Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.08.05 11:08

Солонгосыг зорих идэр залуусыг эх орноосоо урвасанд тооцъё

Сэгсгэр ч гэсэн ээж минь, сийм­хий ч гэсэн гэр минь гэдэг дээ. Энэ үгийг  эх орноо  голж харийг зоригс­дод хэлмээр бай­на. Сүүлийн хэдэн жил моод болсон Солонгост гэрээ­гээр ажиллана гэсэн нэр томьёотой боолын хөдөлмөр хийлгэхээр  хэ­дэн мянган залуусыг хом­роголон явуулах шалгалт гээч юм авах боллоо. Хийх ажил нь яах вэ. Хий­хээр явж буй залуус нь хайран байна. Манай залуус ч шөнө нойроо хугаслан Солонгосыг зо­рих урт дараалалд зогсох аж. 1990 онд картын ба­раанд дугаар­лаж байс­наас ч илүүтэй хэдэн арван метр урт дараалал бий болж, Солонгост очиж хар ажил хийвэл л амьдрал нь өөдөлж, ар гэр нь дэгжих мэт ойлгох юм. Тэнд очвол баян бол­но гэнэ, тэнд очвол аз жаргал ирнэ гэнэ. Тэгээд эх орноо,  ээжтэйгээ, үр­тэйгээ  орхиод явахаасаа огт сийхгүй. Тэр олон за­лууст өчүүхэн ч эх оронч сэтгэл алга. Дэндүү дав­чуухан бодол нь тэднийг хар амиа хичээхээс хэт­рэхгүй болгожээ. Эх ор­ноо та нар хэнд даатгаж үлдээнэ вэ.

Дээд мэргэжил эзэмш­сэн нь ч, дэмий тэнэж доншуучилдаг нь ч ялгаа алга. Солонгосыг зорих   мянга, мянган залуусын цувааг нэмсээр. Ард нь бүл муутайхан хэдэн эм­гэд хөгшид, нөхрөө хүлээ­сэн бүсгүйчүүд, бүлтгэр үр нь, цаг ямагт үрээ гэж  сэтгэл өмрөх хөөрхий муу ээж нь үлддэг. За тэгээд траншейныхан гэж нэр­лэгд­дэг нийгэмд нэмэргүй хэдэн нөхөд үлдэж таар­на. Тэдэндээ эх орноо үлдээгээд тээр холоос "хайрлаж байгаа" гэдэг хоосон үг илгээх хэнд хэрэгтэй юм. Харь эзний харцан дор бөхөлзөж, халтар хэдэн төгрөг хааяахан нэг илгээснээ хайр гэж бүү бод. Аавын­хаа энгэрт, ээжийн­хээ элгэнд эрхлэхийг үр чинь хүсдэг юм. Хүүгээ хажууд нь байхад ээж нь тайв­ширдаг юм.

Сайндаа л сар шинэ, шинэ жил, наадмаар ганц,  хоёр зуун доллар илгээнэ биз. Хүүгээ хүлээсэн эхийн сэтгэлийг тэр мөнгө дэвтээнэ гэж үү. Эх орон,  ээж аавдаа оруулж буй хөрөнгө оруулалт нь тэр юм байх.      Хүний нутагт очоод зүгээр нэг хэдэн төгрөг олчихгүй архи дар­санд ам ташиж, гэмт хэрэг хийн нутаг нэгтнээ зовоож чих халуу­цуулах нь олонтаа. Болооч үгүй тэнд очоод өөрийгөө жаргаахаа мартахгүй. Найзынхаа эхнэртэй хамтран амьдраад эхнэр, нөхрийн дүрд тоглоно.   Ард үлдсэн  авааль эхнэр, нялх үрээ мартана. Та нараас болоод эх орон чинь хөг­жихгүй, та нараас болоод Монгол Улсын хүн ам өсөхгүй байна. Идэр залуу хорин хэд, гучин хэдэн насаа харь эрийн харцан дор бөхөлзөөд хамаг мууг нь хийхээсээ ичихгүй хэрнээ эх орондоо хатуу хүтүү ажил хийнэ гэхээр толгойтой хэдэн сөөвгөр нь өрвийгөөд ирнэ.  Өөрс­дөө голж,  өрөөлд гологдоод бай­гаа сул дорой нялцгар, амьтад болохоороо л өөрийн нутгийн өвснөөс хүний нутгийн шороог илүүд үзээ юү. Өөдөсхөн үр, өр нимгэн  ээжийгээ орхио юу. Солон­гост ажиллаж амьдраад сайн сай­хан болчихно чинээ санаад эргэж ирээгүй нас барсан олон залуус бий. Гэмтсэн бэртсэн нь бий. Харь эртэй суугаад халаглаж харамссан нь бий. Яахав зарим нэгийнх нь амьдралд жаахан хэрэг болох нь бийг үгүйсгэхгүй. Гэлээ гээд тэрүүх­ний төлөө нутгаа орхиод байгаа нь л эмзэглүүлж байгаа юм.  

