Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.08.29 12:08

Н.Энхбаярын явуулга хийгээд АН-ынхны хачирхалтай төлөвлөгөө

ЗАСАГ ОГЦРУУЛАХ ЧУЛУУГ ХААНААС ШИДЭВ

Төрийн ордон нэг хэсэг чимээ аниргүй байсан ч Монголын улс төр энэ зун амарсангүй. Таван толгойг сонирхогчид тал талаас тасчих шахаж, эелдэг боловч элд­вийг сануулсан айлчлалууд хувь хүртэх, хувиа ахиулах, хувиа хэвээр нь хадгалах сонирхлоо далдуур илэрхийлсээр зуны сүүл сар, нам­рын эхэн сарыг өнгөрөөж байна. Таван толгойг дэлхий со­нир­хож хараагаа нааш нь талбиад байхад  манайхан өөрсдөө Таван толгой дээрээ алдаа гаргаж,  эргэж буцсан эргэлзэж, тээнэгэлзсэн хэвээрээ. Хажуугаар нь цөмийн хаягдал хаяна, хаяхгүй гэсэн гад­ных­ны оролцоотой улс төржилт, Засгийн газрыг огцруулах эсэх талаар байсхийгээд л явдаг ээлжит шоу энэ зуны улс төрд өнгө  нэмэв.

Сонгуульд сэтэртэй орох МАН-ын хүсэлтэнгүүд,  өөр намын өв­рөөс өөрсдийгөө сугалах АН-ын  зарим нь  Засгийн газрыг огцруулах сонирхолтой байгаа гэж нэг хэсэг нь үзэв. МАН-ын залуус, тэр дун­даа У.Хүрэлсүхийг  дээрх ажил­ла­гааны гол зохион байгуулагчаар тодруулаад байсан билээ. Харин МАН-ынхан үүнийг бодитой биш мэдээлэл хэмээн няцааж байна. Түүнчлэн Н.Энх­баярыг сурсан аргаараа яс хаяж ийм улс төр хийж байна гэж үзэх хүмүүс МАН-д байгаа юм. Ямар ч байсан Тэрэл­жид НАМЗХ-ны залуус хуралдах нь хуралдсан. Намын даргаа унагах зүйл яриагүй гэдгээ  яаран сандран үгүйсгэж тайлбарласан байгаа юм. У.Хүрэлсүх ч намын даргатайгаа энэ талаар хэд, хэдэн удаа  уулзаж ярихдаа өөр газраас шидсэн чулуу гэдгийг ойлгуулахыг хичээж.  Дээр нь намын бүлгийн хүрээнд энэ талаар ярьж эв түнжингээ хадга­ла­хаа тохирсон гэх юм.

Энэ үеэр Хятадын коммунист намын удирдлагаас төлөөлөл  ирээд явлаа. Манай хэдэн намын удирдлагуудтай уулзалдав. Тэгээд өнгөрсөн бямба гаригт МАН-ын 100 гаруй хүн урд хөршийг зорилоо. У.Хүрэлсүхээр ахлуулсан МАН-ын багийнхан эхлээд Өвөр Монголд  арга хэмжээнд оролцоод цааш Бээжинд очиж Хятадын коммунист намын 90 жилийн ойн баярт  орол­цох аж. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ч ирэх сарын 5-нд Хятадын коммунист намын урил­гаар Бээжинг зорих бөгөөд арав гаруй төлөөлөгч дагуулж явах юм байна. МАН-ын 90 жилийн ой Хятадын коммунист намын 90 жилийн ой хоёр  давхцаж байгаа учир МАН-аас ийм олон төлөөлөгч зорьжээ.

Ингэхээр У.Хүрэлсүхээр овог­логдсон Засгийн газрыг огцруулах яриа нэг хэсэг намжих биз. Харин саяхан "Сант марал" судалгааны төвийнхний хамгийн сүүлийн судал­гаагаар МАН ямар удирд­лагатай сонгуульд орвол ялалт байгуулах вэ гэсэн асуултад оролцогчдын ихэнх нь С.Батболд, С.Баяр, Н.Багабанди гэж нэрлэсэн байна лээ. АН-ын хувьд З.Энх­болд, С.Баярцогт, Х.Баттулгаар удир­дуулвал амжилттай сонгуульд оролцоно гэж дүгнэсэн байх юм. Мөн судалгаагаар шинэ үеийн улс төрчдийг хүсч байгаагаа иргэд илэрхийлжээ. Гэлээ гээд сонгууль болтол зай ч бий, лай ч бий. Ард түмний сэтгэл санаа аль тийшээ эргэж,  хэн гэдэг улс төрчид талтай болж өөрчлөгдөх юм, цаг хугацаа харуулна биз. МАН-ын хувьд үлд­сэн гишүүд нь хөдөө орон нутгаар намынхаа нэрийг таниулах ажил­лагаагаа өрнүүлж,   тойргоо хувааж аваад давхиж яваа юм билээ.

ПАРЛАМЕНТ ДАХЬ АН-ЫН  ГИШҮҮД БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ УУ? 

АН-ын  нэр дэвшихийг горилог­сод нь урьдчилгаа 12 сая төгрөгөө тушаачихаад даргынхаа байр суурь фракцуудын тохиролцоо, үйл явдлын өрнөл, Сонгуулийн хууль зэргийг хааш нь эргэхийг харж сууна. Дүүргүүдийн мар­гаанаа дөнгөж нэг цэгцэлж аваад яс амарсан бололтой нам жим байгаа  Ардчилсан намын хамгийн хүчтэй фракцын нэг МоАХ  дотоо­дын асуудал ихтэй, хагаралтай байгаа гэнэ. Энэ байдал нэг их дэв­рэхгүй бол Ардчилсан нам одоо­гоор жолоогоо татсан,  хүлээлтийн байдалтай.

 Одоогоор гол толгойны өвчин нь АН-ын хувьд Сонгуулийн хууль байгаа. Сонгуулийн хууль яаж гарснаас намуудын ирэх сонгуульд хэрхэн оролцох хувь заяа шийдэг­дэх учраас ингэх нь ч зүйн хэрэг. МАН өөрсдийн зүтгүүлсэн хувил­бараа л өмнөө барьж байгаа. Гэвч Ардчилсан намын хувьд Сонгуу­лийн хуулийг 38:38 гэсэн хувилбар дээрээ бат зогсох, цаашлаад нам дугуйлахыг санал болгоод байгаа.   Энэ нь дэмжигдэхгүй бол   дорви­той алхам хийхээр төлөвлөж бай­гаа гэнэ. АН-ын нэлээд томоохон хүрээнд яригдсан нэг шинэ мэдээ­лэл байна. Энэ нь Сонгуулийн хуулийг өөрсдийн санал болгос­ноор явуулахгүй бол  ирэх сонгуу­лийг хүлээлгүй парламент дахь АН-ын гишүүд бүрэн эрхээсээ татгал­зах тухай яриа. Сандал суудал­тайгаа үхэтлээ зууралдах улстөрч­дийн хувьд энэ нь ойлгоход бэрх зүйл ч олон удаа ялагдаж ирсэн намын хувьд аргагүйдсэн хувилбар байж болох юм. Нэг ёсондоо төлөвлөгөө зохиогчдын хүслээр бол хугацаанаасаа өмнө сонгууль хийж, байдлыг бүр өөрөөр эргүүлэх бодолтой байх шиг.  Харин Засгийн газрыг огцруулах тал дээр Ардчил­сан намын гишүүд яг тэнцүү хуваагд­сан байр суурьтай байгаа гэх юм билээ. Одоогоор гэвч засаг огцруулах  ажиллагаанд шуурхай­лан орох төлөвлөгөө Ардчилсан намынханд байхгүй гэсэн шүү.

Ц.ШИНЭБАЯР У.ХҮРЭЛСҮХТЭЙ ХУЙВАЛДАЖ МАХН-АА ОРХИСОН ГЭНЭ

Саяхан БНСУ-д  хагалгаа хийл­гээд ирсэн Н.Энхбаяр эргэн ирээд намынхаа ажилд ханцуй шамлан оров. МАХН ирэх сон­гуульд 76 тойрогт хүн дэвшүүлэх төлөвлө­гөө­тэй байгаа аж. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийнхөө намаас гадна бусад намын улс төрд ч хуруу гар дүрж байгаа гэх мэдээллүүд байгааг дээр өгүүлсэн билээ. Энэ удаагийн сонгуулиас гадна ирэх ерөнхий­лөгчийн сонгуу­лийг мөрөөдөж суугаа тэрээр хам­саатан Ц.Шинэ­баяраа эгнээнээсээ алдсан. МАХН-ын нэрийг авахад хичээнгүйлэн оролцож гол дүрд тоглож од болсон Ц.Шинэбаяр намын дэд даргынхаа албанаас татгалзаж буйгаа хэвлэлээр мэ­дэг­дэж, намын удирдах албанд бай­сан залуус түүнийг дагаж, до­тоо­дын үймээн самуун ихтэй байгаа. Нам байуу­лагдаад зохион байгуу­лалтын хурал болоход ерөнхий нарийн бичгийн даргад Молор-Эрдэнийг  Ц.Шинэбаяр зүтгүүлсэн ч намын дарга нь өөр шийдвэр гаргаж Н.Удвалыг сонгосон байгаа юм. Төд удалгүй намын даргад тоогдож гарч ирсэн ерөнхий на­рийн бич­гийн дарга нь бусадтайгаа ойлгол­цох нь муу байснаас асуу­дал үүсч эхэлсэн юм байх. Харин Ц.Шинэ­баярын хувьд "Хамаг Мон­гол"  хөдөлгөөн байгуулж тусгаар тогт­нох болсон нь Н.Энхбаяр­тайгаа муудалцсаных гэцгээдэг. Тэрээр Н.Энхбаярыг намаа бодо­хоосоо илүүтэй өөрийнхөө карьерыг бод­сон гэж үзээд нэр хүндээ золиослон байж байгуу­лалц­сан намаа орхи­ход хүрсэн гэж тайлбарлах нэгэн бий. Мөн  өөр зүйлтэй холбож ярих нь ч  байна. Тэрээр орхиод гарсан МАН-ынхаа генсек У.Хүрэлсүхтэй худ ураг болж байгаа талаар хэвлэлд гарч байсан мэдээллийг уншигчид санаж бай­гаа биз. Нэгэнт хоёр өөр зүг рүү улс төр хийхээр болсон ч хувь заяа тэднийг хамт байлгахаар шийдсэн  нь тэдний хүү,  охин хоёрын   хайр сэтгэлийн холбоо. Хоёр эцэг нь мэдээж уул­заж учрахдаа улс төр ярихгүй өнгөрдөггүй л байлгүй. Тиймээс ч Н.Энхбаяртайгаа түн­жин хагарч ийм алхам хийх болсон нь худ У.Хүрэлсүхийнх нь санаа байж болох талтай гэж үзэх хүмүүс байна. Ямар ч байсан өнгөрсөн баасан гаригт МАХН Ц.Шинэ­баяргүйгээр хуралдаж дараагийн үйл ажиллагаандаа идэвхтэй оро­хоор болж,  хөдөө орон нутагт намын үүрээ байгуулах, цаашид хэрхэн ажиллах зэргээ ярьсан байна.

Онцлох нийтлэлүүд