Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ханх сумын нутагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалал... DNN.mn Хөдөлмөрийн гэрээгээр гадаадад зуучлагдсан иргэдийн 29.8 хувь эмэгтэйчүүд байна DNN.mn Аргентины хөлбөмбөгийн од Месси 1000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа DNN.mn Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэлжээ DNN.mn Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөнөөс бусад автомашин зорчуулахгүй DNN.mn П.Наранбаяр: 420 тэрбумынхаа задаргааг гаргаж чадаагүй байж, нийслэл Засгийн газарт 593 тэрбум төгрөгийг бүрдүүлж өгөхөөр болж байна DNN.mn ​М.Амархүү: Яруу найрагт би шигшээ багийн тамирчин шиг амжилттай байсан. Тиймээс “Болор цом” гэнэтийн цочир санагдаагүй DNN.mn М.Буянбадрах: Монголчилсон АМНАТ экспортлогчдоо дампууруулж байна DNN.mn Цагаагчин туулай өдөр DNN.mn Ханх сумын нутагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалал... DNN.mn Хөдөлмөрийн гэрээгээр гадаадад зуучлагдсан иргэдийн 29.8 хувь эмэгтэйчүүд байна DNN.mn Аргентины хөлбөмбөгийн од Месси 1000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа DNN.mn Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэлжээ DNN.mn Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөнөөс бусад автомашин зорчуулахгүй DNN.mn П.Наранбаяр: 420 тэрбумынхаа задаргааг гаргаж чадаагүй байж, нийслэл Засгийн газарт 593 тэрбум төгрөгийг бүрдүүлж өгөхөөр болж байна DNN.mn ​М.Амархүү: Яруу найрагт би шигшээ багийн тамирчин шиг амжилттай байсан. Тиймээс “Болор цом” гэнэтийн цочир санагдаагүй DNN.mn М.Буянбадрах: Монголчилсон АМНАТ экспортлогчдоо дампууруулж байна DNN.mn Цагаагчин туулай өдөр DNN.mn
Цаг үе
2014.06.05 10:06

Ө.Энхтүвшин: Өр тавихыг хэзээ ч зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар яриагаа эхлэх үү. Яагаад ийм байдал бий болчихов оо гэдгээс...

-Юунаас болж эдийн засаг хүндэрсэн тухай бид хангалттай ярилаа шүү дээ. Тийм учраас энэ тухай эхнээс нь ярина гэхээс залхуутай, яршигтай байна. УИХ-ын чуулган дээр эдийн засгийн асуудлаар бүтэн хоёр жил хангалттай ярилаа.

-АН засгийн эрхэнд гарснаас хойш эдийн засаг элгээрээ  хэвтчихлээ гэдэг байдлаар сөрөг хүчин тайлбарлаад байна. Энэ утгаар нь танаас асуугаад байгаа ухаантай юм л даа?

-Манай нам засаг барьж явсан үеийг жил бүрээр нь ярина гэвэл дуусахгүй. Гэхдээ бид бөөн өр хүлээгээд авдаг. Ямар ч байсан ноцолдсоор байж босгоод ирдэг л юм. Харин АН төрийн эрх авсан үед эдийн засаг огцом дээшилж байсан уу эсвэл доошилж байв уу гэдгээр нь харъя. Гэхдээ энэ намд засгийн эрх авч байсан он жил цөөн учраас жишээ авах тохиолдол бага юм. 1996 онд Ардчилсан нам парламентад 50, манай нам 25 суудал авч байсан үе бий. Тэр үед АН үнэхээр туршлагагүй байлаа. Тийм учраас яалт ч үгүй дөрвөн жилийн дотор дөрвөн Засгийн газар огцруулсан. Тэр жил манай нам АН-д засгийн эрхийг шилжүүлэхэд ам.долларын ханш  430 төгрөгтэй тэнцэж байсан билүү дээ. Гэтэл жилийн төгсгөлд 960, тэгээд 1000 төгрөг рүү орчихсон. Үүнээсээ болоод АН дотооддоо хямарч, эв түнжин муудаж, Засгийн газруудаа ар араас нь явуулсаар, 2000 онтой золгосон байдаг. Энэ үгээрээ АН-ынханд Монголоо гэсэн сэтгэл алга гэдэг дүгнэлт хийх гэсэнгүй. Зүгээр л тэдэнд туршлага дутаад байна, хамтарч ажиллах санаачилга алга. Үүнээс үүдэж засгийн эрхэнд гарах тоолонд нь асуудлууд ундраад байна уу даа гэж харагдах юм.

-Ардын намтай хамтарч ажиллах сэтгэл дутлаа гэх гээд байх шиг сонсогдоод байна?

-Эдийн засгийн байдал улам хүндэрч магадгүй учраас парламентад суудалтай намууд хамтарч л ажиллах хэрэгтэй. Тэгж байж саад бэрхшээлийн ард гарна шүү дээ. Тэрнээс биш дангаараа зүтгээд юунд ч хүрэхгүй. АН-ынхан “20 жил гудманд лааз өшиглөчихлөө. Одоо бидний цаг ирлээ. Хариугаа авна аа” гэдэг байдлаар ажиллаад байх шиг харагддаг. Үүнээсээ болоод Ардын намтай хэл амаа ололцохгүй, улс төрийн асуудлуудаа хурцатгаад, нөлөөнд нь эдийн засаг нь сөхрөөд байна уу гэж бодогддог. Өнөөдөр цаг үе өөр болсон, 1990-ээд он, 2000 оны эхэн үе шиг нэг нам дангаараа явдаг боломж ер нь цаашдаа ховор байх шүү.

-Хүмүүс Ардын нам Засгийн газарт орох гэж ямар их улайрч байна аа гэдэг дүгнэлтийг хүмүүс таны ярианаас өгөх байх даа?

-Манай нам Засгийн газарт орох хүслээ илэрхийлээд байгаа хэрэг ерөөсөө биш. Засгийн газарт орохоос наана хамтарч ажиллах олон боломж, гарц бий. Гэтэл энэ боломжийг олж харалгүйгээр Ардын намыг улс төрийн хүчнийх нь хувьд дуусгана гэж бодоод байх шиг байна. Харамсалтай нь Ардын нам дуусахгүй л дээ. МАН, АН хоёр хэзээ ч мөхөхгүй. Тийм учраас эв зүйгээ олоод явах нь улсад ч ард түмэнд ч хэрэгтэй.  Гэхдээ манайхан  “олонхи болчихсон байж  цөөнхтэй нийлж Засгийн газар байгууллаа” гэж нэгэн цагт С.Баярыгаа шүүмжилж байлаа. Одоо бодох нь ээ түүний зөв байж. Том эрх ашгийн үүднээс асар их зориг гаргасан юм байна лээ.

-АН парламентад суудалтай бүх намтай эвссэн. Зөвхөн Ардын намтай хамтарсангүй гэдэг өширхлөөр асуудалд хандаад, улс орныг хөлдөө чирээд байх шиг санагдах юм...

-Зөвхөн Ардын нам гэж ярьж болохгүй шүү. Ардын намыг өөр бусад намтай зүйрлэхийн аргагүй.  Яагаад гэвэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар  нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан. Нийгэмд хамгийн их жин дарж байгаа улс төрийн хүчнүүд сөргөлдөөд байх биш ойлголцоод л явах учиртай. Тэр нь олонхид л ашигтай болохоос цөөнхөд тэртэй тэргүй алдах юм байхгүй.  Хамтарч ажиллах санаачилга нь олонхиос гарах ёстой. Тэгж чадвал АН-д төр барих ухаан сууж байгаа юм байна гэж үзнэ. Тэгээд ч одоо Ардын нам Засгийн газарт орохоосоо өнгөрсөн.

-Тэртэй тэргүй хугацаа ч алга л даа...

-Тийм ээ. 2016 оны сонгуульд нэг нь олонхи, нөгөө нь цөөнхийнхөө хувиар ард түмэнтэйгээ уулзсан нь дээр. Одоо бол хоёрын хооронд шүү дээ.  

-Тэгвэл МАН яг ямар асуудал дээр эрх баригчидтай хамтаръя гээд байгаа юм бэ?

