Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.06.29 10:06

Хонгорхон үрстээ хорьхон доллар өгчихөөч дээ

Хүүхдийн мөнгийг хэ­зээ өгөх бол гэж нүдээ ширгэтэл царайчилсан хүүхдүүд, тэднээсээ ду­тах­гүй хүлээсэн эцэг, эх­чүүд Монголоор дүүрэн байна. Хүүхдийн мөнгө гэж чухам юу байв аа. Сонгуулийн амлалтаар хүүхдэд зориулж тэдэнд зориулж мөнгө өгөх тухай яриа гарсан нь улс төрийн намуудын сонгуульд ялах гэсэн тактик байсныг үгүйс­гэхгүй. Гэхдээ цаг үеэ олсон нийгэмд хүлээг­дэж байсан шийдвэр бай­сан нь амьдрал дээр тэр даруйдаа нотлогдож байв. Бүр улстөрчдийн тооцож төсөөлж байс­наас илүү үр дүн гарсан. Гэр бүлд нь өөрийн гэсэн нэртэйгээр орлого орж ирдэг болсонд бяцхан жаалууд ямар их омог бардам, итгэл дүүрэн бай­сан гээч. Чөлөөт эдийн засагтай энэ нийгэмд эрх чөлөөний гол үндэс нь хувийн өмч. Хүүхдүүд өөрт нь нэрлэсэн мөн­гөтэй болсон нь мөнгөө зөв зарцуулах, мөнгөтэй харьцах, хувийн эрх чөлөөг мэдэрч эхлэх том алхам байсан юм.  Тэд "Би мөнгөөрөө ингэнэ. Би хүүхдийн мөнгөө авахаар тэгнэ" гээд хүүхэд насных нь хязгааргүй мөрөөдлийн орон зайд нь өвөрмөц нэгэн орд сүндэрлэж байлаа. Гэвч түүнийг нь биежиж бэхжиж амжаа­гүй байхад нь улстөр­жилтийн үрээр зэрэглээт Гандирс болгож орхичихов.  Хүүхдийн мөнгийг олгож эхэлснээс хойш багачуудын сургууль завсардалт эрс багасч, цаг хугацаандаа вакцинд хамрагддаг болж, хам­гийн сонин нь цөөхөн хүнтэй Монголд төрөлт эрс нэмэгдсэн сэн. Гурван жилийн өмнө төрөлт 56 мянга, дараа жил нь 63 мянга байсан бол өнгөр­сөн жил 69 мянга болж нэмэгдэж байв. Бас энэ цаг дор хүүхэд үнэтэй болж эхэлж байсан юм. Гажуудалт нийгмийнхээ тусгал болсон үүргээ мэдэрдэггүй гажиг эцэг, эхчүүд хүртэл хаа байгаа асрамжийн төвүүдээс хүүхдээ эрж хайж олж эхэлсэн. Жаалууд өнөө­дөр төрөөсөө мөнгө авч байгаа ч маргаашдаа өөрөө мөнгөө босгож ча­дах арга ухаанд суралца­хын өдөөлт нь тэр хүүх­дийн мөнгө болж байв.

Гэвч энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүүх­дийн гэх тодотголтой мөнгө алга болов. Уг нь нэг хүүхдэд сарын 3000, улирал бүрийн 25 мянган төгрөг гээд жилд 136 мян­ган төгрөг л өгдөг байсан юм. Гурван хүүхэдтэй айлын хувьд сар бүрийн 9000, улиралд 75 мянган төгрөг гээд жилд 408 мян­ган төгрөг өгдөг байв. Энэ нь хүүхдээ, гэр бүлээ дэм­жиж өгч байгаа төрийн хэмжээний том бодлого байлаа. Гэвч ирээдүйн том бодлогоо бус харин улс төрийн намууд хүн бүрт өгнө гэж амласан мөнгөө өгөхийг урьтал болгосон. Томчууд ам­лас­ныг нэхнэ, харин хүүх­дүүд тэгж чадахгүй. Тиймээс хэл ам гарга­даггүй, харин өөрсдөд нь хүргэсэн тусыг уулсын оройгоос ч дээгүүрт боддог тэр амьтдын нэр дээрх мөнгийг дээрэмд­чихсэн. Уг нь "Хүүхэд, нохойг баярлуулбал хам­гийн том буян" гэдэг дээ. Бидний үргэлжлэл бол­сон хонгор бяцхан үрстээ хорьхон доллар өгчихөд болохгүй юун байх билээ. Хорин доллар бол хоол­ны ширээн дээр гарын мөнгө болгоод шиддэг тэр л халтар цаас шүү дээ. Өнөөдөр мянган төгрөг ямар өнгө­тэй байдгийг мэдэхгүй олон хүн байгаа. Тэгвэл хүүхдэд өгдөг тэр хөх алаг цаас  олон хүүхдийн ирээдүйг цэлмэг тэнгэр шиг болгож байсан. Чадал­тайхан айлын муур нохойны хоолонд ч нэмэр болохгүй тэр мөнгө Монголын ирээдүйг авч явах их хүмүүст үлэмж хөрөнгө оруулалт болох мөнгө юм. Хүүхдийн гэсэн ангилалтай мөнгөний ба­рааг ард түмэн харахаа больсноос хойш олон л хүн байр сууриа илэр­хийл­лээ. УИХ-ын дарга хаврын чуулганы нээлт дээрээ хүүхдийн мөнгө хэрэгтэй гэж, Улсын Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг өгөх ёстой гэсэн санааг батжуулж, УИХ дахь АН-ын бүлгийнхэн энэ мөнгөний асуудлыг шийдэхгүй бол завсар­лага авна гэж хүртэл айл­гаж эхлэв. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Оюун­хорол, Р.Гончигдорж, Н.Бат­баяр нар Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг өргөн бариад байна. 0-18 нас­ны 932 мянган хүүхдэд сар бүр 20  мянган төгрөг өгөх энэ хуулийг манай түшээд ойрын өдрүүдэд хэлэл­цэнэ. Батаа хүү­гийн, Болормаа охины нэрээр айл гэрт орж ирдэг энэ мөнгөөр Монголын ард түмэн чинь амьдарч байна шүү дээ. Хонгор бяцхан үрстээ хорьхон доллар өгчихөд юу нь болохгүй байна вэ. Хорин мянган төгрөг чинь хорин долларт ч хүрэхгүй. Бүр хорин мянга гээд хорго­лоо тоолоод байвал алаг хөөрхөн үрстээ аравхан доллар өгчихөөч дээ. Хүн болж төрлөө гээд хүнсээ чирээд ирд­гээрээ хүүхэд үнэтэй болж үлдэнэ.  Хүүх­дийн мөнгө хэрэгтэй, хэрэгтэй гэж хэн хүнгүй хэлээд байгаа ч хэрэг дээрээ өгч байгаа нь алга байна. Улстөржилтөөс ангид байж хонгор бяцхан үрсдээ хорьхон доллар өгцгөөе л дөө.

Э.ЭНЭРЭЛ

Онцлох нийтлэлүүд