Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.04.13 10:04

Олигархийн хамгийн муухай шинж нь амин хувиа боддог

ЯМАР УЛС ОРНЫГ ХАМГИЙН ӨРГӨН ХАМАРДАГ ВЭ?

Баянгол  дүүргийн иргэдийн уулзалтын үеэр нэг эмээ босч ирээд  "Мөн­гөтэй,  нэг их сайхан олигархи хүү ирээд..." хэмээн нэгэн улстөрчийг магтаж ярьсан байна.   Заал тэр чигээрээ инээл­дээд л явчихаж гэнэ. Олигархи гэдэг үг хэдийнэ танил болсон ч  иргэн эмээгийнхээр бол "мөн­гөтэй сайхан хүү" болгон олигархи аж.   Үг нь танил ч  утгыг нь сайтар ухаагүй  эмээгийн үг бас нэг юм хэлээд байгаа юм.   Мага­дүй магтаад байсан тэр улстөрч хүү нь олигархи байхыг хэн мэдэхэв дээ. Ямар ч байсан баян мөн­гөтэй улстөрч  бол оли­гархи гэж эмээ ойлгож.

Аль эрт Аристотель, Платон олигархиудыг   тодорхойлохдоо "Зохион байгуулалттай цөөнхийн эзэрхийлэл" гэжээ. Ор­чин цагт "Хувийн бизнес" болон хөрөнгө санхүү, зөвхөн гэр бүлийнхээ эрх ашгийн төлөө бүхэл бүтэн засаг төрийг хууль бус аргаар гартаа оруулан төрийг зөвхөн өөрийн эрх ашигт нийцүүлэн дур зор­гоороо залуурдаж бай­даг жижиг бүлэглэлийг олигархи" хэмээн тодор­хойл­­дог юм байна. 

Олигархи гээчийн ноёрхол нь байгалийн баялаг ихтэй ядуу буурай оронд ялангуяа пост-со­циа­лист орнуудад ихээ­рээ бий болж өргөжин тэлдэг гэж судлаачид үзжээ.  Үүний хамгийн том жишээ нь хойд хөрш ОХУ.    Оросын олигархиуд ма­найхаас ялгаатай нь бай­га­лийн баялгаа өөрсдөө ашигладаг бол манайхан гадныханд зарж  хөлждөг   байна.  Гадны улс орнууд улстөрчдөөр нь дам­жуулж байгалийн баял­гийг нь хямдханаар авч олигархийн тэлэлтэд хувь нэмрээ оруулдаг аж.  Ингэснээр  улстөрчид нь хөрөнгөө арвижуулж эрх   мэдлээ авч үлдэн хүчээ зузаатгадаг гэнэ.  АНУ-д ийм олигархижсан төр бий болж үүрээ засч байх үедээ өөрсдийнхөө тог­лоо­мд унаж энэ систем нь нуран унасан гэнэ. Одоо­гоос 4-5 жилийн өмнө "Намыг минь битгий шүүмж­лээрэй гэдэг бай­сан. Одоо намайг битгий шүүмжлээрэй" гээд хэв­лэл мэдээллийн амыг барьдаг болсон талаар О.Магнай дурдана лээ. Мөн хэвлэлүүдийн ард дандаа Монголын оли­гар­хиуд байдаг болсон учир  иргэдэд үнэн боди­той мэдээлэл очдог гэхэд хэцүү гэж оролцогсод хэлж байв. Энэ бүхнээс харахад олигархи гээч нь бий болоод Монголд удаагүй ч байр сууриа олж, хүрээгээ тэлэх явц нь гэрлийн хурдтай байгаа юм байна.

 

МОНГОЛ МАЯГИЙН ОЛИГАРХИ

Монголын олигархиу­дыг хоёр ангилж болохыг Ч.Чимэдсүрэн хэлэв. Ху­валзнууд буюу төрд шургалсан бизнесүүд. Хувалзнууд:   Энэ бүлэгт Н.Энхбаяр, М.Энхболд, Т.Бадамжунай, Д.Идэвх­тэн, Ч.Улаан, Д.Зоригт, С.Баярцогт  нарын нэрийг багтаана лээ. Өөр ч олон хүн нэрлэгдэх шинжтэй байсан. Хувалзнууд нь  хэзээ ч бизнес хийж бай­гаагүй,   цагаан гартнууд. Тэд хүчирхэг зохион бай­гуулалттай, тэдэнд өрсөл­дөөн хэрэггүй. Улс төрийн шийдвэрээр мөнгөждөг хэсэг. Нэг л мэдэхэд тэд томоос том хувийн бай­шинтай, дансандаа тоолш­гүй их мөнгөтэй болдог. Хүүхдүүд нь на­саа­раа төрд ажиллаж огт бизнес хийгээгүй аавын­хаа буянаар гадаадын хамгийн үнэтэй сургуульд сурдаг.  Тэд татварын мөнгийг хуу хамна. Зүгээр л залгиж орхино. Улсын­хаа баялгийг гадныханд жишим ч үгүй гар сунган өгөөд ард түмэндээ бол юу ч хялайлгадаггүй гэнэ. Манай төрд байгаа хэдийн нүүр царай дээрх тодорхойлолтуудаас харагдаж байгаа биз.

Төрд шургалсан бизнесүүд: Энэ бүлэгт багтагсдын эздийнх нь нэрийг биш компанийнх нь нэрийг илтгэгч дурдана лээ. Үүнд "Алтай трей­динг", "Шунхлай", "Эрэл", "MCS" гээд л үргэлж­лэв. Тэд  хувалзнуудыг бодвол хөдөлмөр хийж байсан. Ганзага үүрч яваад олсон хэдээ олиг­тойхон овсгоо­той өсгөсөн ч улс төрд л орохгүй бол бизнес нь ахихгүй учир өөрийн эрхгүй улс төр рүү мөнгө хаяж ордог. Нэг үгээр хэлбэл улс төртэй холбог­дож бизнесээ томс­годог хэсгийнхэн аж. Орсон хойно мэдээж зорил­гын­хоо дагуу ний­тийнхээс өөрийнхөө эрх ашгийг нэгд тавиад юу ч хийж мэдэх нөхдүүд гэнэ. Ер нь олигархиудын хам­гийн муухай шинж чанар нь хувийнхаа эрх ашгийг боддог юм байна.

"Олигархийг тодор­хой­лох нь" нэртэй ийм хэлэлцүүлгийг Иргэний хөдөлгөөнүүдийн хол­бооноос өчигдөр зохион байгуулсан юм. Дээр дурд­сан тодорхойлолт жишээнүүдийг илтгэл хэлсэн улс төрийн шинж­лэх ухааны доктор Я.Са­руул, Иргэний хөдөлгөө­нүү­дийн нэгдсэн холбоо­ны зохицуулагч Ч.Чимэд­сү­рэн, УИХ-ын гишүүн Л.Гүн­далай нарын хэл­сэн үгнээс ишлэн оруул­сан болно. Мөн орол­цогчдын зүгээс Г.Баяр­сай­хан гишүүн, Ж.Бат­зан­дан, Шударга шүү­хийн Х.Бат-Ялалт нар үг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Г.Баяр­­­сайхан олигар­хиу­дын тэлэлтийг стратегийн ордууд дээр түшиглэж ярь­сан  бөгөөд "Олигар­хи­­жилт нь Монголын нийг­­мийн өвчлөл, хорт хав­дар" хэмээн оношлов. Ж.Бат­зан­дангийн хувьд  "Ашиг сонирхлын зөр­чил­тэй байж албан тушаалд оч­дог явдлыг таслан зогсоох хэрэгтэй" гэж хэллээ. Үүн­тэй холбоотой хууль гарах­гүй бол Боловсро­лын сайд асан А.Цанжид шиг өөрөө хувийн сур­гуультай байж болохгүй гэдгийг онцолно лээ. Тий­мээс ч ийм төр­лийн хууль гаргах хэрэгтэй байгааг хүрэлцэн ирсэн гишүүдэд сануулан хэлэв. 

Гишүүн Л.Гүндалайн хувьд манай олигархиуд нутгийн бүлэглэл бий бол­годог гэж хэлэв.  Түү­гээрээ дамжуулан биесээ албан тушаалд татах, бизнесийг нь дэмж­дэг. Мөн авлига найдвар­тай өгдөг гэсэн ойлгол­тоор хэдхэн моно­поль ком­пани л тендерт ялж бай­даг нь ч үүний тод жишээ. Нэг ёсон­доо төрөөр дам­жуулж бизнес хийдэг энэ байдалтай тэмцэх шаард­­­­лага бий болсныг сануул­сан юм. Х.Бат-Ялал­тын хувьд оли­гар­хийг хэнээр то­дор­хой­лох гээд байгаа юм. Ойлгохгүй байна гээд гарч одов. Түүний ойл­гомжгүй үг нь харин бус­дад ойлгог­доогүй байх.

Зохион байгуу­лагч­дын зүгээс хэлэлцүүлэгт олон хүн урьсан ч зарим нь ирээгүй нь айснаас болсон байх гэж үзэгсэд байв. Мөн тавиад хүн урьсан ч хориодхон хүн ирсэн нь ч энэ сэдэв хүнд сэдэв бо­ло­хыг харуулж байна. Гэвч олигархийг тодор­хой­лох нь зайлш­гүй болжээ.

Энэ удаа Иргэний хөдөл­гөөнүүдийн нэгд­сэн  холбоо Монголын олигархийг тодорхойлох хэлэлцүүлгээ хийлээ. Цаашид ч энэ сэдвээр олон хэлэлцүүлэг үргэлж­лүү­лэн явуулах аж.

Онцлох нийтлэлүүд