-Улсын хөгжлийн бодлого дээр л хамтармаар байна шүү дээ. Баялгийн хуваарилалт дээр ажиллая. Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярья. Өнгөрсөн намар болсон намын их хурал дээр би арав гаруй асуудлыг нэрлэсэн. Үүн дээр л зөвшилцье. Бид бэлэн байна.  Үндсэн хуулийн нөгөө долоон өөрчлөлтөөс энийг нь больё, тэрийг нь үлдээе гээд шийдтэй юм ярья. Сүүлийн 20 жил яриад байгаа зүйлүүдээ мухарлая. Төмөр замаа нэг тийш нь болгоё, дааж давахгүй их өр тавиад байгаа асуудлыг цэгцэлье. Заавал өр тавьж байж энэ улс хөгжихгүй шүү дээ. Бид ийм л юм хүсээд байна.

-Үнэхээр улс орны төлөө ийм асуудлууд ярих гээд байгаа бол хэн нь ч түрүүлж санал тавьсан яахав дээ гэж бодогдох юм. Ямар хүүхдүүд шиг цөөнх нь түрүүлээд санал тавьчихаар онигоо болчихно гэх биш...

-Олонхи бүх зүйл сайхан болно, тэнгэр галаа шүтээд явж байтал болчихно гэж бодож байж магадгүй.  Тийм учраас хамтарч ажиллах бодол төрөхгүй байгаа байх. Манай нам бол саналаа тавьчихсан. Их хурлаараа үүнийгээ хэлсэн. Манай намын эрх барих хамгийн дээд байгууллагаас энэ саналуудыг дэвшүүлэхээс илүү яах юм бэ. Үнэндээ намын бүлэг ч Их хурлын хажууд жижиг юм шүү. Ардын намын шинэ удирдлагын зүгээс хэд хэдэн удаа улс төрийн намын дарга нартай уулзаж энэ тухай яриа өрнүүлсэн.  АН-ынхан ирээгүй шүү дээ, томорч байгаа нь тэр юм уу. Эцсийн эцэст ард түмний өмнө бүгдээрээ шүүгдэх байж тэгээд ч яах юм. Ихэвчлэн парламентад суудалгүй намын удирдлагууд уулзалтад ирдэг. Тэгэхээр л цаашаа явахгүй болчихож байгаа юм.

-Эхэн үедээ таны хэлдгээр Ардын намынхан томроод “туршлагагүй, юу ч мэдэхгүй АН-ынхантай юу зөвшилцдөг юм” гээд   хаалга савж гараад байсан гэж сонсогдсон шүү?

-Үгүй ээ. Тэр үед намын дарга байсан учраас мэдэлгүй яахав.  АН-ын удирдлагуудтай уулзахад “Хэн ч олонхи болсонгүй. Гэхдээ хамгийн олон суудлыг манайх авлаа. Манай ҮЗХ Ардын намтай л хамтрахгүй шүү. МАН-аас бусад хүчинтэй хамтарна гэдэг шийдвэр гаргасан” гэдгээ ил тод мэдэгдсэн. Ингээд л бүлэг байгуулж өгөхгүй цаашаа асуудал хурцдаад эхэлсэн шүү дээ. Ингэхээр чинь ард түмний 40 хувийн саналыг авчихсан хүчний хувьд дургүйцэлгүй яав гэж. Хорхой хүртэл биедээ хүрэхээр арвалздаг биз дээ. Бид аргаа ядахдаа буйдантай суулт хийж байлаа. 

-Зээл авахгүй, Монголыг мөнгөтэй болгохгүй гээд байгаа намтай яаж зөвшилцөх юм гэдэг үгийг нөгөө тал чинь хэлэх юм?

-Энэ их өрийг хэн төлөх юм. Бидний хойч үе шүү дээ. Хуучин ч яахав,  оросууд л нүүр тахалж, их өрийн асуудлыг мухарласан. Одоо тэрэн шиг юм байхгүй шүү. Өр тавьсан бол хүүтэй, юутай хээтэй  нь төлнө. Өнөөдөр Монгол Улс гаднаас л мөнгө авъя гэдэг ганцхан бодлого барьж байна.  Валют олж ирэх бодол алга.

Гэтэл хөрөнгө оруулагчид хоёр жилийн дотор яагаад Монголоос дайжаад Мьянмар, Африк руу явчихав аа. Америкийн нэг бизнесмэн “Монголын ардчилалд хулхидуулчихлаа. Оюу толгойг хар.

 Монгол Улс ч болоогүй байна даа” гээд ярьж байна гэсэн.  Гадна талдаа ингэтлээ итгэл алдчихсан юм бол дотоодын үйлдвэрлэгчдээ яагаад дэмжихгүй байгаа юм. 5000 аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байна. Ийм байдлаар яаж Монгол Улсыг авч явах гэсэн юм. Шийдэх ёстой асуудал олон байхад зөвхөн өр тавина  гээд зүтгээд байгаа нь ямар учиртай юм. Зээл авч болно. Тэгвэл түүгээрээ төмөр замаа тавь. Цахилгаан станциа барь. Эгийн голын усан цахилгаан станциа ашиглалтад оруул.  Оюу толгойн ажлыг урагш нь ахиул. Ингэвэл зээл авч болно. Тэгтэл хар л даа. 1.5 тэрбум ам.долларыг ноос, ноолуур, агуулах зоорь руу  цацаад дууслаа. Тийм учраас өр тавихыг бид яагаад ч зөвшөөрөхгүй. Бидний гарыг хүчээр барьж байгаад кноп даруулдаггүй л юм бол. 

-Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжихгүй гэсэн үг үү?

-Хуулийг нь дэмжинэ. Замбараагүй өр зээлийн асуудлыг зохицуулахад энэ хууль хэрэгтэй. Өрийн хязгаарыг нэмэгдүүлэх тухай заалтыг нь Ардын нам  дэмжихгүй.

-Эдийн засгаа эрчимжүүлэх төсөл дээр хоёр нам чухам ойлголцчихлоо. Одоо гацаа үүсгэх юм гарахгүй нь гэтэл дуусахгүй нь ээ?

-Эдийн засгийг эрчимжүүлэх төслийн хүрээнд  дотоодын бизнес эрхлэгчдийг дарамтлаад барьж, хориод байгаа зүйлээ болъё. Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөө хийе. Хаачихсан өчнөөн лицензийг сэргээе, барилгын салбар, дотоодын үйлдвэрлэлээ дэмжье, аялал жуулчлалаа хөгжүүлье, казино байна уу, юу байна доллар татах ямар л арга байна тэр бүгдийг хийе гэдэг байдлаар эдийн засгийг эрчимжүүлэх төслийг оруулж ирсэн. Энэ бүгдийг нь дэмжиж байгаа. Аятайхан  санаанууд олон байгаа. Сая гэхэд л цементийн үйлдвэрийн нээлтийг хийлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэд хэдэн зөв асуудал оруулаад батлуулчихлаа. Жишээ нь том үйлдвэр барихын тулд гаднаас машин техник оруулж ирэхдээ газар дээр нь татвараа төл гэдэг дарамт байсан. Үүнийг болиулж  хоёр жилийн дотор татвараа цувуулж төлдөг боломжийг бий болголоо. Энэ мэтчилэнгийн ажлуудаа хийвэл өр зээл гэлгүйгээр  энэ зун нэлээд ажил нугарах гээд байгаа юм биш үү. Заавал өр тавих хэрэг юу байна. 

-Танай намынхан Засгийн газрын  100 хоногийн ажилд ийм ам сайтай байж яагаад дөнгөж ажлаа эхлэнгүүт нь 10 хоногийн шаардлага өгсөн юм бэ? 

-Шахаж л байгаа хэрэг. Буруу биш шүү дээ. Харин ч сөрөг хүчин олигтой шахаж чадахгүй байх шиг санагдаад байна. 

-Байсхийгээд л нэг сайдыг огцруулах бичиг өргөн бариад харин ч сайн ажиллаад байгаа хэрэг биш үү?

 -Олонхи мундаг юм чинь  кнопоо дараад аваад үлдэх байлгүй дээ. Хариуцлагаа ч хүлээдэг, ирцээ  бүрдүүлдэг, бодлогоо ч тодорхойлж явахын төлөө олонхи болоо биз дээ.

-Та өөрийн намаа, намын удирдлагуудаа “сул байна” гэж шүүмжлэх гээд байх шиг байна?

