Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.02.02 03:02

Долдугаар сарын нэгэн ба С.Баярын улс төр

Монголын улс төрд орж ирсэн хүмүүс  янз бүрийн л замаар хөл тавьцгаасан байдаг. Энэ удаа улс төрийн  нэгэн томоохон төлөөллийн нэг   С.Баярын   улс төрийн замнал хийгээд МАХН-ын улс төрийн хөшигний цаана юу болж байсан, долдугаар сарын нэгний үйл явц С.Баяр хэмээх эрхэмтэй хэрхэн хол­богд­соныг нэхэн сурвалжла­хыг хичээлээ.  

Дулмаа хэмээх  зага­саар дагнасан эрдэмтэн  эмэгтэйг МАХН-ын дарга С.Баярын ээж  гэдгийг олон хүн мэдэх биз. С.Бая­рын ээж ажлын шаард­лагаар  хөдөө га­даа явах нь их болохоор хүүхдэдээ тэр бүр зав гаргаж чадахгүй өөрийн эгчийндээ байлгадаг байж. Нам, төрийн удир­дагч  Ю.Цэдэнбалтай Клю­товт хамт сурч байсан Дамба гэдэг Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн ээжийнх нь эгчийн нөхөр  аж. Тиймээс Ю.Цэдэн­бал­тай С.Баярын хүргэн ах нь дотно харьцаатай байсан гэдэг. Ээжийнхээ эгчийнд буюу хүргэн ахын­даа байх хугацаанд 40 мянгатын атаман бо­лох санаатай сахилга­гүйтэж  хүргэн ах, эгч хоё­рынхоо чихийг халууцуу­лаад байхаар нь ээжид нь буцааж өгсөн гэдэг. Орос гуравдугаар сургуу­льд сурч байхдаа пацаан гэх хочтой Зоригоо гэх үеийн хүүхдийг хутгалсан гэж  тухайн үедээ захир­гааны хариуцлага хүлээж байсан талаар олонтаа хэвлэлээр гарсан даа.  Нэг  мэдэхэд С.Баяр өөр сургууль руу шилжжээ. С.Баяр ийнхүү алга бо­лоход Ю.Цэдэнбалын Зо­ри­гийг зодоод явчихсан гэх мэт яриа гарчээ.  Аль Зоригоод гар хүрснийг  хэн мэдэхэв.  Ямар ч бай­сан энэ үед  эрдэмтэн ээж нь докторантурт су­рал­цахаар ЗХУ руу явах болж хүү нь  хожим яаж, ямар замаар элсэж орсон нь тодорхойгүй Ломоно­со­вын дээд сургуулийг дүүргэсэн байна.  Ийм сургуульд үнэхээр сур­лага сайтай, алтан меда­льтай төгссөн хүүхэд элсэн суралцдаг  байсан бөгөөд С.Баярыг хүргэн ахын тусламжтайгаар   Ю.Цэ­дэнбалынхны дэмж­­­лэгээр сурсан  гэх яриа байдаг.    

Сургууль төгсөөд МОНЦАМЭ-д ажиллаж байсан С.Баяр   1996 онд Ардчилсан холбоо эвсэл ялахад  одоогийн АН-ын шилэн байр буюу хуучин Социал демократ намын байранд очиж "Миний сонголт буруу байж, би ардчиллыг сонгох бай­сан юм" гээд ярьж явсан талаар учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ.  Тэр үед МАХН сонгуульд ялагд­сан  учир хуучин удирд­ла­гууд нь ажлаа өгч, шинэ даргаа сонгох   үйл явц ид өрнөв. Хуваагдан  талцаж, хөшигний ард Гомбосүрэн, П.Жасрай нар Н.Энхбаярыг зүтгүү­лэв. Нөгөө талд С.Баярыг санал болгох хүн ч байж.  Гэтэл намын их хурлаар Н.Энхбаяр ч биш, С.Баяр ч биш Н.Багабанди на­мын дарга болжээ. На­мын дарга болмогцоо С.Бая­рыг намын ерөнхий нарийн бичгийн дарга болгох саналыг Н.Бага­банди хэлсэн ч   тухайн үеийн  зарим лидерүү­дийн  шахаанд орж,  ерөн­хий нарийн бичгийн дар­гаар Н.Энхбаяр сонгог­дов. 1997 онд Ерөнхий­лөгчийн сонгуулиар на­мын дарга Н.Багабанди Ерөнхийлөгчийн сонгуу­лийн  кампанит ажлынхаа  ерөнхий менежерээр на­мын ерөнхий нарийн бич­гийн дарга Н.Энх­бая­рыг биш  С.Баярыг сон­гос­ноос Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын хага­рал эхэлжээ. Харамсал­тай нь С.Баяр энэ сонгуу­лийн кампанит ажилд нь нэмэр болж чадаагүй. Сонгуулийн ажлыг нь Н.Багабандийн хувийн менежерүүд гүйцэтгэсэн аж. Гэсэн ч   Н.Багабанди  ялж, Ерөнхийлөгч болсон тул дахин намын даргын албан тушаалын төлөө дайн эхлэх нь тэр.  Н.Бага­банди С.Баярыг санал болгоход намын их хур­лаар Н.Энхбаяр гараад  ир­сэн. Н.Энхбаярын их эрх мэдлийн зам эндээс эх­лэв. Арга буюу С.Бая­рыг Тамгын газрын дар­гаа­раа Н.Багабанди  авлаа

МАХН-ын дүрэм ёсоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Удир­­дах зөвлөлийн ги­шүүн байдаг бөгөөд Ерөн­­­­­хий­лөгч, нам хоёрыг дал­дуур  холбох арга энэ байв. Даанч С.Баяр нам хий­гээд Засгийн газартай Ерөнхийлөгчийг холбох биш бүр хагаралдуулах, зөрч­лийг улам хурцатгах ажил хийдэг хүн болж хувирав.  С.Баяр энэ үед ёстой л өөрийнхөө өнц­гөөс Н.Багабандид бүх­нийг таашаалаараа тайл­барлаж өгч байснаас Н.Ба­габанди, Н.Энх­бая­рын зөрчлийг дэвэргэж байлаа. Тэр ч бүү хэл өөрийн  төдийгүй өрөө­лийн нам болох  Ардчил­сан холбоо эвслийн­хэн­тэй ч муудалцуулах гол үйл явдлын ард С.Баяр зогсож байсан гэдэг. Энэ үед Ардчилсан холбоо эвслийн  сайд нар ээлж­лэн огцорч байлаа. 1998 онд С.Зоригийг алагддаг тэр өдөр  сайдад дэмжи­хэд бэлэн, дэмжинэ, на­мынхаа улс төрийн зөв­лөлөөр шийдүүлээд ир гэх мэтийн яриа өрнүүлж гурван ч удаа уулзсан гэдэг. Мөн  Да.Ганболдын нэрийг долоон удаа бу­цаахад ч Ерөнхий­лөг­чийн ард  С.Баяр л зогсож байсан гэх юм билээ. Ямар сайндаа л  Н.Бага­банди, С.Баяр хоёрын  хэн нь Ерөнхийлөгч вэ гэдэг үг нам дотор битүү­хэндээ яригдаад эхэлсэн байхав. Н.Багабандийн өөдөөс намын Удирдах зөвлөл ингэж шийдсэн гээд өөдөөс нь цаас чу­луудсан гэдэг ч үүнийг нотлоод байдаг. 2000 оны УИХ-ын сонгуулиар  МАХН үнэмлэхүй ялалт байгуулав. Ингээд ялалт авчирсан намын дарга Н.Энхбаярыг Ерөнхий сайд болгохоор УИХ-д оруулахад Н.Багабанди хоёр удаа буцаасан. Бу­цаах үндэслэлийг С.Баяр аанай л гаргаж өгсөн гэх юм билээ. Үндсэн хуулиа дагах уу, Үндсэн хуулийн нэмэлтийг дагах уу гэсэн үндэслэл хэлж байгаад л буцаасан гэдэг. Цаад са­наа нь С.Баяр, Н.Энх­баярыг Ерөнхий сайд болгох хүсэлгүй байж. Хоёр дахь буцаалтын дараа С.Баяр Ө.Энхтүв­шин рүү очиж өөрийгөө дэмжихийг санал болго­ход нөгөөх нь эсрэг  талд зогсов. "Юманд ээлж да­раа, эрэмбэ гэж бий. Би чамайг дэмжихгүй" гэсэн санаатай үг  хэлж. Үүнээс болж С.Баяр, Ө.Энх­түв­шин хоёр хагарав. Уг нь нутаг ус, энэ тэрээ бодвол ингэх учиргүй гэж тооцсон ч  найдлага ингээд сүй­рэв. Ингээд 2000 онд Н.Энх­баяр Ерөнхий сайд болж С.Баярыг Гадаад хэргийн сайд болгохоор тохирсон гэдэг. Цаана нь С.Баярын санаа явсан нь энэ. Н.Энхбаяр "за" гэсэн ч Ерөнхий сайд болоод амлалтаасаа няцаж С.Бая­­рыг  танхимдаа ав­сангүй. 2001 онд Н.Бага­банди мөн л Ерөнхий­лөгчийн сонгуулиар аанай л С.Баярыг ерөн­хий менежерээр авав. Нөгөөх нь олигтой ажил­ласангүй.  Гэвч Н.Бага­бандийн  өөрийнх нь нэр хүнд, хувийн менеже­рүү­дийнх нь ажиллагаагаар ялалт ирэв. Ерөн­хий­лөг­чид Н.Багабандийг дахин нэр дэвшүүлэх үед ч Н.Энх­баяр тэр хоёрын хооронд хэдэн тохироо хийгдсэн байжээ.  Пүрэ­вийг тэтгэвэрт нь гаргах,  Ерөнхийлөгчийн тамгын газраас С.Баярыг зай­луулах гэсэн тохироо байв.  Н.Багабанди Ерөн­хийлөгч болмогцоо С.Бая­­рыг ОХУ-д Элчин болгон илгээх үед МАХН-ын хуучин цагийн лиде­рүүд ч Н.Багабанди, нам хоёрын дунд хагарал үүс­гэгч  холдлоо хэмээн би­түүхэн баярлажээ. Уг нь С.Баяр АНУ-д Элчингээр явах санаатай байсан ч Н.Энхбаяр зөвшөөрөө­гүй. Дараа нь Н.Энхбаяр УИХ-ын дарга болох үед С.Баярыг ОХУ-д байх үед очих үед тэр хоёр эвлэр­чээ. Оросууд тэднийг эв­лэ­­рүүлсэн гэх яриа бий. Ингээд 2005 оны Ерөн­хийлөгчийн сонгуулийн тохироо энд явагдав.  Дэмж­вэл намын даргаа С.Баярт өгөх саналыг Н.Энхбаяр  хэлж, нөгөөх нь ч хүлээн зөвшөөрөв. Ингээд С.Баярыг ОХУ-аас авчирч Д.Идэвхтэний оронд ерөнхий нарийн бичгийн даргаар  тавь­жээ. 2005 онд Ерөнхий­лөгчийн сонгуулиар   С.Баяр  Н.Энхбаярыг наа­­­­наа дэмжиж байгаа дүртэй  цаанаа унагах далд санаатай байв.  Н.Энх­баяр үүнийг нь мэд­сэн учир гол  зүйлээ өөрөө шийдэж явжээ. Ин­гээд сонгуулийн дараа зургадугаар сарын 18-нд хуралдсан их хурлаар  2004 оны арваннэгдүгээр сард Москвад  тохирсон тохи­роогоо зөрчин М.Энх­­болдыг оруулж ирж,  на­мын даргад дэв­шүүлэв. М.Энхболд Ерөн­хий­лөг­чийн сонгуулиар Н.Энх­баярт чамгүй зүтгэж үнэ­лэгдсэн байсан хэрэг.

Иргэний хөдөл­гөө­нүүд  ид МАХН-ыг, Н.Энх­баяртай нь баруун, сол­гойгүй  шүүмжилж,  жаг­саж гарч ирэх үед С.Баяр алгаа хавсран битүүхэн дэмжиж байв. Энэ нь М.Энхболдыг унагах сай­хан шалтаг болсон.  2007 онтой золгох үед Н.Энх­баяр Худалдаа хөгжлийн банкийг М.Энхболдод алд­санаар муудалцаж эхэлсэн. Энэ үед С.Баяр, Н.Энхбаяр хоёр дахин тохиролцож нэг нь Ерөн­хийлөгчид дахин дэвших, нөгөө нь намын дарга болохоор ярилцлаа. Энэ үед санаачилгыг харин Н.Энхбаяр гаргав. Ийнхүү 2007 оны аравдугаар са­рын 24-нд С.Баяр М.Энх­болдыг Н.Энхбаярын тус­ламжтайгаар унагаж на­мын даргын суудалд ту­халсан юм. Намын дарга болмогцоо С.Баяр "Ха­риуц­лага үүрүүлэх гэж байгаа бол эрх мэдэл өг" гэж Ерөнхий сайдын сууд­лыг шууд нэхсэн.  На­мын Онц их хурлаас "На­мын дарга Ерөнхий сайд байна" гэсэн тогтоол гар­гуулсан нь  өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа.  Харамсалтай нь энэ тог­тоолоо  өөрсдөө зөрчөөд явж байгааг бүгд мэднэ.   Намаа ялуулна гэснээрээ  С.Баяр ялалт байгуулав.  Таван төгөлдөршил, Ат­рын аян, хариуцлагын тогтолцоо  гээд л сайхан мөрөөдөл  ярьсан С.Бая­рын хувь хүний рейтинг өндөр байлаа.  Үүнд  хү­мүүс итгэсэн. Харин мө­рөө­дөл бодит биш бо­лохыг сонгуулийн дараа тодорхой болж, Атрын аяны булхай эхэлж ал­дагдлын аян, нүглийн аян болтлоо дампуурч  баа­хан аавын хүүгийн шунал хүслийг өдөөж,  шорон­гийн хаалга татуулав. Эдийн засгийн мэдлэг хомсоосоо болж  улс ор­ноо гүн хямруулахад дор­витой хувь нэмэр оруу­лав. 2008 оны хоёр­ду­гаар сард Удирдах зөвлө­лийн хурал дээрээ С.Баяр "Нам үүнээс хойш ханди­ваар биш, түрээсээр сан­хүүжнэ" хэмээн мэдэгдэж өнгөц харахад намыг биз­несменүүдийн гарт оруулахгүй гэсэн бодлого юм шиг боловч цаагуураа өөр санаа агуулсан үг хэлжээ. Намын байраа шинэчилж, өөр газар ба­рих уу, хуучин байран дээр нь босгох уу гэдгээ  ярьсан байдаг.  Намын байрны техникийн даал­га­врыг хийлгэж 25  давхар байшин барихаар төлөв­лөв. Мэргэжлийн хүмүүс арай өндөр байна гэж арван найм болгох  санал хэлсэн байдаг. Ингээд эрт төлөвлөсөн намын шинэ байрыг нураах асуудал гараад ирсэн аж. Мөнгө өгч нураах байсан байрыг С.Баяр сонгуулиар да­лим­дуулж ард түмнээр нураалгаад нэг их хохир­сон  хүн болох төлөв­лөгөө ч юм шиг санаг­дахаар үйл явдал дол­дугаар сарын нэгэнд бол­чихов уу гэх хардлага өөрийн эрхгүй төрөхөөр байгаа биз.Үнэ төлбөргүй нураалгаж,  бүр ард түм­ний татвараар босгуул­даг мөн алсын ухаан С.Бая­раас гарч чадна гэж улс төрийн ажиглагчид ил далд ярилцах болсон.   Долдугаар сарын нэгний үйл явдлыг зохион бай­гуулагч, тушаал өгсөн тур­хирсан хүмүүсийн та­лаар яригдаж байгаа энэ үед намын байрны га­лын дүгнэлт одоо болтол албан ёсоор олон нийтэд мэдээлэгдэхгүй байгаа нь нэг л сэжигтэй. Арван най­ман давхар барьж байгаа нь нэг намд дэн­дүү томдоно.  Гэвч С.Бая­рын төлөвлөгөө ёсоор түрээсээр санхүүжих зам нээгдэх нь дамжиггүй. 

Сонгуулийн өмнө  МАХН-ын нэр хүнд шал­даа буучихсан нь судал­гаагаар нэгэнт харагдаж байсан үе. Ингээд яла­хын тулд АН-ын Алтан га­дастай хуйвалдан МАХН 45, АН 28 тойрогт санал авахаар урьдчилаад то­хир­сон гэсэн үг олонтаа сонсогдож байлаа. Үлд­сэн гурван тойргийг зөнд нь орхисон.  Санал асуул­гаар эцсийн мөч хүртэл АН ялалт байгуулах нь тодорхой байсан. Үнэ­хээр суудлын тоогоо МАХН, АН-ын зарим нө­хөдтэй хуйвалдан тохир­сон нь үнэн бол  луйврын технологио хэрэгжүүлсэн нь гарцаагүй. Учир нь тэр үед яригдаж байсан тоо одоо яг л бодитой бол­чихсон биш үү. Сон­гуулийн шөнө СЕХ албан ёсны дүнгээ гар­гаагүй байхад МАХН ялалт байгуулсан гэсэн худал мэдээ цацаж, нийг­мийн сэтгэл зүйг урьтаж бэлтгэсэн.

Харамсалтай нь ард түмэн итгэсэнгүй. Ингээд тайван жагсаал Сүхбаа­тарын талбайд болж байснаа МАХН-ын байр руу шилжих болсон нь анхаарал татаж байна. МАХН-ын байранд Ерөн­хий сайд, МАХН-ын дар­га С.Баяр байв. Төрийн  тусгай хамгаалалтынхан хуулийн дагуу С.Баярыг  хамгаалалтад авч явуу­лах гэсэн боловч С.Баяр "Дайрвал дайраг, би уч­рыг нь олоод явна" гээд  хөдлөөгүй гэх. Уг нь С.Бая­рын хэлсэн үгийг үл тоон элээ шиг шүүрч аваад хуулиа барина гээд зүт­гэсэн бол болох бай­дал яаж ч эргээ билээ. Нөхцөл байдал хүндэрс­ний дараа Ерөнхийлөг­чид Онц байдал зарла­хыг шахаж эхэлсэн бай­на. Ерөнхийлөгч Цагдаа­гийн ерөнхий газар, Таг­нуулын ерөн­хий газрын дарга нарыг дуудаж энэ талаар асуу­сан гэдэг. Цагдаагийн дарга "Энэ зэргийн жаг­саа­лыг дарах дадлага туршлага бай­гаа" гэсэн.    

Тагнуулын ерөнхий газрын дарга ч үүнийг хүлээн зөвшөөрч "Ма­найхан дотор нь ажил­лаж байгаа" гэж хэлсэн гэх юм билээ. Үүний да­раа нөхцөл байдал хүн­дэрч намын байрны ха­жууд байсан машин тэрэг   шатаж, СТӨ шатаж эхэл­сэн болов уу. Намын байрыг гаднаасаа гэхээ­сээ илүүтэй дотроосоо шатсан тухай ярьдаг. Энэ үед Ерөнхийлөгчийн өрөөнд хүчний бай­гуул­лагын удирдлагууд цугла­хад  Ч.Амарболд цагдаа­гаа хойш нь татах шийд өгсөн. Дийлэхээ байлаа гэж хэлсэн гэх юм билээ. Ингээд Онц байдал зар­лахаас аргагүй байдал бий болсон юм байх.  МАХН-ын байрны ха­жуу­ханд байдаг "Улаан­баа­тар" зочид буудал зүгээр байхад тэрнээс дөрөв дахин хол зайтай СТӨ яагаад шатах болов гэдэг бас л нэг асуудал.

Байдал ийнхүү өрнөж бөөн хэл ам болсны да­раа жаахан маргааныг эс тооцвол нөгөө хоёр нам чинь хэл амаа ололцоод, бүр өвөр түрий нэгтгээд,  хамтарч засаг барихаар болсон. С.Баяр хэзээ ч өрсөлдөгчтэйгээ хамтарч засаг барих уужим сэтгэл гаргахгүй хүн атал яагаад ингэв. "Алтан гадас"-тай суудлын тоо тохирсон нь үнэн биш байгаа даа.  Сангийн яамыг С.Баяр­цог­тод атгуулаад л хачин хэрэг шүү. Долдугаар са­рын нэгний үйл явдлын гол гогцоо фактыг мэдэж байсан АН-ын амыг таг­лах, намаа ялуулах, Оюу толгойг батлуулах л са­наархал, МАХН-ын бай­рыг нураах аргаа ийнхүү будлиантай сонгуулийг эсэргүүцсэн жагсаалаар нэг тийш шийдсэн  юм биш биз. 

Дэлхийн санхүүгийн хямралаар далимдуулж "Анод"-ыг дам­пууруу­лаад, долларын ханшийг нэмэгдүүлж,   валютын нөөцөө ханшийн зө­рүү­гээр нь  нөхсөн С.Баяр  прокурорт үүрэг өгч цаг­дааг шалгалаа гэж  Н.Энх­баяртайгаа ам мурийгаад авсан гэх. Сүүлд бас өнөөх хүчний байгуул­лагынхныг өрөөндөө дуу­­даж эвтэй байхыг са­нуулсан нь цаанаа  учир­тай санагдах юм. 2009 оны сонгуулиар Н.Энх­баяр, С.Баяр  хоёрын эрх ашиг нэг цэг дээр ирэв. С.Баярын фактыг Н.Энх­баяр барьж шантаажлаад  Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхээ авсан байх магадлалтай.  Ямар ч үнээр хамаагүй  Н.Энх­баярыг ялуулна гэж хэлж байсан С.Баяр хэрэв  ялагд­­вал  яаж ялалт бол­гохоо ч тооцоолж суусан биз.  

Ерөнхийлөгчийн сон­гуулийн шөнө хоёр цаг гучин минут хүртэл Улаан­­баа­тар хотын сон­гуулийн хэсгийн хороод задлуулахгүй барих арга сэдэж орон нутгийн баг­цааг харахаар хүлээсэн нь нэгийг хэлэх аж.  Даанч аргагүйдсэн үү, саналын зөрүү тооцоолсноос их байв уу, тэд ямар ч байсан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн. Энэ бүхнээс харахад л долдугаар сарын нэгний үйл явдлын өрнөл, С.Баярын улс төр хоёрт нэг л  учир байгаа юм шиг ээ.

Онцлох нийтлэлүүд