Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ "The Hu" хамтлаг "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ Дараах ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна МҮСХ: Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна Эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олжээ Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ "The Hu" хамтлаг "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ Дараах ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна МҮСХ: Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна Эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олжээ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.03.28 10:03

Ирвэс өршөөж чаддаг юм байна, сэтгүүлчийг өршөөж чадах уу?

Цоохор ирвэс өршөөгдлөө. Бүр хоёр хос шүү. Азтай л амьтад юм. Сүүлийн үед Л.Гансүх сайдын унасан нэр төрийг сэргээж, пиараа хийх боломж олгож  буй хос цоохор ирвэсийг өмнө нь Засгийн газрын тогтоолоор судалгаа шинжилгээ­ний зориулалтаар  агнахаар шийд­вэрлэсэн байв. Энэ шийдвэрээ хянаж үзэхийг судлаачид хүсч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд хандаж. Тэгэхээр нь Л.Гансүх сайд ирвэсийг өршөөх үү, эс өршөөх үү гэж хэлэлцүүлэг хийлгэжээ. Үүний үр дүнд цоохор ирвэсийг агнахгүйгээр судалгаа шинжилгээ хийж болно гэж үзэж.   Нэг ёсондоо цоохор ирвэс өр­шөөлд хамрагдаж чадлаа. Л.Ган­сүх сайд ч хос цоохор ирвэсийг өршөөлд хамруулж чадав. Үүний­гээ хэвлэл бүрээр пиардаж байна. Амьтны амь аварлаа гэсэн утга­тайгаар.

Үнэндээ бол цоохор ирвэс бай­гаа эсэхийг мэдэх юм алга. Ганц ирвэс судлаач байсныг нь ад үзээд ажлаас нь хөндийрүүлчихсэн хой­но одоо хэн судлаад ийм дүгнэлт гаргуулаад байгааг бүү мэд. Бай­гааг нь ганц нэгэн авгай нарын амаар л ярьж байдаг байх. Малаа алда­хаараа л ирвэст бариулчих­лаа гэж нутгийнхан ярьдаг ч хэн ч тэр ирвэсийг нь харсан юм бас бүү мэд.

За ямар ч байсан ирвэс бай­гаад ирвэсийг нь Байгаль орчны сайд "аварсан" бол юу нь муу байхав. Харин тэрээр гэр бүлийн хоёр сэтгүүлчтэй хаусны үнийн маргаан үүсгээд байгаа. Цагтаа сайд тэдэн­тэй анд нөхөд явсан. Тэр байтугай намынхантай хийсэн гэрээний дагуу нь  тэдний хөлсөлж амьдарч байсан байрны үнийг генсек байх­даа АН-ын санхүүгээс өгч явсан юм билээ. Үйл хэрэг, үзэл бодол нэг л зүг рүү харж явсан нөхөд.

Ирвэс агнахыг болиулж чадсан болохоор нь эрхгүй ингэж асуумаар санагдлаа. Хаусны чинь үнийг өсгөж ярилаа хэмээн өширхөөд байгаа гэр бүлийн хоёр сэтгүүлч болох А.Баатархуяг, Г.Уянга на­рын­хаа асуудлыг харин яах гэж байна аа, эрхэм сайд аа. Гэрийн эзэн А.Баатархуягийг нь гэхэд Сүхбаатар дүүрэгт эрүүгийн хэр­гээр, Баянгол дүүрэгт иргэний хэргээр өгсөн байгаа юм. Үүнээс харвал Л.Гансүх сайд их завтай хүн юм. Хамгийн анхаарал хандуулах ёстой салбарын сайд атлаа бай­галь орчноо сүйтгээд байгаа нөх­дүүдтэй шүүхдэлцээд явахын оронд хоёр сэтгүүлчтэй л хэрэлдээд байхаар аргагүй ингэж бодлоо.

Амьтан өршөөж болсон юм бол анд нөхөд явсан сэтгүүлчдийг  шо­ронд явуулах гэж эрүүгийн хэрэг үүсгүүлээд байгааг тань юу гэж ойлгох вэ. Эцэг, эхийг нь шоронд явуулчихаад хоёр сартай нялх үрийг эмээгийнх нь гар дээр үл­дээж, арай том хоёрыг нь асрам­жинд аваачих гээгүй л юм бол өс санасан сэтгэл рүүгээ өнгийж нэг хармаар юм. Аягүй бол эздийг нь ийм мэтээр явуулчихаад орон байрыг нь хураах уу. Хамт нэр дурдагдсан МАН-ын сайд дуугүй л байж байхад АН-ын сайд та юунд ингэтлээ омогшив. Амьтны амь хайран ч хүний амь, амьдралаас илүү гэж үү.

АН-ын сайд ингээд байхаар хамтарсан Засгаа, хамтрагч МАН-ыгаа өмөөрч байна гэж бодоход хүрлээ. Энэ маягаараа Лү овогтын хүү Сү овогтын хүүтэй ханьсахаа­раа төрлөө мартаад өөд уруугүй сагадаг юм байна. 

Байсхийгээд л хаданд авирдаг ямаагаа  тэнгэрт авиртал нь хуу­лиар эрхлүүлдэг манайхан одоо ирвэс эрхлүүлж эхлэв. Харин хүнээ хэзээ ингэж бодох юм бол. Хос  ирвэсийг өршөөх,  хоёр сэтгүүлчийг шоронд явуулах хоёрын хооронд нэлээд ялгаа бий шүү. Ирвэс өр­шөөг­дөж байхад сэтгүүлч өршөөг­дөж болдоггүй юм уу? Ирвэсээсээ илүү хүнийг өршөөвөл эрхэм сай­дын нэр төр пиартай, пиаргүй тэнгэрт гараад л явчихна. Харин тэднийг шоронд явуулчихвал, юун ирвэсний пиар, юун нэр төр л болох байх даа.

Онцлох нийтлэлүүд