Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.05.18 01:05

Улс төр өрнөөгүй үеийн улс төрийн тойм

Улс төр ид өрнөж байна, нам гүм байна гэсэн ажиглагчдын хү­рээний яриа байнга явж байдаг ч нийгмийн энэ салбар намжмал болно гэж байдаггүй билээ. Үнэ­хээр л ажиглагдам тайван болчих юм бол цаагуураа үйл явдал оволзож л бай­даг эсвэл их улс төрийн өмнөх чимээгүй нүүрлэж байдаг юм.

УЛС ТӨР ӨРНҮҮЛЭЭГҮЙ ТОМИЛГОО

Хамгийн сүүлд Ерөн­хий проку­рорын томил­гоог улс төрийг жин­хэнээс нь өрнүүлнэ, өрдөнө дөө гэж харагсад цөөнгүй бай­лаа. Гэвч хэвлэлүү­дийн таамаглаж таавар­лаад байсан шиг зүйл болсонгүй, Ерөнхийлөг­чийн бүрэн эрхийнхээ хүрээнд санал болгосон хүнийг харьяалагдах байн­гын хороогоор нь ч, УИХ дээр ч ямар нэг асуу­дал болголгүй баталчих­сан.

Уг нь Д.Дорлигжавын нэрийг дэвшүүлс­ний да­раа­гаас МАХН-ын голдуу гишүүд "Бүлэг хуралдана гэж нэг ажил байгаа ш дээ. Бүлгээр оруул­на даа" гээд томхон дуугарч байсан нь бий. Гэтэл үнэндээ МАХН-ын бүлэг ч энэ талаар ярилцсан­гүйгээр асуудал шуудар­сан. Үү­нийг өөр өөрийн өнцгөөс тайл­барлах хү­мүүс байна. Зарим нь манай улс төрийн хүрээ­нийхний луйвар нь их учраас сүүлд ороол­гуулаад байхгүйн тулд найр тавин бүгд дэмжлээ гэж байна. Нөгөө хэсэг нь "Ерөнхийдөө сүүлийн арав гаруй жилийн хуга­цаанд бий бол­сон ялих шалихгүй шалтгаанаар улс төр хийж төрийн ажлыг уядаг байдал алга боллоо. Төрд байгаа гур­ван хүн нэг зүгт харж бай­на" гэж эерүүлэх хүн ч байна.

Ямартаа ч УИХ-аас баталж, Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар проку­рорын байгууллага ард­чилсан үзэлтэй удирдла­гатай болов. Ардчиллын замналаар явж ирсэн 20 жилийн хугацаанд энэ байгууллагыг ард­чиллын чигийн хүн удирдаж байсан түүх байхгүй юм. Хаалгаа байтугай хаяа­гаа ч шууж салхи оруулж үзээгүй энэ байгууллагад ардчилал шударга ёсыг тунхаг­ладаг Ерөнхий­лөгчийн томилсон хүн ирснээр байдал өөр болно хэмээн ард олон итгэж байгаа. Тэгээд ч тэр хүн нь хар залуугаасаа ардчилсан Монгол Улсыг байгуу­лах гэж зүтгэж яваа нэгэн учраас ямартаа ч энэ томилгоо итгэл найд­вар төрүүлж байгаа юм.  Сураг дуулах нь ээ шинэ албанд томилогдож бай­гаа Улсын ерөнхий про­ку­рор салбартаа халаа сэлгээ хийхгүй гэдгээ тохирсон сурагтай. Ха­рин хүмүүсийн таамаг­лаж байс­­наар өрнөж ча­даа­гүй энэ улс төрийн томил­гооны дараа МАХН-ын залуу голдуу гишүүн гутарсан­даа архи уусан гэх. Гэхдээ тэд "Манай томчууд бүгд асуу­далтай учраас Д.Дор­лигжавт тал алдах­гүй гэж хичээсэндээ ингэж амар­хан баталлаа"  гэж гашуу­даж байгаа сурагтай.

НАМУУД ТОГЛООМЫН ДҮРМЭЭ НЭГ МӨР БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

АН-ын гишүүд гэд­сэндээ хөлөө жийлцсээр удлаа. Өнгөрсөн сард болсон ротацийн сонгуу­лийн өм­нөөс л эхэлсэн энэ байдал улам бүр дор­доод байна. Бүр намын­хаа байран дээр гомдогс­дын багийнхан ирцгээн суулт зарлаж байгаа бө­гөөд зохион байгуулал­тын бай­далд шилжсэн талаар бичиж, ярьсаар удав. Ерөнхийдөө АН-ын ардчилалтайг, хэн юу хүссэ­нээ хэлдгийг олон нийт мэдэх ч дүүргүүд дээр бий болсон хоёр намын дарга, хоёр намын байр, бүр хоёр хувь там­ганы асуудал хэрээс хэтрээд байгаа. Гэхдээ үүнийг хэн нэгэн дарга удирд­лагатай нь хол­бо­хоос өмнө энэ намын бүтэц, дүрэмтэй нь хол­бож үзвэл дээр биз ээ. Угаасаа АН-ын дүрэм нь ийм боломжийг гаргаад өгчихсөн байдаг. Бүтэц нь хөндлөн тогтолцоотой. Анхан шатны байгуулла­гадаа дэндүү их эрх мэдлийг өгчихсөн, бас 1/3-ээ ротациар шинэчилж байдаг нь эл бэрхшээ­лийг бий болгожээ. Хуу­чин МҮДН, Соцдек, МоАХ гэдгээрээ ялгарах боломж байдаг байсан бол одоо уусахын хэрээр хуучин нам фракцын ялгаа нь ашиг со­нирх­лын бүлэг­лэлүүдийнх болс­ноор хямралыг илүүтэй  мэдрэх болсон байна. Хэдийгээр намынх нь Хяналтын хороо хэрүүл мар­гаантай байдлыг авч хэлэлцээд эвлэрлийн нэг сарын хугацаа өгсөн ч сарын дараа бахь байд­гаараа байна гэдэгт нь эргэлзэх ямар ч  хэрэггүй. Угаасаа тогтолцоо нь ийм юм чинь.

Гэтэл МАХН-ын хувьд өөр. Архангайн Засаг даргыг тавина гэхэд Удирдах зөвлөлөөс нь шийд­чих­нэ. Сая СХД-ийн Засаг дарга, ИТХТ-ийн дарга хоёр нөхөр нэг нам гэлт­гүй дээр дороо ороод байхаар нь Удирдах зөв­лөл нь хуралдаад хамтад нь чөлөөлчихөж байна. Намын бүтцийн ялгаа нэг иймэрхүү. Гэхдээ энэ нь АН, МАХН-даа ч байгаа юм биш. Ер нь Мон­голд улс төрийн намуудын ту­хай хуулиар энэ байд­лыг нэгмөсөн цэгцлэх нь Мон­голын улс төрд тог­лоо­мын дүрмийг тодор­хой бол­гож байгаа хэрэг юм. Улс төрийг нэг дүр­мээр тоглох нь амар шүү дээ.  

ТАНГАРАГ ӨРГӨСӨН НӨХДИЙН ТОНГОРОО

Сүүлийн үед Ц.Ням­дорж гишүү­нийг бас нэг гишүүн болох Ж.Сүх­баа­тарыг боомилсон тухай яриа нэлээдгүй газар ав­лаа даа. Үүнтэй холбоо­той хэвлэл мэдээл­лийн хэрэгслүүд өөр, өөрийн үзэл бодлоо уралдуул­с­ны зэрэгцээ хальт цаа­санд боосон чулуу­нууд зэрэгцүүлээд нүүл­гэж байгаа нь анзаа­раг­дам байв. Гэхдээ үүнийг төрийн түшээд нэгэндээ гар хүрсэн гэдгээсээ илүү­тэй Ц.Нямдорж ба Н.Энх­баяр нарын зөрөлдөөн­тэй холбоотой дэгдэж буй үзэгдэл гэж тайлбарлах хүмүүс ч байна. Ц.Ням­дор­­жийн эсрэг ярилцлага мэдээлэл, бүр түүнд хаягласан хоржоонтой захидал хүртэл экс Ерөн­хийлөгчийн мэдлийн гэгдэх хэвлэлээр тогтмол гарах боллоо. Цагтаа овоон дээр очиж тангараг өргөж байсан нөхөд одоо нэгэн рүүгээ ийм маягаар тонгорог шидэн, тонгорч унагах нь хэр жудагтай хэрэг вэ гээд яривал их л зүйл гарах байх. Гэхдээ болж байгаа үйл явдлыг Ц.Нямдорж дөрөвдүгээр сарын 5-ны жаг­саа­лын найруулагч нь Н.Энх­баярыг гэж зарласантай холбоотой гомдлын ха­риу явж байна гэж үзэгсэд бас байгаа юм. Ер нь улс орны харилцаа, улс төр гэдэг хүмүүсийн харил­цаан дээрээс тогтдог учраас ийм маягаар л улс төр өрнөчих юм даа. Гэх­дээ ч түшээд нь муудал­цах үедээ нулимс асга­руу­лагч цацаж, түүнийг нь багасгахын тулд парла­ментын танхимдаа усны хоолой оруулдаг Украи­ны дэргэд манай энэ хоолой боо­милсон явдал бага хэрэг юм даа.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ ШИНЭЧЛЭГДЭХ ҮҮ?

Нэг хэсэг С.Баяр гэдэг нэр хүн бүрийн амнаас унаж, түүний зураг­гүй хэвлэл гэж байдаггүй бай­лаа. Гэвч тэр улс төрөөс явснаас хойш (Өвчтэй байгаа болохоос бус УИХ-ын гишүүн хэ­вээрээ л дээ) С.Баярын гэсэн бүх зүйл бүдгэрч байна. Өөрийнхөө үгээр байлгах гэсэн түүний бүрдүүлсэн Удирдах зөв­лөлийн бү­рэлдэхүүнийг сон­соод хүмүүс гайхширч байсан үе саяхан.

МАХН-ын Удир­дах зөв­лөлд УИХ-ын дарга Д.Дэмбэ­рэл, УИХ-ын гишүүн Ц.Ням­дорж, У.Хүрэлсү­хийг эс тооцвол эрх ба­ригч на­мын толгой бай­гуул­лага гэхэд нам­даа таниг­даагүй хүмүү­сээр дүүрсэн бай­даг. Харин сүүлийн үед МАХН-ын Удирдах зөв­лөлд өөрч­лөлт орох тухай ярих боллоо.

Хүүхнүүд гол­дуу энэ ба­гийнх­ныг намдаа хү­лээн зөвшөөрөгдсөн, бас төрд төлөөлөл болж сууж буй хүмүүсээр сэлгэх тухай сонсогдох болсон. Уг нь намын дарга болж, Засгийг тодорхойлж бай­гаагийн хувьд С.Батболд өөрийн санаа ойлголцох хүмүү­сээр энэ багаа бүр­дүүлнэ гэдэг зүй ёсных.

Гэхдээ яг ойрын хуга­цаанд ийм өөрчлөлт орж ирэх­гүй хэмээн эх сурвалж баталж байгаа юм. Хэрэв энэ байдал үргэлжлэх юм бол Ерөнхий сайд С.Бат­болдыг хэв­лэлийн албаны даргаа­саа өөр холио солио хий­дэггүй, ер нь С.Баярт юуг ч өөрч­лөхгүй гэж амлаж байж энэ албан тушаалыг авсан гэдэг нь батлагдах талтай. Тэрбээр Ерөн­хий сайдын албыг авснаасаа хойш уулзалт хийж, газар дээр нь бай­далтай танилцах ажлыг гэртээ ч орох завгүй хийж байгаа харагдах юм. Гэвч уулзаад л яваад байдаг ямар нэгэн шийдвэр гарахгүй бол гүйцэтгэх засаглалын эрх барих хугацаа бас л хэмжээтэй шүү дээ. Саяхан Ерөнхий сайд намынхаа дэргэдэх МАСЗХ-ны­хонтой уулз­сан сурагтай. Тэрбээр намын дэргэдэх залуучуудын бай­гууллага намдаа дэм болж явах ёстой бай­тал дандаа нэрмээс болж, нэр хүндээс нь татсаар ирсэн гэж энэ байгууллагынхныг шүүм­жилсэн юм байх. Тэгээд өөрс­дөөсөө өөрчлөлт хийж, ойрын үед даргынхаа асууд­лыг цэгцлэхийг үүрэгджээ. Тус байгууллагын дарга Г.Зандан­шатар сонгуульт хугацаа нь дуусч бас залуучуудын бай­гууллагад хамаарах нас өнгөрсөн учир ажлаа хүлээлгэх хүсэлтээ гаргасан бо­ловч МАСЗХ-г тэр­гүүлэх хүсэлтэй хүмүүсийн хор нь ихдээд мара­фон нь хэсэгтээ намжаад байсан билээ.

ЖИЖИГ НАМУУДЫН АМЖИЖ СӨРӨГ ХҮЧИН БОЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Монголчуудад шийдэх ёстой эдийн засгийн болоод хөгжлийн томоохон алхмууд урд байгаа учраас хоёр нам нэг засагт багтаад яваад байгаа. Хэрэв Таван толгойн асуудал нэг мөр болбол МАХН, АН салахад бэлэн байгаа гэсэн яриа бий. Үнэндээ ч энэ засгийн шийдэх хамгийн гол асуудал бол ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулах явдал билээ. Сүүлийн үед үндэсний компаниуд нийлж, нэгдэл байгуулан ТУЗ-өө ч байгуулав. Ерөнхийдөө тэд 1500 нинжа ч бай, 1500 ТҮЦ ч бай, үндэсний компаниуд өөрсдөө үзэл санаагаа нэгтгэж дуугарч байгааг нь том зүйл гэж хүлээн авах ёстой биз ээ. Энэ мэт хамтдаа байж шийдэх ёстой асуудал байгаа учраас МАХН, АН рейтингээ шалдаа унаган унаган хамт байж байгааг улс төр судлаачид онцолж байгаа юм. Хэд хэдэн судалгааны байгууллагын дүнгээс харахад хоёр нам нийлээд 40 хувь орчмын саналыг авч байгаа нь урьд өмнө байж байгаагүй муу дүн. Тиймээс МАХН, АН гэлтгүй намын гишүүд хамтарсан Засгийн газар хамгийн удахдаа ирэх хаврыг хүр­гэнэ гэдгийг онцолж байна. Тэрнээс цааш ганц жилийн хуга­цаанд хоёр том нам сонгуульдаа бэлтгэн за­маа хөөх юм байх. Харин сонгууль ойртож, намууд амь амиа бодох тухай ярихтай зэрэгцээд жижиг намууд идэвхжиж байна. Тэд амжиж  сөрөг хүчин байхгүй байгаа энэ үед гол дүрд тоглоод авахгүй бол АН засгаас гарвал тэдэнд боломж олдохгүй гэдгийг анзаар­чээ. Ингэхийн тулд ИЗН, МНН нэгдэх төлөвлөгөө шуударч байгаа бөгөөд шинэ сонгуулийн хууль батлагдвал бие даагчаараа үлдэх боломжгүй З.Алтай гишүүн ч нэгдэх гэнэ. Нэгдсэн намуудын хувьд нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, амлалт дээр нь багагүй тоглох төлөвлөгөө байгаа аж.

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БА ХЭСЭГ БҮЛГҮҮД

Мөн өнөө цагийн гол улс төр бол Сонгуулийн тухай хуулийн эргэн тойронд өрнөж буй үйл яв­дал. Нэлээд нарийн гаргасан судалгаа тандалтаар одоогийн 76 гишүүний 46-50 гишүүн нь пропор­циональ тогтолцоог дэмжих магад­лалтай байгаа юм. Тухайлбал Д.Лүндээжанцан нарын санаа­чилсан УИХ-аас гарсан ажлын хэсгийн төслийг бол улсдаа, нам­даа топ улстөрчид хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс дэмжиж байгаа. Тэдний хувьд Монгол гэдэг нэг тойргийн хувьд өрсөлдөхөд алдах зүйлгүй учраас толгой бар­дам байгаа юм. Нөгөө хэсэг нь нэг тойргийг хатуу самар гэж үзэж байгаа. Харин бүс нутагтаа мөн­гөөр чиг өөр юугаар ч юм цохиод гараад ирнэ гэж үзэгсэд бас багтаж байна. Цөөн хэдэн гишүүд холи­могийг дэмжиж байгаа бол залуу голдуу гишүүд хуучин мажоритар тогтолцоог онцолж байна. Ерөн­хийдөө саарал ордонд өрнөж байгаа гол яриа бол Сонгуулийн тухай хуулийн эргэн тойронд өр­нөж байгаа. Гэхдээ өөрийгөө бодож асуудалд хандахаас илүү шударга, эрүүл сонгуулийг явуу­лахад аль хувилбар нь алсдаа ашигтай вэ гэдгийг анхаарах нь хэн бэ гэдгийг ард түмэн нарийн ажиж суугаа билээ.

Улс төр өрнөөгүй гэгдэх үеийн улс төрийн байдлыг тоймлон өгүү­лэхэд ийм байна.

Онцлох нийтлэлүүд