Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.05.04 11:05

Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар хоёрын жүдо дундуур юун боксын бээлий ороод ирэв ээ?

Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар гишүүний хоолой хүзүүг боож гэнэ. Ж.Сүхбаатар гишүүний хүзүү хоолой гэж хүн харахын эцэсгүй улаан эрээн болсон гэх. Төрийн ордонд зодоон болсныг дуулаагүй байсан бол эхнэр нь хардахаар л юм харагдаж байсан гэж гэрчүүд нь ярьсан юм билээ. Ер нь бол халдашгүй эрхтэй хүн хүнд адилхан эрхтэй нь халдаж болно гэсэн хууль байдаггүй байх л даа. Угаас багадаа жүдогоор шаггүй хичээллэж байсан Ц.Нямдорж Путиний гэдгэх жүдогийн мэхийг гарамгай эзэмшсэн болж таарлаа. Яагаав Путиний боож унагаадаг алдарт мэх. МАХН-ын улстөрч нөхдүүдийн байлдаан байсхийгээд л дуулиан тарьж л байдаг. Улайм цайм гэрчтэй юмыг ч "үгүй" гээд л гүрийгээд өнгөрдөг улс. харин МАХН-ын жигүүрийн жирийн нэг гишүүн зодоонд оролцвол заавал ялагддаг жамтай. Тийм ч жишигтэй юм шиг билээ.
Намын удирдлагууд нь хүн зодохоор зодуулсан хүнээс нь уучлал гуйхыг шаардаад үгэнд орохгүй өрвөлзөөд байвал нь намаасаа шууд хөөчихөж байгаа юм.  АН-д ч  ялгаагүй. Хааяа ну­дарга зөрсөн сураг чих дэлсдэг. Аль, аль  нь л ичмээр юм даа. Хүн хэлээрээ мал хөлөөрөө байхад юу, юугүй л барьцалдаад авдаг эднийг харахаар идэр насны ааг омгоо багтааж ядаж нударга зөрүүл­чихдэг залуусыг нэг их буруут­гамгүй. Тэртэй тэргүй дээр, дооргүй мал болчихсон юм байна гэж бүгд ойлгохоор байна.    

Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдоржийн энэ үйлдлийг сай­шааж болохгүй. Хууль зүйн сайд нь хуулиа зөрчөөд туугаад байвал хууль дагах хэн байхав.  Захын нэг залуу өөрийнх нь голлон бүтээлц­сэн "хар" хууль гэгддэг Эрүүгийн хуулиар аймаар олон жилийн ял авч байна. Чулууны хэлтэрхий аваад нэг рүүгээ шидчихсэн чинь нэг нөхрийн толгойд хуруу дарам овойлгож орхисон хүн хичнээн жилийг авна гээч. Намайг бага байхад хүүхдүүд хоёр талцаад чулуугаар байлддаг байсан. Аюул­тай тоглоом ч Ц.Нямдоржийн гүй­цэт­гэсэн Эрүүгийн хуулиар бол хүйтэн зэвсэг хэрэглэсэн тэд бүгд л "аавын хаалга" татах байж дээ.

Гэхдээ Ц.Нямдоржийг өмнө нь одоогийн яамаа толгойлж байх үедээ эрүүгийнхэн гэгдэх нөх­дүүдийг нэг сайн журамлаж өгсөн гавьяатай гэж бас ярьдаг шүү.  Гэлээ гээд яахав. Одоо өөрөө бас л "жүдодлоо" ш дээ. Захын нэг залуу  хэрэг тарьчихаад "Та өөрөө яадаг билээ" гээд мад тавьчихна. За боолгуулж унасан нөхөр ч нэг их цэвэр цэмцгэр гэвэл бас л хэцүү л дээ. Аавдаа авгай авахыг заана гэгчээр Ц.Нямдорж руу хууль яриад байхаар нөгөөхийнх нь занг бид ямар мэдэхгүй биш тэсээгүй биз.  Сонгууль будлиантай болоход Сонгуулийн ерөнхий хороо буруу­тай гээд л байдаг. Яс юман дээрээ Ж.Сүхбаатар тэр будлианы гал тогоонд шанага бариад л сууж байсан хүн. Бүр Н.Энхбаярыг ялдаг үед шүү. Тэгээд ширээнийх нь ном  Н.Энхбаярын ганцаараа ор­чуул­сан гэж мэлзээд байдаг "Бурхан багшийн сургаал" байдаг нь ч бас тохиолдол шүү.

