Өдрийн сонин үнэнийг хэлнэ
34 настай эрэгтэй баригдаж буй барилгаас унаж амиа алджээ DNN.mn НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана DNN.mn ФОТО: Автобусны буудлыг тохижуулан, автобусыг чимэглэжээ DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn 34 настай эрэгтэй баригдаж буй барилгаас унаж амиа алджээ DNN.mn НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана DNN.mn ФОТО: Автобусны буудлыг тохижуулан, автобусыг чимэглэжээ DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2012.04.06 10:04

МАН-ынхан өөрсдөдөө хэзээ ч итгэж байгаагүй, тиймээс луйвар хийдэг

МАН бодохдоо Ард­чил­сан намын рейтинг өөрс­дийнхөөс нь доогуур байгаа гэнэ. МАН бодохдоо өөрс­дийгөө ялна  гэв. МАН бо­дохдоо Ардчилсан нам хага­ралтай гэв. МАН бодохдоо бид өө сэвгүй гэнэ. МАН бо­дохдоо сонгуулийг ямар ч аргаар хамаагүй өөрсдийн ялалтаар дуусгана. МАН бо­дохдоо ард түмнийг яаж ч хамаагүй мунхруулна. МАН бодохдоо  ард түмэндээ яаж ийгээд сонгууль хүртэл мөнгө өгөөд ам  таглана. МАН бо­дохдоо долдугаар сарын нэгнээс өөрсдийнхөө лиде­рүү­дийг мулталж хамаарал­гүй болгоно. МАН бодохдоо Ардчилсан намынхныг дол­дугаар сарын нэгний хэрэгт нэр холбоно.   МАН бодохдоо  зургаан хувийн хүүтэй  орон сууцаар ард түмнийг моли­годно. МАН бодохдоо авли­гыг улам их дэлгэрүүлнэ.   МАН-ын Ц.Нямдорж бодох­доо Монгол Улсын Их сургуу­лийг ТМС гэнэ.

Ард түмэн бодохдоо  Ар­дын намынхан авлигачаар дүүрсэн гэв. МАН-аар овогло­сон арваад Засаг дарга Авли­гатай тэмцэх газарт шалгаг­даж ихэнхийнх нь булхай  тогтоогдоод байгаа нь үүнийг нотолно гэв. Ардын намын Засаг дарга нь ийм байгаа юм чинь тэднээс  том дарга нар нь бүр их идэж уудаг байж таараа гэнэ. Ард түмэн бо­дох­доо уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд, авдар авдар мөнгөөр ард түмнээ зарсан  дарга нарыг Монгол төрөөс зайлаасай гэв.

Ард түмэн бодохдоо Ц.Ням­дорж  хүний оюун ухаа­ныг биеийнх нь том, жижгээр ялгадаг, МУИС-ийг Оросын сургуулиас муу гэж боддог  юм байна гэв. Түүн шиг тансаг хаусанд үнэ  төлөхгүй  түрээ­сэлж суух юмсан гэв. Ард түмэн бодохдоо зургаан ху­вийн хүүтэй орон сууцыг хүсч байвч бүтэхгүй гэв. Ард түмэн бодохдоо долдугаар сарын нэгнийг давтуулахгүйн тулд МАН-ыг дэмжихгүй гэв. Тиймээс ч АН-ын санал су­дал­гаагаар МАН-аас 4,5 функтээр  илүү гарсан байна. Харин Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар  өөрийнхөөрөө эсрэгээр тайл­барлаж "Судалгаагаар Ар­дын нам тэргүүлж байгаа" гэв.  "Ичсэн хүн, хүн ална" гэгчээр  ингэтлээ юунд  сандарна вэ.      

Ардчилсан нам цөөн функ­тээр илүү яваа ч өнөөд­рийг хүртэл илүү байгаагаа хадгалж, олон юм ярихгүй байна. Өөрсдөдөө итгэлтэй­гээр судалгааны дүнг хадгалж ирлээ. Үүнийг мэдээд МАН сандарч эхлэв. Генерал ху­ран­даа нарын аяг зан,   Ц.Ням­доржийн эрээгүй дай­ралт, дээр нь Засаг дарга нарын авлигын хэрэг МАН-ынхны ямрыг нь яруу тод харуулсан учраас судалгаа­гаар тэд доогуур рейтингтэй гарсаар байгаа. Дээр дурд­сан жишээнүүд зөвхөн сүү­лийн нэг сард болсон үйл явдал юм шүү.  Өмнөх олон булхайг нь дурдвал замба­раагүй их юм болно. МАН иймээсээ болж түүхэндээ байгаагүйгээр нэр хүнд нь уналаа. Олон нийт энэ бү­хэнд дургүйцэж байна. Тийм атал ямар судалгааныхаа дүнгээр МАН-ын нэр өсдөг байна аа. Магадгүй үнэнч хэдэн ги­шүүнийхээ дунд явуулсан судалгаа байж болох юм л даа. Гэхдээ үнэнд гүйцэгдэнэ гэж бий. Элдэв арга чинь тус болохгүй.

