Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
Нийгэм
2015.01.05 11:01

16-р сургууль, 69-р цэцэрлэгийн гэмтэл гарсан дулааны шугамыг засахаар болжээ

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа "Хөрөнгө гаргах тухай" А/1060 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар дунд сургууль, 69 дүгээр цэцэрлэгийн гадна дулааны Ф150 мм-ийн 80 метр шугамд гэмтэл гарч сүлжээний усны алдагдал ихээр бий болсоноос, тоног төхөөрөмжүүд алдаа зааж аваарийн байдлаар зогсох, цаашлаад хөлдөх нөхцөл байдал үүссэн тул тус шугамын засварын ажилд шаардагдах 36,865,189 төгрөгийг нийслэлээс шийдвэрлэлээ. Хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газар даалгасан байна. Инженерийн шугам сүлжээний засварын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцаж ажиллахыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд