Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Оросын “Адмирал Горшков” хөлөг онгоц атлантын далайд сургуулилт хийлээ DNN.mn Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн захирагч нарын цугларалт боллоо DNN.mn 10 настай Монгол охин өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс алтан медаль хүртжээ DNN.mn Гаалийн байгууллагын албан тушаалтнуудад авлигын эсрэг сургалт зохион байгуулав DNN.mn Он гарсаар цас, мөсөн дээр 1541 хүн халтирч унаж гэмтжээ DNN.mn Нийслэлд орж ирсэн малыг 10 маршрутын дагуу тууж гаргаж байна DNN.mn Он гарсаар ахуйн гал түймрийн улмаас 4 хүн амиа алджээ DNN.mn Ногоон байгууламжийн арчилгааг сайжруулж, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэхийг хүсэв DNN.mn Оросын телевизийн зарим сувгаар В.Зеленский үг хэллээ DNN.mn Ч.Өнөрбаяр : Шүүх хараат бус байж Ардчилсан намын асуудлыг зарчмыг дагуу шийднэ гэж итгэж байна DNN.mn Оросын “Адмирал Горшков” хөлөг онгоц атлантын далайд сургуулилт хийлээ DNN.mn Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн захирагч нарын цугларалт боллоо DNN.mn 10 настай Монгол охин өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс алтан медаль хүртжээ DNN.mn Гаалийн байгууллагын албан тушаалтнуудад авлигын эсрэг сургалт зохион байгуулав DNN.mn Он гарсаар цас, мөсөн дээр 1541 хүн халтирч унаж гэмтжээ DNN.mn Нийслэлд орж ирсэн малыг 10 маршрутын дагуу тууж гаргаж байна DNN.mn Он гарсаар ахуйн гал түймрийн улмаас 4 хүн амиа алджээ DNN.mn Ногоон байгууламжийн арчилгааг сайжруулж, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэхийг хүсэв DNN.mn Оросын телевизийн зарим сувгаар В.Зеленский үг хэллээ DNN.mn Ч.Өнөрбаяр : Шүүх хараат бус байж Ардчилсан намын асуудлыг зарчмыг дагуу шийднэ гэж итгэж байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.06.04 01:06

Хамтраад диваажин байгуулах яалаа?

Хамтарсан Засгийн газар байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэж байна. Тэд анх хамтрах­даа ди­ваа­жин байгуулна хэмээн амлаж байсан. Страте­гийн орд газруу­дыг ашиг­лал­тад оруул­на, хоёр сая та­ван зуун мянган төгрөг ол­го­но гэх зэргээр тэдний ам­ласан хэлсэн зүйлс маш их.

Гэвч хийсэн бүтээсэн гэхээр зүйл энэ ажиллаж ирсэн хугацаанд бараг байхгүй байна. Ганц Оюу толгойн гэрээг баталж ажилд нь оруулснаас өөр зүйл харагдахгүй аж. Харин МАХН долдугаар сарын 1-ний хариуцла­гаас  л мултарч гарч байх шив дээ. Одоо цаашид юм хийх  хугацаа маш бага үлджээ. Сайндаа жил зур­гаан сар байна. Сонгуу­лийн өмнөх хагас жилийг юун ажил хийх. Энэ хоёр нам хоорондоо дайтахгүй өнгөрүүлж чадвал их юм.

Нөгөө Таван толгой яасан. Хачин  сайхан юм хийнэ л  гэсэн. Страте­гийн хориод орд ашиг­лалтад оруулах яалаа.   Ер нь   яана,  яана ч гэлээ. Хамтарвал бид юүг ч хийж чадна, ард түмнийг хөл хөсөр гар амар жаргаана гээд л байв даа. Тэгвэл одоо юун жаргах хамаг тамыг нийлүүлсэн  шиг л амьдрах юм. Хэдэн цаас маань ханш нь улам унаад л. Хүмүүс улам л бухимдаад л Засгаас л юм нэхсэн, жигтэйхэн эрх хүмүүс л хөлхөлдөөд байх юм. Засаг ч гэж нуруугаа авчихсан морь шиг л хотолзож байх. Юун мөнгө, яасан мөнгө үүнээс хойш ажил хий­гээгүй байж мөнгө ав­дгийг зогсооно гээд л түс тас шийдвэр гаргачихвал цааш цаашдаа ч хэрэгтэй баймаар.  Дараагийн сонгууль эхлэх гэж байна. Юу бодож суудаг Засгийн газар, УИХ юм бол. Яваад л байна, яваад л байна дуусдаггүй ээ,  энэ  Мэнэн­гийн тал гэдэг шиг өдөр  хоног урссаар л байна, цаг хугацаа яваад л бай­на. Гараас нь юм гардаг­гүй ээ, энэ Засгийн газ­рын. Нөгөө л Оюу толгой­гоо   яриад байх юм. Тэгээд зуны хэдэн сар  амарна.  Айлчлал энэ тэр хийнэ.  Ингээд хэдий хугацаа үлдэхэв.

