Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn Ё.Дамчаабадгар: Монголд бүжиг дэглээч, бүжгийн шүүмжлэгчид маш олон байх хэрэгтэй DNN.mn Б.Энхболд: Бүх төрлийн гэмт хэрэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой гэж хуульчилсныг өөрчлөх шаардлагатай DNN.mn Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn Ё.Дамчаабадгар: Монголд бүжиг дэглээч, бүжгийн шүүмжлэгчид маш олон байх хэрэгтэй DNN.mn Б.Энхболд: Бүх төрлийн гэмт хэрэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой гэж хуульчилсныг өөрчлөх шаардлагатай DNN.mn
Нийгэм
2014.07.05 01:07

7-16 насныхнаар хурдан морь унуулахыг зөвшөөрнө

Хурдан морины салбар хорооноос Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж буй талаар мэдээлэл хийлээ. Энэ жил хурдан морины бүртгэл 9-нд эхлэх аж. Харин хурдан морь унах хүүхдийн тухайд хуулийн дагуу 7-16 насны хүүхдээр унуулах бөгөөд ингэхдээ даатгал, гэрээ, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах ёстой. Бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ болон бусад баримт бичгийг тулгах тул энэ тал дээр асуудал гарахгүй хэмээн Хурдан морины салбар хорооны гишүүн Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа мэдээлэв.

Уралдаанд оролцох морьдын сэрвээний өндрийг хэмжиж үзэх аж. Тодруулбал, сэрвээний өндөр

-Азарга, соёолон 140 см,

-Их нас 141 см,

-Хязаалан 137 см,

-Шүдлэн 132 см,

-Даага 127 см дээш байвал тухайн насанд уралдуулахгүй.

Мөн хурдан морины гарааны уртыг сунгасан тул гараанаас морьд олон давхарлаж гардаг явдал гарахгүй гэнэ. Түүнчлэн наадамчин олныг уйдаахгүй байх үүднээс “Морьтны тоглолт”, “Шүхрийн буулт” үзүүлбэрүүд үзүүлэх аж. Наадамчин олонд зориулан өмнөх жилүүдээс 5000 авто зогсоол илүү байхаар зохион байгуулсан билээ.

Энэ жил хурдан морины уралдаан уламжлалт ёсоор 10-нд хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз морьдын уралдаан болох юм. Мөн долдугаар сарын 13-нд уяачдын наадам, холч болон жороо морьдын уралдаан болно.

Онцлох нийтлэлүүд