Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын өндөр ээж гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын өндөр ээж гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.07.05 09:07

Тавын таван хүний халуун амиар хэр удаан “наадах” вэ?

Монголын ардчилал дөнгөж 20 шүргэж яваа идэр насандаа тулж бай­на гэх тодорхойлолтыг олон хүн хэлдэг.  Үнэндээ бол нийгмийн хөгжил да­гасан "хар масс" ардчи­лал гэх энэ нэр томьёог өөрийн эрх тааваар байх явдал гэж ойлгодог нь нууц биш юм. Өөртэй нь санаа нийлэхгүй хэн нэг­нийг үг хэлэх эрхээ эдлэн буруушаах, бүр боломж олдвол газар дор ортол нь муулах бол энүүхэнд. Түүгээр зог­сохгүй хүний энэ хорвоод түр буудал­лас­наа умар­таад үүр­дийн залуу үлдэж хоцрох мэт аашлах нь дэндүү. Цор ганцаар бүх юмны эзэн суух сонирхол зөв­хөн хүнд л байдаг байх. Тэр нь албан ту­шаалтай холилдвол бүр чиг "ца­гаандаа гарна". Ёстой л нөгөө  "Би үхэхээр чи үх" гэгч болно доо. Ер нь явж явж ямар ухаантан нь монголчуу­дын "Тамын тогооны үл­гэр" гээчийг зохиочихов оо гэж гайхдаг юм.

Бид­ний араншин үнэ­хээр их өвөрмөц шүү. Илүү яваа нэгэндээ үхт­лээ атаарха­на. Тэгсэн атлаа өөрөөс нь дор яв­бал өрөвдөнө гэж жиг­тэйхэн. Адил тэн­цүү амь­дарвал унагах гэж орол­доно. Ийм л далд тэмц­лийн дунд монгол­чууд бидний дундаж 60 нас гэрлийн хурдаар өн­гөр­нө. Тэгээд арай гэж ухаан суугаад "харахад" тэтгэ­вэртээ гарах нас хаал­га тогшоод, тэр хэмээрээ гэмээ цайруу­лах гэж орол­доод эрхи шүүрэх хооронд эрлэ­гийн эл­чийн "томилолт" гардана. Үнэндээ бидэн шиг ийм бие биендээ хайр­­гүй ард түмэн дэл­хийн бөөрөнд хэр олон байдаг юм бол. Бас яда­хад дэндүү улс төрждөг даварсан зан­тай. Түү­нийгээ бас л нө­гөөх 1990 оны цагаан морин жи­лээр олгогдсон ардчи­лалтай холбодог. Яг үнэндээ бид хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголт хэртэй билээ. Энэ ойлголт маань амьд­рал дээр бодит биеллээ олж чаддаг болов уу гээд мянга мянган асуулт ар араасаа хариулт нэхэн хөвөрнө. Илүү олныг нур­шилгүй  хоёрхон жилийн өмнөх үйл явдлыг сөхье.

 

ӨНӨӨДӨР ДОЛДУГААР САРЫН 5.

Хоёр жилийн өмнөх энэ өдөр ямар бай­­сан бэ? Гэнэтийн цоч­ролд орсон монголчууд яахаа мэдэхгүй балмаг­даж бай­сан. Тэд улс төрийн зо­лиос болсноо гадарлах ч үгүй мэгдсэн байсан.  Төр нь ард түм­нийхээ эсрэг арга хэмжээ зохион бай­гуулсныг, түүний гайгаар тавын таван хүний халуун амь, идэрхэн нас, ихийг хийж бүтээх оргилуун сэт­гэл таслагдсаныг ойлгож ч амжаагүй байлаа. Тийм л гэнэтийн "шок"-нд орсон цаг үе байв. Өөрөөр хэлбэл, урьд байгаагүй үйл явц, хойшид давтаг­дахгүй байгаасай гэж хүн бүр ханцуй дотроо зал­бирах эмгэнэл байлаа.  Үүнийг Монголын түүхнээ "Долдугаар сарын 1-ний хар мягмар гариг" гэж нэрлэсэн юм.  Үүний гол буруутан нь  мэдээж, ард түмэн биш. Харин эрх ямба, албан тушаалд шу­нан дурласан улстөрчид байсан. Ямар ч аргаар хамаагүй төрийн түшээ гэх нэрийг зүүж, өндөр сэнтийд залраад өөрийн бүрэн эрхээ тө­рийн нэ­рээр хамгаа­луу­лах со­нир­холтой хэсэг бүлэг хүмүүсийн амбиц бай­сан. Шуудхан хэлэхэд Монгол Улсыг хоёр ху­ваасан  нүүрэн дээрээ өрсөлдөгч гэх атлаа нүд­нээс далд хоорондоо "дай­сагнагч" хоёр намын шургуу ажиллагааны үр дүн нийгэмд, жирийн ард олонд нөлөөлсөн нь тэр байлаа. Юугаа ч ойл­гоо­гүй залуучууд хөөрөн хөгжиж, олныг хамарсан үймээн самуун нийслэлд дэгдэж, адилхан хүмүүн заяанд төрсөн ээж, аавын үрс цэрэг цагдаа, ард иргэд гэдгээрээ талцан үндэсний хэмжээний "дайн" дэгдээд амжсан. Үүний эцэст тавын таван халуун амь зуурдаар эр­сэдсэн.  Горыг нь амссан хүн гэвэл 800-гаад. Ол­ныг хамарсан үймээн са­муун хэрээс хэтэрч ца­дигаа алдангуут тухайн үеийн Ерөнхийлөгчийн зарли­гаар Онц бай­дал зар­лаж, үйл явцыг хазаарлаж авсан. Үүний дараа нийг­мийн хэв журам зөрчсөн хүмүүсийг хоморголон баривчилж, байцааж эхэл­сэн байдаг. Ер нь тухайн өдөр юу болсныг Онц байдал зарлах хүртэл орон даяа­раа хэв­лэл мэдээллийн хэрэгс­лээр тэр тусмаа телеви­зийн сувгаар Мон­гол даяа­раа ямар нэг тайлбар­гүйгээр харсан даа.

 

ГЭТЭЛ ӨНӨӨДӨР БАЙ­ДАЛ ЯМАР БАЙНА ВЭ?

Тухайн үед ямар нэгэн улс төрийн тайлбар хий­хээс эмээж байсан бүхэн одоо гараа өргөөд дуу­гарч байна. Сайн дураа­раа шүү дээ. Дуугарсан бүх­ний үгийг сонсч дүгнэлт хийж бодоход долдугаар сарын 1-ний тэр хар өд­рийн үйл явдал "бороо урьсан салхи" шиг сэвэл­зээд байгаагаас ха­ра­хад ирэх 2012 оны сон­гуу­лийн идэвхтэй ПИАР болох нь нэгэнт тодорхой болоод байгаа нь ажиг­лагдана.  Уучлаарай. Гэхдээ тэд буруу дуугарч байна. Бид юмыг ямар ч амархан мартдаг юм бэ дээ. Хоёр жилийн өмнөх тэр хар өдрийг хорин жилийн өмнө болсон гэж арай бодоогүй биз дээ. Аль эсвэл бидний нөгөө улстөрждөг араншин маань өнөөдөр худлаа хэлэхэд хүргээд байна уу. Яагаад ингэж хэлэх болов гэхээр дөрөв хоногийн өмнө тохиосон долдугаар сарын 1-ний өдөр ямар олон улстөрчид, хууль хяналтынхан сайн ду­раар үзэл бодлоо илэр­хийлэн үгээ хэлж, ард түмэндээ "хайртайгаа" нотлов доо. "Хэн буруу­тай байна, түүнд хариуц­лага тооцох ёстой" гэсэн тэдний хуурай хоосон, манж үгнээс жавар хан­хийж байсныг анзаарсан нь хэд бол. Магад, үхтэл үр харам гэгчээр цаг бу­саар үрээ алдсан эцэг эхийн шаналсан сэтгэл л хэн юу гэж худлаа яриад байгааг гадарласан байх. Монголын төр тэднээс уучлал гуйхыг олон хүн хүлээсэн бол бас л та­лаар өнгөрлөө. Харин уучлалын оронд өөрс­дийнхөө арьсыг хамгаал­сан мэдэгдлүүд ар араа­саа хөвөрсөөр.

Хүний амины буруу­тан хэн бэ гэхээсээ өмнө хүний эрх, эрх чөлөө зөр­чигдсөн эсэх тухай эц­сийн дүгнэлтгүй бөөрөн­хийлсөн зүйлс бөөлжис цутгам урссан нь харам­салтай. Хамгийн гол нь хоёр жилийн өмнө ёстой нөгөө халуун цэг дээр нь ярихдаа хэлж байсан үгнээсээ зарим нь эрс татгалзаж, хэлсэн үгнийх нь шүлс хатаагүй шахам байхад 180 хэм эргэсэн яриа өгч өөрөөсөө урва­сан нь ичмээр. Чухамдаа энэ нь Монголд улс төр­жих гэдэг нэгэн ноцтой эмгэг бий болсныг тайл­баргүйгээр хэлээд өгч байна. Баримт сөхье. Одоогоос хоёр жилийн өмнө 2008 оны долду­гаар сарын 4-ний өдрийн  "Өдрийн сонин"-ы ¹160 (2924) дугаарт өгсөн ярилц­лагадаа Хүний эрхийн Үндэсний комис­сын гишүүн, эрүүдэн шүүлт хариуцсан мэр­гэжилтэн П.Оюунчимэг "Бие махбодийн хувьд эрүүдэн шүүх явдал илт ажиглагдаж харагд­сан­гүй. Учиргүй эрүүдэн шүүж, уйлуулж, ори­луулж, бороохойдоод бай­гаа зүйл харагд­сан­гүй.  Тийм болохоор ми­ний хувьд тэнд бие мах­бодийн эрүүдэн шүүлт алга байнаа л гэж байгаа юм" хэмээн мэдэгдэж бай­сан нь цагаан цаасан дээр хараар бичигдэн ёстой нөгөө нотлох баримт болж үлдсэн байх юм. Тэгтэл саяхан "Зууны мэдээ" сонин дээр өгсөн ярилцлагадаа тухайн хэл­сэн үгнээсээ 180 хэм эргээд "Долдугаар сарын 1-тэй холбоотойгоор олон хүнийг хоморголон эрүүдэн шүүсэн" гэж хэ­лээд сууж байх жишээтэй. Үнэхээр тэгж эрүүдэн шүүс­нийг нь харсан ат­лаа тэр үед нь өнгөлөн далдалж, худлаа хэлэ­хээс аргагүй байдалд хүрэх шалтгаан хатагтай П.Оюунчимэгт байсан бол түүнийгээ илчлээд, өөрт нь дарамт үзүүлсэн хүмүүсийг нэрлээд албан тушаалаа өгөх хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл энэ эмэгтэй чинь ХЭҮК-ын гишүүн төдийгүй өөрөө Эрүүдэн шүүх процессыг хянах үүрэгтэй дагнасан ганц мэргэжилтэн нь биз дээ. Түүгээр зогсохгүй эрүүдэн шүүлт гэх хэлэхэд хэл халтирам нэр то­мьёогоор докторын зэрэг хамгаалсан хүн гэдэг. Тэгэхээр олныг хоморгол­сон эрүүдэн шүүлт үнэ­хээр тэнд байж, түүнийг та мэдсэн юм бол ажлаа хэр гүйцэтгэсэн нь то­дорхой юм биш үү. Жи­рийн сэтгүүлчийн бод­лоор бол ингэх нь зөв юм шиг санагдаад байна.  Тухайн цаг үед таныг зорьж ярилцлага авах­даа бодит байдлыг олон нийтэд мэдээлэх гэсэн зорилгоо л сэтгүүлч бүсгүй урьтал болгосон нь мэдээж. Харин хожмоо урьсан зочны хэлсэн үг эсрэг баримт болно гэж төсөөлөө ч үгүй биз. Хэр­вээ телевиз, радио бай­гаад фондондоо хад­галаагүй цалгардуулсан бол өнгөрөө. Иймдээ л сонин гэдэг  аугаа, цаасан дээр хараар дурайтал үлдэж,  баримт болдог юм.

Үүнээс гадна 2008 оны долдугаар сарын 1-тэй холбоотойгоор Мон­гол Улсын байнгын ажил­лагаатай парламентын түүхэнд анх удаа иргэний нийгмийн төлөөлөл зохих хууль хяналтын байгуул­лага болон хүний эрхийн байгууллагын удирдла­гууд оролцсон нээлттэй сонсголыг хийсэн билээ. Тэр үеэр  нөгөөх "хар мягмар гаригтай "холбоо­той өчнөөн зүйлийг ярь­сан.

Бас шүүх хуралтай төстэй мэтгэлцээн ч гэ­мээр, маргаан ч гэмээр сөргөсөн үг хоорондоо хаяцалцаж, бараг хэрэл­дэх дөхсөн дөө. Энэ нээлт­­тэй хэлэлцүүлэг хэ­мээх үр өгөөж нь тун яд­маг хэрүүл гэмээр хурал­дааны үеэр УИХ-ын ги­шүүн Х.Тэмүүжин  жинхэ­нэ "од"-оор тодор­сон гэ­хэд хилсдэхгүй. Түү­ний хэлж ярьж бай­гаагаас харахад ирэх 2012 оны сонгуульд дол­дугаар сарын 1-нээр "овоглох" юм байна гэдэг нь ан­заарагдана лээ. Тэр үеэр  өмгөөлөгч Пүрэв­баатар "Улсын Дээд шүү­хийн Эрүүгийн хэргийн танхи­мын тэргүүн Д.Бат­сайхан "Манай намын байрыг шатаасан нөх­дүү­дийг өр­шөөж болох­гүй" хэмээн улс төрийн байр суури­наас хохи­рогч­дод ханд­сан" хэмээн гомдоллож байсныг уншиг­чид санаж байгаа байх. Тэгээд зог­сох­гүй  хэд хэдэн удаа хэлсэн тэр үгнээс нь бо­лоод "Би энэ хүнийг МАХН-ы гишүүнээ орхио­гүй яваа хүн гэж үзсэн"  гэж өмгөөлөгч хэлж бай­сан. Яахав, тухайн үед өмгөөлөгч,  шүүгч хоёрын хоорондын маргаан га­зар авчээ гэж бодоод л өнгөрсөн хүн олон болов уу. Гэтэл энэ оргүй үг биш байсан нь саяхан тодор­хой болох шиг. Учир юу гэхээр УДШ-ийн Эрүү­гийн танхимын тэргүүн Д.Батсайхан ойр­могхон нэгэн өдөр тутмын сонинд өгсөн ярилц­ла­гадаа "Нээлт­тэй хэлэл­цүүлгийн үеэр өмгөөлөгч Цэнд-Аюушийн "ХЭҮК-ын дар­га Д.Солонгын  баривч­лагд­сан хү­мүү­сийн эрх зөрчигдөөгүй" гэсэн мэ­дэг­дэл үндсэндээ шүүгч­дийн гарын авлага болж үүнээс болж шүүг­дэгч­дийн ял хүндэрч байсан" гэх мэдээллийг" хүлээн зөвшөөрсөн тө­дийгүй "Бид тухайн үед бүх теле­визийн мэдээ, барим­туудыг нотлох баримт болгож хэргийг шийдвэр­лэсэн шүү дээ. Прокуро­рын байгуул­ла­гын­хан ч мэдэж байгаа байх. Тэр баримтыг л түшиглэж шүүх хэргийг шийдвэрлэ­сэн. Нотлох баримтуудыг гүй­цэтгэх албаны шуга­маар олсон гэж худлаа яриад яах вэ" гэсэн байх юм.

Үнэндээ ХЭҮК-ын дар­га Д.Солонго нь ба­ривчлах байранд иргэ­дийг зодсон цохисон зүйл алга байна гэж мэдэгдэж байсныг санаж байнаа. Түүнтэй хамт УИХ-ын Хүний эрхийн дэд хороо­ны дарга Х.Баттулга, УИХ-ын гишүүн Л.Гүнда­лай, Б.Батбаатар нар хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг  биеэр очиж үзэж байсан билээ.  

Хүний хэлсэн үгээр гол нотлох баримтаа бол­гон хэрэг шийдвэрлэдэг бол­сон бол хяналт тавих шат­ны шүүхийн Эрүү­гийн танхимын тэргүүн өөрийн харьяанд байдаг доод шатны шүүхийн ал­дааг засах үүрэгтэйн хувьд, мөн ЭБШХ-ийг ноцтой зөрчсөнөө хүлээн зөв­шөөрсний хувьд сайн ду­раараа ажлаа өгсөн нь өлзийтэй биз.  Хүний хувь заяаг шийдэх нотлох ба­римтыг хэн нэгэн дарга эмэгтэйн амнаас гарсан үгэн дээр тулгуурлан шийд­­сэн гэж хэлж чадаж байгаа нь чухамдаа юуг илэрхийлээд байгааг хэлж таашгүй. Үүнийг шу­дарга хэмээх тодотголтой ард­чилсан Ерөнхийлөгч ан­заарч байгаа гэдэгт найдна.

Энэ мэтчилэн 2008 оны долдугаар сарын 1-ний хийрхэл улс төр, хуулийн хүрээнийхнийг нэгэнт ховсдож эхэллээ гэдэг нь л хамгийн тодор­хой болоод байна даа. Цаашдын үргэлжлэлийг л харж байя.

Онцлох нийтлэлүүд