Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Б.Цэвэгмид: Жолооч дүрэм биелүүлэхгүй, торгуулиа төлөхгүй бол үнэмлэхийг нь хурааж авах эрх ТЦА-нд байх хэрэгтэй DNN.mn Ц.Өлзийтогтох: Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч махаа экспортолж чадахгүй DNN.mn Хөх бич өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын VI хуралдаан боллоо DNN.mn Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn Б.Цэвэгмид: Жолооч дүрэм биелүүлэхгүй, торгуулиа төлөхгүй бол үнэмлэхийг нь хурааж авах эрх ТЦА-нд байх хэрэгтэй DNN.mn Ц.Өлзийтогтох: Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч махаа экспортолж чадахгүй DNN.mn Хөх бич өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын VI хуралдаан боллоо DNN.mn Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.05.07 11:05

Н.Энхбаярын МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ

УЛС ТӨР ДЭХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ

Суудлаа олохгүй бу­жиг­наад байгаа хоёр нам  Таван толгой, Оюу толгой дээрээ хэрэлдэн улс төрийн ашиг, хонжоо,  дотоодын самуун зөрч­лөөсөө халихгүй байх зуур хөндлөнгийн ажиг­лагч хийж, алдааг нь нарийн олж харж байгаа нэг хүчин бий. Дэлхий дээр "бенз ба бусад" хэ­мээх  ангилалд  машиныг  хувааж ойлгоно гэсэн рекламыг бид олонтаа сонсч байсан шиг  Мон­голын улс төрийг тэд  тий­мэрхүү хоёр хуваачихаж. Монголын улс төрд "Н.Энх­баяр ба бусад" гэсэн ойлголт бий гэж. Н.Энхбаяр хэдийгээр улс төрийн тавцанд тоглолт хийх албан ёсны болом­жоо алдсан ч хөндлөн­гийн ажиглагч , оролцогч, найруулагчаар ажилла­саар байна. Түүнийг сайн хорчин, том  улстөрч гэд­гийг анд найз байтугай атаат дайсан нь ч хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч ингэтлээ ад үзэгдэж бай­гаа атлаа тэгтлээ бууж өгөхгүй үзэлцэж чадаж байна л даа. Зарим нь хүсээгүй ч нэг л мэдэхэд Н.Энхбаярын тоглоомын хүүхэлдэй болчих нь бий. Одоо ч тэр замаар Н.Энх­баярын дүрмийн бус тоглолт явагдаж л байна. Угаас улс төрд  яаж ялсан нь нэг их сонин биш байд­гийг  олон жишээнээс бид мэдэх хойно. 

Тиймээс ч Н.Энхбаяр МАХН-ын хагарал, АН-ын эвдрэлцэлд хуруу гар дүрсээр байгаа. Алдаа бүрийг нь алдалгүй тог­лож байна. Хаа байсан Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар хоёрын зодооноор дам­жуулаад Засгийн газар, УИХ-ыг эвгүй байдалд оруулаад,  нэг л биш.  Зо­доон сайн зүйл биш ч ийм хэмжээнд босгож ирэх нь  цаана нь нэг "юм" яваад байгаа хэрэг. Бүдүүлэг ч гэсэн хэнээс ч айхгүй шулуухан үгтэй  Ц.Ням­дор­жид  авах ч юм их бий, хаях ч юм их бий.  Одоо­хондоо түүн шиг хэний ч өмнөөс юуг ч  хэлчихдэг зоригтой аавын хүү Мон­голын улс төрд цөөхөн. Тэгээд ч Ц.Нямдоржоос  өмнө У.Хүрэлсүх зодоо­ноор асуудал шийддэг хэлбэрийг эхлүүлчихсэн байсан юм чинь. Хааяа дүү нараасаа  хэрэггүй юм сурах зан ах нарт нь байдаг л биз. 

Н.Энхбаярыг  ингэж их улайрахад намын нөх­дийн увайгүй түлхэлт, С.Баярын улайм цайм үзэн ядалт шууд нөлөөл­сөн л дөө. С.Баяр,  Н.Энх­баярыг  хань татаж ирээд л намаас хамт явахыг бараг шаардсан. Дараа нь намын даргын албаа С.Батболдод өгөхдөө "nо" гэж хэлж сураарай л гэж захина лээ. Цаада­хыгаа нэгмөсөн явуулах­гүй өрөвдөөд "yеs" гэчи­хэв  ээ л гэж олны өмнө анхааруулсан хэрэг. Төд удалгүй Хяналтын хо­роонд Н.Энхбаярыг шал­гуулах гэж өргөдөл бичиг өгөөд АНУ руугаа явна лээ. Үүгээрээ С.Баяр яалт ч үгүй Н.Энхбаярыг бүр­мөсөн явуулах замыг за­саад өглөө. Н.Энхбаяр­тай хамт МАХН-ын УИХ-д сууж байгаа долоо, найман нөхрийг бас на­маас хөөхөөр  ярьж бай­гаа дуулдсан. Бодвол Н.Энхбаярын фракцыг углуургаар нь үгүй хийх  санаатай л үйл явц байх.