Ямар ч байсан тэд олон нийтийн тархийг угаана гэж найдаж, ийм мэдээлэл түгээ­сэн ч бид итгэхгүй. МАН бо­дохдоо л судалгаагаа өндөр гарсан гэлээ. Гэвч тэд айж байна. Ялагдахаасаа айж байна.  Ялагдаад ард түмэн жагсахаас айж байна. Сон­гууль бүрийн өмнө санал луйвардахдаа тэд айдаг. Гэ­сэн ч үүнийгээ хийдэг. Нэг үгээр хэлбэл МАН-ынхан айхдаа луйвар хийдэг.

Тэд одоо Ардчилсан на­мын нэр хүндийг унагахын тулд улиг болсон аргуудаа хэрэглэж хэвлэлээр тархи угаалтаа явуулж эхэллээ.

Энэ байтугай юмыг Ард­чилсан нам туулж гарч ирдэг болохоор энэ пиар төдий л сайн явж чадахгүй болов уу.

Одоо харин МАН-ынхан Ерөнхийлөгчийг,  Дээд шүү­хийг даргатай нь, Ардчилсан намыг З.Энхболд, Х.Баттул­гатай нь баруун солгойгүй гөвөхөөр баахан төлөвлөгөө гаргаж байгаа гэнэ. Дол­ду­гаар сарын нэгний хэрэгт   өөр хүмүүсийг  буруутай болгох гэнэ.

Тэгвэл Ардчилсан намын­хан жижиг намуудтай ойлгол­цож эхэлж байгаа гэнэ. М.Энх­сайхантай харьцаа нь сайжирч, Н.Энхбаяртай стра­те­гийн түншлэл бий болгож бай­гаа тухай сонсогдож эх­лэв.

МАН хөдөө орон нутагт  боловсон хүчингүй гэж АН-ыг баалж суухад, хөдөө орон нутагт явцгүй болсныг нь задарсан Засаг дарга на­рынх нь авлигын хэрэг хэлээд өглөө.   МАН-ын Засаг дарга нар  бүгд авлигачин, идээчин, уугаачин, зодоончин, нү­дээнч­нийг нь зохих байгуул­лагууд нь шалгаад хорихыг нь хорьж цагдахыг нь цагдав, шалгахыг нь шалгав.

МАН сонгуулийн пиар хийл­гэхээр Монголын хөр­сөнд буухааргүй гадны аргыг сонгож гадаадаас  баахан хүн авчирч гэнэ.  "Би бодохдоо...."  гэсэн залуучуудынх нь явуулж буй бодлого нь аажимдаа "Бид бодохдоо..." болж эхэллээ. Тэгээд цааш нь төлөвлөгөө ёсоор "Харийн бодлого Монголд орж ирлээ. Бид бодохдоо Монголынхоо төлөө ..."  гэж ирээд л мон­голчуу­дынхаа үндсэрхэг үзэл дээр тоглох гэнэ. Учир нь  Хятадын эрлийз гэж өрсөл­дөгчөө муулах, би л гарч ирвэл бүгдийг бүтээнэ гэсэн   сонгуулийн үеийн амлалтууд нь нэгэнт явц муутай болсон учир ийм арга сонгож.  Одоо ямар ч арга хэрэглээд нэмэр­гүй. Ард түмэн тэнэг биш.

Харин МАН-ынхан тэгж боддог бол бид ингэж боддог. Бид бодохдоо МАН дахин луйвраар битгий ялаасай. Ардчилал Монголд жинхэнэ утгаараа ялаасай. Долдугаар сарын нэгэн дахин бүү дав­тагдаасай. Төр нь ард түмэн рүүгээ буу битгий шагайгаа­сай. Уул уурхайн баялаг хэдхэн өрхийг биш Монголын ард түмнийг тэжээгээсэй. Энэ сонгууль шударга болоосой.  Сайн цаг ирнэ гэж итгэж бай­на. Эцэст нь хэлэхэд Ардын намынхны юу бодох нь, юу гэж шоудах нь тэдний хэрэг. Гэхдээ ард түмэн та нарын арга залийг мэдэж байгаа шүү.

Онцлох нийтлэлүүд