Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нагояагийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзав DNN.mn Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn Газрын тосны үнэ өсчээ DNN.mn Монгол, Хятадын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь DNN.mn Нагояагийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзав DNN.mn Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn Газрын тосны үнэ өсчээ DNN.mn Монгол, Хятадын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.04.30 08:04

М.Бямбажав: Тоглолтод урилгаар оролцох дуучид ч миний уран бүтээлийг дуулна

"Оройтсон бороо", "Хүмүүс ээ амьдрах сайхан", "Буянаар учирсан амраг", "Намирын гол", "Үй зайгүй найз аа үгүйлж явъя нэгнийгээ" зэрэг хүний сэтгэлийн нандин утсыг хөглөсөн сайхан дуунууд ард түмэнд хүрээд нэлээд олон жилийн нүүрийг үзжээ. Эдгээр дууны нэрийг дурсангуут л шууд дуучин нь нүдэнд харагддаг болтлоо ард түмэнд хүрсэн байх юм. Энэхүү дуучин бол Соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч М.Бямбажав гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Таныг тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Ард түмэнд дуу хоолойгоо өргөснөөс хойш 25 жил болжээ?

-Тэгнэ. Өнөөдөр "Хүмүүс минь амьдрах сайхан" уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр зэхээд байна. Аль арван жилийн сурагч байхдаа л урлагийн олон тэмцээн уралдаанд оролцож шагнал хүртэж, энгэрээ мялааж явлаа. Гэхдээ одоо ард түмэндээ 25 жилийн хугацаанд хийсэн бүтээснээ өргөн барих гэж байна. Энэ тоо бол яг урлагийн тогоонд орсон цаг хугацаа юм.

-Та тоглолтоо ихэвчлэн дуугаараа нэрлэдэг. Энэ удаа "Хүмүүс ээ амьдрах сайхан" гээд мөн л уран бүтээлээрээ нэрлэсэн байна. Тэгэхээр уг дуу бас нэгэн дурсамж хадгалж байгаа болов уу?

-Тухайн үед би цэрэгт байлаа. "Хүмүүс ээ амьдрах сайхан" дуу төрсөн түүх их сайхан дурсамж агуулдаг. Учир нь намайг цэрэгт байхад одоо миний багш болох МУГЖ Чулуунхүү надад зориулж энэ дууг бичиж өгсөн байхгүй юу."Хүмүүс ээ амьдрах сайхан" дууг өдгөө 25 жил дуулж байна.

-Аль цэргийн ангид алба хааж байсан юм бэ?

-Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах 036 дугаар ангид цэргийн алба хааж байсан. 1989 онд, тэгсэн нэг өдөр ангийн захирагч дуудаад уулзалтын өрөөнд чамайг хоёр хүн хүлээж байгаа орж уулз гэдэг юм байна. Ортол МУГЖ Чулуунхүү багш бас ахимаг насны хүнтэй сууж байв. Тухайн үед Чулуунхүү багшийгаа таних биш ямар, энэ хүн аавтайгаа явж байгаа юм байх даа л гэж бодсон. Тэгсэн надад нэг дуу өгөөд "чи энэ дууг өөрийн болгоод ард түмэнд хүргэ" гээд өгсөн. Би ч дуулж Монголын радиод бичүүлээд тэр жилдээ ард түмний хайртай дуу болж билээ.

-Тухайн үед багштай тань ямар хүн явж байсныг мэдсэн үү?

-Миний аав хүү гэж харсан хоёр хүн нэг нь МУГЖ Чулуунхүү багш нөгөө нь Мөрдорж гуай байж таарсан. Чулуунхүү гэж хүний нэрийг нь сонсч дууг нь дагаж дуулах дуртай байсан болохоос биш тийм том цэргийн ангийн хурандаа хүн гэж хэн мэдэхэв. Багш маань надад зориулж "Хүмүүс минь амьдрах сайхан" дууг бичсэн байж л дээ. Ингэж л төрсөн дуу.

-Тэгэхээр "Оройтсон бороо" дууг цэргээс халагдсаныхаа дараа дуулсан байх нь ээ?

-Тийм. Хойтон жил нь цэргээс халагдаад "Үлгэрийн танхим"-д ерөөл магтаал уншдаг байлаа. Миний ерөөл магтаалын багш бол МУГЖ Явгаан гэж хүн бий. "Оройтсон бороо" дууныхаа аяыг өөрөө хийж шүлгийг нь яруу найрагч Туяа тэрлэж өгсөн юм. Бас л их санаандгүй мэндэлсэн дуу. Манай ажил дээр нэг эгч "Надад нэг үг байна. Ая хийгээд өгөх хүн байна уу" гээд ирсэн. Тухайн үед "Мартын 8" баяр болох гэж байсан санагдаж байна. Би ч гитараа бариад төвөггүйхэн ая зохиочихлоо. Тэгээд л гитартай нэг арга хэмжээнд дуулсан хүмүүст их хүрсэн. Тэгээд л ёстой байнга дуулдаг, ард түмэнд их хүрсэн дуу болж билээ. Нас бага байсан болоод ч тэр үү тэр үедээ ерөөсөө дууны утгыг нь ч нэг их анзаарч ухалгүй дуулж байсан юм даг. Их сайхан уран бүтээл болсон гэж би боддог юм. Аялгуу нь цаанаа л нэг онцгой.

-Үй зайгүй найз аа, үгүйлж явъя аа нэгнийгээ...гээд дуу өнөөдөр ч анд нөхдийн бахархлыг бэлгэдсэн сайхан дуу хэвээр байна. Таны дууны ая үгэнд байна уу, хэрхэн сонсогчдод хүргэж буй таны авьяаст байна уу?

-"Үй зайгүй найз аа үгүйлж явъя нэгнийгээ" гээд дууг маань DZ Man буюу Дашзэвэг ах шүлгийг нь тэрлэж өгч байлаа. Үнэхээр эр хүмүүсийн нөхөрлөлийг илэрхийлдэг. Ер нь амьдралд ойр уран бүтээл гэж байна. Тийм дуу л ард түмэнд хүрдэг юм шиг байгаа юм. Сүүлд дуулсан "Оюу нана бүсгүй", "Буянаар учирсан амраг" гээд ер нь миний дуунууд бор зүрхээрээ ард түмэнд хүрсэн. Орчин үеийнх шиг клип хийлгээд дуунуудаа дүрсжүүлнэ гээд байх биш. Шинэ уран бүтээл гарлаа Монголын радиодоо бичүүлээд л ард түмэндээ хүргэнэ. Тэр болгон л олны хүртээл болж одоо ч цээжинд нь хангинаж явдаг бүтээл болсон байна. Уран бүтээлч хүнд энэ л хамгийн жаргал шүү дээ. Миний дуу гэхээсээ илүү ард түмний дуу болсон байна шүү дээ. Харин сүүлд хоёр ч шинэ дуунд клип хийлгэлээ. "Ногоон дарь эх", "Олондоо хүндлэгдсэн аав" гээд хоёр дуу байна. "Youtube" дээр тавьчихсан байгаа.

-"Буянаар учирсан амраг" дууг ханьдаа зориулж бичсэн дуу гэж сонссон юм байна?

-Тийм ээ. "Буянаар учирсан амраг" дууг ханьдаа зориулж бичүүлсэн. Миний хань багш мэргэжилтэй сайхан хүн бий. Би ханиараа бахархаж явдаг юм. Энэ дуу ч гэсэн миний сэтгэлд нийцсэн, тэр болгон хэлээд байдаггүй сэтгэлийн үгийг минь гүйцээсэн сайхан дуу болсон гэж би боддог. Урлагийн хүний ард талыг зохицуулж явна гэдэг амаргүй ажил. Тиймээс би ийм сайхан ханьтай учирсан буянтай хүн юм даа гэж энэхүү дууг зориулсан хэрэг.

-Одоо энэ удаагийн тоглолт хэр онцлогтой болох вэ?

-Өөрийн гэсэн бүхий л уран бүтээлээ хүргэнэ. "Намирын гол" гээд дууг би нэг дуулаад манай нутгийн дуучин залуу Болдбаатар нэг дуулж ард түмэнд хүргэснийг мэдэх байх. Энэхүү "Намирын гол" дуугаа тоглолт дээрээ би өөрөө дуулах болно. Мөн өөрөө аяыг нь бичсэн "Сайн байна уу, цагдаа" зэрэг 30 гаруй уран бүтээл байна. Тиймээс энэ удаагийн тоглолтод урилгаар оролцож буй дуучид маань дандаа миний уран бүтээлээс дуулах болно. Зарим хүмүүс уран бүтээлийн цэнгүүн хийлээ гээд баахан дуучид авчраад дуулуулчихдаг. Хэрвээ тэгвэл би адаглаад л Увс нутгийнхаа дуучдыг авчраад нэг нэг дуу дуулуулаад өөрөө тайзны ард хэвтээд байхад бараг хоёр цаг болчихно биз дээ. Тэгэхгүй, би энэ 25 жил ямар уран бүтээл хийв гэдгийг л ард түмэндээ харуулах тоглолт шүү дээ. Тиймээс зарим нэг талаараа их онцлогтой болно гэж та бүхэндээ хэлмээр байна.

-Чулуунхүү гавьяат та хоёрыг хамт тайзан дээр гарахад үзэгчид их сайхан хүлээж авдаг. Ер нь ингэж зэрэг хөдөлнө гэдэг ч юм уу бэлтгэл хийж байсан удаа бий юу. Харц тань хүртэл нэгэн зэрэг хөдөлдөг шүү дээ?

-Олон жил хамт уран бүтээл хийгээд ирэхээр амьсгалах нь хүртэл нэг болчихдог байх. Бид хоёр чинь хоёулаа залуудаа бүжиглэдэг байсан улс. Тэгээд ч тэр үү харцаараа ойлголцоод л дууныхаа аянд хөдөлдөг. "Соёолонгийн тоос" ч юм уу сайхан эрч хүчтэй хэмнэлтэй дуу дуулж байж ямар гөлийгөөд зогсоод байлтай биш (инээв). Би Агсал, Баруун монгол биелгээ, дархад, цам зэрэг олон бүжиг бүжиглэдэг байсан. Ленинградад дөрвөн метр бурхан бүтээхэд би ерөөл магтаал хэлж, цагаан өвгөн дотор цам бүжиглэж байлаа ш дээ. 1992 онд Г.Явгаан багштайгаа хамт Азийн язгуур урлагийн наадамд оролцож Гран при шагнал хүртэж байсан удаатай.

-Тэгвэл тоглолтынхоо үеэр бүжиглэх юм биш биз дээ?

-Олон дуу дуулаад амьсгаадаад чадах болов уу гээд л бодоод байгаа. Тэгээд ч гүзээ нэмж бондойгоод хэцүү болчихож дээ (инээв.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд