Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.08.23 12:08

Хэн ч “БУРУУГҮЙ”

Талд дураараа бэлч­дэг малаасаа нэг их ялгагдахааргүй болчихож дээ,  бид. Хууль хэрэгжих энэ тэр тухайд бол ярих ч юм байхгүй.   Ялангуяа албан тушаал, мөнгө хоёрт Монголын хууль үйлчилнэ гэж үгүй. Говь-Алтай, Увс, Дорно­говьд монголчууд хоо­рондоо эсвэл хятадууд­тай буу­далцаж гэнэ. Өвөрхан­гайд   бүсгүй хү­нээр архи авчруулж ирээд хамт наргисан цаг­даа шөнө дунд уур нь хүрээд хаяад явчихсан гэх. Тэгээд үлдээд хоцор­сон өнөөх эмэгтэй хувц­саа тайчаад нүцгэн нас барчихсан байдаг. Аягүй бол амь алдсан бүсгүй буруут­наар тодроод өн­гөрнө биз. Зам  тавина гэж тендерт ялсан компаниуд нь хугацаандаа ажлаа дуусгахгүй гэрээгээ зөр­чөөд араас нь баахан гомдол ярилаа.   Гурилын наймаачид санаан зор­гоор үнэ өсгөөд "хохь нь" гэнэ. Харийн гийчид ду­раараа газар нутгийг минь сэндийчээд хэн дур­тай нь монгол хүнийг нохой мэт алж л байдаг. 

Шүүхийн шинэтгэл явуулна гэхээр ямар нэг байдлаар хуучнаар нь байлгах гэж үзэж тарна.  Асуудал шийдүүлэх гэ­хээр УИХ дээрээ очоод гацчихна. Үйлдэл дээрээ баригдсан баримттай асуудлыг ч шалгаж байна гээд чимээ алдруулна.

Хонгор сум хордохоор буруутай эзэн нь яаж байгаад ч юм Их хуралд сонгогдчихно. Долдугаар сарын нэгэнд хүн буу­дуулж үхвэл  хэн буудсан нь олддоггүй. Түмний  өм­нө болсон мөртлөө шүү. Монголын хууль гурав хоногт гэдэг байсан бол одоо ганц ч өдөр хэрэг­жихгүй.  Бүх юм буруугаар  яваад байхад буруутан эзэн хэзээ ч олдохгүй. Төр засаг ч "буруугүй", түмэн олон ч "буруугүй".  Буруу бүхэн бусдын буруу. Бу­руутан тодорхой атлаа хэзээ ч тодорхой бус болж үлддэг.

Улстөрчид нь сонгуу­лиас сонгуулийн хооронд шоу хийж, сонгогчдыг уя­раан, солиором амлалт өгч ард түмний нэрийн өмнөөс баахан "ажил хийсэн" гэж тунхаглаад явж байгаа.        

УИХ завсарлаж, улс­төрч гэх нөхөд нийтээрээ амралтаа авчихсан яваа ч  улс төрийг унтчихсан гэж бодож болохгүй нь. Хөдөөг голдуу зүглэсэн улстөрчдийн ар худар­гаар нь экс хүн х /икс/  ажиллагаа явуулж мес­сэж шидээд орон зайг нь эвтэйхэн ашиглаж байна. Хамтарсан нэртэй Зас­гийн газрыг өнөө мөдгүй  унах нь гэж зарлан,  Ардчилсан нам даргаа сольж, гарман дээрээ морио  юүлэх талаар ч чих дэлсэх болов. Харин энэ талаар хариулт өгөх ёстой нөхдүүд үүнийг үгүйсгэж буй. Гэвч хам­тарсан Засгийн газар Таван толгой, Оюу толгой дээр хамтарсан шигээ ураны асуудалд   ямар байр суурьтай байгаагаас шалтгаалан улс төр нэлээд өөр болох тухай яригдаж эхэлсэн.  Энэ бүхэн яаж шийдэгдэж, хаашаа ч эргэлээ  гэсэн  улс орон эзэнгүй мэт цаг хугацааг элээж байна. Хөл толгойгүй энэ үйл явдалд  эзэнгүй Мон­голын хэн ч "буруугүй" бололтой.

Онцлох нийтлэлүүд