Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.04.30 03:04

Хувьсгалч бүү хэл хувьсгагч байж чадсангүй

Мөрөөдөх сайхан. Төр засгаас амласныг нь аваад л. Иргэн бүр саятан болж, уушги сэвтээх утаа­гүй, зам нь түгжрэлгүй, хууль нь хэрэгждэг, хү­мүүс нь уриалгахан   бо­лохыг бүгд мөрөөдсөн. Тэр мөрөөдлийг бий бол­гохоор амлаж дээр за­ларсан хоёр намын нөх­дүүдийг юу юугүй буулгаж аваад амласан амлалтыг нь өгүүлчих юм гэж "Амлалт нэхэх ард түмний хол­боо" (АНАТХ)  хэлж гарч ирсэн. Урьд нь янз бү­рийн хол­боонд ха­маар­даг байсан нөхдүү­дээс бүрдсэн АНАТХ овоо дориун юм сэдэж аргагүй байдалд нөгөө дээдсүү­дийг оруул­на гэж аргаа барсан ард түмэн горьд­сон. Дөрөвдү­гээр сарын таван боллоо. Тал­бай дээр хэдэн хүн жагслаа. Дуулиант жаг­саал нь энэ юм байх. Нө­гөө нэхэх юмаа ч нэхлээ. Цагаан цаасан дээр нэх­сэн юмаа  дурайтал би­чээд дээр нь бас төр зас­гаа тарж бут­рахыг шаар­даад авсан.    Цаадуул нь уриалгахан хүлээж авлаа.

Дуулиантай, их хү­лээл­ттэй, энэ жагсаалаас горьдсон үр дүн ирсэнгүй. Өөрсдөө өлсөж илүүдэл жингээ хаяж, сахараа багасгасныг эс тооцвол юу ч олж долоосонгүй.  Яг үнэндээ хааяа өлсөх эрүүл мэндэд тустай юм гэнэ лээ.  Тэдний тавьсан  драм муухан найруул­гатай боллоо. Үүр цүү­рээр Шар хадны эмнэл­гээс саяхан гарсан гэх нөхөр  ганган "Ланд"-тай очиж гэрийг нь яйжийл­гасныг эс тооцвол дуу­лиан тэр дороо л намд­лаа. Улиг болсон жаг­саалуудаас одоо  хэн ч юу ч хүлээхгүй биз.

