Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.11.11 02:11

М.Батчимэг: Иргэд рүүгээ буу шагайх хуулийн төслийг Засгийн газар дэмжиж УИХ-д өргөн барьсан

Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын бод­логын зөвлөх М.Бат­чи­мэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед төр ир­гэд рүүгээ буу шагайдаг болох нь. Үзэл бодлоо илэрхийлээд жагсах үед ч бууддаг болох нь гэж байна. Үнэхээр ард­чил­сан төрд ийм юм байж болох уу?

-Үүнийг харин өөрөөс чинь, бас иргэдээс асуу­маар байгаа юм. Энэ та­лаар хэн нэг албан ту­шаалтан байр сууриа илэр­­хийлэхээс илүү ма­най иргэд, сонгогчид юу гэж бодож байгааг мэдэх нь ийм юм санаачлаад байгаа улстөрчдөд илүү цочоо өгөх байх. Аль бо­лох олон хүн энэ талаар яриасай гэж бодож байна.

-Та аюулгүй байд­лын асуудлаар Ерөн­хийлөг­чид зөвлөдөг хүн шүү дээ?

-Миний хувьд байр суурь тодорхой. Ц.Ням­дорж сайд ийм хууль са­наачлаад явж байна шүү гэж хамгийн түрүүнд са­наа зовж, сонин хэв­лэ­лээр эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж бай­сан хүмүү­сийн нэг нь би. Тэр ч ут­гаараа Засгийн газраас ийм хуулийн тө­сөл УИХ-д өргөн бариг­даж байна шүү, Ерөн­хий­лөгчийн зү­гээс Засгийн газрын хэ­лэлцүүлгийн түвшинд байр сууриа то­дорхой илэр­хийлсэн, эсэр­гүүцсэн.

УИХ-ын түвшинд асуудлыг ну­хац­тай анхаарч үзээрэй гэдгийг их хурлын гишүүдэд хэлж ярьж байна. Үүний үр дүн ч гарч байгаа гэж бодож байна.

-АН-ын бүлэг хуулийн төслийг буцаах санал гаргасан, та үүнийг хэлж байна уу.

-Тийм. Гэхдээ энэ асуудлыг шүүмжилж байгаа нь зөвхөн АН-ын гишүүд бус, үүнийг шүүмжилж байгаа олон гишүүн байгаа гэж бодож байна.

-Ерөнхийлөгч энэ асуудлаар ямар байр суурьтай байсан бэ?

-Тэр асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдаан дээр би Ерөн­хийлөгчийн байр суурийг тайл­бар­ласан. Аргагүй нөхцөл байдал үүсч, улс оронд онц байдал зарлаагүй л бол дотооддоо, тэр тусмаа ард иргэдийхээ эсрэг цэрэг, зэвсэгт хүчин оруулж, галт зэвсэг хэрэглэж болохгүй гэдгийг. Бас онц байдал зарлаагүй нөхцөлд цөөн хүн дур зоргоороо цэрэг, зэвсэг хэрэглэх үүдийг нээснээр ардчиллыг нухчин дарах, төрийн эргэлт гарах, цаашилбал улс орон иргэний дайн гарах нөхцөл үүсдэгийг ч хэлсэн. Үндсэн хуулийн эсрэг ийм заалтыг хуульчилж болохгүй гэж үзсэн. Ха­рамсалтай нь Ц.Нямдорж сайдаас эхлээд үүнийг Ерөнхийлөгчийн зүгээс гүйцэтгэх засаглалтай эрх мэдэл булаалдаж байгаа хэрэг гэж тайл­барлаж, над руу дайрч давшлаад өнгөрсөн. Элдвээр мэтгэлцэж байж нэг юм зэвсэгт хүчин оруулах асуудлыг хасч, бусдыг нь хэвээр үлдээх шийд­вэр гаргасан.

-Энэ төслийг оруулж ирсэн гэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг ихээхэн буруутгаж байна. Таны харж байгаа өнцгөөр хашир сайд юунд үндэслэж бас найдаж энэ саналыг оруулж ирсэн юм бол?

-Ц.Нямдорж сайдыг би хэтэрхий олон жил төрийн чухал албан дээр дур зоргоороо авирлаж сурчихаад ингээд байж болдог юм, ингэж л нэр нөлөөгөө бэхжүүлдэг юм гэсэн итгэл үнэм­шилтэй болчихсон хүн юм уу гэж боддог. Эрх мэдэл, эрээ цээргүй байдлаараа улс төр хийж амжилт олж сурчихсан хүмүүс ганц Ц.Нямдорж сайдаар хязгаарлагдахгүй болжээ. Ийм хүмүүс улам л олон нийтийн санаа бодлоос өөрсдийгөө таслаад, явах тусам буруу замаар будаа тээх магадлал нь өндөр болоод байдаг юм байна. Хүмүүс Ц.Нямдорж сайдыг цагдаад галт зэвсэг өгч, ард түмний эсрэг буу шагайлгах гэлээ гэж эм­зэг­лэж байна. Гэтэл ингэж хүсч байгаа хүн ганц Ц.Нямдорж сайд биш шүү дээ.

-Өөр ямар хүмүүс байгаа юм бэ. Та нэрлэж чадах уу?

-Ард иргэдийг айлгаж, эмзэглүүлж байгаа энэ асуудлыг санаачилсан хүн нь Ц.Нямдорж сайд боловч Засгийн газар танхимаараа үүнийг хэлэлцээд, дэмжээд УИХ-д өргөн барьсан шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг хүний асуудал биш, Монгол Улсын өнөөгийн Засгийн газар танхимаараа ийм байр суурьтай байна гэсэн үг.

-Хамтарсан Засгийн газарт АН-ын сайд нар ч байгаа шүү дээ, тэд ямар байр суурьтай байсан бэ?

-Үнэнийг хэлэхэд Ардчилсан намын сайд нараас эргэлзсэн, тат­галзсан байр суурь илэрхийлсэн нь Засгийн газар дээр Ерөнхийлөгчийн байр суурийг харгалзаж үзэх, ядаж зэвсэгт хүчин оруулах асуудлыг хасуулахад дэмжлэг болсон гэдгийг энд хэлэх ёстой.

-Үндэстэн дотроо аюулгүй байхын тулд буу зэвсэг агсах нь хэр зөв юм бол?

-Хамгийн ноцтой нь одоо яригдаж байгаа хуулийн төсөл дээр ганц цагдаад галт зэвсэг хэрэглүүлэх асуудал төдий бус, иргэдийн жагсаал цуглааныг дарахад дотоодын цэрэг, хилийн цэргийг оруулах асуудал байгаа. Засгийн газар дээр хэлэлцсэн эхний хувилбараар бол бүр зэвсэгт хүчин тэр чигээрээ дайчлагдах төсөл явж байсан. Төр ард түмнийхээ эсрэг буу шагайна, цэрэг оруулна гэдэг Ардчилсан орны хувьд байж болшгүй зүйл. Монголд ерэн онд ч ийм явдал болж байгаагүй. Гэтэл өнөөдөр ийм асуудал ороод ирэхэд Засгийн газар байх ёстой зүйл мэт огт цочихгүй хэлэлцээд, бүр дэмжээд алх цохиод явчихсанд нь би хувьдаа үнэхээр цочирдсон. Манай байдал бодсоноос хамаагүй дор байгаа юм байна, зарим хүмүүс эрх мэдэлдээ ташуурч юу хийж байгаагаа ч нухацтай бодохоо больчихжээ гэдгийг л илүү  тод мэдэрсэн.

-Та хүчний чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудыг нэгтгэснийг нэлээд шүүмжилж байсан. Тэдгээрийг нэгтгэснээр ямар сөрөг үр дагавар бидэнд гарах вэ. Яг одоо эхнээсээ мэдэгдэж эхэлсэн зүйл байна уу?

-Ц.Нямдорж сайд цэрэг цагдаа бүгдийг нь дотоод яамны мэдэлд авч нийгмийг атгандаа байлгахыг, хуучны дотоод яамыг сэргээхийг хүсч байна гэдэг нь сүүлд санаачилсан энэ хуулийн төслөөс хүмүүст ойлгогдож байгаа байх. Тэгэхээр яагаад цэрэг, цагдаа, тагнуулын сургуулийг нэгт­гэхээр улайрсан, одоо ч тэр хууль бус шийдвэрээ хамгаалж байгаа нь ойл­гогдох байх. Сөрөг үр дагаврын хувьд гэвэл энэ шийдвэр аюулгүй байдлыг хангах тогтолцоог дампуурал руу түлхэж байгаа. Цагдаагийн академийн сонсогч нарт цэргийн дарга нар хичээл заагаад эхэлсэн гэж бодохоор хү­мүүст бид чинь юу руу л яваад байна даа гэх бодол өөрийн эрхгүй төрж таарна. Нөгөө талаас, хууль хэрэг­жүүлэх үүрэгтэй Засгийн газар, түүний дотор Хууль зүй дотоод хэргийн сайд нь ингэж хуулийг үл тоомсорлож дур зоргоороо авирлаад ирэхээр энэ улс орон цаашид юу болох вэ гэдэг бол хамгийн ноцтой асуудал. Миний бод­лоор Монголд улсад Хууль зүйн яамыг байхгүй болгоод оронд нь бүх хүчний байгууллагаа атгасан хэмжээгүй эрхт Дотоод хэргийн яам байгуулах ажил л яваад байх шиг байна. Гэхдээ дахиад онцлоод хэлэхэд гурван сургуулийг нэгтгэх асуудлыг Ц.Нямдорж сайд ганцаараа шийдээгүй, Засгийн газар хэлэлцэж, тогтоол гаргаж шийдвэр­лэ­сэн. Ерөнхийлөгчөөс хууль зөрчсөн шийдвэрээ эргэн харж цуцлах шаард­лагыг Ерөнхий сайдад хүр­гүүлсэн ч өнөөг хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй байна. Хилийн цэргийн дээд сургууль гэдэг цэргийн ангийн ду­гаартай, статустай, байлдааны тугтай цэргийн байгууллагыг хууль бусаар татан буулгаад, галт зэвсгийг нь нэг тийш зөөчихсөн байгаа. Хуулийн дагуу байршил өөрчилсөн, шинэ анги бай­гуулагдаж шилжүүлсэн зүйл огт байхгүй. Санаатай, санамсаргүй аль нь ч бай, хуулийг уландаа гишгэсэн үнэхээр том завхрал явагдаж байна. Хууль биелүүлдэг эрүүл саруул тогтолцоотой газарт энэ бол байж болшгүй зүйл.

-Одоо тэгээд цаашаа яах вэ?

-Засгийн газар өөрийн хууль бус тогтоолоо хүчингүй болгохгүй бол түүнийг хүчингүй болгох эрх нь УИХ-д байдаг. УИХ-д хандаж асуудлыг тавихаас өөр аргагүй болж байна. УИХ бол ард түмний төлөөлөл болсон, сонгуулиар иргэдэд ажлаа шууд тайлагнадаг байгууллага. Ийм асуу­далд УИХ Засгийн газраас илүү нухацтай хандах байх гэж найдаж байна. Энэ алдаатай шийдвэрийн хор уршиг нь их, хэвээрээ байгаад байвал урт хугацаанд улс оронд олон уршиг дагуулна гэж санаа зовж байна.

-Санаа зовох гэснээс, сэдвээсээ жаахан хазайгаад таны хувийн үзэл бодлыг сонирхмоор санагдлаа. Эмэгтэй хүний хувьд танд энэ ажил чинь хүнд санагдах үе байдаг уу?

-Энд эрэгтэй, эмэгтэй хүн гэхээс илүү мэргэжлийн итгэл үнэмшил чухал гэж би боддог. Ерөнхийлөгч итгэж найдаад ийм том хариуцлага оногдуулж байхад би эмэгтэй хүн гээд хойш суух боломжгүй. Тэр тусмаа хариуцсан чиглэлээр ийм хууль бус, бусармаг явдлууд өрнөөд байхад нүдээ аниад чимээгүй суух эрх байх­гүй шүү дээ. Сүүлийн үед өрнөөд байгаа энэ "хүчний" гэгдэх байгуул­ла­гуудын асуудлаар өөрт заримдаа амаргүй ч гэсэн олон түмэнд мэ­дээлэл, ойлголт өгч байх нь, улс орны ч, иргэдийн ч аюулгүй байдалд, бас Монголын төрийн дархлаа батжихад ч  хэрэгтэй гэж боддог. Манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч яг ийм үзэл санаа шингэсэн. Улс үндэсний аюулгүй байдал монгол хүн бүрийн сонор сэрэмж, ухамсартай үйл ажиллагаан дээр суурилна, тиймээс төр иргэдээ шаардлагатай мэдээл­лээр нь хангаж байх ёстой.

-Та сүүлийн үед дээр яригдсан асуудлуудаар нэлээд ярьж, бичиж байх шиг. Үүнийг тань Ерөнхийлөгч аюулгүй байдлын чиглэлээр энэ асуудлуудыг хамгийн их анхаарч байна гэж үзэж болох уу?

-Яг тийм биш ээ. Энэ бол анхаар­лын төвд байгаа асуудлуудын нэг л хэсэг нь. Ерөнхийлөгч аюулгүй бай­далтай холбоотой олон асуудал дотор хүний аюулгүй байдалд онцгой ан­хаардаг гэдгийг хэлмээр байна. Гурван сая хүрэхгүй хүнтэй Монгол Улс хүн нь аюулгүй байж аюулгүй оршино. Гэтэл өнөөдөр Монголд хүний аюулгүй байдлыг хөндсөн олон ноцтой асуудал бий болсон. Ерөнхийлөгчийн амьдрах орчноо эрүүлжүүлж мод тарих, агаа­рын бохирдлыг бууруулах, газар хөдлөлт, байгалийн гамшгийн эрс­дэлийг бууруулах, архидалттай тэм­цэх, цөмийн хог хаягдлыг бүрмө­сөн хориглох гээд олон асуудал үүнд чиглэгдэж байгаа. Сүүлийн үед хүнс­ний аюулгүй байдлын асуудлаар ажлаа эрчимжүүлэх зорилт тавьж байна.

-Та мэдээж эмэгтэй хүний хувьд улс төр дэх эмэгтэйчүүдийн орол­цоог нэмэгдүүлэх асуудлыг дэмж­дэг байж таарна. Тийм үү?

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдээд ирэхээр улс орон бүхэлдээ хождог юм байна, улс төр илүү ажил хэрэгч, зарчимтай болдог юм байна гэдгийг гадны улс орнууд өөрсдийн жишээн дээр хүлээн зөвшөөрдөг юм билээ. Манай улс төрд, бүр явцууруулж хэлбэл наад зах нь улсын төсөв хуваарилахад эмэгтэйчүүд, эхчүү­дийн оролцоо бараг байхгүй байгаагийн золиос нь бохир заваан хот, хортой хоол хүнс, эх нялхсын эрүүл мэнд, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, гэр бүлийн элдэв бэрхшээлтэй асуудлууд гэж би боддог. Боловсрол, эрүүл мэндийн салбар уналтын байдалд байгаа нь ч үүнтэй холбоотой. Манайд наад зах нь өрх толгойлсон эмэгтэйчүүд хэчнээн олон байгаа билээ. Тэд ялгаагүй л Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдээ өсгөөд, амьдралын хатуу ширүүнийг нуруун­даа үүрээд явж байгаа монгол ээжүүд. Энэ мэт нийгмийн эмзэг асуудалд эмэгтэй хүн илүү мэдрэмжтэй ханддаг гэж би боддог. Төр тэр болгон хүрч чадахгүй байгаа ийм газруудад эмэг­тэйчүүд голдуу толгойлсон төрийн бус байгууллагууд идэвх гаргаад явж байдаг шүү дээ.

-Сонгуулийн хууль гарахын өмнө эмэгтэйчүүдийн квот гэж их ярьдаг. Эрчүүд нь үүнийг бүр аймшгийн зүйл ярьж байгаа мэт хүлээж авах нь ч байх юм. Үүнийг квотоор шийдэж өгөх нь ямар хэрэгтэй юм бэ?

-Чадалтай юм бол өрсөлдөөд гараад ир гэж хэлдэг эрчүүд цөөнгүй байдаг л даа. Энэ бол шударга л үг. Гэхдээ шударга үг шударга орчинд л үнэтэй. Гарааны нөхцөл адил тэгш өрсөлдөөнийг л шударга өрсөлдөөн гэдэг. Гэтэл Монголд ч, гадны орнуу­дад ч эмэгтэйчүүд улс төрд ороход нэн түрүүн хоёр бодитой саад учирдаг. Нэгд, эрчүүд давамгайлсан улс тө­рийн орчинд угаасаа эрчүүд орон зайгаа алдах хүсэлгүй, тиймээс ч аль болох өөрсдөдөө ашигтай тохироо бүрдүүлээд, хоорондоо үгсээд явчих­даг. Нөгөө нь, улс төр их мөнгө шаарддаг. Эмэгтэйчүүд хэчнээн боловсролтой, чадалтай, нийтийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхтэй байлаа гээд мөнгөгүйгээсээ болоод улс төрд орж чаддаггүй. Ийм нөхцөлийг түр хугацаанд зөөллөж гарааны нөхцөлийг ойролцоо түвшинд аваачих үүднээс л олон оронд тодорхой хугацаагаар квот хэрэглэдэг юм билээ. Манайд ч ийм л утгаар квотын асуудал яригдаж байгаа гэж боддог.

-Дэлхийн улс орнуудад шийд­вэр гаргах түвшиндээ эмэгтэй­чүү­дийн оролцоог тэгш байлгахын тулд ямар алхмуудыг хийсэн бай­даг юм бол?

-Парламентын квот бол сонгох, сонгогдох эрхтэй холбоотой асуудал. Сонгогчдын тодорхой хэсэгт квотын дагуу зөвхөн эмэгтэй хүн сонго гэж тулгах боломжгүй. Иймээс квотын тогтолцоо пропороциональ системд л үйлчилнэ гэдгийг бодох ёстой. Нөгөө талаас зөвхөн сонгогдох бус, томилог­дох түвшинд ч эмэгтэйчүүдийн тө­лөөл­лийг нэмэгдүүлэх чухал. Энэ бол сонгуулиас илүү амар бөгөөд богино хугацаанд шийдэж болох асуудал.

Э.ЭНЭРЭЛ

Онцлох нийтлэлүүд