Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.05.13 12:05

Буцаж ирэхгүй хүн

Хайрлахдаа, хатуурхахдаа, зэмлэхдээ дандаа зүйр үгээр  сур­гадаг байсан эмээгийн минь үг  байсхийгээд л санаанд ордог юм. Нэг удаа эмээгээс асуулаа. "Яагаад муу үйл хийдэг  атлаа жаргалтай,   баян  хүмүүс  байдаг юм" гэж.  Эмээ хариулахдаа "Тэд чинь энэ  насны хүн, буцаж ирэхгүй хүн. Хойт настай хүмүүст үргэлж атаархаж, үзэн ядаж, хорсол заналаар дүүрэн явдаг юм. 

Тиймээс буцаж ирэхгүй тийм хүн жаргалтай  биш ээ"  гэлээ.  Хүүхэд байхад эмээ бид хоёрын дунд өрнөсөн энэ яриаг тухайн үед ухаж ойлгоогүй ч одоо бол баг­цаалдаад байна.

Эмээгийн хэлж байсан шиг  хувь заяатай хүмүүс дэндүү олон болж дээ. Зуун жил амьдрахгүй атлаа мянган жилийн хөрөнгө хураасан баян, бас болоогүй хуйгаар нь дээрэмдэж тоночихоод хээвнэг алхаж явдаг гэмгүй царайтай  тийм хүмүүсийг энэ насны  буюу буцаж  ирэхгүй  хүмүүсийн жагсаалтад лав багтана гэж бодлоо. Одоогийнхоор бол олигархи, авлигачин энэ тэр нь л юм шиг байгаа юм. Шунал ихэд­вэл шулам болдог гэнэ. Буцаж эргэж төрөхгүй, хойт насгүй амьтан чинь шулам л болж таарна шүү дээ. Хорон санаатай, хортой алим барьсан шулмаас холхон байхгүй бол хүргэж болох аюул нь нэлээд глобалчлагдсан юм шиг билээ.

Энэ насандаа хаан ч,  түшмэл ч байсан, тоолшгүй их хөрөнгөтэй байлаа ч ханахын сэтгэл үгүй тийм хүний тухай л эмээ ярьж байж.   Тийм хүн хааны ордноос хөөгдөөд гарсан ч ямар ч замаар хамаагүй ордны амьдралыг  хутган үймүүлж, түшмэдүүдийг эвдрэлцүүлж, хаа­ныг занаж, наймаачин панзчидыг молиго үмхүүлдэг ажлаа хийсээр л байдаг аж. Залгихгүй амьтан,  оролдохгүй зүйл, хүсэхгүй газар, айлгахгүй хүнгүй тийм л шулмыг эргэж ирэхгүй хүн гэж хэлжээ.  Хойт нас байхгүй.

Энэ ертөнц хүлээж авахааргүй тийм хүн нэг удаа амьдрахдаа нэжгээдийг гүйцээх гэдэг  сул талтай байдаг бололтой. Хаа байсан хоёр түшмэл хүч үзэж байхад хажуугаар нь ороод шүүгчээр ажиллаж буруу зөвийг нь харгалзахгүй будлиулж төрийг тэр чигт нь үймүүлж орхино. Хөрш улсуудын хооронд хов зөөж,  дайн дажин тарина. Ажилгүй мөртлөө байнгын ажилтай. Эргэж ирэх газаргүй учир хүний ертөнц тэр чигээрээ дайсан мэт дайны талбар юм шиг санагдаж ёстой нэг бужиг­нуулж гарна. Ер нь бөөн дайны төлөвлөгөө, кампанит ажил өр­нүүлж орхидог юм шиг. 

Хаанаасаа хаалгач нь хүртэл, дээд, доодгүй  бүгд хор хөнөөлийг нь мэдэх авч зогсоож дийлэхгүй  нь гачлантай.

Жанжнууд байлдаж байхад нөгөө шулам яс хаяад оролцоно гэж байгаа. Гартаа сэлэмтэй атлаа хуйнаас нь сугалж амжихгүй л чадуулаад байхыг нь яана гээч. Шулмын хүч чадал маш их. Угаас дайсан хүчтэй л байдаг. Гэлээ гээд заавал сул тал байгаа. Муу бүхнээ хамгаалж, харсан болгоноо хийж чадаад байгаа ч  түүнд сул тал бий. Тиймээс эргэж ирэхгүй, хойт насгүй  хүнээс эмээх хэрэггүй юм шиг байна.

Мөнгөтэй мөртлөө ханахгүй, элдэв юманд оролцож,  энд тэндгүй самарч яваа эргэж төрөх газар­гүй, буцаж ирэхээргүй тийм хүн байдаг гэж эмээ л надад хэлсэн.  Эмээ минь айхтар хатуу, шударга үгтэй хүн байсан болохоор хүүхэд гэж надад зохиож хэлээгүй гэдэгт нь би  лавтай итгэдэг болсон шүү.

Онцлох нийтлэлүүд