Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ "The Hu" хамтлаг "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ Дараах ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна МҮСХ: Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна Эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олжээ Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ "The Hu" хамтлаг "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ Дараах ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна МҮСХ: Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна Эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олжээ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.04.18 10:04

Цэг, таслалын АЛДАА

2011 оны дөрөвдүгээр сарын 13-нд өдөр тутмын сонинуудад гарсан алдаатай хэсгийг дугуйлав

Жижигхээн зүйл том юмны эхлэл болох нь бий. Энэ нь сай­наар ч, муугаар ч төгсч болно. Цэг, таслал, үг, үсгийн алдаа  хожим нь засч залруулж боломгүй алдаа болох нь байдаг. Саяхан Авлига­тай тэмцэх газар төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүл­гийг олон нийтэд зарлалаа. Зар­лахдаа таслалын алдаа гаргажээ.  Өнгөц харахад алдаа гэж ойлгож болох юм. Алдсан гэж өөрсдөө залруулсан энэ тэрийг тооцвол шүү. Таслалын тэр алдааны хор уршиг их л дээ. Улс төржүүлэх дуртай хүмүүс бол тэр олон хүн дотроос яахаараа төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр хэд дахин нэмсэн тоо бичиж алд, дэлмээр алддаг юм. Хөрөнгө орло­гоо мэ­дүүл­сэн бусад төрийн албан хааг­чид гомдол гаргаагүйг бодоход ганцхан Ерөнхийлөгчийнхийг алддаг нь гайхмаар. Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангараг­чаа нь шоронд явснаас болж Ерөн­хий­лөгчид ингэж хандаж байгаа юм биш үү гээд л хардаж эхэлж байна. Эвгүй бодвол зориудаар ч юм шиг энэ алдаа эхний мэдээл­лийг үнэн гэж хүлээж авдаг хүмүүст бол шууд утгаараа хүрч байгаа юм. Мэдээл­лийг харсан хүмүүс бол Ерөнхий­лөгч ямар их орлого олоо вэ гэж шууд бодож байгаа. Дараа нь "Бид таслал алдаад мэдээлчихлээ" гэж  залруулга гаргалаа ч Авлигатай тэмцэх газрынхан Ерөнхийлөгчийн шахаанд ороод үнэнийг худал болгосон мэт ойлголтыг ард түмэнд  нэгэнт өгчихөж байгаа юм. Ам алдвал барьж болдоггүй гэдэг биз дээ. Үгүй бол Ерөнхийлөгч Авлига­тай тэмцэх газрын хооронд далд тэмцэл яваад байгаа юм шиг ойл­голт төрж байна. Томоохон бизнес­тэй гэгдэх улстөрчдөөс ч орлого нь давсан тоог Ерөнхийлөгчийн хө­рөнгө орлогын мэдүүлэгт ийнхүү бичих нь юуны учир вэ. Сэтгүүлч бид ийм алдаа гаргавал цаад газар нь гомдол нэхээд салдаггүй. Тэгээд залруулга гаргасан ч санаа нь амрахгүй шүүхдэж байдаг.

Өдөр тутмын хэвлэлүүдээр нэ­гэн зэрэг гаргасан энэ мэдээллийг  ганц ажилтан нь бичээд гаргаагүй баймаар. Авлигатай тэмцэх газрын хийдэг ажлын хамгийн олон нийтэд ил хүргэдэг нь албан хаагчдын хөрөнгө орлогын л мэдүүлэг шүү дээ.  

Авлигатай тэмцэх газар ха­риуц­лагатай ажилдаа хариуцла­га­гүй хандсан албан хаагчдаа ямар арга хэмжээ авах бол. Улсынхаа Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт ийм хайнга алдаатай хандаж байгаа хүмүүс өөр хэдэн хүнийг хэлмэгдүүлж алдаа гаргадаг бол. Авлигатай тэмцэх газар бол алдаа гаргах учиргүй газар. Энэ алдаа жижигхээн зүйл шиг хэрнээ томоос том утга агуулж байгаа юм. Таслалын цаана хүний хувь заяа, цаашлаад улс орны эрх ашиг ч явж байдаг. Тиймээс энэ удаагийн алдаа гээд байгаа зүйлийг нь зүгээр л нэг эндүүрэл, байдаг л юм гэж хүлээж авч боломгүй. Саяхан л гэхэд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл гишүүн нэг ноцтой алдааны тухай ярьж түүний дагуу холбогдох газар нь засч зал­руул­сан байх. Энэ нь Нийслэлийн чанарын албаныхан 50 гаруй тэрбум төгрөгийг алдаж тооцсон байсан гэнэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл манай төрийн алба ямар налгар наазгай болсныг хэлээд өгч байна. Тавин тэрбум гэдэг бага тоо биш. Анзаарахгүй өнгөрвөл ямар их хохирол учрах нь тодорхой. Тэр алдаатай тоог нь УИХ-аар батал­чихсан бол яах болж байна. Эв­гүйт­вэл зориудаар ч юм шиг энэ алдаа цэг, таслалаасаа илүүтэй ажилдаа хариуцлагатай байхыг тус бай­гууллагынхан төдийгүй төрийн албаныханд сануулаад өгөх шиг боллоо.

Төрийн албан хаагчид  хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг уламжлал тогтоод хэдэн жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд хэдэн хүний хө­рөнгө орлогын мэдүүлгийг ийнхүү алдаатай мэдээлж байсныг хэн мэдэхэв. Ямар ч байсан Авлигатай тэмцэх газар ажилдаа яаж хандда­гаа  яруу тодоор харуулаад авлаа. Санаатай, санамсаргүй нь тодор­хойгүй ч Ерөнхийлөгчөө чимхээд авсан хэрэг боллоо.

Онцлох нийтлэлүүд