Соёл урлаг
2021.04.26 07:04

50 гаруй жил урлагт зүтгэсэн Юн Ё Жон 73 насандаа Оскар хүртлээ


93 дахь удаагийн Оскарын наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг Юн Ё Жон хүртлээ. Тэрбээр "Minari" кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагналыг 73 насандаа хүртэж байгаа юм. Мөн анхны оскар авсан солонгос жүжигчин болж түүхэнд бичигдлээ. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын уран бүтээлчид Оскарын наадмын хүчтэй өрсөлдөгчид болж байна.


Юн Ё Жон нь шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн ази гаралтай хоёр дахь жүжигчин болж байгаа бөгөөд түүнээс өмнө нь Японы уран бүтээлч Миёоши Умеки 1975 онд уг шагналыг гардаж байжээ.

Minari's Youn Yuh-Jung Knows Awards 'Mean Nothing to Me' | Observer

Юн Ё Жон товч намтар

Юн Ё Жон нь 1947 оны 6-р сарын 19-нд Кёнги мужийн Кэсон хотод төрсөн бөгөөд Сөүлд өсжээ. Түүнийг бага байхад нь аав нь нас барж хоёр эгчтэйгээ өссөн гэдэг. Тэрээр 1966 онд Ханян Их Сургуулийн Солонгос хэл, уран зохиолын ангид суралцдаг байсан ч TBC телевизийн нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээр коллежоо орхисон. Энэ үеэс жүжигчин болохоор эрс шийдэж байжээ. 1967 онд Mister Gong телевизийн жүжигт тоглож анхны дебютээ хийж байсан гэдэг. Тэрээр 1971 онд “femme fatales”-д дүр бүтээснээр од болох замналаа тавьсан. Түүний анхны кино болох Ким Ги Ёны найруулсан “Галын эмэгтэй” хит болж, Ситжес кино наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж байжээ.

Үүний дараа MBC түүхэн драмын Жан Хуй Бинь нэртэй хааны татвар эмийн дүрд тоглосон. Уг киног найруулсан Кимийг энэ сэдвээр Солонгосын анхны туршлагатай найруулагч гэж үздэг байжээ. Юн Ё Жон түүнтэй хамтарч "Шавьжны эмэгтэй" (1972), "Ёс бус эмэгтэй" (1990) зэрэг киног бүтээсэн. Эмэгтэй хүний сэтгэл зүй дэх гротескийг судалж үзсэн эрс, өдөөн хатгасан дүрүүдийг бүтээхдээ тэр халширсангүй. Үзэгчид Юнгийн ярих чадвар, хэвийн бус дүр төрхийг өндрөөр үнэлж байсан. Тэрээр урлагийн салбарт хөл тавиад удалгүй од болсон жүжигчдийн нэг юм.

Oscar-nominee Youn Yuh-jung, down-to-earth actor with self-deprecating humor

Youn Yuh-jung

Actress Youn Yuh-jung wins Woman in Film of the Year

Minari's Youn Yuh-jung Comes to America

Youn Yuh-jung (윤여정) - Picture @ HanCinema :: The Korean Movie and Drama  Database

Онцлох нийтлэлүүд