Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно
Нийгэм
2021.10.14 01:10

24 дүгээр сургууль олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай боллоо


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль олон улсын аюулгүйн шаардлага, стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болж, өчигдөр нээлтээ хийлээ. Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд тус сургуулийн талбайг сэргээн засварлаж, гэрэлтүүлэг хийжээ. Хөлбөмбөгийн талбайг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоо, “Дөчин мянгат юнайтед клуб” хамтран бүтээн байгуулжээ.

Талбайн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар болон бусад албаныхан, иргэдийн төлөөлөл оролцов.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад цөөнгүй хөлбөмбөгийн талбай байдаг боловч олон улсын стандартын дагуу бүтээн байгуулсан анхны талбай 24 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбай болж байна. Монголын хөлбөмбөгт гар бие оролцож, хичээн зүтгэж ирсэн ахмад хөлбөмбөгчид, залуучууддаа улам их амжилт хүсье” хэмээн хэлэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Спортын, тэр дундаа хөлбөмбөгийн талбайтай болмоор байна гэж залуучууд бидэнтэй уулзаж байсан. Үүнээс хэдхэн сарын дараа Чингэлтэй дүүргийн Засаг дарга Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажил хэрэг болгосонд би маш их баярлаж байна” хэмээн онцоллоо.

Талбайн нээлтийн үеэр ахмад, залуу хөлбөмбөгчид нөхөрсөг тоглолт хийв.

Онцлох нийтлэлүүд