Эдийн засаг
2021.06.10 09:06

440.454 ширхэг хувьцаа арилжжээ


2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 248.080.638.40 төгрөгийн үнийн дүн бүхий 440.454 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.98 хувь) болон "Хай би ойл" ХК (HBO +10.09 хувь)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гермес центр" ХК (HRM -4.71 хувь) болон "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC -2.67 хувь)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 108.664 ширхэг нэгж эрхийг нийт 26.695.974 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаас 100.000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.28 хувиар буурч, 33627.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3.674.190.546.682.85 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Онцлох нийтлэлүүд