Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ DNN.mn Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглов DNN.mn ТББХ: Хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn Улсын хэмжээнд 570.8 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn Наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn ​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна DNN.mn Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ DNN.mn Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглов DNN.mn ТББХ: Хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn Улсын хэмжээнд 570.8 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn Наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn ​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.05.16 10:05

МАНАН-гаас тодорсон Н.ЭНХБАЯР

Д.ЗОРИГТЫГ ЗОЛИГТ ГАРГАХ БҮТЭЛГҮЙТЭЛ

Төрийн ордон гадна доторгүй савчаантай. Гадуур нь "Гал үндэс­тэн"-ийхэн морьтойгоо шаардлага барьж давхиад Чингэсийн үеийг дахин сэргээхдээ тулав. Харин Төрийн ордны дотор үйл явдлууд өрнөж байна. Сонгуулийн хууль, Засгийн газрыг унагах   янз бүрийн хувилбартай улстөржилт, эрх ба­ригч намуудын дотоодын зөрчил тэмцэл, албан тушаалын амбиц гээд ер юу эс болохов. Саяхан АН-ын гурван гишүүн болох С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар  Д.Зо­ригт сайдыг огцруулах санал оруул­сан ч бүтэлгүйтэв. Санал оруулсан болж ингэж жүжиглэх нь зөвхөн өөрсдийнхөө пиарыг л хийх гэсэн оролдлого гэж нэг хэсэг нь хардаж  байгаа. Тэдний энэ сана­лыг улстөржилт гэж харах хүн олон. Зориуд хамгийн залууг нь барьж авч байна. Цаагуураа Засгийг  хөдөлгөх гэсэн оролдлого гэж тэд үзэж  байгаа юм.

Удирдах зөвлөл  дээр нэгэнт огцруулахгүй гэдгээ тохирсон уч­раас дээрээ удирдлагын заавартай шийдвэрийг МАН-ын гишүүд да­гахгүй гээд яахав. Ингээд л кноп­чины ажил хийж нийтээрээ Д.Зориг­тыг авч үлдлээ гэж дургүйцэх МАН-ын гишүүд  бас байна.  Ер нь тэгээд МАНАН байгаа цагт ганц нэгээр нь ингэж сугалах гэсэн оролдлого бүтэхгүй юм байна. Тэгээд эрх барьж байгаа намын сайдыг цөөнх болоод Засгийн газарт хамтарсан намын гишүүд огцруулна гэдэг нь өөрөө утоп санаа. Гэхдээ ийм санаануудыг гаргах боломж нь УИХ-ын тухай хуулинд байдаг болохоор яая гэхэв.

Аль ч Засгийн газрыг огцруулах сонирхол байнга л явж байдаг.  Энэ удаа Засгийн газрыг унагах со­нирхолтнууд  урсгалаар нь явуулж байгаад намраас дахин оролдож эхэлье гэж ярьсан байх юм. Энэ бол угаас байж л байдаг зүйл. Учир нь албан тушаалгүй хоцорсон хүмүүс албан тушаалтай болохыг хүсэл­гүй л яахав. Ийм хүмүүс МАН-д ч байгаа. АН-д ч байгаа. Харин МАНАН-гаас АН-ыг гаргах сонир­хол Ардчилсан намын жирийн ги­шүү­дийн дунд бүр их яригдах бол­жээ. Дайны хажуугаар дажин гэг­чээр элдэв асуудлаа яая гэж байхад нь АН-ынхнаас гадна өөрийнх нь намынхан янз бүрийн бор шувуу нисгээд Ерөнхий сайд С.Батбол­дыг амраахгүй байгаа аж. Тухайл­бал нарийн бичгийн дарга У.Хүрэл­сүхийг намын даргад зүтгэх нь гэж ярьж эхэлжээ. Намын дарга, Ерөн­хий сайд хоёрыг салгаж на­мар Засгийн газрыг унаган Ерөн­хий сайдад Н.Энхболдыг зүтгүүлнэ гэсэн мессэж ч МАН-ын зарим улстөрчдийн хүрээнд таржээ. Хэн нь хэн байхав гэдгээс илүүтэй МАНАН-г сарниах төлөвлөгөө бол   хаа сайгүй л яригдаж байгаа сэдэв. Гэхдээ МАНАН-г МАНАН л сарниах  болов уу. МАН-д ч , АН-д  ч Засгийн газрыг огцруулчих сонирхолтнууд бий. Ялангуяа сонгууль дөхөж байгаа энэ цаг үед. Тэртэй тэргүй ирэх сонгуульд нэгдэж орох гээгүй л юм бол салж сарних цаг нь болсон. Энэ Засгийн газар уул уурхайг эргэлтэд оруулах, Үндсэн хуулийг өөрчлөх, Сонгуулийн хуу­лийг өөрчлөх зорилготой л байсан биз дээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулиа баталсан. Одоо Үндсэн хуулийг өөрчлөх хугацаа энэ парламентад байхгүй. Өөрч­лөлт оруулах хуулиа баталчихсан хойно одоо болоо ш дээ. Уул уурхайг эдийн засгийн эргэлтэд зөв,  буруу  аль нь ч бай оруулчих­лаа.  Сонгуулийн хуулийг батлахын хувьд заавал Хамтарсан засаг байх албагүй. Угаасаа намуудын эрх ашгийг хөндсөн хууль намын бүлэг дээр л шийдэгддэг шүү дээ. Засгийн газрын оролцоотой орол­цоогүй. Энэ нь хоёр нам хамтраад засаг бариад цааш явах нь улс төрийг улам л увайгүй,  ичгүүргүй болгож хувиргана. Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн өгсөн ярилц­лагаас харахад ялангуяа МАН-ын гишүүд АН-ынхаа гишүүдэд хойд эцэг мэт хандаж эхэлж байна. Энэ нь Ардчилсан намыг нийгэмд өөрийгөө авч явж чадахгүй балчир хүүхэд мэт харагдуулж байгаа. 

Улмаар Ардчилсан нам сон­гуульд орох санал авах боломжоо  өдөр хоногоор МАН-д алдаад байна гэсэн үг. Энэ нь МАН-д  ашигтай болохоос АН-д хамгийн хортой үзэгдэл. Хэрэв хамтраад цаашид ингэж удаан явбал улс төрийн гуравдагч хүчинд боломж олгоно. Яг ийм нөхцөлд 1933 онд Гитлер Засгийн эрхэнд гарч ирсэн. Том хүчнүүд үг хэлж чадахгүй дор­витой сөрөг хүчингүй байсан нь захын нэг нацистыг  төрийн эрхэнд гарах боломжийг олгосон шүү дээ. Нийгэмд сөрөг хүчингүй болохын аюул нь нийгмийн тогтолцоог өөрч­лөх сэдлийг төрүүлдэг. Учир нь иргэд 76 мангуу гэж ярих нь их болсон. Энэ нь парламентын за­саг­лалд итгэхээ байсны эхний шинж тэмдэг. Цаашлаад нийгмийн сэтгэхүйг Ерөнхийлөгчийн засаг­лал руу түлхэж буй буруу  хандлага юм.

БУЦАЖ ИРСЭН Н.ЭНХБАЯР

"Сант марал"-ын судалгаагаар "Хамгийн нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь улс орныхоо улс төрийн амьдралд оролцоосой гэж хүсдэг вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчид  Ерөнхийлөгч  Ц.Элбэг­дорж, Ерөнхийлөгч асан Н.Энх­баяр хоёрт олонхи нь санал өгчээ. Нэг үгээр хэлбэл дээрх хоёр хүн бусад улстөрчдөөсөө хол тасар­хай гарч иржээ. Одоо ажлаа хий­гээд яваа Ц.Элбэгдорж олон ний­тэд үнэлэгдсэнийг нь ойлгож болж байна. Харин улс төрөөсөө жийгд­сэн Н.Энхбаяр өндөр рейтингтэй яваа нь яах аргагүй анхаарал татаж байна. Манай ард түмэн чинь өрөвчхөн сэтгэлтэй улс. Цагтаа цалгиж явсан Н.Энхбаярыг нам нь,  нөхөд нь жийгээд эхлэхээр өрөв­дөж хайрласан байх талтай.     Ямар ч байсан Н.Энхбаяр эргэж ирж байгаа юм байна гэж энэ судалгааны дүнгээс харлаа. Сал­гаад авсан МАХН-ыг нь зөвшөө­рөхгүй байлаа гэхэд  бие дааж нэр дэвшээд ч ороод ирж мэдэх хүн.

"Баатарцогтын нагацыг бага үнээр банжаа юу даа" гэдэг шиг Н.Энхбаярыг басч болохгүй ээ. Цаадах чинь ирж яваа юм байна. Гараад ирлээ гэхэд нэг суурин дээрээ сууна гэж байхгүй. Заавал л ахина. Тэгээд өндийгөөд ирвэл нь нөгөө урвасан нөхдүүд одоо ер нь яанаа.  Тэр нөхдүүдийн заримыг нь гадны биеэ үнэлэгчдийн өврөөс  гаргаж  ирээд ч өөд нь татаж явсан үе бас бий. Хүний тусыг огт үгүйсгэ­вэл хүн чанаргүй л юм болно шүү дээ, МАН-ынхаан. Цаадах чинь ингээд нэг өндийчихвөл ч  өшөөгөө харин ч нэг сайн авах байх шүү.   Н.Энхбаяр өөрийнхөө хүчээр тө­рийн өндөр суудлуудыг зайдалж байсан. Монголчууд төрт ёсны уламжлалтай ард түмэн. Хачир­халтай нь ард түмэн өнөөдөр Н.Энхбаярыг эрх баригчид шиг зүхэхгүй байгаа. Н.Энхбаяр дахин орж ирэх орон зай бий. Судалгаа угаас Н.Энхбаяр сайндаа биш,  намууд муу учраас тэгж гарч  байгаа юм. Түүний гарт дахиад олон том хөзөр бий. Өнөөдөр МАН-аас МАХН-ын нэрийг нэхэх эрх  Н.Энх­баярт байна. Хамтарсан засгийн газраас үр дүн шаардах эрх мөн л Н.Энхбаярт бий. Хам­тарсан Зас­гийн газар хэдэн хүнийг баяжуулж хэдийг ядуу болгосныг тооцоод зарлачих чадал мөн л түүнд бий. Өнөөдөр тэрээр гудманд гарснаа­раа сөрөг хүчний хэм­жээлш­гүй эрхийг эдлэх боломжтой болсон. Ирэх УИХ-ын сонгуулиас долоо хоногийн өмнө тавьсан долоон асуулт нь түүнийг парла­ментад намын бүлэг байгуулах хангалттай боломж олгоно. Хам­тар­сан Зас­гийн газрын жижиг алдаа Н.Энх­баярын нүдээр харвал хангалттай том алдаанууд болж хувирна. Энэ бүхэнд МАНАН хариу өгөх ямар ч чадалгүй сон­гуульд орно. Харин МАНАН хуга­цаа ал­далгүй сарни­сан тохиол­долд Н.Энх­баярын өнгө бүдгэрч эрх баригч намуудын өн­гийг ард түмэн сонирхох болно.

 
МАН-ЫН ТОЛГОЙНЫ ӨВЧИН БУЮУ СОНГУУЛИЙН ХУУЛЬ

Уг нь аль, аль намын хувьд Сонгуулийн хууль толгойны өвчин мөн. Тэр тусмаа Сонгуулийн хуу­лиас болж хамгийн их толгой нь өвдөж шаналж буй нам бол МАН.   Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намуудын дарга нартай уулзаж Сонгуулийн хуулийн талаар ярилц­жээ. Ерөнхийлөгч намын дарга нараас аль хувилбараар явуулах нь дээр гэж бодож буйг нь асууж. Ихэнх нь холимог хувилбарыг дэмжиж байна гэнэ.  МАН ч холимог хувилбарыг байж болох юм гэж. Харин тооны харьцаа ямар байхыг тодорхой хэлж мэдэхгүй байна гэж МАН-ынхан хэлсэн гэнэ. Одоо яригдаад байгаа 26:50 гэсэн хувил­барыг шууд авлаа гэхэд УИХ-д  байгаа дөчин хэдэн гишүүнээ алийг нь гэхэв. Заримыг нь жийлээ гэхэд МАХН-аас очоод нэр дэвших ч юм билүү. Зарим эх сурвалжийн ярьж байсанчлан МАН Н.Энхбаяртай­гаа учраа олно гэдэг бол лөөлөө бол­сон бололтой юм. Тиймээс эцсээ хүртэл Н.Энхбаяртайгаа үзэж тарж байгаад л  дуусах юм байх. Гэхдээ Н.Энхбаяраасаа айж байгаа нь бол илт. Хөдөөгөөр явуулсан нууц судалгааны сураг сонсдох болсон.

МАН, МАХН хоёр бараг л ижил тэнцүү хувь авсан байх аж. Үнэндээ энэ хоёр нэрийг ялгахаа байсан юм билээ. Тэгэхээр Сонгуулийн хуулиа Н.Энхбаяртаа тааруулж хийх хэрэг гараад байдаг. Н.Энх­баярын МАН-д учруулах хамгийн том аюул бол МАХН гэсэн үсэг ч биш, одоо дагаж далдаганаж байгаа улсууд нь ч биш. Харин Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс болж түүн рүү хөрвөж чадах МАН-ын парламентад бай­гаа арваад гишүүн. Ямар ч тохиол­долд дээрх гишүүд МАН-д Н.Энх­баяраас хэд дахин илүү хохирол учруулж чадах бөгөөд Н.Энхбаяр­тай нэгдсэн тохиолдолд МАН-ын хувь заяа бүрхэг болно.

Онцлох нийтлэлүүд