АН-ын суултыг хэн зохион байгуулж, дээр дурдсан хүн яаж  гар  дүр­сэн тухай манай сонин өмнө нь бичиж бай­лаа. Нарийн зохион байгуу­лалттай, ивээн тэтгэгчтэй, намын байрандаа тухал­сан энэ суултын зардал мөнгийг тооцвол овоо юм гарна.  Манай сэтгүүлчийг сурвалжлахаар очиход  нэг нөхөр сонгуулийн ажиг­лагчдадаа авчирч бай­гаа мэт  албан ёсоор хоол түгээсэн нь хачин юм шүү. Гэтэл АН-ын хэдэн дүүргийн асуудал юунд ингэтлээ газар авч, ан­хаарал татаад, улс төр­жиж,  намын аппарат нь ч уриалгахан нь аргагүй дүрмийн хүрээнд шийд­сэн асуудлыг дахин эсэр­гүүцээд суугаад нөхдөө   зэмлэхгүй,  өөгшүүлнэ вэ. Улстөрчдийн хардаж бай­гаачлан  шал өөр хүн гэмгүй царайлаад орол­цож байгаа хэрэг биш байгаа. Алтан гадас фракц үүнд нь санаатай санаагүй дэмжлэг бо­лоод л. Ардчилсан намын  маргаантай тойргуудын асуудлыг ҮЗХ, Дотоод сонгуулийн хороо нь нэг талд нь шийдчихээд бай­хад одоо болтол эсэр­гүүцсэн учир Хяналтын хороогоор дахин авч хэ­лэлцэхээр болов. Гэвч хэд хэдэн удаагийн оролд­­логоор энэ нь бүт­сэнгүй. Өчигдөр л гэхэд  Хяналтын хороо ху­ралдах байсан ч "Алтан гадас"-ын гэх гурван ги­шүүн ирсэнгүй. Фракцын дарга Н.Алтанхуяг гадаа­дад яваа болохоор ч тэд даалгавраа хүлээгээд ирээгүй байж болох юм. Энэ мэтээр асуудлыг  ший­дэхгүй удаашруулах  нь Н.Энхбаярт л сайн хэрэг болж байгаа.         

МАХН-ын зарим УИХ-ын гишүүд ч намын 25 дугаар их хурлын үр дүн, намын  болохгүй зүйлийг шүүмжилсэн,   УИХ-ын 26 гишүүний гарын үсэгтэй, аль арванхоёрдугаар сард төлөвлөж байсан  бичиг яагаад гэнэт дээ­шээ өргөн баригдаж ил бо­лоод явчихав аа. Энэ бүхнээс үүдэлтэй эрх ба­ригч хоёр намыг сам­раад, хор хутгаад хожоо олох цаад мастер төлөвлөгөө нь ямар учиртайг эрэн сурвалжиллаа.

Хуучин нэг улсын эл­чин байсан байранд  хэ­дэн нөхдүүд сэмхэн уул­залджээ. Ардчилсан на­мын нэг нөхөр (эх сур­валж нэрийг нь хэлэхээс түдгэлзэв), Бүгд найрам­дах намын дарга  Б.Жар­галсайхан, Н.Энхбаяр, Уламжлалын намын дар­га Б.Батболд, М.Энхсай­хан нарын хэдэн нөхөд баахан улс төр ярьсан гэнэ. Уламжлалын на­мын дарга өөрийн мэд­лийн хүмүүсээр улс төрийн жагсаал хийлгэж,  бужигнуулах санал тавь­сан юм байх. Гэтэл Н.Энх­баяр "Цаг нь болоогүй  байна" гэж. Тэгээд М.Энх­сайханд үүрэг болгохдоо "Ардчилсан намын Их хурал болоход ялагдсан талыг нь өөртөө татаж ав"  гэжээ. Нэг үгээр хэлбэл гомдол хорсол дээр нь тоглох гэсэн санаа бо­лолтой. Тэгээд бүр МҮДН, МоАХ, Алтан гадас, аль  ч фракц бүлэг хамаагүй,  ялагдсан талыг нь өөртөө татаж авах юм байх.   Улс төрийн хүчнүүдийн тэм­цэл бүрээс гомдогсод, ялагдагсдын Н.Энхбаяр ахлагчтай баг бий болох нөхцөл үүгээр бүрдэх нь.  

Н.Энхбаярын хувьд МАХН-д нэгэнт орон зай хумигдаж байгаа боло­хоор томоохон тоглолт хийх нэг боломж нь ирэх намар хуралдах намын их хурал. Үүнээс нь өмнө намаас нь хөөчихөж ч мэднэ. Намын их хурлаас нь өмнө хөөхгүй бол на­мыг яаж ч самарч болно. Түүнээс гадна С.Батбол­дыг унагаж  М.Энхболдыг дахин гаргаж ирэх со­нирхол бүхий бүлэглэл хүчтэй байна. Энэ талаар ч ордноор жиг жуг хийгээд эхэлсэн байна лээ.    Гэтэл намын дарга С.Батболд  аппаратын ажилтнуудтай өнгөрсөн даваа гаригт уулзаж ажилтайгаа та­нил­цаад байж байдаг. Тэгээд бас намын дэргэ­дэх эмэгтэйчүүд, залуу­чуудын байгууллагууд, жигүүрийнхэнтэй ч уул­захаар төлөвлөөд бай­гаа аж. Гэтэл ард нь уна­гах төлөвлөгөө аль аль санаархагчдад байж л байх юм.

Үүний хажуугаар Н.Энх­баярт  нэг хүлээлт байгаа аж. Тэр нь Сон­гуулийн хууль. Энэ  бүх­нээс үүдэлтэй шинэ нам байгуулж МАХН-ын хөөг­дөгсөд, АН-ын гологдогс­дыг  дагуулаад нэг нам болж ирэх сонгуульд орох санаа бий аж.   Нэг үгээр хэлбэл хоёр намын хага­ралдааныг өдөөж,  галыг нь өрдөөд, тэр тэмцлээс ашиг олох сонирхол нь шууд л харагдаж эхэллээ. Сонгуулийн хууль пропор­­ционалиар, дээр нь Мон­гол Улс нэг тойрог гээд, нам бүр далан зур­гаан хүн дэвшүүлбэл Н.Энх­баяр, М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нарыг танихгүй хүн байхгүй учир шууд л дугуйлна. Ингэ­хээр  улс төрийн тавцан­гаас зайлуулсан гэж улс төрийн хүрээнийхний бод­сон  нөгөө нөхөр чинь "дахин эргэж ирлээ" бол­но биз дээ. Хөдөөд "ханд" өгөөд яваад байгаа нь ч учиртай.   Даарин дээр нь давс нэмж эрх баригч намуудын нөлөө бүхий залуучууд саяхан уулзаж гар барин өөрсдийг нь тоодоггүй ах нартайгаа зарим зүйл дээр тэм­цэ­хээр ярьсан байдаг. Энэ ч бас Н.Энхбаярт дуулгах сайхан л мэдээ.

БИЗНЕС ДЭХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ   

"Их засаг"-ийн Н.Ням-Осороос илүүтэй Чингэс хааныг магтан дуулах болсон Н.Энхбаярыг   "Чин­­гэс медиа"   группийн  цаад хүн гэдэг. Улс тө­рийн хувьд нэг иймэрхүү байгаа бол бизнесийн хувьд мөн л гар хөлөө сунгаж байна. "Чингэс медиа" группээр дамжуу­лан улс төр, бизнесийн томоохон арга хэм­жээ­нүүд далдуур зохион бай­гуулж эхэлжээ. Энэ группт  Хятадын талаас оролцож  байгаа гэх. Тэд урд хөр­шид тамхины үйлдвэр байгуулж цаашаа Зүүн өмнөд Ази руу борлуу­лалт хийх төлөвлөгөөтэй гэнэ. Үйлдвэрийг 200 сая ам.доллараар босгох бөгөөд урд хөршийн зах зээлийн дөрвөн хувийг хангана гэсэн тооцоотой аж. Тэр том зах зээлд Монгол компани  дангаа­раа бизнесээ явуулна гэхэд бэрх л дээ. Тэгэхээр Хятадын талын оролцоо байх магадлал өндөр. Бүр дээд түвшиндээ шүү.

Баялгаа гадаадад өгөөд байна гэж шүүм­жилж эсэргүүцсэн Н.Энх­баяр үнэн хэрэгтээ уул уурхай газрын баялгаас хөндий байгаа гэвэл тэ­рэн шиг худал юм байх­гүй. Иймэрхүү төрлийн уулзалтуудыг тэр зүгийн хүмүүс гадныхантай ярьж тохирч байгааг эх сур­валжууд хэлээд байгаа.

"Чингэс медиа" груп­пийн нөхдүүд ч эрээвэр хураавар анхаарал тат­маар. АН-ын гишүүн "Залуу лидер"-ийн гэх Э.Золбаяр,  Д.Амарбаяс­га­лан, Биеийн тамир, спор­тын хорооны дарга асан  Эрдэнэ-Өлзий гэх залуус орчихсон тууж явна лээ. Цаад эзэн нь Н.Энхбаяр байхад АН-ын залуус тэнд бүртгэл­тэй, тэгээд  бас болоогүй Ардчилсан намын суул­тын ард ивээн тэтгэгч, зохион байгуулагч бо­лоод  байдаг нь нэг юм хэлээд байгаа юм. Энэ мэтээр АН, МАХН хоёр дотооддоо учраа олохгүй толхил­цоод байваас тэд­ний хохирлоос хожоо олох хүчин алгаа дэлгээд хүлээж сууж байгаа нь тодорхой л байна шүү дээ.

Онцлох нийтлэлүүд