Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Увс аймагт газар хөдлөлт боллоо DNN.mn “Автомашингүй өдөр” энэ сарын 15-нд болно DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Увс аймагт газар хөдлөлт боллоо DNN.mn “Автомашингүй өдөр” энэ сарын 15-нд болно DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn
Онцлох нийтлэл
2017.06.13 06:06

60 тэрбум төгрөгийн асуудлаар бичлэг хийсэн гэх Г.Доржзодовыг айлган сүрдүүлж, дарамталсан уу

УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэг олон нийтэд цацагдаж шуугиан тарьсан. Дээрх бичлэгийг Г.Доржзодов гэх залуу хийсэн байдаг. Тэгвэл Г.Доржзодов гэж хэн бэ. Тэрбээр МАН-ын итгэл найдварыг хүлээж, удирдлагуудын нууц хуралд оролцож, бичлэг хийж чадах хэмжээний хүн байсан уу гэдгийг уншигч та бүхэнд дэлгэрэнгүй хүргэж байна. Г.Доржзодов эхнэр, хүүхдийн хамт амьдардаг юм байна. ОХУ-ын нэгэн их сургуульд Улс төр судлаачийн ангийг дүүргэсэн гэнэ. Сургуулиа төгсөж ирээд Стратегийн судалгааны хүрээлэнд мэргэжилтнээр ажиллаж байгаад нэгэн хувийн компанид нэлээдгүй хугацаанд ажиллажээ. Мөн өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын дэргэдэх Стратегийн судалгааны багт гэрээгээр ажиллаж байсан юм байна.

Тэрбээр 60 тэрбум төгрөг хэрхэн босгох талаар МАН-ын удирдлагуудын яриаг хаана бичсэн болоод хичнээн минутын уулзалт, яриаг хэдэн сарын хэдэнд хийсэн, бичлэгээ олон нийтийн сүлжээнд хэрхэн байршуулсан талаараа хууль хяналтынханд дэлгэрэнгүй тайлбар өгсөн байдаг аж. Г.Доржзодовын хууль хяналтын байгууллагад өгсөн тайлбараар 2014 оны долдугаар сард А.Ганбаатар түүнтэй уулзаж аман гэрээ хийсэн байдаг гэнэ. Ингээд Ц.Сандуйтай танилцуулсан байна. 2014 оны есдүгээр сарын 8-нд “Шинэ монгол хаад” групп компанийн дөрөвдүгээр давхарт М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар 90 гаруй минутын уулзалт болсон гэдэг. Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нар уулзалтын дараа эд мөрийн баримтуудыг бүгдийг нь устгажээ. А.Ганбаатар Г.Доржзодовын боловсролын бүх бичиг баримтыг хураан авч, сейфэндээ цоожилсон гэнэ. Дээрх үйл явдал болж өнгөрснөөс хоёр жилийн дараа буюу 2016 оны зургадугаар сарын 17-нд Г.Доржзодов гэх залуу 90 минутын бичлэгээс гурван хэсгийг тасдан авч www.soundcloud.com гэсэн сайтад нээлттэй байршуулжээ. Ингээд бичлэг тавигдсанаас хоёр хоногийн дараа Ц.Сандуй, А.Ганбаатар нар түүнтэй мессэжээр холбогдож, дарамталж эхэлсэн гэнэ. Мөн МАХН-ын Э.Эрдэнэжамъян хэвлэлийн бага хурал хийж, олоннийтэд бичлэгийг дүрсжүүлэн тараажээ. Түүнчлэн Ц.Сандуй ч МАН-ын төв байрны үүдэнд яаравчлан мэдэгдэл хийжээ. Үүний дараа МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал зарлаж, Ц.Сандуйн хийсэн мэдэгдлийг эрс үгүйсгэсэн байна. Ингээд АН хэвлэлийн бага хурал хийж УПЕГ, АТГ, ЦЕГ-т хандаж байгаагаа мэдэгдсэн. Эндээс эхлэн МАН-ын удирдлагууд 60 тэрбум төгрөг хэрхэн босгох гэж байсан талаарх асуудал ар араасаа хөвөрч, олонд хүрч эхэлсэн байдаг. Хууль хяналтын байгууллага ч дээрх асуудлыг шалгаж эхэлсэн билээ. Харин Г.Доржзодовыг тухайн үед “Ариг” банкаар үйлчлүүлж байхад нь А.Ганбаатарын гаргасан гомдлын дагуу ТЕГ-ын долоон ажилтан саатуулсан байдаг. Түүнийг хоёр дахь удаагаа баривчилж байгаа нь энэ аж. Улмаар энэ хэрэгтэй холбоотойгоор 204 тоот Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсныг 2016 оны долдугаар сарын 17-нд АТГ-аас эрүү үүсгэхээс татгалзах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн аж. Улмаар тус оны наймдугаар сарын 2-нд Нийслэлийн прокурорын газар дээрх саналын дагуу эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 208 тогтоол гаргасан байна.Тухайн үед А.Ганбаатар “Хэрэв дарга зөвшөөрөх юм бол чамайг устгачихад ядах юм байхгүй” хэмээн амь насанд заналхийлсэн тухай мэдээлэл ч гарч байсан билээ. Ингээд Г.Доржзодовыг саатуулснаас сар гаруйн дараа буюу есдүгээр сарын 28-нд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2017 оны дөрөвдүгээр сарын 14. 11:17 цаг. Тагнуулын ерөнхий газрын долоон ажилтан Г.Доржзодовыг баривчилж байгаа нь

Улмаар Г.Доржзодов Ц.Сандуй руу 2017 оны гуравдугаар сарын сарын 15-нд “Хэрэв надад болонминий гэр бүлд ямар нэгэн муу зүйл тохиолдвол бичлэг, ррт, эксель, зураг бүгдийг нь олон нийтэд дэлгэж нэр төрөө сэргээнэ” гэсэн мессэж илгээсэн байна. Ц.Сандуй дээрх мессэжинд ямар нэгэн хариу өгөөгүй гэнэ. Дээрх мессэжийг илгээгээд удаагүй байхад байрных нь оршин суугчдаас үл таних хүмүүс Доржзодовын зургийг үзүүлэн хаана байгааг асууж, сураглаж эхэлсэн гэх. Мөн өглөө бүр орцных нь үүдийг хэн нэгэн сахих болсон бөгөөд дуудлага өгөөгүй байхад сантехник шалгах нэрийдлээр гэрт нь сэжиг бүхий хүн оруулж, элдвийн зүйл шалгаасан хэмээн мэдүүлсэн байна. Ийн явсаар 2017 оны дөрөвдүгээр сарын 5-нд А.Ганбаатар Г.Доржзодовын зам дээрээс барьж аван “Чи бидний үгээр байхгүй бол чамайг С.Зоригийн хэрэг шиг болгочихож чадна шүү” гэх утга бүхий үгсээр айлган сүрдүүлж заналхийлж, “Маргааш ирж уулзаарай” гэж шаардсан тухай Г.Доржзодов хуулийнханд дуу бичлэг бүхий баримттайгаар мэдүүлсэн байдаг аж. Маргааш нь Г.Доржзодов А.Ганбаатарын өрөөнд очиход түүний халаасан дахь mp3-ыг булаан авсан гэнэ. Үүний дараа Г.Доржзодов эхнэр, хүүхдээ Улаанбаатар хотоос явуулж, Нийслэлийн прокурорын газарт орон байр, гэр бүлээ хамгаалалтад өгөөч гэж хүсчээ. Нийслэлийн прокурорын газраас “Энэ хүсэлтийг ТЕГ-т шилжүүл” гэсэн хариу өгсөн байна.

УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэгийн эргэн тойронд ийм л үйл явдал өрнөжээ. Г.Доржзодов нь ямар нэгэн намын гишүүн биш аж. Мөн түүнийг ТЕГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.

Г.БАТЗОРИГ


Онцлох нийтлэлүүд