-Үгүй ээ. Намын даргыг шүүмжлээд байх юм алга. Ажлаа авснаас хойш шүүмжлүүлээд байх хугацаа ч өнгөрсөнгүй.  Тийм учраас харзнаж л байна. Хүчтэй  цөөнх байхын тулд аливаа юмны араас биш урьдаас харж дуугарах ёстой. Ер нь сөрөг хүчин гэдэг бол тийм оновчтой нэр томъёо биш. Бүх зүйл дээр сөрдөг хүчин байхын нэр ч юм шиг. Үндсэн хуульд бол олонхи, цөөнхи гэдэг үг л бий шүү дээ.  Тиймээс цөөнх байнга шүүмжлээд байх биш,  бодлогын зэрэгцээ хувилбар гаргаж явах нь чухал. 

-Зэрэгцээ бодлого гаргаж тавьж байгаа нь  ховор байх шиг санагдах юм...

-Тийм биш л дээ.  Эдийн засгийг эрчимжүүлэх төсөлд арав гаруй тодорхой санал оруулсан. Танай бүлгээс гаргасан саналуудаас энийг нь авъя, тэрийг нь хүлээж авахгүй гээд түс тас яриад явах  зарчим л дутаад байна.

-Зээлийг нь авахуулчихаад ороод ирсэн  мөнгийг нь зарцуулах тал дээр хамтраад ажиллаж болдоггүй юм уу?

-Зээл хангалттай авсан, одоо болоо. Өртэй хүн өөдөлдөг юм уу, өттэй мал таргалдаг юм уу.

-Аливаа бизнес зээл дээр л тогтдог.  Зээл авч байж компаниуд “амь” ордог.  Улс ч гэсэн энэ жишгээр хөл дээрээ босох байх л даа?

-Тооцоо судалгаагаа ягштал хийж үзээд,  төлөх график хяналтаа зохицуулчихаад зээл авдаг учраас бизнесийнхэн босч ирдэг. Гэтэл улс яаж байна, юунд зарцуулахаа тооцоолоогүй байж баахан мөнгө зээлчихдэг. Намын фракцийн зарчим нь хүчтэй учраас “тэр яаманд тэдийг өгөхгүй бол болохгүй” гэдэг байдлаар тараасаар  дууслаа шүү дээ.

-Тэгвэл “та нар энэ төслүүдийг санхүүжүүлнэ гэвэл зээл авахыг чинь зөвшөөрье” гэдэг байдлаар тохирч болдоггүй юм уу? 

-Бондоор авсан 1.5 тэрбум ам.долларын тал нь үлдчихсэн гэсэн байх аа.  Үлдсэн энэ мөнгөө юунд зарцуулах вэ гэдэг дээр ийм байдлаар тохирч болно. Тэрнээс Монгол Улс нэмж өр тавиад дороос нь босохгүй ээ. Ядаж Монголдоо  нефть нэрдэг,  Оросоос эрчим хүчний хараат бус болчихсон бол өр тавилаа гэж заргалдахгүй.

-Одоо ийм  төслүүд рүүгээ хөрөнгө хаяна гэж яриад байна лээ...

-Мэдэхгүй юм. Ойлгохоо байсан. Ямар ч байсан ҮАБЗ дээр манай намынхны шүүмжлээд байгаа зүйлийг л ярьсан байна лээ.  Тэгэхээр Ардын намынхан л муу юм яриад байгаа биш юм байгаа биз. Ерөнхийлөгч ч өр нэмж болохгүй гээд хэлээд байна. Тэр хүн чинь манай намынх биш шүү дээ.

-Ийм үед парламентад суудалтай бүх нам хамтарч сууж байгаад асуудлаа ярих хэрэгтэй юм шиг. Энэ утгаараа С.Баярцогт гишүүний хэлсэн санал зөв байх?

-АН-ынхан дараа нь “Тэр бол зөвхөн Баярцогтын санал шүү” гэсэн. Тийм ч байх. Уг нь Баярцогт саналаа хоёр жилийн өмнө хэлсэн бол илүү цагаа олох байлаа. Тэр үед байдал хүндрэх төлөв хэдийнэ мэдэгдчихсэн байсан шүү дээ. Одоо өнгөрсөн. Цоо шинээр олон намын оролцоотой Засгийн газар байгууллаа гэхэд танхимаа бүдүүлж,  ажилдаа орсоор байтал сонгуультай залгах байлгүй дээ. Дунд нь улс орон, ард түмэн л хохирно. Тиймээс ажлаа хийж чадахгүй байгаа ганц нэг хүнээ чаддаг хүмүүсээр солиод явах нь дээр. 

