Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ DNN.mn Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглов DNN.mn ТББХ: Хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn Улсын хэмжээнд 570.8 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn Наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn ​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна DNN.mn Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ DNN.mn Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглов DNN.mn ТББХ: Хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn Улсын хэмжээнд 570.8 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn Наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn ​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.08.01 11:08

Наадмын нөгөөдөр өвөл

Зунжин наадлаа. Монголын зуныг наадмын  улирал гэж нэрлэмээр юм. Ажил хийдэг хүн энэ зун ховор байлаа. Наадам найр цэнгээнээр бялуурч хэдэн зуун саяын үнэтэй хүлэг морьд, машин, гял цал ганган дээлээр уралдац­гаалаа. Түрүүлсэн бөхдөө төрийн сайд нь хүртэл байр өгч, бизнес­менүүд нь машин бэлэглэж уралд­лаа. Бүр өгөх юмаа олж ядаад нэг бөхөд Онц хилчин цол тэмдэг өгөв. Бөх барилдсан хүн яагаад эх орныхоо хилийг манаж гавьяа байгуулсан хүнд өгдөг шагнал авдаг юм хэн мэдэхэв. Сайнаар бодъё гэвэл хэдэн хүн өвдөг шороодуулсан нь хил манаж, хил зөрчигч илрүүлсэнтэй адил гавьяа юм байлгүй.

Монгол төрийн албан ёсны ажил нь наадам мэт төрийн удирд­лагууд нь аймаг, сумын наадам хэсч зугаацаж байна. Намар, өвөл болдгийг зун нь мартчихдаг бид  өнөө утаа, зуд турхантайгаа дахиад л учирна.

Жүжиглэж хаширдаггүй хар толгойнууд юм аа.  Жүжгийн тавилт  нь яг адилхан энэ олон наад­муудыг аймаг, сум, улс орон тэр чигээрээ хийнэ. Сонирхолтой нь энэ наад­мыг хэн зохион байгуулаад хэн санхүүжүүлээд байна. Таван өрөө байрнаас эхлээд 500 саяын морь хүртэл наадмыг манлайлагчдад шагнал болгон хүртээх нь зөв үү. Өөрийн чадлаар хөлс хүчээ урсган байж олсон 500 сая бүү хэл 500 төгрөгийг ч ухаалаг бизнесменүүд хэн нэгэн хүний нүдний хужрыг гаргасны төлөө зарлагаддаггүй.  Төрийн төсөв гэж монголчуудын хийсэн бүтээсэн бүхний талыг хураадаг цадаж ханадаггүй машин байдаг. Гайхалтай нь тэр их мөнгийг улстөрчид,  түүн дотроо сайд нар зарцуулах эрх мэдэл илүү их бий. Энэ мөнгөнөөс хэд нь морь, бөхөд бай шагнал болон очиж байгааг хэн ч мэдэхгүй. Өндөр хөгжилтэй орнуудад төсвийн маш хатуу хууль байдаг. Түүндээ ямар сайдын га­раар хэдэн төгрөг орсныг олон нийтэд зарлахаас гадна сайдын гэр бүл албаны унааг хэрэглэхээс эхлээд нэр хүндийг ашигласан тохиолдолд огцрох хийгээд олон жилээр торны цаана суух хүртэл шийтгэл оноодог. Гавьяа байгуул­сан морь, бөх шагнал авах нь зүйн хэрэг боловч ард түмний хөрөн­гөөс татсан их хэмжээний мөнгийг үүнд зарцуулах нь шударга ёсонд нийцэхгүй.

Арваад мянган хүнийг ажлын байртай болгож буй "Нарантуул" захын эзэн Ш.Сайхансамбуу, тө­рийн төмөр замыг гацаахгүйн тулд хувиасаа мөнгө гаргаж байгаа Х.Баттулга, нэгэн гэр бүлийн  амийг уснаас аварсан Ч.Улаан, Рио Тинтогийн өндөр цалинтай ажлаас таталзсан С.Оюун  нарын гавьяа  ганц удаа уралдаад түрүүлсэн морь, бөхийн гавьяаны дэргэд бага гэж үү. Энэ мэтийн гавьяатай улстөрчид байна. Хажуугаар нь  наадмаар гавьяа байгуулж буй мэт жүжиглэх улстөрчид бас хааяагүй байна. Ингэхээр л наадам гэдэг баярын утга агуулга тэр чигтээ алга болчихож байгаа юм. 

