Эдийн засаг
2021.05.06 03:05

2021 он гарсаар “Rio Tinto” компанийн хувьцааны ханш 9 хувиар өсчээ


“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид 0.95 хувиар өсөж, 125.42 австрали доллар болоод байна.

2021 он гарсаар хувьцааны ханш нь ес орчим хувиар өсөөд байгаа юм. Төмрийн хүдрийн үнэ эрс өсөж байгаа нь “Rio Tinto” тэргүүтэй олборлогч компаниудын хувьцааны ханшид эергээр нөлөөлж байна.

“Turquoise Hill Resources”-ийн хувьд хувьцааны ханш нь он гарсаар Торонтогийн Хөрөнгийн биржид 30 орчим хувиар өсжээ. Түүнчлэн “Macquarie” хөрөнгө оруулалтын банкны шинжээч тус компанийн хувьцааны үнэлгээг "Neutral"-аас "Өсөх төлөвтэй" болгож ахиулсан байна. Мөн хувьцааны ханшийн таамгийг 28 канад доллар болгон нэмэгдүүлжээ.



Эх сурвалж: BloombergTV


Онцлох нийтлэлүүд