Хорин жил хэрэлдлээ. Одоо хамтарч авбал ер­төнцийг эргүүлж Монго­лыг босгоод ирэх юм ярь­сан яалаа. Саад болох юм алга. Жагсаж тэмцдэг Иргэний хөдөлгөөнүүд бараг байхгүйтэй адил байна. Хэдэн удирдагч  нь жагсахыг эс тооцвол шүү.  Сөрөг хүчин гээд сөрж адрах нам алга. АН, МАХН-аас өөр төр барих нам   угаас байхгүй нь тодорхой болсон.   Тэгээд юу хүлээсэн юм, юунаас айсан юм хэн мэдэхэв.

Хугацаа богиноссоор  байна. Аягүй бол Ардчил­сан нам сүүлийн хэдэн сард нь амиа бодох тактикаар засгаас гарна гээд сонгуулийн өмнө шилээ харуулна.

Таван толгойн асуу­дал нэг л урагш муутай. Хувь, хувьсгалын компа­ниуд, гадаад дотоодын улсууд нь нийлээд боо­мил­чихсон гэлтэй. Хө­дөлж өгөхгүй. Хоёр хөр­шөө гомдоохгүй,  холын гурав дахь хөршөө орхил­гүй, өөрсдөдөө ашигтай нэг тийм хувилбараар  шийдчихэж болмоор л юм.   С.Баярын хэлдгээр за-д нь "за",  үгүйд нь "үгүй" гээд хэлчихвэл барав.

Оюу толгой С.Баярын  Засгийн газрын зорилго байсан байж. Яг үнэндээ С.Баярын зорилго ч  байсан биз. Тэр хүн ч зорилгоо биелүүлээд яв­сан. Одоо энэ С.Батболд сайдаас хүлээх юм их байна. 

С.Баяр таван төгөл­дөршил гээд бүтсэн,  бүтээгүй нэг юм яриад л байсан. Хүний юман дээр үлдсэн хойно шинэ Ерөн­хий сайд хэцүү  байгаа шиг байна. Засгийн газ­рын  гишүүд нь Ерөнхий сайдаа юман чинээ авч хэлэлцэхгүй. Энэ Засгийн үед  бензиний үнэ нэмэг­дээд, махны үнээ өсөөд, эрчим хүчний үнэ талий­лаа. Эрүүгийн нөхцөл хүндэрлээ. Хүүхэд хүчир­хийлэгчид олшров. Да­хиад л өнөө үнийн хөөрөгдөл.  Засгийн газар яах ч үгүй суугаад л бай­на. Удахгүй наадам бо­ло­хоор мах хямдард­гаараа хямдраад хотын эргэн тойронд битүү хонь майлна. Яг ноднингийнх шиг. Тэгэхээр Засгийн газар махны үнэ бууруул­сан гэнэ дээ.

Засгийн газрын тэр­гүүн бизнес ухаантай хүн. Нэг шинэ санаа сэдээд явуулбал болох л байсан.  Гэтэл хотын даргын ажил хийсэн  шүү л явах юм. Хөдөө рүү хөл ч тавихгүй гээч. Далан мянгаар шоу хийгээд л. Юунаас айгаад ингэтлээ хөдөлж чадахгүй суугаад байдаг юм.  Уг нь цаг хугацаа бага үлдсэ­нээс л айх хэрэгтэй бус уу. Хорвоо дэлхий  уужим, хийх ажил их гэдэг байх аа.

Онцлох нийтлэлүүд