Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлэг болов DNN.mn НББХ: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил үр дүнгүй байна DNN.mn Нагояагийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзав DNN.mn Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn “Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлэг болов DNN.mn НББХ: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил үр дүнгүй байна DNN.mn Нагояагийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзав DNN.mn Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.10.19 10:10

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итали улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөн­хийлөгч Цахиагийн Эл­бэг­дорж Бүгд Найрамдах Итали Улс (БНИУ), Вати­каны улс, Бүгд найрамдах Хорват улсад айлч­ла­хаар өнгөрөгч ням гаригт эх орноосоо мордсон би­лээ. Тэрбээр БНИУ-д 16-19-ний өдөр айлчлах бө­гөөд эхний өдрөө Ита­лийн нийслэл Ром хотноо байх дэлхийн хамгийн жижиг улс болох Вати­каны хот улсад зочиллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж Ромын пап  Ромын пап XVI Бенедикттэй ярил­цаж, Ватиканы тө­рийн нарийн бичгийн дарга кардинал Е.Бер­то­нетэй уулзлаа. Ватикан хот улс нь хаа хаашаа км болон нэг км хүрэхгүй хэмжээтэй ч дэлхийн 1.2 тэрбум католик шашинт­ны оюун санааны төв болдгоороо алдартай билээ.  Эндхийн хүн ам нь сүмийн өндөр хэргэмтэн болох кардинал, сан­ваар­тан, гэлэнмаа, мөн уламжлалаараа папыг хамгаалж ирсэн швей­царь хамгаалагч нар гээд 830 хүнтэй бөгөөд улсын гадна ажилладаг 3000 ажилтантай ажээ. Ромын пап гэгээн хутагт XVI Бе­недикт Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдоржийг найр­са­гаар угтан авч, ган­цаар­чилсан уулзалт хийсэн бөгөөд хүний эрхийн ту­хайд хийж байгаа алх­мууд, цаазаар авах ялыг халахын төлөө хийсэн санаачилгыг нь дэмжин буйгаа илэрхийлж, дэл­хийн уур амьсгалын өөрч­лөлтийн эсрэг хэрхэн тэм­цэх, байгаль орчныг хам­гаалах, ядуурал хүнсний хомсдлыг бууруулах, али­ваа сөргөлдөөнийг энхийн зарчмаар шийд­дэг болох талаар санал солилцсон юм. 1929 онд албан ёсны гэрээгээр бие даасан бүрэн эрхт улс болсон Ватикан нь тухайн үедээ гэрээний дагуу Ита­лийн хууль тогтоомжийг авч хэрэглэсэн бөгөөд ялын дээд хэмжээг ер ашиглахгүй байж байгаад 1969 онд халсан юм бай­на. Манай хоёр улсын хувьд Гүюг хааны үеэс их хаад, Ромын папууд хоо­рондоо захидал харил­цан илгээж байсан уламж­­лал байдаг бөгөөд тэдгээр түүхийн бичиг ба­римт Ватиканы архивт өнөөг хүртэл гайхалтай хадгалагдан иржээ. Айлч­лалын үеэр латин хэлтэй монгол эрдэмтэн бэлтгэх талаар ч хөндөгдсөн.

Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­доржийн айлчлалын бү­рэлдэхүүнд УИХ-ын ги­шүүн, Гадаад харил­цаа­ны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас Итали улсад хавсран суугаа эл­чин сайд Ж.Энхсайхан, УИХ-ын гишүүн С.Баяр, Д.Зоригт, ХХАХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Ган­дан­тэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чой­жамц, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын ал­баны хүмүүс, хэвлэл мэ­дээлэл, бизнесийн төлөө­лөгчид багтаж байгаа юм. Монголын буддын шаш­ны тэргүүн, Ган­дан­тэг­чин­лэн хийдийн хамба Д.Чой­жамц  Ромын пап­тай уулзах үед улаан, шарыг тунаруулсаар орж ирэх нь бас л содон ха­рагдаж байв. Айлчлалын үдийн өмнө ийн Ватиканд зочилж, үд дунд БНИУ-ын Ерөнхийлөгч Ж.На­поли­тано Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдоржийг Киринали ор­дондоо албан ёсоор уг­тан авч, албан ёсны хэ­лэл­цээ өрнөсөн юм. Үүнээс өмнө 2000 онд Ерөнхийлөгч Н.Бага­банди тус улсад айлчилж байсан бөгөөд энэ удаа­гийн төрийн тэргүүний хэмжээний айлчлалын хувьд хоёр дахь нь болно.

Европын холбооны дөрвөн том улсын нэг Итали сүлжмэл нэхмэл эдлэлийн технологи, заг­вар дизайн, арьс ширэн бүтээгдэхүүний бо­ловс­руулалт, үйлд­вэр­лэл­тээ­рээ алдартай. Тийм ч учраас энэ удаагийн Ерөн­хийлөгчийн айлч­лалын бүрэлдэхүүнд баг­тан яваа бизнесийн тө­лөөлөгчдийн бүрэл­дэ­хүүнд ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн, арьс ширний гээд мэргэжлийн байгууллага, жижиг дунд үйлдвэрийнхний төлөө­лөл түлхүү багтаж яваа нь анзаарагдаж байна. Айлч­­лалын үеэр энэ чиг­лэлийн хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаар тө­лөв­лөжээ.

Айлчлалын эхний өдөр Италид төвтэй "Hands of cain" байгуул­лага "Цаазгүй ертөнц" хэмээн оны шагналын 2011 оны эзнээр Монгол Улсын Ерөнхийлөгч то­дорсныг зарлаж, түүнд шагналыг нь гардуулан өглөө. Шагнал гардуулах ажиллагаанд Италийн сенатын дэд Ерөнхий­лөгч хатагтай Эмма Бо­нино, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын орлогч Винцензо Скотти, тус бай­гууллагын ерөн­хий­лөгч Марко Паннелла нарын хүмүүс байж, Мон­голд өрнүүлсэн ардчил­лын үйл хэрэгт нь талар­хаж байдгаа илэрхийлэн, хүний амьд явах эрхийг баталгаажуулан, төр нь иргэнээ цаазаар явахгүй байх алхмыг эхлүүлснийг сайшааж буйгаа илэр­хийлж байлаа. Энэ шийд­вэр нь Монгол төдийгүй жилд хамгийн олон хүнийг цаазалдаг гэгддэг Азийн бусад орнуудад үлгэр болохуйц үйл хэрэг хэ­мээн үзэж байгаа тэд илэр­хийлж байв. Уг шаг­налыг хүний амьд явах эрхийг баталгаажуулж, цаазлах ялыг байхгүй болгохын төлөө эрс ший­дэмгий алхам хийж, ам­жилт гаргасан лидерүү­дэд олгодог ажээ.

Айлчлал үргэлжилж байгаа бөгөөд Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж Ита­лийн Депутатуудын тан­химын Ерөнхийлөгч Ж.Фини, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгуул­лагын ерөнхий захирал Ж.Диүф нарын албаны хүмүүстэй уулзахаар тө­лөвлөжээ. Мөн Милан хотноо болох Монгол Ита­лийн бизнес форумд оролцоно. Түүнээс гадна Ром хотноо Монголын Элчин сайдын яам нээх ажиллагаанд оролцох юм.

Онцлох нийтлэлүүд