Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.06.25 12:06

Үндэсний их наадамд эмэгтэйчүүдээ зодоглуулъя

Дэлхийн эн дээр ганц­хан Монголд дэнж хо­тойл­госон наадам эхэл­лээ гэж телевиз радио­гоор уянгалуулан ярих цаг ойртлоо. Сэтгэл хөв­сөлзүүлээд бас ч сайхан шүү. Тэгээд гурван үг хэ­лээд л эрийн гурван наа­дам гээд яриад эхэлнэ дээ. Байз, байз. Юун эрийн гурван наадам би­лээ. Бөх, сур, морь. Сур харваанд эмэгтэйчүүд сүү­лийн товхыг тав хий­тэл харваж түрүүлээд л, уяач хүүхнүүд ч олширсон цаг. Бас уралдаанч хүүх­дүү­дээс охид илүү ха­риуц­лагатай, тэвчээртэй. Энэ гурван төрлийг 100 хувь гэж үзвэл 66 хувьд нь эмэгтэйчүүд оролцдог, үлдэх хувьд нь дан эр­чүүдийн оролцоотой тэм­цэлддэг байхад юунд эрийн гурван наадам гэж онцолдог билээ. Энд чинь нөгөө Үндсэн хуулинд байдаг тэгш байдал, жен­дерийн асуудал зөрчил­дөж байна. Тэгээд ч гур­ван наадмын хоёрт нь эмэгтэй хүн хүч үздэг бай­хад эрийн гурван наадам гэж нэрлэх нь шударга ёсонд нийцэхгүй. Хэн ч үнэм­шимгүй ийм нэрш­лийг цаашид халах нь зүйтэй юм аа. Зөвхөн Үндэсний их баяр наа­дам гэдгээрээ явна биз. Манжийн үеэс уламжлаг­даж ирсэн бү­дүүлэг ёсыг халж, даяар­шин буй энэ нийгэмтэйгээ хөл алхан явах нь ч зөв хэрэг болох буй.

Тэгээд ч өнөөдөр дэл­хийн их спортоос эмэгтэй хүн өрсөлддөггүй спор­тыг нэрлэ гэвэл бараг байхгүй дээ. Буудлага, морин спорт, чөлөөт бөх, жүдо, самбо, хүндийг өр­гөлт, бүр боксоор хүртэл хүүх­нүүд зодолдож бай­на. Харин манай үндэс­ний бөх, Японы сумо, Узбе­кийн кураш, америк хөл­бөмбөг гэх мэт үндэс­ний гэгддэг спортод л энэ ялгаварлалыг хатуу барь­саар иржээ. Ер нь бүсгүй­чүүд хүн биш юм уу. Наад­мын торгон ногоон дэв­жээн дээр эмэгтэй хүн гарахад бөхчүүд дургүй байдаг гээд бүсгүй зураг­лаач, зурагчин нарыг ойр­туулахгүй санаатай цаг­даа нар хажиглана. Мо­ри­ны уяа руу эмэгтэй хүн дөхүүлэлгүй, уул овоон дээр гаргахгүй гээд уламж­лал, наадам тэр чигээрээ шашинжжээ. Ша­шин шүт­­лэ­гийн эрх хэн хүнд нээлттэй боловч ша­шинжсан наадам олон эмэгтэйн эрхийг хаад­­гийг хэн ч дурдаж бай­сангүй. Ер нь Монго­лыг хяналт дарлалдаа үүрд байлгах гэсэн манж үн­дэст­ний няхуур бодло­гын дүнд бүхий л ахуй амьд­ралд маань шашны үр суулга­сан нь монгол наа­дамд ийн шингэжээ. Бас манай мал аж ахуйн дэг тэр чигээ­­рээ шашинжилт. Буянт малаа муулахдаа ч өөр арга барилаар муул­на гэдэг. Бид малаа биш өөрийгөө бодвол малыг буудаж махаа бэлдэж авах ёстой ч байж мэднэ. Манайхан сүрэг дундаас нь тоос манаруулан гүйж бариад, хүзүүгээр нь оосорлож авчраад л, гэ­рийн хаяандаа уяж бай­гаад л дээш нь харуулан өрцийг нь нээгээд гээд их л "энэрэнгүй" аллага үйлд­дэг нь өөрөө өөрий­гөө хордуулах алхам болдог. Хонь мал амьд л амьтан болохоор айдсын адре­налин хэмээх даавар ялгаруулдаг нь амь тэвчих хугацаанд  бүхий л биеэр нь тархаж орхидог. Харин дараа нь тэр махаа бүхэл бүхлээр нь чанаж иддэг монголчууд хамгийн хор­той бодис, муу мэдээлэл агуулсан хүнсээр биеэ бохирдуулж эхэлдэг би­лээ. Гэтэл баруунд мах бэлтгэхдээ малыг буудаж, эсвэл сонгодог хөгжмийн аянд маршлуулж бойны газар оруулж ирмэгц цахилгаан гүйдлээр цо­хиулан махаа бэлддэг болсон байна. Энэ нь буянт малаасаа илүү төрсөн биеэ хайр­лаж байгаа хэлбэр юм л даа. Шашинжилт бол ингэж л бидэнд нэвчиж, хордуулж байна. Одоо эмэгтэйчүүд эрийн гурван наадмаас бөхөөс бус­даар нь үзэж тарж байна. Харин үн­дэсний бөхөд нь тэднийг хавьтуулах ч үгүй юм.