Монголын үрс маш олон болох­гүй байгаагийн буруутан нь нөхөн үржихүйн ид насаа харьд өнгө­рүүлж буй залуус. Ядаж л эх орон­доо хүн төрүүлж өгөх ёстой үүргээ мэдэх хэрэгтэй. 

Тийш тэгтлээ тэмүүлж байгаа юм бол эх орондоо заавал хийсэн юмтай байх ёстой. Дор хаяж гурван хүүхэд гаргасан, ядаж хашаа бай­шин барьж, хэдэн мод тарьчихаад эх орондоо үүргээ гүйцэтгээд замаа буруулна биз. Үхэн хатан Солон­гос руу тэмүүлж, тэнд л очвол аз жаргалын үүд нээгдэх юм шиг бодох биеэ оторлогч, нялцгай, унхиагүй амьтдын цуваанд жаг­сагч­дыг эх орноосоо урвасанд тооцмоор байна.

Монгол газар шороон дээр монгол хүн  болж төрчихөөд Монголоо голох нь тэгээд тэдний  зөв үү.   Ажил олдохгүй, цалин  бага байна гэж ам таглах биз. Үнэн хэрэг дээрээ Монголд ажлын байр тас­ралтгүй өсч, цалин өндөртэй газ­рууд нэмэгдэж байна. Хэвлэлийн хуудаснаа өндөр цалин амалсан ажлын байрны зар тасрахгүй бай­на. Голоод юм уу, гологдоод хийдэг­гүй л юм билээ. Тэд хүний газар тэгээд сайн сайхан ажил хийдэг юм уу. Хамаг мууг нь л хийж байгаа.  Нутгаа орхигсодын энэхүү армийн орон зайн дээр мянга мянгаараа хятадууд ирж ажиллаж байна.   Монгол нь Солонгос руу, хятад нь Монгол руу чиглэсэн энэ урсгал удаан үргэлжилбэл Монгол гэдэг хөөрхий болно. Манайхаас дээр хөгжилтэй орноос хэдэн мянгаа­раа ирээд байхыг бодоход ажлын байр байгаа нь тодорхой. Тэд ирээд эх оронд чинь эзэн мэт, эмэгтэй­чүүдийг чинь өөрийн юм шиг дураа­раа авирлаж  байна.

Үрээ тэвэрсэн эхнэр, хүүгээ хүлээсэн ээжийгээ орхиод хүний газар луу юунд ингэж бөөн бөө­нөөрөө цуварна вэ. Идэр залуу насандаа эх нутгаа орхиод харийн нутагт хүний өмнө бөхөлзөх гэж юунд  яарнам бэ. Амьдралынх нь хамаг утга учир Солонгосыг зорих л юм шиг, хүсэл мөрөөдөл нь тэрнээс илүү халихгүй залуу нас хайран. 

Нөгөө яруу найрагч, зохиолчид, элит хэсгийнхэн яагаад энэ талаар огт дуугарахгүй байна. Бие биенээ хэмлэж, бичиг цаас шидэхдээ гар­гууд хэрнээ гадагшаа чиглэх залуу­сын урсгалыг хараад хээвнэг хэнэг­гүйхэн өнгөрөх юм. Улстөрчид нь яагаад тэднийг уухайлан дэм­жээд байна. Эх нутгаасаа урвагса­дын бүхэл бүтэн үе хүний нутгийн тэнгэр дор боол болохоор зүглэж байна. Үүнд нэг анхаарал хандуу­лаач. "Яруу найрагчдаа яаж шүү орчлонг аврах вэ" хэмээн бичиж байсан М.Цэдэндоржийн шүлгийн мөр бий. Түүн шиг орчлонг аврах агуу сэтгэлтэй найрагч биш байлаа гэхэд Монголоо бодох сэтгэл үлд­сэн баймаар  юм, өнөөгийн найрагч­­дад. Улстөрчид нь залуу­саа гадагшаа ажиллуулахаар явуулж байгаадаа биш, Монголд нь ажил олж өгч байгаагаараа пиардмаар юм. 

Монгол орон уудам, хийх ажил их байна. Эх орон чинь та нарыг дуудаж байна. Эргэж харахгүй яваад өгч байгаа чинь л урвагч болгож байгаа юм, залуусаа. Буцаж ирээд Монголоо голж, эхнэрээ сольж жүжиглэхийг чинь хүлээх ёстой юу, эх орон чинь. 

Залуу идэр насаа хүний нутагт өнгөрөөгөөд адаг сүүлд нь эх орондоо ясаа тавина гэж гон­шиго­нох хэрэг алга. Урвагчийн ясыг тавих газар ч олддоггүй юм гэсэн шүү, явагсдаа. Харин би Монгол­доо үлдэнэ ээ.

Онцлох нийтлэлүүд