Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ DNN.mn Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглов DNN.mn ТББХ: Хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn Улсын хэмжээнд 570.8 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn Наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn ​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна DNN.mn Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ DNN.mn Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглов DNN.mn ТББХ: Хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn Улсын хэмжээнд 570.8 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn Наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn ​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.11.14 10:11

ЭРХ БАРИГЧИД энэ хоёрыг яагаад зуугаад байдаг вэ?

Өмнө нь энэ тухай бичиж бай­сан л даа. Үйл явдал өрнөж байгаа учир дахиад л  бичих хэрэг гарлаа. Уг нь аль 2009 оны сүүлээр л эхэлсэн хэрэг явдал. Гэвч  одоо ч үргэлжилсээр байгаа учир л сөхөж байгаа хэрэг. Сэтгүүлч А.Баатар­хуяг, Г.Уянга нар Л.Гансүх сайдын    байрны үнийг нь өсгөж хэлсэн, нэг нь бичсэн гэдгээр шүүхийн хаалга, цагдаагийн хаалгыг  хичнээн ч удаа татав. Сайдын 165 сая төгрөгөөр авсан байрыг  сая доллар гээд хоёр сэтгүүлч хэлчихсэнд хамаг учир байгаа юм.  Ганц Л.Гансүх сайдыг ч сая долларын байр авсан гэж бичээгүй. Ё.Отгонбаяр сайдыг ч тэгж  хэлж, бичсэн шүү дээ. Тэглээ гээд Ё.Отгонбаяр сайд сэтгүүлчдийг шүүх цагдаад өгөөд гүйхгүй л байна.

Ер нь Л.Гансүх сайд Зайсанд таун хаус их сайн хямдруулаад 165 саяар авсан юм бол тэр мөнгөө хаанаас авав гэдэг ч бас эргэл­зээтэй шүү дээ. Тэгээд ч сэтгүүлчид хардах эрх бий. Засгийн газрын гишүүн Оюу толгойн  гэрээ батлагд­са­ны дараа, Ухаа худагийн 256 километр автозамын зөвшөөрөл олгогдсоны дараа MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгалангаас  байр авсан байхад хардах логик үндэс­лэл аяндаа гарч ирнээ дээ.

Тэгж хардсаныхаа төлөө өнөө­дөр энэ хоёр сэтгүүлч буруу­тан болох дээрээ тулаад байгаа юм. Сайд хоёр сэтгүүлчийг "хор­хой­той араа"-ндаа тас зуучихаад, таг зууралдчихаад салж өгөхгүй нэгий­гээ үзнэ гээд зүтгэлээ. Тэгээд хоёр сэтгүүлчийг "Уучлалт гуй. Тэгвэл өргөдлөө татаж авна" гэж бас гүрийгээд байгаа.

Дээр нь өөрийн гараар бичсэн өргөдөлдөө "Г.Уянгын төрсөн өдөр 12 дугаар сарын 25-нд юм байна. Тиймээс барьж авч ир" гэсэн утга­тай юм бичсэн гэж байгаа юм. Заавал хүний хорвоод мэндэлсэн өдөр нь хорьж барих гээд байдаг нь ч юув. Дэндүү хүний жудаггүй хэрэг биз дээ.

Хоёр сэтгүүлчид хамтран зүт­гэгч, найз нөхөд нь санаа тавьж зөвлөхдөө "Үнэхээр 165 саяар тийм хаус авч болсон юм бол тэр үнээр нь та хоёр авчих. Бид мөнгө цуглуулаад ч болов тус болъё" гэжээ. Тэр хоёр ч "Байж болох л санаа байна" гэж хүлээж авч бай­гаа юм байна. Хэрэв сайд байраа авсан үнээрээ зарчих юм бол А.Баатархуяг, Г.Уянга хоёр "Үнэ­хээр тийм үнийн дүнтэй байр байс­ныг буруу үнэлжээ, бид" гэж хэлээд уучлалт гуйхад бэлэн гэнэ. Нээрээ ч айлын голомт самарч, хоёрын хоёр хүнийг хамтад нь шоронд явуулж байснаас авсан үнээрээ байраа зарчихаад, дээр нь уучлалт гуйлгачихаад нэр цэвэр явбал ядаж бүтэн нойртой хононо биз дээ. Тэгээд Л.Гансүх сайд хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шо­роон ордыг ашиглахгүй байгаа гээд л байсан. Хаа сайгүй л шороон орд ашиглаж байгаа талаар манай сэтгүүлч нэлээд хэдэн цуврал сур­валжлага хийж сониндоо хэвлүүлж байсан. Тэгэхээр өөрөө ч бас дандаа үнэнийг ярьдаг хүн биш болж таарч   байна. Сайд уг нь хоёр сэтгүүлчтэй биш хууль зөрчигсөд­тэй ингэж тэмцвэл зүгээр сэн.

