Спорт
2022.06.26 01:06
3х3 ДАШТ: Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг шилдэг 16-д багтлаа DNN.mn

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн энэ сарын 21-26-нд Бельги улсын Антверп хотод болж байна.
Тус тэмцээнд манай улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багийнхан амжилттай оролцож, шөвгийн 16-д багтав.
Тодруулбал, Монголын эрэгтэй шигшээ баг хасагдах шатны тоглолтдоо Польшийн багтай учраа таарч, эн тэнцүүхэн өрсөлдсөөр гурван онооны зөрүүгээр хожигдол хүлээлээ. Харин эмэгтэй шигшээ багийнхан анх удаа ДАШТ-ийн хасагдах шатанд шалгарсан нь онцлох амжилт байв. Тэд шөвгийн 16-д Францын хүчирхэг багтай оноолт тааран өрсөлдөж, 21:9 харьцаатайгаар ялагдсан юм.


ДАШТ-д эрэгтэй 20, эмэгтэй 20 баг оролцсоноос манай улсын эрэгтэй баг есдүгээрт, эмэгтэй баг 12 дугаарт орсон амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.