Хувьсгал хийхгүй бай­лаа гэхэд хувьсгагч хүчин байж чадна гэж бас харсан нэг хэсэг бий. Хөдөлгөөн энэ тэр бол хаашдаа манайд нэг их хол явахгүй юм болсон нь харагдаж байна даа. Нэг сүртэй том шаардлага өгдөг. Нөгөөдүүл нь ший­дэх биш яаж бултахаа бодож байгаад нэг арга олоод амыг нь таглана. АНАТХ ч анх ярьснаасаа хальж, амлалт нэхэхээсээ илүүтэй УИХ-ыг тараа­хад анхаарал хандуу­лаад эхлэв. Өлссөн, бухимдсан ард түмэн тэднийг дагаад явах юм болов уу гэтэл тэгсэнгүй. Чадахгүй байж ингэж хувьсгал энэ тэр ярих хэрэг байсан юм уу.  Тэгээд ч хувьсгалыг   Болд, Д.Батцогт, Д.Нинж,  Л.Цог нар хийдэггүй л юм байна. Дээрх нөхдүүд хувьсгал хийж төр  солиод  УИХ-д дэвээд гарч ирнэ гэдэг хаашаа ч юм. Одоо юу гэж ч хашгираад ард түмэн тэднээр удир­дуу­лахгүй. Нийгэм иргэний хөдөлгөөн, иргэний ний­гэмд иймэрхүү үр дүнгүй жагсаалуудаас болоод итгэл алдарчихлаа. Ма­най сонин  энэ цуглааныг болохоос өмнө  үйл явд­лыг  хэрхэн болж өнгөрөх талаар хэд хэдэн хувил­бар дэвшүүлж байсан.  Сэтгүүлч Э.Энэрэл "Дө­рөвдүгээр сарын 5-нд юу болох тухай таамаглаж үзвэл..."  нийтлэлээрээ гурван хувилбараар жаг­саал цуглааны үр дүнг таамаглаж бичиж бай­лаа. Тэр хувилбараас хамгийн муу нь сая болж өнгөрлөө. "Сүр өрнүүл­сэн цуглаан юунд ч хүрэх­гүй. Яагаад гэвэл Иргэний хөдөлгөөн гэгчийн тар танигдаж, гууль цухуйсан учраас энэ жүжигт нь итгэх хүн олдохгүй. Ард түмний нэрийг барьж хэ­дэн хүн УИХ-д орох л пиараа үүгээр хийж байгаа хэрэг. Тэднийг нэг хэсэг хүнийг гаргаад өөрсдөө оронд нь орж суух гэсэн хэсэг нөхөд гэж цөөнгүй хүмүүс харж байна. АНАТХ-ны энэ ажиллагаа нь Мон­голд сүүлийн таван жилд байнга өрнөх болсон та­нил хэлбэр юм. Ард түмний нэрийг барьж хэн нэгнийг гутаах, мөнгөөр цуглаан жагсаал хийдэг энэ арга хэдийнээ гэрэл цохичихсон. Үүнийх нь эсрэг мөнгөөр жагсаал хийдэг арга мөн л хуу­чирсан. Мөн АНАТХ-ны ард улс төрийн индэргүй болсон хүмүүс байгаа гэсэн хар газар авч эхэл­сэн нь ил. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарыг улс төрийн өс хон­зонгоо авах зэвсэг болгон энэ хө­дөл­гөөнийг сан­хүү­жүүлж, идэвх­­жүүлж байгаа гэж хэвлэлээр бичих болоод удаж бай­на. Энэ цуг­лаа­ныг ийм маягаар гар хө­лийн удир­дамжаар зо­хион байгуул­бал жагсаал цуг­лаан улам бүр утгаа алдаж гудамжинд гараад хэн ч, юу ч хэлж байсан ард түмэн болоод төр засаг тоохгүй  болох нь гуниг­тай. Ямар ч үнэнийг ярьж байсан  "Энэ хэд хэний мөнгөөр хэнийгээ барьж идэх гэж яваа юм бол доо, зайлуул" гэсэн шүү юм бодоод өнгөрдөг болно доо" хэмээсэн. Таамаг­лал үнэн болсныг бид бүгдээ­рээ харлаа. Хэд хэдэн хувилбараас хамгийн муу тэр хувилбар ийнхүү АНАТХ-ны үйл явдлаар батлагдлаа. Хө­дөлгөө­ний нэрийг ха­раад өөрс­дөөс нь өөр хэн ч тоохгүй болжээ. Яаж ч өлсөөд  авч хэлэлцсэнгүй. Нууц эз­нийг нь  хэвлэлээр тодруу­лаад байсан. Тэд нь ичээд  чимээ алдрав шив. Ард нь биш,  хажууд нь байсан М.Энхсайхан өлс­гөлөнг  буулгасан нь зөв гээд сууж байна. Худ­лаа хувьсгал хийлээ. Ард­чилсан орны иргэн асуух шаардах, үг хэлэх, жаг­сах, цуглах эрхтэй гэж үздэгээрээ манай сонин л ичих нүүрэндээ тэдэнд  нааштай хандсан. Ху­вийн амбийцдаа хөтлөгд­сөн хувьсгалч болох гэсэн хөдөлгөөний цуглааны түүх үүгээр бараг дуусч байна. Одоо энэ хоёр нам хөдөлгөөнтэй хөдөл­гөөн­гүй, жагсаалтай жагсаал­гүй ажлаа хийдгээрээ л хийнэ. Төр барьж буй дээрх намууд  өөрсдөдөө дүгнэлт хийж, чадахгүй юмаа амлахаа больж,  амлалтаа биелүүлнэ гэж эх орноо барьцаалахаа байчихвал барав. 

Тэртэй тэргүй АН, МАХН-аас өөр нам гарч ирээд төр барьтлаа хол хэвтэх нь  өнгөрсөн хуга­цаанд харагдлаа. Нэг их олон нам хэрэггүйг ч ард түмэн мэддэг болж.  Нэ­гэнт муу нэртэй, луу данс­тай энэ хоёроос гарцаа­гүй юм хойно элдэв хө­дөлгөөний шаардлагаас айхгүй  ажлаа л хийх хэ­рэгтэй байна. Хэтэрхий аймхай, нялуун зан нь тэднийг сул дорой болгож байгаа. Тэртэй тэргүй аль нэг нь төр бариад эсвэл тэврэл­дэж өвөртлөлцөөд хамт явдгаас хойш гурав­дагч хүчин гуравдагч холбоо гэхээс илүүтэй гуравдагч хөрш, гурав­дагч түнштэй­гээ учир зүй­гээ олохоо бодох хэрэг­тэй болж. Тэдэнтэйгээ учраа олж Таван толгой­гоо тайван амгалан ший­дээд өмнөх хөршөөсөө хальж өрнө­дийн зүг ха­раа бэлчээвэл яасан юм.  Оюу толгойгоо­соо сургамж авч Таван толгой дээр талцаж хэ­рэл­дэлгүй асуудлаа шийд­вэл ард түмэн аян­даа л ойлгоод ирнэ. Жижиг гэх намуу­даас хүч­тэй ганц нэг нь гарч ирнэ л биз.  Мон­голын парла­мен­тын түү­хэнд  өөр нам эрх барих­гүй нь тодорхой болчих­лоо. Эл­дэв хөдөл­гөөн жагсаалыг ч өрөөсөн нү­дээ­рээ хара­хаа бай­сан энэ цагт бүх­нийг байр байранд нь тавьчихвал дэлхий эргэд­гээрээ эргэж, Монгол орш­догоороо ор­шино байх.

Онцлох нийтлэлүүд