-Хүн солиод байдал өөрчлөгдөх үү?

-Ийм л ойлголт манай хоёр намд байдаг юм. Одоогийн Засгийн газарт АН-ын сор болсон хүмүүс орсон гэж үзэх нь дэндүү өрөөсгөл. Хамгийн гол нь ажиллаж чадахгүй байгаа хүнээ солих зориг л байвал ажил урагшилна.

-Ам.долларын ханш 1800 гараад явчихлаа. Энэ талаар та юу бодож байна вэ?

-Валютын ханшийг Засгийн газар, Монголбанк хоёр дундаа шидсээр байгаад ийм болгочихлоо. Валютын урсгал гадагшаагаа их,  дотоодод орж ирж байгаа нь бага байна. Ердөө л гадаадын хөрөнгө оруулалт багассан нь долларын ханшид нөлөөлчихлөө. Тийм учраас бурууг нь ганцхан Монголбанктай яриад ч яах юм билээ. Засгийн газар, төв банктайгаа олигтой хамтарч ажиллаж чадсангүй. Өнөөдөр Монголд гурав, дөрвөн төрлийн ханш явж байна. Төсөвт тусгаснаар долларын ханш 1380 төгрөг байна.  Монголбанкны ханш, Найман шаргын ханш, нефть авдаг 1400-гийн ханш гэх мэтээр яриад байна.  Мөнгө санхүүгийн бодлогыг атгаж  байгаа хүмүүст нэгдмэл ойлголт алга байна шүү дээ.

Монголбанкны ерөнхийлөгч байсан Пүрэвдорж гуай  саяхан нэг сонинд дурсамж бичсэн байна лээ.  Дурсамж бичих дур нь хүрсэндээ биш 2009 онд үүсч байсан хямралыг Монголбанк яаж даван туулж байсныг л хүмүүст санаа өгөх маягаар бичсэн бололтой байсан. 2009 онд төв банк бодлогын хүүгээ жилийн дотор дөрвөн удаа дээш нь доош нь болгосон. Монголбанк валютыг өөрөө худалддаггүй, худалдаж авдаг бодлого барьсан.  Ийм гэнэтийн эрсдэлтэй алхмууд нь тухайн үед шүүмжлүүлж байсан ч одоо харахад зөв байжээ гэдэг маягаар бичсэн байна. Үнэхээр тэр бодлогынх нь үр дүнд 1300-гаас 1700 болж өссөн долларын ханшийг буулгасан гэдгээ хэлсэн байна лээ. Ийм л бодлого өнөөдөр дутаад байна. Одоогийн Монголбанкны Ерөнхийлөгч “валютын ханш өсөөд байгаа нь муу зүйл биш” гэсэн утгатай юм ярьж байна. Ийм бодолтой ажиллахаар яаж ханш буурах билээ. Одоо Монголбанкны ерөнхийлөгчийг огцрууллаа гээд ч яах юм. Тэглээ гээд долларын ханш буучихна гэж бодохгүй байна. 

-Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг өргөн барина гэж яриад байгаа. Энэ ер нь ямар учиртай хуулийн төсөл юм бол?

-2009 онд нэг ийм хууль гарч байсан юм. Тухайн үедээ үнэхээр хэрэг болсон л доо. Өнөөдрийн хуулийн нөхцөл байдал хүнд байгаа учраас  бизнес жам ёсоороо явж чадахгүй байна.  Хуульд заасан бүх татвар, шимтгэлийг шударгаар төлбөл бизнесийн байгууллагад ашиг үлдэхгүй болчих гээд байдаг биз. Тиймээс л нууж, хаах зүйлүүд гардаг байх.  Үүнийг болиулах хууль болов уу даа. Заавал гадаадад данс нээлгэж, ах, дүү, эхнэрийнхээ нэр дээр мөнгө шилжүүлэх шаардлагагүй гэсэн маягтай хууль боловсруулж байгаа юм уу гэж ойлгосон. Энэ талаас нь харвал өршөөлийн биш ил тод байдлын тухай хууль юм уу даа. Гадаадын улс орнууд  ийм хууль гаргадаг. Н.Назарбаев нэг удаа ийм хууль гаргаж байсан. Гадаадад гаргасан хөрөнгө, мөнгөө дотооддоо оруулаад ир ээ. Хаанаас хэнээс ийм их орлого олсныг чинь асууж, шалгааж зовоохгүй. Гагцхүү энэ мөнгөө эх орондоо байршуулаад татвараа төлж, бизнесээ хий гэдэг боломжийг нээж өгсөн. Үр дүнд нь Казахстанд хичнээн ч тэрбум билээ өчнөөн мөнгө орж ирсэн юм гэдэг.

-Одоо харин Гэмт хэрэг, зөрчлийн тухай хууль батлагдчихвал шоронжсон байдал багасах гээд байх шиг байна...

-Тийм түвшинд гаргаж чадах юм бол болж л байна. Хорьдог, цагддаг зүйлийг багасгаасай. Хүмүүсийг 72 цаг саатуулна гэж авч яваад  сар, жилээр шоронд хатаадаг болчихлоо. Гэтэл тэр хүний гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэр нь гардаггүй гажуудал хавтгайрчихлаа. Үүнийгээ болиосой. Хүнийг барьж хорихоосоо илүү учруулсан хохирлыг нь төлүүлдэг хэлбэр рүү шилжээсэй.  Хүнийг хүмүүжүүлж, гэгээрүүлэх байдлаар олон нийтэд тустай ажил хийлгэж шийтгэдэг баймаар байна. Ийм л санаагаар хуулийн төслүүдийг оруулж ирсэн нь зөв юм шиг санагдсан. Анх удаа хэрэгт орчихсон, хөрөнгө мөнгө, арын хаалга, ах дүү муутайгаасаа болоод шоронд орчихдог. Ар тал сайтай нь ял завшаад гарчихдаг зүйлүүдийг тас цохисон хууль гаргавал болж л байна.

-Танай намын бүлэгт энэ төслүүдийг Ц.Нямдорж гуай шиг эсэргүүцэх хүн хэр олон байна. Энэ хуулийн төслүүд батлагдах болов уу?

-Батлах байх аа. Гэхдээ засах юм их байна. Жишээ нь тарчлаахыг гэмт хэрэг биш болгочихлоо гэж байна. Хүүхдээ хазсан нөхөр бол тарчлаах гэмт хэрэг хийсэн шүү дээ. Гэтэл энэ хуулиар тэр нөхөрт захиргааны шийтгэл оногдуулаад өнгөрөх юм уу гэх мэтийн эргэлзээтэй зүйлүүд бий. Тиймээс Гэмт хэргийн хуулийн төслийг учир зүгүй  одоо батлах нь хаашаа юм. Санал зөрүүтэй байгаа хүмүүстэйгээ сайн ярьж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, тал бүрээс нь ярьж байж л гараас гаргах хэрэгтэй дээ. 

-Одоо хоёулаа яриагаа намын дотоод амьдрал чиглүүлье. Ер нь та намын даргаа өгснөөс хойш сонин хэвлэлд ховор дуугарлаа. Нэг хэсэг намын ажлаас ч хол хөндий явсан байх...

-Намын даргын ажлыг арваннэгдүгээр сард өгсөн юм байна. Нэгэнт шинэ удирдлага гарсан учраас ажлаа хийх боломжийг нь олгох ёстой. Тийм учраас Удирдах зөвлөлд ч ороогүй. Шинэ хүмүүст бодсон санасан ажил бий. Тэрийгээ хийж, өөрсдийнхөөрөө тонгочиг. Ингэ, тэг гээд заагаад байхыг хүсэхгүй байна, шинэ хүмүүсийн зориг мохчихно.

-М.Энхболд дарга Ө.Энхтүвшин даргын захиж үлдээсэн хүүг нь тоогоогүй. Ер нь танд амласан  тохирооноосоо буцлаа гэдэг зүйлүүд тухайн үед яригдаж л байлаа?

-Өө надад тэгж гомдож, тунирхах зүйл гараагүй ээ. Нэгэнт ажлаа хүлээлгээд өгсөн бол гүйцээ. Шинэ удирдлагын ажлыг дэмжих ёстой.  Дэмжиж чаддаггүй юм бол дуугүй байх хэрэгтэй гэж бодож байна. 

