Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.04.25 02:04

Байгалийн мэргэн шийдвэрийг дэмжье

Дэлхийн хүн ам бараг долоон (6,816,500,000) тэрбум болж бай­на. Тэд­ний 30-40 сая нь нүүдэл­чин. Ертөнцийн ам бү­лийн иймхэн хэсэг нь л хээрийн салхинд явна гэсэн үг. Хүн төрөлхтөн мал дагасан амьдралаас салах үзэгдэл идэвхж­сээр дэлхийн II дайны дараа­гаас улам эрчимжсэн ба­римттай. Бас шинэ цагийн зарим түүх судлаачид социализмын үед ЗХУ нүүдлийн мал аж ахуй, үүгээр тэтгэгдсэн амьд­ралыг бодлогоор дэмжиж ирсэн гэх нь бий. Тэдний тайлбар энгийн ойлгомжтой. Да­гуул ул­суу­дынх нь эдийн засгийн гол тулгуур мал аж ахуй байх нь том улсад олон ач холбогдолтой байдаг гэх. Хүмүүс нь мал дагаж мал шигээ болж, бас бай­галийн нөлөөнд бүрэн автагдмал, хаашаа ч эр­гүүлэхэд хамхуул мэт байх учраас байнга бөө­рөндөө дагаж явна гэж үздэг гэнэ. Энэ жишээнд Киргизийг нэрлэсэн бай­гаа юм. Байр сууриа олох­гүй хэдэн жилээр өнхөрч яваа эсгий мал­гайтнууд шүү дээ.

Нээрээ ч энэ нь үнэн­тэй шиг. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Төрийн Думын орлогч В.Жири­новс­кий хуучин стан ор­нуудынхаа сэт­гүүлчдийг цуглуулж, аанай л эх адаг­гүй чалчихдаа Мон­голын тухай хавчуулснаас нь энэ бүхэн нэг талаас батлагдаж байгаа юм. Тэр­бээр киргизүүдийг оршин тогтнох чадваргүй улс гээд хэдэн жилийн дараа хуучин стануудын хамт Оростой нэгдэх биз гэсэн байна. Түүнээс гад­на Алс Дорнодод Монгол, Солонгосыг ч нэгтгэх бо­ломжтой тухай ярьжээ. Хэзээнээс хамжааргагүй, хяналтгүйгээрээ алдар­тай тэрбээр "Саяхан Мон­голд малынх нь тэн хагас хиарлаа. Монгол Оросын бүрэлдэхүүнд байсан бол бүгдийг нь худалдаж аваад нөөцөл­чих байсан. Мал нь үхэж, хэдэн сая монгол мөнгө­гүй, малгүй хоцорлоо. Байгалийн гамшиг үйлд­вэрлэлийнх нь гол салбар болсон мал аж ахуйг нь сөхрүүллээ. Жижиг орон шүү дээ. Хоёр сая хүнд нь 30 сая мал оногд­дог. Энд агуу орон байхад тэд бүг­дээрээ салаад явцгаасан" гэхчлэн буржээ. Уг яриа­наас харахад дэл­хий тэр чигээрээ аж үйлдвэржих чиглэлээр явж байхад Монгол нүүдлийн мал аж ахуйтайгаа үлдсэн социа­лизмын үеийн учиг бүүр түүр тодрох шиг. В.Жири­новскийн хадууралд үнэ­ний хувь байна аа. Мон­голд олон мал хиарч мал­чид хоосон үлдсэн гэдэг худлаа биш. Монголын хэдэн мянган жилийн уламжлалт мал ахуйн үргэлжлэх зам энэ цаг үед нэгэн эрс эргэлт дээр ирлээ. Үүнийг бай­галь дэлхий цаанаасаа зохи­цуулж өгөв. Чадал­тай нь цаашилж, чадал­гүй нь замдаа үлдэх ёс­той. Тэр ч утгаараа өнгөр­сөн өвлийн зуднаар шинэ өвсний гэгээ харах чадалгүй нь мажийж, малчин нэр зүүгээд явж чадахгүй нь хотоо хар­лууллаа. Үүнийг байга­лийн шалга­рал гэхээс өөр юу гэх вэ. Уг нь ийм шал­гарал олонтаа давтагдаж ир­сэн. Чингэвч дориухан салхинаар хийсчих эдийн засгийн тулгууртай байлгах ах нарын сонир­хол  нөлөөлж байсан биз, дараахан үеэс нь мал төрийн өмч гэсэн хөөр­лийн сэтгэлгээ ч нөлөөл­сөн биз, хоосон хоцорсон хүмүүстээ хэд гурван мал өгч дэнжигнүүлсээр өнөөг хүрсэн юм. Харин одоо тэгж хэн хэндээ гай болох хэрэггүй. Нэгэнт хотоо харлуулаад хоосон хо­цор­сон малчинд хэн нэгэн татвар төлөгчийн халааснаас 50 мал авч өгч хуурах ч шаардла­гагүй. Өвсөө хадаад, хэ­дэн толгой малаа аваад үлдэж чадаагүй тэр нөхөр дараагийн зуднаар бас л адилхан сууж байна. Угаа­саа өөр амь­жиргаа байхгүй юм чинь түү­ний­гээ алж идчихээд л өлсч эхэлнэ. Тэгэ­хийн оронд зуднаар хоосорсон тэр хүмүүс хот хүрээндээ орж ирж амьдрал хайвал арай горьдлого­той сон­голт. Хөдөөгийнхөн гэдэс дотор иддэггүй, толгой шийрээ хаяад нүүдэг ца­маан хүмүүс. Тэнд хөдөө хөхөрч болоод ч байгаа юм шиг, болохгүй ч бай­гаа юм шиг амьдрахын оронд олны хөлийн газар ирж гутал загнаад, оймс ширээд олсноо борлуу­лаад амьдарвал хэн хэн­дээ шударга явдал болж таарна. Ажил нь өргө­жөөд тодроод гараад ирэ­хийг ч үгүйсгэхгүй. Нөгөө талаас үйлдвэр­жиж чаддаггүй Монголд үйлдвэр­лэлийн эхний бааз суурь ч болно. Тэд­нийг бодлогоор дэмжиж, ажлаа хийгээд амьдра­лаа аваад явах болом­жийг нь төр олгох ёстой юм. Салхи харж, мал да­га­сан амьдрал нь өөрс­дийнх нь арван хуруу хэр­хэн хөдлөхөөс шалт­гаалж урагш­лах боло­хоор илүү  утга учиртай амьдрал угтана.

Харин хахир өвлийн хайрууг давж, хэд гурван малаа үлдээж чадсан, шалгарсан малчдыг өөрөөр харж үзэх хэрэг­тэй. Тэд бол жинхэнэ мал­чид гэдгээ баталсан. "Хотоо харлуулсан би яанаа" гээд уйлж байгаа улсууд, "Тэжээл өвсөө сайтар бэлдсэний хүчинд байга­лийн хөтүүг ажрал­гүй давлаа" гэж байгаа хоёр өөр фронтыг цас шуурга нэгийг нь тойрч, нөгөөг нь дайрч өнгөрөө­гүй л байлгүй. Тий­мээс шинэ цагийн бизнесмэн, авьяаслаг мэдрэмжтэй малчдыг  хүндэтгэх нь зүй. Малыг жинхэнэ аж ахуй гэсэн утгаар нь хөгжүүлж чадаж байгаа тэд дэргэ­дээ ажил­чид буюу мал­чидтай, хэд хэдэн машин­тай, түүхий эдээ боловс­руулах техниктэй, борлуу­лах нүх сүвтэй. Ерөөсөө манайхны ярьсаар ирсэн фермерийн аж ахуйг өөрс­дийнхөө бор зүр­хээр байгуулж чадсан учраас өөрөөр хандах хэрэгтэй гэж байгаа юм. Айл болго­ныг малжуулна гэсэн коммуны үеийн хүслээ орхиод малаар биз­нес хийж, хөрөнгө босгож, ажлын байр гар­ган үр хүүхдээ хүмүү­жүүлж байгаа жинхэнэ малчдаа дэмжих нь зайлшгүй хэрэг билээ. Энэ нь хотоо харлуулаад шинэ амьдра­лаа эхлэх гэж байгаа хүмүүсийг бод­логоор дэмжих явдалтай эн тэнцүү байх нь шудар­га ёсонд нийцнэ. Хэрэг дээрээ эд бол баат­рууд шүү.

Байгаль шалгаад үлдээгээд өглөө. Харин түүний мэргэн шийд­вэ­рийг дэмжээд хэн нь хаа­на амьдрахыг нь заагаад, дэмнээд өгөөсэй билээ. Байгалийн мэргэн шийд­вэрийг дэмжье.

Онцлох нийтлэлүүд