Ямар ч байсан гэр бүлийн хоёр сэтгүүлч энэ Засгийн газрын нэг сайдыг шүүмжилсэн хэргээр шо­ронд явах дээрээ тулаад байна.  Тэр хоёр явчихвал гурван хүүхдийг нь яана гэж бодсон юм бол, эрхэм сайд. Хуучин цагт өглөө ажилдаа яваад орой шоронд явчихсан  тохиолдол  зөндөө л байсан гэдэг.  Хүүхдүүдийг нь гудамжинд гаргаад гэрийг нь хурааж, аав, ээжийг нь шоронд хийдэг байсан тэр үе  одоо цагт давтагдах хэрэг үү. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх гэр бүлийн хоёр сэтгүүлч­тэй  Ардчилсан намд хамт ажиллаж байсан хүмүүс. Нэг зүг рүү харж, нэг  зүйлийн төлөө зүтгэж нөхөрлөж явсан андууд.

Тэгвэл нэг нь сайд болоод шударга ёсны төлөө сэтгүүл­чийн­хээ хардах эрхийг эдэлсэн  нөгөө хоёрыгоо шоронд явуулах нь ээ. Ингэх нь хүний хувьд, ёс сурта­хууны хувьд  муухай юм. Гансүхэд ингэхээ бай, боль, гэх хүн ч алга. Тойрон хүрээлэгчид нь ингэхээ боль гэх нь байтугай харин ч дөгөөж "Наадуулаа шоронд нь явуул" гэдэг бололтой юм. Гэтэл Л.Гансүх үгэнд нь ороод тэр хоёртой үзээд байдаг.    Хоёр сэтгүүлч угаас эрх баригчдын болох болохгүйг дэлгэж байдаг хүмүүс.  Энэ хоёрыг барьж, хорих гээд байгаа нь  дуугүй болгох л зорилго нь байх.       

А.Баатархуяг, Г.Уянга, О.Маг­най, Ж.Батзандан энэ дөрөв л эрх баригчдын эсрэг үнэнээсээ тэмцэж байснаас бусад нь бол итгэхэд бэрх л байдаг ш дээ. Ж.Батзандан, О.Магнай хоёр нь долдугаар са­рын нэгний хэргээс болж цаазтай ял хүртэл сонсохдоо тулж байлаа. Гэтэл Г.Уянга, А.Баатархуяг хоёр болохоор Засгийн газар, эрх ба­ригч­дын зуултанд орсон.

Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шийтгэдэггүй болох талаар  яриг­даж байгаа ч хойшилсоор байна.  Энэ хоёр сэтгүүлчийг шоронд явуулж байж араас нь шийдэх гээд хүлээгээд байгаа ч юм билүү.  Монголын хэвлэл мэдээллийнхэн Г.Уянга, А.Баатархуяг хоёрыг сэт­гүүлч гэж хүлээн зөвшөөрдөггүй. Сүүлийн үед сэтгүүлчид маань  даргад долигонон,  нэг бүлэглэлийн захиалгаар нөгөө бүлгийг муулах  ажил хийх нь олширсон. Гэтэл сэтгүүлчийн ажлаа үнэнчээр хийж байгаа, эр зориг гаргаж дуугарч чадаж байгаа гэр бүлийн хоёрыг номхон морь ноолоход амар гэдэг шиг л амар заяа үзүүлэхгүй ноол­соор эрх баригчид удаж байгаа.   Гэр бүлийн, идэр насны хоёр сэт­гүүлч улс төрийн тэмцэл хийж байна гэхээсээ илүүтэй сэтгүүл зүйн ажлыг үнэнчээр хийж байгаа. Баримт гаргаж ирдэг, эрэн сурвал­жилж мэдээллийг олдог, олон нийтэд далд байгаа зүйлийг ил болгодог сэтгүүлчийн ажлыг энэ хоёр хийдэг. Ард түмний өмнөөс хардах, ард түмний өмнөөс бичих, ард түмний  дуулаагүй юмыг дуул­гах үүрэг сэтгүүлч бидэнд  байдаг. Тэр хоёр ингэж л ажиллаж байгаа.

Үе тэнгийнхэн нь эрх баригчдад үйлчилж байхад эрх баригчдын эсрэг дуугарсан энэ хоёрыг ад шоо үзэх биш,  мэргэжил нэгтэй нөхдөө өмөөрч дуугаръя гэсэндээ үүнийг бичлээ. Энэ хоёрыгоо шоронд хийлгэхгүй, хамтдаа эрх баригчдын алдаа дутагдал, буруу булхайг дэлгэж, ард түмэнд үнэнийг нь илчлэхийн төлөө зүтгэцгээе. Өнөө­дөр энэ хоёрт тохиолдоод буй зүйл маргааш хэнд маань ч ирэхийг байг гэхгүй. Сэтгүүлч бидэнд хардах эрх бий.

Онцлох нийтлэлүүд