Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.02.12 11:02

Түүх өгүүлэх цэцэрлэгийг түйвээхээр санаархаж байна.

Будаач, будаач гэхээр сахлаа будна гэгчээр зэвүүн, зэвүүн гэхэд дэндүү зэвүүн төр засаг юм аа. Ард иргэдээрээ даажигнадаг төр маань байгаль дэлхийгээрээ даажигнаад эхэлчихлээ. Иргэддээ эх орны хишиг гэж шүлс шиг юм шидэж, далан мянгаар хуурч, өвлийн тэсгим хүйтэнд үүр цайхаас үдшийн бүрий болтол хооронд нь зодолдуулж бахаа хангаад, одоо мөрөөрөө ургаж байгаа хэдэн модыг огтолж,  амар сайхандаа жаргахаар  ярьцгааж байна.    Төрийн ордны хойд талын цэцэрлэгийг устгахаар ярьж  суугаа эрхэм гишүүдийг  өөр оронд    бол аль хэдийнэ байгаль дэлхийн эсрэг гэмт хэрэг хийлээ гээд болгож тавих байсан юм. Өөрсдийнхөө тав тухыг бодож ингэж галзуурсан мэт аашилдаг, харсан бүгд рүүгээ сарвайж, тарьсан модыг огтолдог  төр засгийг яалтай ч билээ.

Н.Энхбаярын нэр дээр хаягтай хэвлэх үйлдвэрийн хэмхэрхий барилгаа булааж авч нураагаад,  парламентынхаа ордныг барьчих зүрх зориггүй байж, мод хөрөөдөж, цавчихдаа баатар эр болчихдог хачин гишүүд дэндүү олон юм даа.              

      Төрийн ордны хойд талын цэцэрлэг олон түүх өгүүлдэгсэн. Үүнээс бусад хуучны гэх хэдэн сайхан цэцэрлэгийг  барилга барина гээд  хайр найргүй үгүй хийчихсэн.  Нийслэлийнхэн бол ордны хойд талын ногоон  цэцэрлэгтэй холбоотой  өөр, өөрийн дурсамжтай. Залуус нь болзоонд зогсож, оюутнууд шалгалтандаа бэлтгэж, хүүхдүүд сүүдэрт нь тоглодог, хөгшчүүл нь нарлаж суудаг байсан  тэр моддын хувь заяа араатан авиртай албан тушаалтнуудын гарт үрэгдэх дээрээ тулчихлаа.  Нэг мод ургах гэж хэдий хугацаа шаарддагийг мэддэггүй юм байх даа, манай дарга нар. 

Ордон барьчих өөр газар олдохгүй байна гэнэ. Барих мөнгийг нь Кувейтээс өгчихөөд байхад газраа ч шийдэж чадахгүй хэдэн жил хэрэлдлээ. Болохгүй байгаа бол заавал шахалдаж чихцэлдээд хотын төвд барих гээд яах гэсэн юм. Цэцийн ордон шигээ Зайсандаа барихгүй юу.Бүр болохгүй  бол түүхт олон үйл явдал болж байсан Нүхтэд барьж болох биш үү. Баахан баячуудад байшин барих газар  өгөөд л байдаг юм билээ. Төрийн ордон барих газар олдохгүй л байв гэж. Ядаж л агаар нь цэвэр. Эсвэл Төв аймаг руу нүүсэн ч яахав. Тэнд ордон барих газар олдож л таараа. Замын хөдөлгөөнд саад болоод  дохио хангинуулан явдаг ямба нь ихэдсэн улстөрчид  холхон байвал ард иргэдэд ч хэрэгтэй юмсан. Арга ядахнээ, замын түгжрэл багасна. 

Канадын нийслэл Оттава нь засаг захиргааных нь гол төв бөгөөд улс төрчдөөс өөр оршин суугч ховор юм билээ.  Ер нь нэгмөсөн  өөр газар ордноо бариад, нүүж, хол очиж хуралдвал таарах юм.  Чих амар байвал  бидэнд л  сайн биз.    

Зарим нь бүр хойд талын цэцэрлэгээ сүйтгэхгүйгээр дүүжин ордон барих ухааны юм ярина лээ. Газраас хөндий агаарт барьчихаад нөгөө хэдэн модоо огтлохгүй үлдээнэ гэх юм. Манийгаа хуурч байгаа л санаа  нь тэр. Вавилоны дүүжин цэцэрлэг гэж алдартай цэцэрлэгийн тухай дуулж байсан юм байна. Тэрэн шиг дүүжин ордонтой болчихвол Генессийн номонд орох нь лавтай байх л даа. Ийм үлгэрт итгэ л гэж байгаа бололтой.  Байгалиар наадсан дүүжин ордон бариад суух юм байхаа цаад, улс төрч эрхмүүд чинь.

Ингээд бухимдаж суух зуур  арай гэгээтэй  мэдээ өчигдөр  сонслоо. УИХ-ын нэр бүхий 24 гишүүн  гарын үсэг зурж, Төрийн байгуулалтын байнгын хороонд    бичиг өгчээ. Ордны хойд цэцэрлэгийг устгаж, парламентын шинэ байшин барихыг тэд эсэргүүцсэн байна.  Бас яахав. Болж байна. Нөгөө хэдэд чинь жаахан ч гэсэн эрүүл сэтгэдэг хүн байгаа нь овоо доо. Одоо нийслэлээс сонгогдсон гишүүд дэмжээд өгвөл мөн сайнсан.  Хожмын буянг санаж, хойд талын хэдэн модоо ядаж зүгээр орхивол  хийсэн нүгэл нь ч нимгэрэх биш үү. Ярьдагсан бол тэр модод нэг юм хэлэх л байх.

 

Д.Мөнгөндалай

Онцлох нийтлэлүүд