Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.06.17 09:06

Ард түмний эвлэлдэн нэгдэх улс төрийн эрхийг хааснаараа МОНГОЛЫН ТӨР дарангуйлагч дэглэмийн гар хөл болсноо харууллаа

Нөгөө ардчилал, хүний эрх, үзэл бодол,  эвлэлдэн нэгдэх Үнд­сэн хуулийн заалтууд цөм худал болж таарлаа. Ердөө л хоёр хоногийн өмнө үүнийг нотолж орхилоо. Монголын төрийг барьж байгаа эрх баригчид ард түмнээ эвлэлдэн нэгдэж нам байгуулж болохгүй гэж үзлээ. Дарангуйлагч дэглэмтэй улс орны тухай ярих  хэрэггүй юм байна. Монголын төр дарангуйлагч дэглэмийн гар хөл болсоор байгаа юм байна.

Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулиа хамгаалах биш уландаа гишгэлээ.  Улайм цайм захиалгат дүгнэлт гарчихлаа. Цэц ингэж ажиллахаар "Монголд хууль  гэдэг тийм чухал зүйл мөн үү?" гэж асуухад хүрч байна.  Н.Энхбаяр гэдэг хүн нам байгуулж тэр нь МАХН нэртэй байж болох л байхгүй юу. Асуудлын гол нь, ад үзсэн МАХН нэрийг  нь  Н.Энхбаяр авч   сонгуульд оролцох гэсэнд   байгаа юм. Анхнаасаа энэ нэрэндээ хайртай байсан олон гишүүнээ өрөөсөн нүдээрээ ч ха­рахгүй явуулчихаа биз дээ.  Яалт ч үгүй үнэн бол МАХН нэрийг бүртгэ­сэн бол Н.Энхбаяр гарч ирэх нь тодорхой, МАН-ын ялах болом­жийг овоо хэдэн хувиар буулгах боломжтой байлаа. Ингээд л МАН хуучин цагт энхрий хайрт МАХН гэдэг байсан нэр хийгээд эцэг минь гэх нь холгүй долдойдож явсан  Н.Энхбаяр хоёрынхоо эсрэг хууль энэ тэрээ үл тоон бүхий л болом­жийг ашиглаж байна. Үнэхээр Ардын нам гэдэг аймаар том амьт­ны хүрээлэн бий болжээ. Монго­лын бүх тогтолцоонд хаврын сал­хиар нүүж ирсэн элс шиг чигжчи­хэж. Энэ аймаар том амьтны хүрээ­лэнд хүнээс дээгүүр амьдрах ч өнгөрч, хүн төрөлхтний жам ёсны амьдралаар амьдаръя гэсэн ч бүтэхгүй нь. Хүний нийгэмд хууль үйлчилдэг, амьтны ертөнцөд том нь багыгаа, хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг хуультай.  Тэгэхээр бидний амьдарч буй амьтны хүрээ­лэнд ямар хууль үйлчилж байгааг бид мэдлээ. Энд Үндсэн хууль гэж байгаад ч яах юм, шүүх засаглал гэж байгаад ч яах юм.  Ардын намын арслан, барс нь л бүгдийг шийдэх юм чинь. Үүний нэг тод жишээ бол Үндсэн хуулийн  Цэ­цийн саяхны гаргасан шийдвэр боллоо.

Судалгаагаар Н.Энхбаярын рейтинг өндөр байсан. МАН сон­гуулиар МАХН нэртэй Н.Энхбая­рын нам ороод ирсэн тохиолдолд хэдэн  суудлаа найдвартай алдах байсан. Иргэн Н.Энхбаяр, түүнийг даган нэг үзэл бодолтой эвлэлдэн нэгдсэн иргэдийн эрх манай өнөөдрийн эрх баригчдад ёстой падгүй бололтой.

МАХН нэрийг  бүртгүүлэхээр хэдэн сарын өмнө Ц.Шинэбаяр тэргүүтэй нөхдүүд Улсын дээд шүүхэд өгсөн. Тохироо ёсоор Улсын дээд шүүх асуудлаас бул­таж Цэцэд энэ асуудлыг шилжүүл­сэн. Гэтэл өнөөх Цэц нь Үндсэн хууль болон иргэний эрхийг маш ноцтойгоор зөрчсөн дүгнэлт гарга­сан. Нэр бүхий долоон иргэний Үндсэн хуулийн Цэцэд Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дугаар заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн өргөдөл өгсөн. Тэг­тэл Цэцийн гишүүн Ж.Болдбаатар "Үндсэн хууль зөрчөөгүй" гэж хариу өгсөн. Тэгэхээр нөгөө иргэд Цэцэд гомдол гаргачихав.

 Гомдлыг Цэцийн бага суудлын хуралдаанаар хэлэлцэх ёстой байв. Гэтэл шууд дунд суудлын хуралдаан Ж.Болдбаатарын шийд­­вэрийг нотлох баримт болгож   түүний шийдвэрийг  зөв гэж үзэж байгаа нь хууль бус юм. Энэ бүх­нээс харахад  Цэцэд жирийн иргэд  гомдол гаргах эрхээ алджээ. Мөн мэтгэлцээн явагдаж байхад мэт­гэлцээнд хамаарахгүй асуудлаар дүгнэлт гаргасан юм. Өөрөөр хэл­бэл асуудлаасаа халираад өнөөх МАХН-ыг бүртгэхэд саад болох шийдвэр гаргасан гэсэн үг.  Тэгээд ч  Цэц Улс төрийн намуудын тухай хуулийг агуулга, заалтаар тайл­барлаж дүгнэлт хийх эрх байхгүй. Зөвхөн хүсэлт гаргагчийн хүсэлтэд л  хариу  тайлбар өгөх эрхтэй.  Дээд шүүх ч тийм хүсэлт гаргасан байсан. 

Энэ бүхнээс харахад бүх зүйл зохион байгуулалттай байгаа нь угаас илт байв. Одоо Н.Энхбаярт  Монгол ардын алдарт нам /МАХН/ гэдэг нэр авах нь л үлдэх шив.  Аягүй бол Сонгуулийн хуулиар  саналын хуудсан дээр намын нэрийг тов­чилсноор оруулахгүй байхаар оруулчих биз. Тухайн үедээ МАХН гэдэг нэрийн товчлолыг бүхий л байж болох хувилбараар нь  МАН-ын залуус эрээ цээргүй авсан байж билээ. Увайгүй үйлдэл мөн боловч одоо бол хэрэг болж л байгаа бололтой. Хөөрхий Н.Энхбаярт бол томоос том гай болж байгаа юм. Яг үнэндээ Н.Энхбаярыг хорлочихож л байгаа хэрэг байхгүй юу. МАН-ынхан одоо Н.Энхбаярыг басамжлан инээж л байна. Өөрийнх нь зүтгүүлсэн хууль өөрийг нь ороолоо гэх мэтээр. Монгол үндэстний олж авсан том ололтын нэг бол эвлэлдэн нэгдэж нам байгуулсан явдал. Засаг төр байгуулах гэж хэдэн зуун жил болсон ч гэдэг билээ. Тэр олон зуун жилийн цус, хөлсний төлөөс нь өнөөдрийн улстөрчдийн гар хөл болсон Дээд шүүх, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр л ямар ч үнэ цэнэгүй болчихлоо.

Ардын намын араа шүднээс ер нь гарахгүй юм байна аа, ард түмэн. Иргэн Н.Энхбаяр бол  хэн нэгэнтэй эвлэлдэн нэгдэж намдаа жийгдэж хаягдсан нэрийг авч бо­лохгүй гэнэ.  Улс орон тэр чигээрээ даран­гуйлагч Ардын намын хуу­лиар л яваа юм байна. Цэцээсээ цэргээ хүртэл Ардын намд л үйлч­лэх учиртай аж.

Мөнгөтэй гэж байгаа хүн бүрийн үр хүүхэд Ардын нам руу л  явж байна. Амьдрал нь арай дөн­гүүр яваа айл өрхөд шинээр орж ирж буй хүргэн, бэр хүртэл Ардын  намын туршуулууд байж мэдэх нь.

Онцлох нийтлэлүүд