Үндэсний бөхөөр эмэг­тэйчүүдийг барил­дуулдаг болцгооё. Зүлэг ногоон дэвжээн дээр нэг талд нь өсвөрийн бөхчүүд нөгөөхөнтэй нь эрчүүд, энүүхэнтэй нь эмэг­тэй­чүүд барилдаж байхад юу нь болохгүй билээ. Тэгээд ч бидэнд эмэгтэй хүн ба­рилдаж байсан түүх уламж­лал бий. Зодгоо хуучны адил битүү урла­чихаад л бүсгүйчүүдээ барилдуулахад болохгүй нь юу байна аа. Ер нь эмэгтэйчүүдийг бүгдээс дорд үздэг үзэл бага дорой үндэстэн ястанд их тод анзаарагддаг. Тунд­рын эксимосчууд, арлын малайчууд, тэгээд манайд байх шив дээ. Урьд хил хязгаараа манаж харуул зангиар захлан сууж бай­гаа гэр бүлийн хүмүүс ижил тэгш эрхтэй байс­ныг одоо хүмүүс онцол­дог. Тэднийг эр эм гэлгүй хил хязгаараа манадаг үүрэгтэй учраас хүйсээр ялгадаггүй байсан гэдэг билээ. Ер нь хүйсээр ял­гаж унагаж доройтуулах арга бол ард олныг хү­чээр эрхэндээ байлгах гэсэн сонгомол арга болж шигшигдэн иржээ. Эмэг­тэйчүүдийг үнэгүйдүүлэн хатавчинд суулгаж эхэл­сэн нь монгол үндэстнийг доройтон  буурах үетэй холбоотой. Мөн Афганис­танд ч гэсэн эм хүнийг нийтийн тээвэрт сууж ява­хыг хориглон, цагаан оймс өмсөх эрхгүй болгож байсан нь ч Талибаны засаглалын үед л өр­нөсөн. Тэгэхээр ардчил­сан Монгол Улс эмэгтэй хүн оролцдог наадмаа эрийн наадам хэмээн нэ­рийдэхээ байж, тэр ч бай­тугай зүлэг ногоон дэв­жээнээ бүсгүй хүн зодог­лохыг зөвшөөрөх цаг бол­жээ.

Бас шандаст сай­хан хүлгийнхээ хурдла­хыг харж, баясах гэж ир­дэг наадамчин олондоо хамгийн сайхан давхих тэр үеийг нь бус эцэж ядраад шогшоондоо ор­сон давхилыг нь харах боломж олгодог хурдан морины уралдаандаа ч өөрчлөлт оруулах цаг болж. Бид ердөө 30 км уралдаад эцсэн тэр үеийг нь л самсаагаа шархи­руулан харж зогсдог. Ба­раг нийт уралдсан за­мынх нь есний нэгийг гэсэн үг шүү дээ. Нэгэнт наадам хурсан олныг цэнгэн баясуулдаг боло­хоор наадамчин олноо баясгах боломжийг улам бүр хайх хэрэгтэй. Магад үүнийг уншсан олон хүн бухимдаж, сониноо ба­зан хаяж, бичигч намайг баалах биз. Гэхдээ дэл­хийн түүхэнд эмэгтэй хүн сонгуульд оролцох, сон­гог­дох эрхтэй болохын тулд олон жилийн тэмцэл өрнүүлж байсан ч шинэ зуунд эмэгтэйчүүд улс төрийг тодорхойлж эх­лээд байна. Скандина­вын орнууд, Германыг хар л даа. Өчигдөр л гэхэд Австралид эмэгтэй хүн Ерөн­хий сайд болсон бай­на даг. Хоёр гуравхан хоногийн дараа Монголд ирэх гэж байгаа Энэтхэ­гийн нэг танхимынх нь дарга бүсгүй хүн. Эдний Ерөнхийлөгч нь ч сайхан хатагтай бий. Аугаа их шашинжсан Энэтхэгийн шүү дээ.

Онцлох нийтлэлүүд