Үндэсний баяр наадмаа тэм­дэглэх нь Монголын ард түмний буруу биш. Өндөр хөгжилтэй улс орнууд ч олон баяр тэмдэглэдэг. Манайхаас ялгаатай нь тэдний баяр наадам цэвэр хувийн өмчөөр санхүүжнэ. Зохион байгуулагчид нь парламентын суудал горилогч улстөрч байдаггүй. Ямар нэгэн тэмцээн өөрсдийн фэнүүдийн боо­цоо, тасалбарын үнэ, хандив зэр­гээс бүрддэг. Ийм тэмцээнүүдэд төрийн түшээд оролцох нь ховор бөгөөд хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг олон удаа үзсэн нэгэн Ерөнхий сайд огцрох шахсан тохиолдол бий. Гэтэл манайд улстөрчид нь түрүүлсэн морь, бөхийг урамшуулах нэрээр  өөрсдийгөө телевизээр реклам­даж, гадныхны гайхлыг төрүүлж байна. Тэд нар наадам үзэж байна гэхээс илүүтэй сонгуулийн пиараа хийж байгаа нь хараагүй, дүлий хүнд ч ойлгомжтой. Японы нэгэн жуулчны ярьснаар бол монгол­чууд маш сайн наадаж, бас улстөржиж чаддаг гэнэ.

Энэ олон наадмууд нь зарим үед сайхан мэт санагдана. Үнэн хэрэгтээ хууль батлах ёстой эрхэм гишүүд, хэрэгжүүлэх ёстой нөхөр сайд нар наадам мэтээр зугаацаж байгаа нь иргэдээ бүтээн байгуулах биш, зугаацан цэнгэхийг уриалж буй хэрэг юм. Оросууд крантаа хаахаар Түлш, эрчим хүчний сайд нь ажлаа хийдэг, зуд болохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлд­вэрийн  сайд нь  ажлаа хийдэг ийм улстөрчид манайхаас өөр оронд байдаггүй. Улстөрчдийн хийж байгаа ажил нь бас л нэг хэлбэрийн наадам. Тэд жорлон барьж, өр  тавихдаа ч тууз хайчилдаг. Манай­хаас өөр оронд бол ийнхүү шоуд­сан улстөрчид дахин улс төрд хөл тавих нь бүү хэл удам судар нь амьдрах аргагүй болдог. Харам­салтай нь улстөрчдийн энэ шоу нь өөрсдийн пиарыг хийхээс гадна эгэл ардын амьдралыг ч хойш нь татдаг.    

Миний нэгэн найз Төв аймагт шинээр барилга барьж байгаа. Барилга барьж буй нөхдүүд нь арав хоног ажлаа хаяжээ. Архангайн бас нэг бизнесмэн их хэмжээний хадлан бэлтгэхээр багагүй хөрөнгө зарсан байдаг. Өндөр мэргэжлийн агрономич бас хөлсөлсөн юм билээ. Гэтэл өвсний сөл хамгийн өндөр байх үеэр нь ажилчин нь нутгийн ойн баяртаа оролцох гээд алга болсон байгаа юм.

Нэг үе наадмаар нэр бүхий хэдхэн хүн л зоолттой түрүүлдэг байсан нь өөрчлөгдсөнийг эс тооц­вол наадам нэг л хэвийн болдог. Цаашид яахыг хэн мэдэ­хэв. Морь уралдана, бөх барилдана, аймаг сум, улсын цолоор шагнана. Шагна­лыг нь төр засгийн тэргүүнүүд, улс­төрчид гардуулна. Нэг ёсны манай улстөрчдийн зуны ажлын гол хэсэг нь наадамд шагнал гардуулах, эсвэл бай шагнал амлах. Наадам гэдэг үгний утга чанар ч тэр наадах цэнгэхээс угшилтай. Ингэж  зунжин тоглож наадаад байхаар өвлийн хахир хүйтний хатуу араншин биднийг тойрохгүй, дайрна.

Ер нь  хувь хүмүүс өөрсдийнхөө мөнгөөр дангаараа энэ олон наад­муудыг хийдэг  бол яая гэхсэн. Гэтэл улсын мөнгийг  энэ их баяр цэнгэлд мөн их урсгаж байна. Олон хүн цугласан баяр наадмыг далимдуу­лаад их хурлын гишүүдийн өөрс­дийгөө рекламдах нэг боломж юм л даа.

Иймэрхүү маягаар хаваржин улстөржөөд,  зунжин наадамлаад байхаар өвлийг өнтэй давах ойл­голт ер нь байна уу. Өвөл ирэхээр өнөөх утаагаа ярьж "матрын ну­лимс" унагана. Наадмын маргааш намар гэдэг шиг наадмын нөгөө­дөр өвөл ирнэ ээ. Ирсээр ч байсан. Байгалийн янз бүрийн үзэгдэл болдгоороо л болно. Түүнийг харин наадам шигээ налайж давах л гол асуудал юм. Наадамлах яах вэ. Наадмын маргааш намар гэдэг сэн. Тэгвэл наадмын нөгөөдөр өвөл ирдгийг бас санах л  ёстой юм шүү.

Онцлох нийтлэлүүд