Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ DNN.mn Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглов DNN.mn ТББХ: Хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn Улсын хэмжээнд 570.8 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn Наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn ​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна DNN.mn Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ DNN.mn Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглов DNN.mn ТББХ: Хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn Улсын хэмжээнд 570.8 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn Наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn ​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна DNN.mn
2021.10.13 01:10

10 сая төгрөгийн шагналын сантай үндэсний бөхийн лиг болно

Нийтлэлч: Өдрийн сонин


Монголын үндэсний бөхийн холбоо, "Хил хязгааргүй спорт" ТББ-тай хамтран 10 сая төгрөгийн шагналын сантай "Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лиг"-ийг зохиож байна.

Үндэсний бөхийн дүрэмд чөлөөт бөхийн спортын дүрмээс нэмж, богино хугацаанд сонирхолтой барилдаан гаргах зорилготой уг лигийн эхний тэмцээн энэ сарын 16-ны 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Олон улсын мэргэжлийн спортуудын жишгээр онооны самбар, тогтсон хугацаатай лиг сар бүр цувралаар зохиох бөгөөд эхний тэмцээн оролцох 32 бөхийн нэрс тодорчээ.

Энэхүү шинэлэг төрлийн бөхийн барилдааны дүрмээс дурдвал:

Давсан бөхийг дараах 4 хэлбэрээр тодорхойлно.

  1. Барилдааны хугацаа дуусахаас өмнө өрсөлдөгчөө хаясан тохиолдолд
  2. Барилдааны хугацаа дуусахаас өмнө тухайн бөхийн авсан "идэвхийн" оноо өрсөлдөгчийн онооноос 10 ба түүнээс дээш болсон тохиолдолд
  3. Барилдааны хугацаа дууссан тохиолдолд их "идэвхийн" оноотой бөхийг давсанд тооцно
  4. Барилдааны хугацаа дуусахад хоёр бөхийг оноо тэнцвэл сүүлийн оноо авсан бөхийг давсанд тооцно.

Бөх "идэвхийн" оноо авах хэлбэр.

  1. Өрсөлдөгч бөхийг шахаж барилдааны талбайн захын гадна бүтэн улаар гишгүүлэх
  2. Хийсэн мэхний үйлчлэлээр өрсөлдөгч бөхийн гарыг газарт хүргэх
  3. Хайна болсон тохиолдолд мэх хийсэн бөхөд нэг оноо өгөх

Барилдааны оноолтыг эрэмбэ харгалзахгүйгээр сугалж тогтоосон бөгөөд 32 бөх шууд хасагдах журмаар хоорондоо барилдаж ялагч тодорно.

Ирэх бямба гарагт болох эхний тэмцээний оноолт:

  1. Улсын начин Б.Бат-Эрдэнэ - Аймгийн начин Б.Баатарболд
  2. Аймгийн арслан П.Өсөхбаатар - Аймгийн арслан Б.Чинбат
  3. Улсын начин Д.Амаржаргал - Аймгийн заан Б.Түвшинтөгс
  4. Улсын начин Б.Цэдэнсодном - Аймгийн арслан Б.Батсайхан
  5. Улсын харцага Д.Анар - Аймгийн начин Г.Цоггэрэл
  6. Улсын начин Н.Мустафа - Аймгийн арслан Д.Аззаяа
  7. Улсын начин Ч.Батчулуун - Аймгийн начин Б.Улаалзгана
  8. Улсын начин Ц.Мөнхбаяр - Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа
  9. Улсын харцага О.Хангай - Цэргийн начин Г.Эрдэнэтогтох
  10. Аймгийн арслан С.Ерөөлт - Аймгийн арслан Д.Ням-очир
  11. Улсын начин Ц.Бямба-Очир - Аймгийн заан О.Түмэн
  12. Аймгийн арслан Б.Отгонбаатар - Аймгийн арслан С.Сумъяабат
  13. Улсын харцага Т.Баасанхүү - Аймгйин заан Э.Мөнхжаргал
  14. Аймгийн харцага Б.Баянмөнх - Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  15. Улсын начин Б.Серик - Аймгийн харцага Б.Сосорбарам
  16. Аймгийн арслан М.Бямбадорж - Аймгийн арслан Я.Бумбаяр

Тэмцээний шагналын сангийн хувьд 32 бөхийн нэг болж барилдан бөхчүүд 120 мянган төгрөг авна.

  • Шөвгийн 16 - 200 мянган төгрөг
  • Шөвгийн 8 - 250 мянган төгрөг
  • Хагас шигшээ - 500 мянган төгрөг
  • Үзүүр - 1.5 сая төгрөг
  • Түрүү - 3 сая төгрөг

Бөхчүүд сар бүрийн тэмцээнээс оноо цуглуулснаар "Rank" буюу чансаа ахиж дараа дараагийн барилдаанд чансаагаараа оноолт тодрох юм.

Тэмцээний онцлог, барилдааны дүрмийг бөхчүүд болон шүүгчид туршиж үзсэн бөгөөд сонирхолтой, үзүүштэй барилдааны үзүүлнэ гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.

Лигийг "Эрхэт Монгол Групп" ивээн тэтгэж байгаа бөгөөд ТВ8 телевиз шууд дамжуулна. Ивээн тэтгэгч "Эрхэт Монгол Групп", МҮБХ болон ТББ хамтран дөрвөн жилийн гэрээ байгуулж уг лигийг тогтмол зохиохоор болсон байна.

Тэмцээний шагналын сан нэмэгдэх боломжтой бөгөөд ивээн тэтгэж хамтран ажиллах сонирхолтой байгууллагуудад нээлттэй гэж Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лигийн гүйцэтгэх захирлаар ажиллах Н.Тамир хэлсэн юм.

No description available.

No description available.

No description available.

No description available.