Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ DNN.mn Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглов DNN.mn ТББХ: Хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn Улсын хэмжээнд 570.8 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn Наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn ​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна DNN.mn Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ DNN.mn Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглов DNN.mn ТББХ: Хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn Улсын хэмжээнд 570.8 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn Наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn ​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.06.27 11:06

МАХН амь орж, МАН шоконд орлоо

Өнгөрсөн баасан гаригт Дээд шүүх МАХН-ыг  бүртгэв. Энэ нь МАХН хийгээд тус намын тэргүүн Н.Энхбаярыг  улс төрд амь оруулсан амь тариа болов.  Алтай Таван богдод МАХН-ын тугаа ман­дуу­лаад ирсэн Н.Энхбаярын хүсэл ийнхүү биеллээ. Н.Энх­баяр улс төрд буцаж ирлээ.      

Ийм юм болно чинээ бо­доогүй МАН шоконд орж,  Удирдах зөвлөл нь яаран хуралдсан юм. Эдээрээ оролд­­вол эвдэхийн тэмдэг ээ гэж. Нэрээрээ оролдвол бус­дад алдахын тэмдэг юм бай­на. Дээд шүүхийн шийдвэр МАН-ын толгой дээр буусан лантуу болсон юм. "МАН ч манайх , МАХН ч манайх" гээд байсан У.Хүрэлсүхийн үг худал аж. МАХН Н.Энхбая­рынх боллоо. Цэцээр дам­жуулж МАХН-ыг Н.Энхбаяр­тай нь унагах гэсэн МАН-ын санаа бүтэлгүйтэж, Дээд шүүх дээр бүдэрлээ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг ч энэ мэдээг сонсоод МАН-ынхан өнгөрсөн баасан гаригт үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л бужигналаа. Н.Энхбаяр­тай­гаа үлдсэн МАХН-ын өвөг­цүүл нүдэндээ нулимстай баяраа тэмдэглэв. АН-ынхан алга ташин баярлав. МАН-ынхан толгой гудайн ху­ралд­лаа. МАН-ын Удирдах зөвлөл баасан гаригт хурал­дахад С.Баяр их л бухимджээ. "Мон­голын төр хаана байна" гэж ирээд л уурлахад нь Удир­дах зөвлөлийн зарим нэг гишүүн  ч бас дуугүй  суу­сангүй. "Таны гаргасан АН-тай хамтрах санал дэмий байсан юм" гэж хэлээд авсан гэнэ. МАХН-аас гадна АН-д уурлаж байгаа нь тэр. Эцэст нь тэд энэ шийдвэрийг эс тоосон мэт дүр эсгэхээр ший­дэв. Тиймээс ч албан ёсны мэдэгдэл энэ тэр гаргахгүй байхаар болов. Тэр өдөр МАН-ын бүлгийн дарга Ө.Энх­­түвшин, намын ерөн­хий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хоёр дуу нэгтэй­гээр олон нийтийг МАН, МАХН-ыг хооронд нь эндүү­рэхгүй байхыг сануулж, "Ши­нэ бүртгэгдсэн МАХН бол  манай нам биш шүү. МАХН нэрийг авсан шинэ нам юм шүү" гэж ирээд л хоолой чичрүүлэн тайлбарласан.   Ямар ч байсан МАХН-ыг бүрт­гэсэн үйл явдлаас болж МАН-ын АН-д хандах хандлага мөн таатай бус болж эхэллээ.  Сонгуулийн хуулийг холимог болгох  зөвшилцөл үгүй болох магадлал ч бий боллоо. 

МАН-ын гишүүд намын нэр сольсон У.Хүрэлсүхээ намын даргатай нь зүхэж эхэллээ. Гэтэл МАН-ынхан МАХН-ын нэрийг бүртгэхэд Ерөнхийлөгчийг оролцсон гэж  хардаж байгаа аж. Хэдий­гээр баримт байхгүй ч хардах үндэслэл нь Ерөнхийлөгч Дээд шүүхийн даргыг томилдгоос үүдэлтэй биз.

Буруу замаар будаа тээ­вэл буцахдаа шороо тээхийн үлгэрийг МАН ч ёстой ха­руулж байна. Нэрээ сольс­ноосоо хойш нэлээд өөрч­лөлт хийх гэж зүтгэсэн ч  "гай газар дороос гахай модон дотроос" гарч ирсээр байна. Бүр ёртой юм шиг бүлгийн даргаа сольсон. Солих со­лих­доо Удирдах зөвлөл нь намын даргынхаа зүтгүүлсэн Ц.Мөнх-Оргилыг  дэмжээгүй. Хажуугаар нь Ө.Энхтүвшин ороод ирсэн. Гурав дахь хүн Су.Батболд Удирдах зөвлөл  дээр нэрээ татсан ч бүлгийн дэд дарга болсон. Харин намын дарга С.Батболдын зүтгүүлсэн Ц.Мөнх-Оргил дол­­дугаар сарын нэгэнтэй холбоотой нэр хүнд нь уна­сан нь эндээс харагдаж байгаа юм. Түүнээс биш энэ намын ирээдүйтэй лидерийн нэг гэж зүй ёсоор тооцогдож байсан түүнийг дэмжихгүй байх шалтгаан үгүй мэт. Мөн эндээс харахад өөрийнхөө удирддаг Удирдах зөвлөлөөс хүнээ гаргаж чадахгүй байна гэдэг бол намын дарга С.Бат­болд төдийлөн хүчтэй биш байгааг илэрхийлж  байна.   Энэ намд намын даргын үг хууль байсан цаг ард хоцорс­ныг ч уг үйл явдал харууллаа. Харин хамгийн их хүчирхэг­жиж буй хүн бол МАН-д М.Энх­болд  болж байна. Тэ­рээр хүссэн томилгоогоо хийл­гэж чадаж байна. Хам­гийн хүчтэй фракцыг тол­гойлж чадаж байгаа. 

Монголын түүхийн 80 жи­лийг бичилцсэн "Үнэн" сони­ны эрхлэгчийг МАН сольсон нь бас л анхаарал татаж байгаа юм. Хуучин эрхлэгч Ц.Ганбатын оронд Ж.Мөнх­батыг томилсон билээ. Энэ залуу сүүлийн үед намдаа нэлээд тоогдож буй болол­той. НАМЗХ нь бодлогоор дэмжиж, намын бүтцийн нэг байнгын хорооны дарга бо­лоод удаагүй байсан тэрээр ийнхүү шинэ ажилд очлоо.   Түүнчлэн МАХН-ын нэрийг бүртгэсэн явдал хоёр намын хамтарсан засгийг цаашид хэвээрээ байх уу, үгүй юу гэдгийг ч ярихад хүргэж бол­зошгүй юм. Тэгээд ч энэ зас­гийн үед л Монгол Улс  бен­зингүй болж үзлээ. Түүнээс биш бензин шатахууны үнэ нэмэгдэж  байснаас  картанд ортлоо ингэж хомсдож бай­сангүй. Тэгэхээр улс орноо ийм байдалд хүргэсэн  Ерөн­хий сайд өөрөө огцрох юм уу, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаа  өөрчлөхгүй бол "Манай Засгийн газрын хийх ёстой ажлыг л Ерөнхийлөгч шүүрч авч хийгээд байна" гэж намынхан нь гонгинох хэрэг­гүй юм.   

Энэ бүхнээс харахад хам­тарсан засгийн хувь заяа цааш явах нь эргэлзээтэй болж байх шиг. 

МАХН-ыг албан ёсжуулс­наар улс төрийн үйл явц хэр­хэн өрнөхийг ажиглагчид анхааралтай харж байна.  МАХН эвсэх үү, эвсвэл ҮШН-аасаа өөр ямар намтай эв­сэхэв гэсэн яриа таамаг хэ­дийнэ түгжээ. МАХН-ыг Ард­чилсан намтай эвсэж сонгуу­льд орно гэсэн үгс ч  яригдаж эхлэв. АН 25 суудал амлаж, МАХН-тай тохирно гэж энэ ярианд дурдагдах жишээний.  Тэгвэл мэдээж энэ эвсэл ялах магадлал өндөр. Эрхбиш МАХН, МАН-тай эвсэхгүй биз гэж ажиглагчид үзэж байгаа.     

Ардчилсан намын хувьд МАХН-ыг бүртгэсэн явдал баярт мэдээ болж ирсэн.  2000 онд далаараа тавиулж түүнээс хойш өөдлөөгүй  АН энэ удаагийн сонгуульд ухаа­лаг алхам хийх биз. Ямартай ч фракцуудын зөрчил нь  на­маа хагалах хэмжээнд хүрдэг байсныг энэ удаагийн  "Мон­гол хүн-2020" хэлэлцүүлэгт зангидсан гар шиг идэвхтэй оролцож, генсек  нь намын даргатайгаа хөтлөлцөн айм­гуудаар хэлэлцүүлгээ хийж явсан нь хуучин алдаагаа давтахгүй байх нь гэсэн горьд­лого төрүүлж байгаа юм.  Яг энэ үед МАН-ын генсек У.Хүрэлсүх намын нэрийг өөрчилж,  МАН-ыг гайд унага­лаа гэсэн гашуун үгээр утуулж байгаа бол АН-д нийс­лэлийн намын даргаа эсэр­гүүцсэн залуусын алхмыг эс тооцвол генсек Д.Эрдэнэ­батын  нэр хүнд өндөр хэвээр байна. Ардчилсан намынхан МАХН-ыг бүртгэсэнд жигтэй­хэн баярлаж дэвхцээд байгаа нь МАН маньтайгаа биш МАХН-тайгаа ноцолдог  гэж тооцон, энэ нь бидэнд ашиг­тай гэсэн байр суурьтай бай­на. АН-ынхан юун түрүүнд ингэж баярлаж хөөрч яаран алга таших нь хэрэг дээрээ зөв үү.   Учир нь Ардын намынхан юу ч сэдэж,  юу ч хийж магад­гүй гэдгийг өмнөх туршлагаа­раа мэдмээрсэн. Одоогоор АН-ын дарга, генсек хоёр  эвтэй найртай байх нь сайн тал ч дунд шатандаа асуудал цэгцэрсэн гэх нь хаашаа ч юм.

Дээд шүүх  МАН-ыг бүртгэ­сэн нь ч, сүүлийн үеийн су­дал­гааны дүнгүүд ч АН эвтэй байж чадвал ирэх сонгуульд ялах боломж ирснийг хэлээд өглөө. Ирэх сонгууль гэрэлтэй харагдаж байгаа энэ л мөчийг өөрчлөхгүй авч явах хэрэгтэй юм, АН.

Харин нар нь гийж, улс төрд эргэж ирсэн  Н.Энхбая­рын хувьд нам бүртгүүлсэн төдий  ханахгүй ээ. Одоо өмчийн асуудал ч яригдаж магадгүй.  Хэрэв өмч хөрөнгө нь  МАХН-ын талд шийдэгд­вэл МАН-ын цаг зогсоно. Дээр нь МАН-ын лидерүүд биш гэхэд амбиц хөөсөн хэдэн нөхдүүд Н.Энхбаярыг дагах нь тодорхой.  МАН, МАХН улаан тугаа, АН цэнхэр тугаа намируулан ирэх сон­гуулийн зүг урагшаа.

Онцлох нийтлэлүүд