Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.08.13 02:08

Дэлхийн дүрмээр л тоглоё

Хөрш   зэргэлдээ бо­лоод ч тэр үү, хоног хү­рэхгүй ойрхон газар бай­даг урд хөршийгөө бид  гадаад улс гэж тооцохоо  больчихсон бололтой юм.  Байсхийгээд  л  манайд үйл ажиллагаа явуулж байгаа өмнөд хөршийн иргэдтэй нэгийгээ үзэлц­дэг болж. 

Хамгийн сүүлийн жи­шээ хэлэхэд Дорноговь аймгийн Айраг суманд өн­гөрсөн  хавар хята­дууд­тай байлдаантай кинонд тог­лож байгаа мэт үйл явдал болсон  талаар ма­най сурвалжлагч очиж газар дээрээс нь мэдээлж бай­сан. Энэ үеэр хятад ком­панийн нэг нөхөр мон­гол залууг машинаар дайрч амь насыг нь хо­хироосон харамсалтай явдал бол­сон.  Гэтэл хэд хоногийн өмнө Увс айм­гийн Өм­нөговь суманд Хятадын хөрөнгө оруу­лалттай ком­панийг  ашиг их олж байна гэж манай нинжа нар дай­раад хоёр дахь долдугаар сарын нэгэн болох шахсан юм байх.

Чухам яагаад гадны олон компаниуд  үйл ажил­лагаа явуулж бай­хад манайхан дандаа хятадуудтай "дайтаад" байна. Нөгөөдүүл нь ч бүдүүлэг юм, манайхан ч дутах юм алга. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бол хууль дүрмийг нь дагаж,   усыг нь уувал ёсыг нь дагах нь зүйн хэрэг. Тийм атал  тэд бас тэгж чадахгүй бү­дүүлэг­тээд монголчуудын цө­сийг хөөргөж  зодолдож нүдэлдэхдээ хүрнэ. Нөгөө талаас  муу л бол урд талын хар овоохой гэг­чээр манайхан ч гэсэн чаддагаараа хөршийн­хөө хэдийг ноолж  үзэж тараад байдаг.  

Манайд хөрөнгө оруу­лагчид гээд хуучин цагт бол нэрийг нь ч сонсч байгаагүй улс орнууд гар сунгах болсон.  Тэд ма­найд хөрөнгө оруулж бай­гаа нь гээд зүгээр нэг бэлэг өгөөд явахгүй нь ойлгомжтой юм. Зах зээ­лийн хуулиар хэн хэний­гээ гомдоохгүй, авсан өг­сөндөө өлзийтэй байх зарчмаар  л байвал хө­рөнгө оруулагч нөхөдтэй ойлголцоход асуудал алга. 

Герман, Канад, Япон, Америкийн  компаниудыг хөрөнгө оруулагч. Хаяа нийлүүлдэг Хятадыг хө­рөнгө оруулагч биш гэвэл бас л эндүүрэл болно. БНХАУ-ын хувьд ч манай томоохон хөрөнгө оруу­лагчийн нэг. Хятадтай манай бизнесийн салбар олон талаараа уялдаа­тай байдаг. Манай томоо­хон хөрөнгө оруулагч. Харин тэд Монголын хуу­лийг сахиж байна уу, ма­найхан хуулиа мөрдүүлж чадаж байна уу гэдэг бол өөр асуудал.

Харамсалтай нь ха­рийн хүнээр хууль сахиу­лах тухай ярих нь бай­тугай өөрсдөө бид хуулиа  уландаа дэвсдэг боло­хоор хүний хүн хүрэн бөөртэй байх нь аргагүй ч юм шиг. 

Тиймээс  урд хөрштэй дэлхийн дүрмээр л тоглох нь аль ч талдаа аюулгүй. Ганцхан Монголд гадаа­дын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуул­даггүй. Дэлхийн олон улс орон уул уурхайн хөрөнгө оруулагчидтай ямар дү­рэм, ямар стандартаар ажил­лаж, хууль журмаа хэрхэн сахиулж, ямар шаардлага тавьж ажил­лаж, тэр улсын хуулийг  хөрөнгө оруулагч бай­гуул­лагууд яаж хэрэг­жүүлж буй туршлагыг бас судалж үзэх хэрэгтэй юм.  Дэлхийн зарчмаар л хө­рөнгө оруу­лагчидтай ха­рил­цах хэрэгтэй. Хята­дуудыг ч бас тэр зарч­маас хазайхгүй байхыг шаардъя. Тэдэнтэй ч хө­рөнгө оруулагчидтайгаа харьцдаг дэлхийн дүр­мээр тоглоё. Ингэж байж л хөршүүдийн  бүдүүлэг байрыг нь болиулъя.  Ин­гэ­вэл монголчууд бид ч Хятадыг түнш юм уу, хө­рөнгө оруулагч гэдгээр нь шаардлага тавина уу гэ­хээс  сэтгэлийн хөөр­лөөр зодоон нүдээн хийж, хэн нэгэн гэмгүй монгол залуу үүний золиосонд амь насаа алдахгүй, амьд­ралынхаа төлөө зүт­гэж яваа хэдэн арван за­луу баривчлагдаж хориг­дох хэрэг гарахгүй л болов уу.

Онцлох нийтлэлүүд