөгжөөд олон улсын хэмжээнд дөхөж очсон. Харин даатгал, хөрөнгийн зах хоёроо огт хөгжүүлээгүй. Энэ хоёр баганыг хөгжүүлэхийн төлөө явсан нэг ч УИХ, Засгийн газрын гишүүн өнгөрсөн 30 жилд гарч ирсэнгүй л дээ. У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гурав хүчээ хавсраад даатгалын салбар, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлмээр байна. Хэд хэдэн хууль гаргах шаардлага бий. Товчхондоо энэ хоёрыг хөгжүүлэх суурь шийдэл бол тэтгэврийн реформ.

-Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамныхны гардаж ажилласан хуулийн төсөл үнэхээр хэлбэр төдий байна гэж үү?

-Цаг нөгцөөсөн, хойш нь тавьсан, хэлбэр төдий хуулийн төсөл болсон. Шат дараатай хийнэ гэсэн гоё тайлбартай оруулж ирж байна л даа. С.Эрдэнийг сайд байхад л ийм тайлбар хийгээд хойшлуулж явсан, одоо ч тэр янзаараа. Ерээд онд ч шат дараатай хийнэ ээ л гэж байсан. Шат дараа гэдэг нь яг хэр хугацаа юм бүү мэд. Нөгөө нэг тайлбар нь ч огт ойлгомжгүй.

-Ямар тайлбар?

-Монголын хөрөнгийн зах зээл бэлэн биш байна гэсэн тайлбар. Тэтгэврийн реформыг хийж байж л бэлэн болох зах зээл шүү дээ. Дахиад хэлэхэд, тэтгэврийн реформ хийгдэж байж л баян хоосны ялгаа арилж, тэгш боломж бий болно.

-Тэтгэврийн реформыг хийхийн тулд хуульд ямар зохицуулалтуудыг шууд тусгах ёстой гэж харж байна вэ?

-Ард түмэн тэтгэврийн даатгалд цалингаасаа сар бүр 17 хувийг төлж байгаа. Энэ мөнгийг нь ард түмэн буцаагаад өгчихөд л болно. Ард түмнээс авсан энэ мөнгийг төсөвтөө буцаан нийлүүлж халамжийн системийн нэг хэсэг болгоод яваад байж болохгүй. Өөрсдийнх нь мөнгийг өөрсдөд нь буцаагаад өгөөч ээ л гэж байгаа юм. Хэрвээ ийм шийдэл гаргавал монголчууд тэтгэврийн сангаар дамжуулж үндэсний том компаниудынхаа эзэн нь болно. Ингэснээр баялгийн шударга хуваарилалт явагдана. Ард түмэнд том корпорациудын хувьцааг авах сонирхол өндөр байгааг та ч анзаарч суугаа байх.

-Төр нь тэтгэврийн реформоо хийгээд, иргэд цалингаасаа төлдөг татвараа хувийн тэтгэврийн санд төвлөрүүлж, өнөө сангаараа дамжуулж том компаниудын хувьцааг худалдаж авах боломжтой болчихлоо гэж бодъё. Тэгвэл нөгөө талд буюу том компаниудад хөрөнгийн зах руу гарч хувьцаагаа иргэдэд арилжаалах сонирхол хэр өндөр байгаа бол?

-Маш их байна. Монголын том компанийн эзэдтэй уулзаж үзсэн. Бүгдээрээ хувьцаагаа гаргая, баялгаасаа хуваалцъя гэцгээж байгаа. Үндэсний том компаниудын эздийн сэтгэлгээнд сүүлийн тав, зургаан жил их өөрчлөлт гарч байна. “Гучаад жил бизнес хийлээ, одоо бүтээсэн баялгаа ард түмэнтэйгээ хуваалцъя. Боломжийн үнээр хувьцаагаа бирж дээр гаргая, хувьцаагаа ард түмэндээ эзэмшүүлье” гэх болсон. Ард түмэнтэйгээ хуваалцъя гээд байгаа нь цаанаа том шалтгаантай. Ард түмэн бол тэдний хэрэглэгчид. Ер нь хөрөнгийн зах зээл дээр хамгийн түрүүнд хувьцаагаа гаргасан компани л хождог. Хүмүүст нэг ийм нийтлэг ойлголт байдаг л даа. Том бизнесүүд хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргахаас зугтдаг гэж ойлгодог. Үүн шиг худлаа юм байхгүй. Бизнес эрхлэгчид маш ухаантай. Хөрөнгийн зах зээл рүү түрүүлж орсон компани өрсөлдөөнд ялдгийг тэд мэднэ. Энгийн жишээ хэлье. “Мандал даатгал” 2018 онд хувьцаагаа Хөрөнгийн бирж дээр гаргаад л үндэсний хамгийн том даатгалын компани болчихсон. Шалтгаан нь их энгийн. “Мандал даатгал”-ын хувьцааг эзэмшиж байгаа 5000 орчим хүн “Мандал даатгал”-ынхаа л хэрэглэгч, харилцагч болдог. Хэрэглэгчээ эзэн болгож хувиргана гэдэг чинь бизнест хамгийн сайхан боломж, стратеги байдаг. Гол нь ард түмэнд мөнгө нь алга. Ард түмэнд байх ёстой хөрөнгө нь тэтгэврийн мөнгө. Тэтгэврийн мөнгө бол баялаг бүтээгчдийн хувьцаанд оруулдаг эд. Ер нь дэлхийн жишиг нь тийм. Ийм энгийн үнэнийг мэдэн будилаад яваад байж болохгүй л дээ.

Онцлох нийтлэлүүд