Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.09.08 10:09

Ардчилсан намд шинэ фракц мэндэлж, хамтарсан Засгийн газар ганхана

Хамтарч засаг барьж буй МАХН нь Бага хур­лаа хийж нэрээ солих тухай ярьж байх зуур Ард­чилсан намд нэгэн фракц төрөхөөр дуншиж эхэл­лээ. МАХН-ын хувьд  дүр­мээрээ зөвшөөрөгдсөн ганц жигүүртэй. Түүнийгээ гарч ирсэн цагаас нь дагавар хүүхэд мэт ад шоо үзэж ирсэн. Харин Ардчилсан нам албан ёсоор өөрс­дийгөө фракц хэмээн зар­лах нөхдийгөө хэрхэн хүлээж авах бол. Ард­чилсан намын ҮЗХ-ны хурал намын дүрмийн дагуу удахгүй болно.  Үүнээс өмнө МоАХ өөрс­дийгөө албан ёсны фракц болж буйгаа зар­лах аж.

Хэдийгээр энэ нам  олон фракц бүлэглэлтэй  гэгддэг ч албан ёсоор зарласан анхны фракц нь энэ болох юм.  Бидний сайн мэдэх  Ардчилсан хүчний холбоо, Алтан гадас хэмээх томоохон фракц гэгддэг бүлэглэ­лүүд нь төрийн бус бай­гууллага гэдгээр өөрсдий­гөө зарлаж гарч ирсэн байдаг. Алтан гадасын хувьд Монголын хөгж­лийн төлөө гэсэн уриатай гарч ирж байсан. Ардчил­сан хүчний холбоо нь дан ганц Ардчилсан намынх гэхэд хэцүү бөгөөд хол­боондоо аль ч намын гишүүнчлэлтэй хүн байж болно гэдгийг зарлаж нэгэнт олонд ил болсон билээ. Гэвч Ардчилсан хүчний холбооны 70-80 хувь нь МоАХ-ны гишүү­дээс бүрддэг. 

Албан ёсоор зарлах МоАХ фракцид  С.Эрдэ­нэ, З.Энхболд нар баг­таагүй юм байна. Мөн МоАХ-ны зарим хэсэг бо­лох Кроун мэтийн бүлэг­лэ­­лүүд үүнээс үүдэлтэй  байхгүй болж магадгүй.

МоАХ-ныхны энэ алх­мыг "Алтан гадас"-ыг шахаанд оруулах нэг томоохон алхам гэж ойл­гож болох талтай. Түүнч­лэн  АН  даргаа солих нь, хамтарсан засгаас гарах нь гэсэн дуулиан нэг үе гал дээр тос нэмсэн мэт газар аван дүрэлзэж байснаа  намжсан. Харин одоо болох үйл явц  энэ бүхнийг оргүй биш гэдгийг нотолж байна.

Онцлох нийтлэлүүд