Өдрийн сонин үнэнийг хэлнэ
НББХ: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил үр дүнгүй байна DNN.mn Нагояагийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзав DNN.mn Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn Газрын тосны үнэ өсчээ DNN.mn НББХ: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил үр дүнгүй байна DNN.mn Нагояагийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзав DNN.mn Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn Газрын тосны үнэ өсчээ DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.10.26 10:10

Дорнын сэтгэлгээтэй италичуудын нутгаар

Ромын нисэх онгоцны "Риүмичино" буудал дээр буумагцаа харсан хон­гор­хон шар үстэй жаал­хүү одоо бол­тол сэтгэ­лээс гардаггүй. Тав зур­гаан настай болов уу даа. Хүү эмээтэйгээ хамт хэн нэгнийг тосо­хоор иржээ. Баганын цаа­на нуугдаж, савдаг хаал­гаар гарч ирж байгаа хүн бүрийг догд­лон ширтэнэ. Дагаад эмээ нь хүртэл бөгтийн нуугдаж ач хүү­гийнхээ  догдлол цөхрө­лийг хамт­даа мэдэрч байх шиг. Харь нутаг ч ялгалгүй хүн л бол адилхан юм даа гэж тэр агшинд бодогдож бай­сан. Ядахад яасан ч гарч ирдэггүй зочид юм, хүү баганын цаанаас гэ­нэт гарч ирээд яаж цочоо­хоо бодон инээж байгаа бо­лол­той нуг нуг хийж, за­римдаа өнөөх хүсэн хү­лээсэн хүн нь үүрд гарч ирэхгүй нь гэсэн шиг цө­хөрсөн байдал харцанд нь илэрнэ. Элбэг хагас цаг хүү тэгж догдолж зогс­сон байх. Ирсэн зорчиг­чид шувтарч бараг гүй­цэхэд залуухан бүсгүй, хархүү хоёр гарч ирсэн нь өнөөх хонгор үстийн ээж, аав нь байж. Хүү ээж рүү­гээ гүйхээрээ үсрэн энгэрт нь асаад авах нь тэр. Эхэндээ гэнэт гарч ирээд цочоох гэсэн төлөвлөгөө ч байхгүй болсон л доо. Хараад л гүйхээрээ ха­рай­сан. Тэр л хөөрхөн хүүгийн ээж баймаар үзэс­гэлэнт бүсгүй ч нү­дэндээ нулимс гялтга­нуулан тас тэврээд авлаа. Аав нь бас үнсмээр бай­гаа бололтой өмнө хойно нь гарч, эмээ нь харин тэднийгээ хараад бахар­хан зогсч байсан. Яг л аав ээж, эмээ өвөө, үр ач гээд нэг нэгийгээ даган эл­гэмсч нялхарч байдаг мон­гол гэр бүл шиг са­нагдсан билээ.

Үнэндээ гэр бүлсэг байдлаараа италичууд европчуудаасаа өөр гэгддэг ажээ.

Аав, ээжийнхээ гэрт томоо болт­лоо амьдарна. Бас тэндээ эхнэрээ дагуулаад ирэхнээ ч сийхгүй. Туринд улс төр судлалаар суралц­даг Төгсөөгийн хэлснээр итали­чууд их гэр бүлсэг хүмүүс ажээ. Итали залуу насанд хүртлээ ээжийгээ хормойдож амьдарна. Бас гэрлээд аав, ээжийнхээ гэрээс бараг тэдэн диаметрийн тойрог дотор шинэ байраа авах ёстой байдаг гэх. Ямартай ч нэг тийм дорнын хүний гал халуун зан энэ үндэстнээс үнэртэх ажээ. Манай хоёр улс Ромын эзэнт гүрний үеэс харилцаатай явж ирж, албан ёсоор 1970 онд дипломат харилцаа тогтоосон гэдэг. Гэвч 1990 оныг хүртэл Соёлын хэлэлцээрээс өөр эрх зүйн баримт байгуулагдаагүй иржээ. Харин ерээд оноос хойш бага сагаар урагшлан ирсэн ч өнөөг хүртэл Итали улсад манай Элчин сайдын яам байгуулаг­даагүй байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийн Бүгд найрамдах Итали улсад хийсэн айлчлалын үеэр манай тал Ром хотноо Элчин сайдын яамаа албан ёсоор нээсэн юм. Ер нь Ромд байрны түрээсийн үнэ өндөр бай­даг талаар тэнд байдаг монголчууд ярьж байсан. Харин манайхан аятай газарт тохьтой байрыг тун боломжийн нөхцөлөөр олж авчээ. Элчин сайдын яамыг албан ёсоор нээх ажиллагаанд Ерөнхийлөгчийг дагаж ирсэн Д.Чойжамц хамба хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн нь мэдээж. Дэлхийн их найман гүрнээс ганц Италид өнөөг хүртэл Элчин сайдын яамгүй байсан бид ийнхүү албан ёсоор Ромд өрхөө татаж, тулгаа туллаа. Бодвол хэнээр галаа мануулахаа Г.Зан­дан­шатар сайд тооцоолж байгаа биз ээ.

Манай Ерөнхийлөгчийг Кири­нали ордондоо угтан авсан тус улсын Ерөнхийлөгч Ж.Наполита­нотой зоог барих үедээ Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж "Монголчууд Элчин сайдын яамаа нээлээ. Харин та нар хариуд нь юу бодож байна даа" гэж тоглоом шоглоомын дундуур асуужээ. Тэгэхэд Ерөнхий­лөгч нь Гадаад харилцааны сайд руугаа харж, өнөөх нь "Эдийн засгийн хямрал яригдаж байгаа энэ үед шууд Элчин сайдын яамаа байгуулна гэхгүй. Гэхдээ бид бас хариу найр тавина" гэж. Тэгээд Ерөнхийлөгч Ж.Наполитано нэг өдрийн дотор асуудалд аятайгаар хандахыг үүрэгдсэн байна. Харин дараа өдөр нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай тус улсын Гадаад харилцааны сайд Ф.Фра­тини хэлэлцээр хийх үедээ сюрпризээ задалжээ. Тэд эхний ээл­жинд дипломат паспорттой хүмүү­сийг тус улсад визгүй зорчиж байх шийдвэрийг гаргажээ. Эхний шатанд дипломат паспорттой хүмүүс гэж байгаа ч цаашид албаны тэгээд энгийн гээд шат шат ахихын эхлэл энэ болж байхыг үгүйсгэхгүй.

Европоор хөлхдөг монголчууд Италид харьцангуй цөөхөн юм гэсэн. Ерөнхийдөө энэ улсад хууль хяналт чанга бас бусад улсууд шиг халамж тэтгэмж нь халгиж цалги­даггүй учраас манайхан цөөхөн амьдардаг юм байна лээ. Тэнд­хийн прокурорын байгууллагад гэрээгээр ажилладаг залуухан бүсгүй Э.Энхмаа Элчин сайдын яамны нээлтийн үеэр ирсэн байхад нь хэдэн үг сольсон. Тэр "Европын орнуудад буруу замаар ажиллаж амьдарч байгаа хүмүүсээс зарим нь надад дургүй л байдаг байх. Гэхдээ тэд амьдарч байгаа улсын­хаа хуулийг хүндэлж амьдрах ёсой гэж би боддог. Энд гэмт хэрэгт холбогдсон монгол хүмүүсээс мэдүү­лэг авахдаа намайг албан ёсны орчуулагчаар дууддаг юм. Эхлээд тэд хятадууд гэж өөрс­дийгөө хэлдэг ч Хятадын элчин дээр аваачихаар хэлээ мэдэхгүй байдаг учир эцсийн бүлэгт монгол­чууд болох нь тодорхой болдог" хэмээж байсан. Одоо Италийн шоронд ял эдэлж байгаа цөөн тооны монголчууд байдаг ажээ. Өнгөрсөн зун гэхэд найман монгол хүн баригдсан байна. Тэд Фран­цаас энд иржээ. Гэхдээ машиндаа зорчигчийн тоо хэтрүүлж явж байгаад цагдаагийн анхааралд өртөж баригдсан юм байна. Тэгээд шалгатал машин нь хулгайнх, бас ардаа ачсан их хэмжээний үнэртэй устай, нягтлаад үзсэн чинь бүгд хулгайлагдсан гэж бүртгэгдсэн дугаартай эд байж. Ингээд л харийн нутагт хүүхнүүд голдуу тэд ял эдлэх болжээ. Бас хоёр нь ч байна уу, нярайлж Монголын балчир иргэн харийн нутгийн шоронд өсч байгаа гэж дууллаа.

Харамсалтай юм. Гэхдээ хүний нутгийн хатуу тэнгэр дор хуулийг нь мөрдөж амьдрах нь зүйн хэрэг болов уу. Анх баригдсан шалтгаан нь ч манайхны гаргах хийдэл дээ. Сэтгүүлч биднийг зөөвөрлөж явсан автобус, машин гэхэд яг таг сууд­лын тоогоор л хүнээ суулгана. Тэгэхгүй бол жолооч нь "Би хоолноосоо сална" гээд хөдлөхгүй юм билээ. Суудлын тоогоороо байтугай нугасанд хүртэл чихүүлдэг манайхан бол ойрхон газар гайгүй гэж санадаг бол Италид дэндүү өөр ажээ.

Ерөнхийлөгчийг Италид айлч­лах үеэр нэгэн арга хэмжээ болсон нь "Hands of Cain" олон улсын байгууллагаас "Цаазгүй ертөнц" оны шагналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсан явдал байсан юм.

Дипломат албаныхан уригдаж, бас шагнал гардуулахаар Италийн Сенатын дэд ерөнхий­лөгч хатаг­тай Эмма Бонино, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн орлогч дарга Винцензо Скотти, "Hands of Cain" байгууллагын ерөнхийлөгч Марко Панелла нарын албаны хүмүүс оролцсон. Хараад байхад итали­чууд хийж байгаа арга хэмжээгээ их бага гэлтгүй жигтэйхэн сэтгэл гарган бэлддэг ажээ. Хүн нэг бүр урт удаан гэгчийн үг хэлж, Ерөнхий­лөгчид хандан ямар учраас энэ оны шагналаа өгөхөөр тодруул­снаа учирлаж байв.  Бас дэлхийн хэмжээнд цаазаар авах ялын бай­дал ямар байгаа талаар гаргасан тайлангаа ном болгож, Ерөнхий­лөгч Ц.Элбэгдоржийн айлчлалд хэмээн тодотгоод хэвлэсэн байх юм. Түүнчлэн яагаад Монголын Ерөнхийлөгчид энэ шагналыг өгөх болсноо өгүүлсэн тайлбартаа Ерөн­хийлөгчийн өнгөрсөн жилийн чуулган дээр хэлсэн үгнээс нь иш татан хичээнгүйлэн бичжээ. Хүний амьд явах эрхийг баталгаажуулан, цаазаар авах ялын эсрэг шийдэм­гий алхам хийсэн лидерүүдэд энэхүү шагналаа гардуулдаг юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийн хэлсэн үг танхимд байсан хүмүүсийг сэрээж, алга ташихад хүргэсэн. Тэрбээр "Гучаад онд Монголын улс төр, шашин нийг­мийн элит олон хүн төрийн цаазаар амь насаа алдсан. Хэрэв одоогийнх шиг байсан бол тэр олон хүн амиа алдахгүй байсан гэж боддог" гээд "Өнөөдөр М.Каддафи нүхнээс нүхэнд харх шиг зугтан амьдарч байна. Тэр ард иргэ­дийнхээ хүсэл зоригийн эсрэг байсандаа өнөөдөр ингэж амь­дарч байна" гэж байсан билээ. Ийн ярьснаас нь хоёрхон хоногийн дараа М.Каддафийг сөрөг хүчний нөхдүүд нүхнээс гаргаж ирээд буудчихсан даа.

Нээрээ, биднийг Ромд газар­дахаас хэдхэн цагийн өмнө тэнд жагсаал цуглаан болсон гэж бай­сан билээ. Италийн хэд хэдэн хот бас Европын хэдэн оронд эдийн засгийн хямралтай холбоотой тайван жагсаал болсноос Ромд жаахан хурцадсан бололтой. Гуд­маар өнхрүүлээд хаясан мотоцикль энэ тэр харагдсан нь тэр өдрийн жагсаалынх. Ер нь Италид Засгийн газар нь бонд гаргаж, тэрийг банкууд нь худалдан авдаг байдал газар авсан бөгөөд энэ тогтолцоо нэг нурвал аюул дагуулна гэж үздэг юм билээ. Залуус нь ажлын байр алга, хойч үеийнхнээ харж үзэж байгаа зүйлгүй гэж тайван жагсаал эхлүүлсэн нь хэсэг хурцадсан ч биднийг яван явтал тэнд намуухан жагсаал үргэлжилсээр л байсан. Төрийн  ордныхоо гадаа туг намируул­сан хэдэн нөхөд ядахад цагаан хоолой ч үгүй зогсох юм билээ. Манай нэг байгууллагын нээлттэй хаалганы өдөр шиг л харагдана. Зарим нь намирсан тугныхаа өмнө зургаа ч авахуулж байх шиг.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалаар маш олон зүйл хөндөгдөж, бас цөөнгүй зүйлийн эхлэл тавигдсаныг хэлэх хэрэгтэй. ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон тус яамныхан айлчлалд багтан очсон нь учиртай байж. Арьсан эдлэлийн боловсруулалт, технологиороо Итали дэлхийд түүчээлэгч. Харин Монгол түүхий эдээрээ ямар гэдгийг бид хэлүүлэх юун. Ёстой л энэ хоёрыг нийлүүл­бэл лус баярлаж юу яана даа гэдэг шиг л болмоор. Эхэндээ Италийн тал манайхтай төдийлөн нээлттэй байж чадахгүй байсан нь учиртай байжээ. Дэлхийг арьсан эдлэлээ­рээ хангагч Итали манай­хыг өрсөл­дөгчөө гэж хараад бай­сан учраас технологийн дэвшил юугаа хуваал­цаж хамтран ажиллах дээр цаар­галангуй байж. Харин энэ айлч­лалын хүрээнд хамтран ярилц­санаар томоохон санамж бичгүү­дэд гарын үсэг үзэглэсэн. Мөн ЗТБХХЯ-ныхан гэхэд Генуя боом­тоор дамжин өнгөрөх гэрээнд үзэг­лэ­сэн бөгөөд Хятадын Тяньжинаар дамжин Европ руу ачаа бараа тээвэрлэх хамгийн ойрын  гарц энэ болох юм.

Мөн Миланд болсон Бизнес форум анхаарал татаж байсныг хэлэх хэрэгтэй. Аливаа улс орны харилцаа дээд түвшиндээ ахиж байвч хоёр орны иргэд, бизнесийн түншийн харилцаа байхгүй бол учир дутагдалтай байдаг. Тэр ч утгаараа энэ удаагийн айлчлалын хүрээнд болсон Бизнес форум чухал үйл явдал байсан. Уг фору­мын үеэр манай "Хьюндай Моторс Монголиа" компани Италийн "Ивеко Астра" компанитай хүнд даацын ачааны машин оруулж ирэхээр таван сая ам.долларын гэрээг үзэглэсэн билээ.

 Үргэлжлэл бий

Онцлох нийтлэлүүд