Гэхдээ Ц.Ням­доржийн Ж.Сүх­баатарт хийсэн  боох мэх жүдорхуу юм болсон бол дундуур нь юун боксын бээлий ороод ирэв ээ. Нэг лут бээлийтэй гар орж ирээд  МАХН-ыг тэр чигээр нь , Монголын улс төрийг хагас дутуу самарч эхэлж байгаа өнгө аяс өчигдрийн хэв­лэлүүдээр нэг дэл­гэгдлээ. Дээр нь даарин дээр нь давс нэмж Ж.Баа­тар Ц.Ням­дор­жийн хуучныг сөхөж дуулиан тарив. Энэ үйл явдлыг өдөөх дэвээх со­нир­хол хаа сайгүй явж байна. Зүгээр хараад инээд нь хүрээд одоо нэг ин­гэ­чихвэл энэ жүдогоос  нэг юм унагаж болох нь гээд гараа үрчээд сууж байх жи­шээний байж болох уу. Хаа нэг газар сайн дурын найруулагч гарч ирээд асуудлыг төгөл­дөр­шүүлж сценари бэлдээд гоё төгөл­дөр­шүүлэх арга мэх ол­чихсон юм биш байгаа.

Улс төржүүлэх өс авах хэм­жээнд энэ дуулиан түгэх янзтай. Ц.Нямдоржийн энэ үйлдэл нь Удир­­­дах зөвлөлийг огцруулах ноцтой шалтгаан болох гэнэ. Мөн хачин аа. Нэг Ц.Нямдоржийн хэрэг нэлээд хэдэн Удирдах зөвлөлийн гишүүдийн эврийг доргиодог бай­на ш дээ. Бүр цаашлаад Засгийн газрын гишүүд ч доргиод явах аяс бий болох нь ээ. Цаана нь уртаас урт гар хөл ороод явчихлаа. Бүр хөдөөг хөгжүүлэх гэж яваа хүний хот руу чиглэсэн боксын бээ­лий­тэй гар шүү.  Улс төрийн хал цэрэг, шинэ цэрэг хоёрын үйл явдлаас хуучин шинийг хагаралдуулж, мөргөлдүүлээд хэн нэгэн хожоо олох завшаан тохиосон байж болно. Тэр хоёрын зодоон хууль хяналтаараа шийдэгдэх үү, хоо­рон­доо яриад ойлголцох уу, Ёс зүйн хороогоороо орох уу, нэг юм болох нь болох биз. Дундуур нь л өөр төрлийн зодоон болгож хувир­гах юм явчихгүй бол шүү. 

Үйл явдал болмогц МАХН-ынхан Их  тэнгэрт очиж энэ тухай нухацтай авч хэлэлцээд байдаг нь ч бас сонин.  Энэ зодоонд тээр хол хөдөө орон нутгийн амьдралтай сая л нэг танилцаж яваа Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярын орол­цоо үнэртэж байна гэж учир мэдэх хүмүүс ярих нь   хачин байгаа юм. 

Ер нь  Ерөнхийлөгч асан маань  хотынхонд  их гомджээ. Ойрд үүгээр үзэгдэхээ байсан. Ар ну­руугаа харуулаад л хөдөөг зорь­сон. Хотыг  дэмжихгүй байгаа бололтой.  Хөдөөг бол хөгжүүлнэ гэнэ. Хотыг өрөөсөн нүдээрээ үзэхээ байсан Н.Энхбаяр экс Ерөн­­хийлөгч яагаад ингээд бай­гааг хотынхон бас гадарлаж бай­гаа. Хоёр Э үсгээр эхэлсэн хүн байхад очиж очиж нөгөөхийг нь дэмжээд өөрийг нь унагасан бо­лохоор гомдох нь ч аргагүй биз.  Ямар ч  байсан Ерөнхийлөгч асан маань хөдөөнөөс энд болсон үйл явдалд оролцоод байгаа бол их л урт гар,  хөлтэй юм. Хувцас хунар ч бас урт байх магадлал бий шүү. Тэгээд бас жүдо барилдсан хоё­рын дунд боксын бээлий шур­гуулаад байгаа нь аатай л эрийн шинж. 

Тэр яах вэ, аандаа энэ хэрэг МАХН-ыг бас л дунд нь хагалж бутаргаад зүг нь өөр тийшээ яваад өгөх вий. Тэгвэл зодоон эхлүүлсэн хоёрт гомдох уу, зодооныг өдөө­сөн цаад хүчинд гомдох уу. Нэг юм болох л байх даа.

Онцлох нийтлэлүүд