-Таныг МАН-ын дарга байхдаа МАХН-тай хамтрах асуудлыг эрчимтэй дэмжиж, энэ хүрээнд яриа хөөрөө үүсгэж байсан гэгддэг. Ямар яриа хөөрөө байсан юм бэ?

-Хувьсгалт намд манай намаас очсон гишүүд бий. Олон жил бидэнтэй хамт зүтгэж байсан  нөхдүүд маань зарим нь гомдоод, зарим нь төөрөлдөөд, зарим нь албан тушаалд очихоор явсан байх.  Тиймээс бид нэгдээд нэг нам болох нь  хэцүү ч гэлээ хүчээ нэгтгэе, сонгуульд хамт оръё  гэж ярьж байсан зүйлүүд байгаа. Гэвч болсонгүй. Нөгөө талаас эрх баригч болчихсон намтай цөөнх  хамтарч ажиллана гэдэг бол богино зайндаа боломжгүй юм шиг санагдсан. Тэр тусмаа удирдагч нь шоронд сууж байсан улс төрийн хүчинтэй ярихад хэцүү л юм билээ. Энэ талаар детальчилж ярих шаардлага одоо байхгүй биз ээ. Өнөөдөр монголчууд тарж, бутарч, хуваагдахаасаа илүү нэгдэж, нийлэх нь чухал байна.  Тэгж чадахгүй бол юу болдгийг 60 сая хүн амтай Украин улс харууллаа. Гадныхны тоглоом болоод дууслаа шүү дээ. Үүнийг биднээс тун хол зүйл гэж бодож болохгүй. Үзэн ядаад, намчирхаад байх л юм бол Украины  жишээ ойрхон байна.

-Намын даргын ажлыг хэтэрхий богино хугацаанд хийчихлээ. Юу ч амжуулсангүй гэсэн харамсал танд төрдөг үү?

-Их хүнд үед нь намын даргын  ажлыг авсан. Намаа засгийн эрх барьж байхад нь намын даргад өрсөлдчихөөд хүнд үед нь татгалзах эрх байгаагүй. Нам хэзээ нэгэн цагт ийм үеийг туулах л байсан. Тэр үед нь хэн нэгэн удирдах л ёстой байсан. Тэр зарчмаараа явсан даа.  Намын даргынхаа ажлыг аваад орон нутгийн сонгуульд оролцсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуультай залгасан. Дараа нь УИХ-ын  бүлэг нь  байгуулагддаггүй. Тал талаас шахуулж байлаа. Сонгуульд ялагдсан шок ч байсан.  Манай намын түүхэндээ үзсэн хамгийн хүнд үед даргаар ажилласан. Одоо бол манай нам шокноосоо гарчихсан, яаж  ажиллах арга барилаа олж, зүгширч л байна.  Намын удирдлагад даргаас бусад нь цоо шинэ хүмүүс гараад ирлээ. Шинэ хүмүүс бүх зүйлд бэлэн байна гэж үгүй. Аяндаа зүгширнэ биз ээ, болох байх. Тэр  яана, энэ яана гээд юм болгонд хариуцлага хүлээх байдал нь эрх баригчдыг бодвол бага учраас одоо намаа бэхжүүлэх л хэрэгтэй.

-Бие даагчид бусад намын гишүүдтэй нийлж,  УИХ-д бүлэг байгууллаа гэх юм. Тэгэхээр парламентад мөн л нэг садаа гараад ирлээ гэдэг утгаар нь хүмүүс яриад байх шиг байна. Туршлагатай парламентчийн хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Хуулиараа шинэ бүлэг үүсч чадахгүй шүү дээ. Сонгуулийн үр дүнгээрээ бүлэг үүсдэг. Гэхдээ энэ талаар албан ёсны мэдээлэл надад алга.

-Тэгэхээр УИХ-ын үйл ажиллагаанд нөлөөлж чадахгүй юм байна...

-Санал хураалтад оролцохдоо савлагаа үүсгэж магадгүй л юм. 

-62-ын бүлэг гэдэг шиг аль нэг намын бүлэгтэй нийлээд томорч болох уу?

-Гурван бүлгийн аль нэг рүү нэгдэж болно. Шинээр дөрөв дэх бүлэг болж чадахгүй л дээ.

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд