Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.04.23 01:04

АН ба МАХН, Бага хурал ба ҮЗХ

МАХН-ын Бага  хурал, АН-ын ҮЗХ-ны хурлууд   адилхан сценартай яваг­дах болжээ. Хийц донж, хэлбэр, агуулга ойролцоо хурлуудаас их өрнөл хүлээсэн жирийн гишүүд, дэмжигчид, хөндлөнгийн ажиглагчдын хувьд энэ нь шальтай санагдаагүй. Ардчилсан намын  ҮЗХ, МАХН-ын Бага хурал хугацааны  хувьд ойрхон болсон.  Аль,  аль нь  дотооддоо хөл жийлцсэн фракцуудын найруул­гаар явагддаг нь олонд ил болсон бөгөөд энэ удаа­гийн  МАХН-ын Бага хурал намын даргын суу­дал солилцсон  ёслолын арга хэмжээ болж хувир­сан.  Энэ үед намын жи­гүүр нь тасдуулах вий гэсэн айдастай байлаа. Хурлаас ихийг  хүлээсэн жирийн гишүүд дэмжиг­чид С.Баяр, С.Батбол­дын  титэм хүлээлцэхийг харж алмайран бусдыг умартаж орхисон  гэхэд хилсдэхгүй. На­мын Бага хурлаар Сон­гуу­лийн үр дүн, Хяналтын хорооны илтгэлийг хэ­лэлцэж зарим хүнд  ха­риуцлага тооцох,  намын дүрмийн энэ хэсгийг то­дорхой бол­гох гэх мэтийг  ярих бай­лаа. Зарим удирд­лагын хүслээр на­мын­хаа Удир­дах зөвлө­лийг тараах мэдэгдэл гар­гасан, намаа шүүмжил­сэн жигүүрийг татчих сонирхол байсан гэнэ. Харамсалтай нь  энэ нь хурлын өмнө биелээ­гүй. МАХН-ын шинэ дарга С.Бат­болд жигүүрийг татан буулгасан  лайг  биедээ үүрэ­хийг хүсээгүй бөгөөд зарим нөхөд ч жигүүр нь намыг ардчи­лалтай хараг­дуулдаг гэс­нээр энэ асуудал тэгэс­хий­гээд намдав. Бага хурлаас үлдсэн ганц юм бий. Тэр нь С.Баярын хэлсэн үг. Тэрээр "Тахиа донгодсон донгодоогүй үр цайдгаа­раа цайна" хэмээн өөрийг нь донго­дохгүй бол үүр цайхгүй  гэж боддог зарим  "тахиа"-нуудад хаягласан үг л хурлын дараахь улс тө­рийн ярианы сэдэв болж үлдсэн. 

Ротацийн сонгуулиас эхтэй будлиан АН-ын ҮЗХ-ны хурал хүртэл үр­гэлжилсэн. ҮЗХ-ны  хур­лын өмнө Нийслэлийн намын хороо нь хурал­дахдаа Алтан гадас, Кроун, Нэг ардчиллынхан нийлж С.Эрдэнийг уна­гах операци зохион бай­гуулаад энэ нь МоАХ фра­к­цийн тус­ламжтай­гаар бүтэлгүйтэв. Амжилт олоогүй Алтан гадас тэр­гүүтнүүд дөчин хувь­тай­гаа унасан энэ тэмц­лийн дараа Гүйцэтгэх зөвлөл нь хоёр удаа хуралдсан. Эхний удаад  маргаантай тойргуудаа шийдэх хэрэг­тэй гэж ярьж байсан намын дарга Н.Алтанхуяг  дараа нь фракцынхан­тай­гаа уул­заж ирээд өм­нөх ярьснаасаа ухарчээ. Маргаантай байсан дөр­вөн тойрог буюу Дархан-Уул, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн   асууд­лыг нэг тийш болгох талаар ярь­сан  эхний өдрийн байр сууринаа­саа ухарсан намын дар­гатайгаа Гүй­цэт­гэх зөв­лөлийн гишүүд санал нийлэхгүй   эцэст нь ҮЗХ-д оруулж асуу­далдаа цэг тавихаар болсон аж. Нэг үгээр хэлбэл дүрмийн дагуу  Дотоод сонгуулийн хорооны  шийд­вэрийг ҮЗХ-ны хур­лаар бат­ламж­лахаар олонхи шийд­жээ. Ингээд ҮЗХ-ны хурал ч боллоо.    Хурал эхнээсээ дүрэм зөрчиж эхэлсэн байна. Намын дарга дүрмээ зөр­чиж ген­сек, нийслэлийн намын хорооны даргыг ҮЗХ-ны хурлын дарга буюу хурал тэргүүлэгчээр томилж заалнаас санал оруулах боломж олгосон­гүй. Ийн­хүү адгасан нь   намын даргыг авч хаях хор гүй­чихнэ гэсэн айд­саас  үүдэл­тэй. Ийм яриа ҮЗХ-ны хурлын өмнө мэр сэр сонсогдож байсан.  Ре­дак­цийн комисс, тоол­логын комиссыг  ч заал­наас гишүүдийн санал авалгүйгээр намын дарга санал оруулснаар  бат­луулав.

ҮЗХ-ны хурал анх тов­лосон хугацаанаасаа хойшилж хуралдсан шалт­­гаан нь ч Дотоод сонгуулийн хорооны дүр­мийн хүрээнд гаргасан шийдвэрийг дүрмийн бус аргаар таслах гэсэн  "Ал­тан гадас"-ын оролдлого­той холбоотой  байсан гэнэ.  Намын дарга ажлын тайлан гэх уйтгартай илт­гэлээ дуржигнуулсны эцэст Хамтарсан  Зас­гийн үйл ажиллагаатай хол­боо­той илтгэлийг  С.Баяр­цогтоор тавиулах байсан ч Х.Баттулгаар орлуулав. С.Баярцогтыг ҮЗХ-ны гишүүд барьж идэхдээ тулах  нь ойл­гомжтой байсан учир ийн­хүү Х.Бат­­тулгыг  бам­бай бол­гожээ. Намын даргыг илт­гэлээ уншиж дуусмагц  залуучууд шүүмж хэлэв. Намын дар­гадаа сэтгэл дундуур бай­гаа нь энэ үеэр илэрхийл­сэн байна.  Тэд МАХН-ын даргад до­лигонож, сүү өргөж, хайр зарладгийг  асуух нь асууж, шүүмжлэх нь шүүм­жилж, сануулах нь са­нуулж.  З.Энх­болд гишүүн на­мын даргаас Хамтар­сан Засгийн газрын хэрэг­жүүлж байгаа ажил гэдэгт чинь  манай намын мөрийн хөтөлбөр байна уу, эсвэл МАХН-ын мө­рийн хөтөлбөрийн хэрэг­жил­тийг та яриад байна уу гээд  засгаас гарч бол­доггүй юм уу гэж асуу­гаадахав. Г.Баярсайхан гишүүн мөн л намын дар­гад хатуу үг чулуудан "Энэ намын эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх ёстой намын дарга залуучуу­даа ч, намаа ч хагалж Сонгинохайрханд анх энэ хагарлын эхлэлийг тавьж байсан" гэдгийг нь сануулав. 

Ингээд ҮЗХ-ны ги­шүүд дотоод сонгуулийн хорооны дарга Д.Алтан­хуя­гаас  (Намын дарга Норовын Алтанхуяг  биш, Дотоод сонгуулийн хо­роо­ны дарга Дагвын Алтанхуягаас)  байцаалт авч эхлэв. ҮЗХ-ны гучаад гишүүн түүнийг элдэв асуултаар булж. Д.Ням­хүү  "Маргаантай байгаа дүүр­гүүдийн асуудал Хя­нал­тын ерөнхий хороонд очсоор атал яагаад До­тоод сонгуулийн хороо шийдвэрлэсэн юм бэ гэжээ. Д.Алтанхуяг "Дүр­мийн дагуу Дотоод сон­гуулийн хороо сон­гууль­тай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг.  Энэ шийдвэр нь Үндсэн дүрмийн заалтын зөрч­сөн гэж үзвэл Хяналтын ерөнхий хороонд хандах ёстой гэж байдаг. Дотоод сонгуулийн хорооны шийд­вэр Үндсэн дүрмээ зөрчөөгүй.  С.Эрдэнэ  "Оруулж ирсэн саналыг батлах хэрэгтэй. Түүнээс бус Дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг авч хэлэлцэх гээд дүрмийн бус юм яриад сууж болохгүй" гэв.

"Нэг ардчилал"-ын залуус амбицаа дарж чадалгүй залуусын тө­лөөллийг намын удирд­лагад оруулах санал хэлэ­хэд ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Эрдэнэ­бат Ардчилсан залуучуу­дын холбоо гэдэг бай­гуул­лага сураггүй алга болсон.  Намын дэргэдэх дүр­мийн, дөчин мянган ги­шүүнтэй энэ байгуул­ла­­гын тэргүүн юм уу, "Нэг ардчилал"-ын тэргүүн юм уу гэж Лу.Гантөмөрт хаяг­ласан үг хэлэв. Ажил хий­дэг­гүй залуучуудын бай­гууллага гэхээсээ эмэг­тэйчүүд,  ахмадын бай­гуул­лагаа дэмжиж ажил­лана гэдгээ ч ан­хаа­руулж орхисон байна.

Ийнхүү асуулт ха­риулт санал бодлоо хэлж дуусаад Ротацийн сонгуу­лийг бүрэн батал­гаажуу­лахыг ҮЗХ-ны олон­хи дэмжжээ. Мэдээж дунд нь АН-ынхны зур­шил ёсоор зөндөө хэрүүл тэмцэл болсон нь ойлгомжтой.

Дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг уна­гах гэсэн Кроун,  Ал­тан гадасын санаархал энэ удаа ийнхүү уналаа. ҮЗХ дээр мөн л дөчин хувиар хор найруулга нь унасан энэ бүлэглэл ийн­хүү санаагаа гүйцэлдүүл­сэнгүй.

Кроун гэдэг нь АН дотор аль нэг фракцад харьяалагддаггүй,  Алтан гадаст орох хүсэлгүй хү­мүүсийг нэг хэсэг бөгөөд   улс төрийн шийдвэр гар­гах үед буюу шаард­лага­тай хурал цуглаанд өөрс­дийн гар хөл болгон дэмж­дэг бүлэг болгон ашиг­ладаг болсон нь сүү­лийн үеийн үйл явд­луудаас харагдана.  Нэг үгээр хэл­бэл "Алтан гадас"-ын са­нааг хэрэг­жүүлэгч кнопны хүмүүс аж. Гэлээ гээд С.Баяр тахиатай тахиагүй үүр цайдгийг хэлсэн шиг Алтан гадастай, гадасгүй шийдвэр гардаг юм байна гэдгийг л харуулсан нь энэ удаагийн ҮЗХ-ны хурлын үлдэх юм байлаа.   

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг УИХ-д танилцуулдагтай адил Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо ҮЗХ-ндоо дүнгээ танил­цуулсан болохоос сон­голтыг дахин хянах шаард­­лага байхгүй нь тодорхой. Ямар ч байсан асуудал шийдэгдсэн.  

Гэвч ҮЗХ-ны шийдвэр гарснаас хойш Чингэл­тэй, Баянзүрхийн зарим гишүүн суулт хийлээ.   Өм­нө нь шалан дээр суугаад суултаа хийдэг байсан бол энэ удаад түшлэгтэй сандал дээр ардаа хи­чээн­гүйлэн наасан пла­кат­тай  сууж байгааг намын дарга Н.Алтанхуя­гийн ивээл дор "Алтан гадас"-ын за­хиалгаар хийлгэж байгаа  гэх хүн олон байх юм. Нөгөө л захиалгатай цалин­тай суултын нэг гэлцэх энэ суулт нь дүрмийн бус тоглолт хийх гэсэн "Алтан гадас"-ын аргаа барсан үйлдэл гэх АН-нхны хардлага бас байна. 

"Зэрэг нэмэхийн өм­нө" Боролдой еэвэнгийн та­лыг идчихээд нөгөө талыг нь асуухаар  эр­гүүлж ха­руу­лаад л нөгөө тал нь энэ гээд байдаг шиг   МАХН, АН гэдэг хоёр нам яаж ч тайлбарласан тал еэвэнгийн тал нь  юм шиг болчихсоныг саяхан бол­сон ҮЗХ, Бага хурлынхаа үйл явцаар харуулах шив дээ.  

Онцлох нийтлэлүүд