Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.06.28 10:06

Түүний дараагийн нүүдэл

Н.Энхбаяр намаа бүрт­гүүлсэн төдийд ха­наж цадах хүн биш ээ. Одоо түүнд хийх ажил их байна. Өшөө авалт хий­гээд дараагийн алхмууд.  Мөн барьцаа ахиулах янз бүрийн мэхээ ч хий­гээд эхэлчихсэн байна лээ.

Түүний дараагийн нүү­дэл бол Монголын ногоон намтай нэгдэх. Дараагийнх ч гэж дээ нэрээ авчихвал ингэнэ гээд эртнээс төлөвлөсөн ажил нь юм.  Энэ алхмыг хийснээр Н.Энхбаярын гэгдэх МАХН  жагсаалтад МАН,  АН  хоёрын дараа эрэмблэгдэнэ гэсэн үг.  Учир нь Ногоон нам Дээд шүүхийн бүртгэлд гуравт жагсдаг. Ногоон намтай нэгдсэнээр МАХН ши­нээр бүртгэгдсэн 18 дугаарт биш гуравт бичигдэх бол­но. Ингээд сонгуулийн саналын хуудсан дээр МАН, АН, МАХН  гэсэн нэр эхний эгнээнд жагсана гэсэн үг. МАН-ын удирд­ла­гын зүгээс "19 дэх нам шүү" гэж шинээр бүртгүүл­сэн МАХН-ыг хэлээд бай­гаа ч үнэн хэрэгтээ  бүрт­гэлийн гуравт бичигдэх нам болох нь. Харин  Но­гоон намаас салж Иргэ­ний зориг намтай нэгдэх гээд байгаа Д.Энхбат  на­рын зорилго Дээд шүүх дээр бүтэлгүйтсэн. Дээд шүүх ч Иргэний зориг-Ногоон намын нэгдлийг  бүртгэж аваагүй нь учир­тай байж болох. Хэдий­гээр бүртгэж бо­лохгүй хэд хэдэн шалт­гаан хэлж бай­гаа ч улс төр цаана нь яваад байх шиг. Бүртгүү­лэхгүй байх хорыг ч Н.Энх­баяр сайн хийж байгаа биз. Уг нь С.Баяр ИЗН-ыг Ногоон намтай нэгтгэх замаар  Н.Энхбая­рын төлөвлө­гөөг нураах гэсэн боловч чадсангүй.

Үнэн хэрэг дээрээ С.Оюун Д.Энхбатад на­мын даргынхаа суудлыг тавьж өгсөн нь учиртай юм.   Н.Багабанди, С.Баяр хоёрын  шахаас л түүнийг ийм алхам хийхэд хүргэ­сэн.

Түүнээс биш Б.Жар­галсайханы намтай   нэг­дэхдээ ч намын даргаа өгч байгаагүй хүн. Тэ­гэ­хээр Н.Энхбаяр, С.Баяр  хоёрын зодоон   үргэл­жил­сээр байгаа. ИЗН+НН уу,  эсвэл  МАХН+Ногоон нам гэдэг дээр уг тулааны ялагч тодорхой болно. С.Оюуны удирдаж бай­сан ИЗН  БНН-аас сүүлд байгуулагдсан хэрнээ  тэ­дэнтэй нэгдсэнээр  Дээд шүүхийн дөрөвт жагсах эрхтэй болсон. Гэвч нэг­дэж нийлсэн хоёр салсан ч ИЗН Бүгд найрамдах намын дөрөвдүгээрт жагс­­даг байр суурин дээр үлдэж чадсан юм. Өөрөөр хэлбэл, Б.Жар­галсайханы намтай С.Оюуны нам "хурим­лаад" салахад С.Оюун инжиндээ ирсэн энэ байр суурийг аваад үлдсэн би­лээ. Харин Д.Энхбаттай "хуримлалаа" гээд ин­жинд нь юу ч авахгүй зөвхөн С.Баярын даал­гав­рыг л биелүүлж байгаа хэрэг болсон юм.

За энэ ч яахав.  Н.Энх­баярын хэр шуналтайг бид мэднэ. Нэг ийм яриа МАХН,  МАН  дотор тэнүү­чилж явна. Н.Энхбаяр эрх ашгийн төлөө юу ч хийхэд бэлэн. Тиймээс анхнаа­саа л нэг нам юм чинь МАН-тайгаа нэгдэнэ гэж ярих нэг хэсэг бас байна. Тэр өөрөө ч Оюу толгой, Таван толгойн асуудал зэрэгт ойлголцож чадвал хэнтэй ч нэгдэнэ гэсэн үг хэлчихсэн. Нэг ёсондоо надтай сайн яривал, эрх ашиг нийцвэл, яасан ч яахав гэдгээ албан ёсоор хэлчихлээ.  Тэгээд ч МАН өнөөдөртөө эрх мэдлийг гартаа атгаж байгаа шүү дээ, ялсан нам учраас.  Нөгөө талаас АН-тай то­хирно гэх. Энэ нь гом­доо­сон МАН-ыг нам дарж авах хүсэлтэй нь уялдаж болох юм.  Гэхдээ АН-тай зөв тохирч чадвал шүү.  Гурав дахь хэсэг нь ган­цаар­чилсан тоглолт хийж,  гуравдагч хүчний байр сууриа авч үлдэнэ гэж байна. Үнэн, худлыг хэн мэдэхэв. Цаг хугацаа, Н.Энхбаярын бодол хоёр л олон зүйлд нөлөөлөх болоод байна. Ямар ч байсан Ногоон намыг бол аль хэдийнэ залги­хад бэлэн болсон гэнэ лээ шүү.

Онцлох нийтлэлүүд