Нийгэм
2022.06.18 04:06
25 байршлын 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэв DNN.mn

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өчигдөр боллоо. Хурлаар нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав. Энэ жилийн хувьд нийслэлийн зургаан дүүргийн 25 байршилд 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр төлөвлөсөн. Тодруулбал,
-Баянгол дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.52 га
-Баянзүрх дүүрэгт зургаан байршил бүхий 14 га
-Сонгинохайрхан дүүрэгт гурван байршил 0.59 га
-Сүхбаатар дүүрэгт таван байршилд 0.65 га
-Багануур дүүрэгт таван байршилд 0.84 га
-Налайх дүүрэгт хоёр байршилд 0.49 га газрыг нийтийн эдэлбэрт авах аж. Эдгээр газар дээр тоглоомын талбай, тохижилт бүхий ногоон талбай, авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөжээ.