Өдрийн сонин үнэнийг хэлнэ
34 настай эрэгтэй баригдаж буй барилгаас унаж амиа алджээ DNN.mn НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана DNN.mn ФОТО: Автобусны буудлыг тохижуулан, автобусыг чимэглэжээ DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn 34 настай эрэгтэй баригдаж буй барилгаас унаж амиа алджээ DNN.mn НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана DNN.mn ФОТО: Автобусны буудлыг тохижуулан, автобусыг чимэглэжээ DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2012.04.13 12:04

МАН-ын хууралт буюу мөнгө тараах далд амлалт

Иргэд 1990-ээд оны эхэнд   цэнхэр, ягаан тасалбарынхаа уч­рыг олохгүй сүйхээтэй, мэдээлэл­тэй хүмүүст алдаад өнөөдөр баян чинээлэг юмтай, эд хөрөнгөтэй байгаа тэднийг харан,  амаа барьж, араас нь баахан үглэж дуулсан даа.   Одоо  уул уурхайн баялгийн­хаа хувьцааг авахгүй гэнэдээд  сая төгрөгийг нь гараа сарвайлгаад авах гээд байж байна.

21 мянган төгрөгийнхөө үлдэгд­лийг хүүтэй зээлээр аргалж хамгаа барьцаалчихаад одоо нэг сая төгрөгийг юугаа барьцаалж ямар өрөнд орж өгөх гээд байгаа юм бол, энэ эрх баригчид.  Өнөөдөр бэлэн мөнгө тарааж ард түмний амыг таглаад маргааш  хувьцааг нь хуучин аргаараа авчих санаа цаадуулд чинь байна. Дөрөв,  тав, зургадугаар сард гурав хувааж  өгөх нэг сая төгрөгийг аваад баяжчих юм шиг санаад буй хүн олон бий. Эрдэнийн хувийг  анх АН амлахад МАН сөргүүлж 1,5 сая төгрөгийн бэлэн мөнгө амласан. Одоо нэгэнт 500 мянгаа 21 мянгаар тараагаад дуусч байгаа юм чинь ядаж үлдсэн нэг саяыг нь хувь­цаагаараа өгөх хэрэгтэй юм. Нэгэнт л анх  хоёр нам дундаасаа гаргасан хувилбар хойно ингэх нь үнэнд нийцэх биз ээ.

Сая хорин нэгэн мянгаа өгөх мөнгөгүй болж гаднаас хүүтэй зээл авч, сонгуулиас өмнө ард түмний амыг тагласан.  Одоо тэдний тол­гой­ны өвчин бол ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр хувааж олгох нэг сая төрөг. Үүнийгээ ямар замаар өгөх нь мөн л анхаарал татаж байгаа юм. Угаас Оюу толгойгоос урьдчилаад мөнгөө авчихсан. Таван толгойгоо ашиглаж эхлээгүй байж  баахан өр босгочихлоо.  Юун ОХУ-д төлсөн гэх их өр.  Түүхэндээ байгаагүй их өрийг энэ Засгийн газар тавьж байна. Монгол Улс сэхэхгүй болтлоо өртэй болчихоод байна. Өр тавьж  уул уурхайгаа, улс оронтойгоо хамт зарж байна. Эх орны хишиг хийгээд Таван толгойн хувьцаа юу болоод байгаа вэ.

Таван толгойн хувьцаа анх тусдаа асуудал байлаа. 2010 оны УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Эрдэнэс Таван толгой хувьцааны арван хувь буюу 536 ширхэг хувьцааг иргэддээ  эзэмшүүлэхээр болсон билээ. Гэтэл  энэ жил  үндэсний компаниудын нэрлэсэн үнээр худалдаж авах байсан хувьцааг болиулж, иргэддээ өгөх арван хувиа хорин хувь болгож, 1072 ширхэг хувьцаа өгөхөөр болсон юм.  Гэтэл  энэ хувьцаанаас гадна "Эх орны хишиг" гэх 1,5 сая төгрөг бол сонгуулийн амлалт байгаа.  Одоо  энэ хоёрыгоо МАН-ынхан хольчи­хоод учир нь олдох­­гүй холион бантан хутгачихсан сууж байна.  УИХ-ын гишүүд нь ч учраа олохгүй болчихоод байна.   Нэг сая төгрө­гийг өндөр настан, хөгжлийн бэрх­шээлтэй хүмүүст олгоно гээд байгаа. Тэгсэн мөртлөө Засгийн газарт хувьцаагаа зарж болно гэлээ. Тэгвэл сая төгрөгөөр Засгийн газар хувьцааг нь авна гэх юм.  Тэгэхээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хү­мүүс хоёр сая төгрөг авах ч юм шиг.   Одоо тэгээд нэг сая төгрөгөө гурав хувааж авах уу,  хувьцааныхаа нэг саяыг нэмж авах уу гэсэн асуудал гарч ирж байна. Эсвэл  бүр нэг сая төгрөгөө авахгүй хувьцаа болгох ёстой юм уу, хэн мэдэхэв.

Бас нэг ойлгомжгүй  зүйл нь нэг ширхэг хувьцааны үнийг Монголд мэдэж байгаа хүн алга. Сая төгрөгөө 1072 ширхэг хувьцаанд хуваахад нэг ширхэг хувьцаа 932 төгрөг  юм шиг ойлгогдохоор байна.  Гэтэл нэгж хувьцааны үнийг зах зээл тогтоох ёстой биз дээ.   Дээр нь ашиглаж эхлээгүй  Таван тол­гойнхоо ашгийг хувааж бүр нарийн яривал алаагүй баавгайн арьсыг хувааж идэж  байна. Одоо бид  мөнгө аваад байгаадаа баяр­лах юм биш. Ирээдүйгээ худалдаж идэж байгаа юм шүү дээ. 

Таван толгойн хувьцааг Монгол Улсын иргэн болгон авна гэсэн. Дээр нь иргэдийн  гуравны хоёр нь хувьцаагаа авч чадах уу, сонгуу­лийн амлалтын үлдэгдэл нэг сая төгрөгөө авч чадах уу гэдэг ч бүрхэг байна. Ингэж л бид хууртагдаад байгаа юм. Одоо гурав хувааж өгөх гээд байгаа сая төгрөг, увуулж цувуулж өгсөн 500 мянгаараа   ард түмний нүдийг  хааж байна. Үүндээ иргэд цадаад МАН-ын цаад нарийн хорон санааг нь ойлгохгүй байх шиг. 

Мөн өндөр настнуудад буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгөхөөр зарлачихаад байгаа.  Энэ нь сонгогчдын гуравны нэг гэсэн үг. Цаана нь гуравны хоёр нь үлдэж байна. Тэр үлдсэн хэсэгт мөнгөн хэлбэрээр авах уу, хувь­цаагаар авах уу гэж санал асуулга явуулна гэсэн. Ирэх тавдугаар сард тэр санал асуулгаа явуулах юм байна. Дээр хэлсэнчлэн итгэхэд бэрх толгой эргүүлсэн элдэв арга нь бидэнд молиго үмхүүлээд байх шиг байна. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэдэг байхаа. Мэдээж хувьцаа биш бэлэн мөнгө өгөх гэж л зүтгэх вий. Учир нь хувьцааг нь дараа  өөрсдөө юм болгож хувааж авах гэсэн санаа ч байгаа биз. Уг нь бол бид аль алиныг нь авах ёстой баймаар. Ямар ч байсан сонгуулиас өмнө  үлдсэн хэсэгт мөнгө  өгч амжихгүй нь тодорхой. Харин  энэ нам ялбал 1,5 саяа ямар ч байсан өгөх нь гэж ард иргэдэд  ойлгуулж   байна. Энэ бол МАН-ын төлөвлөгөө. Энэ бол улс төрийн заль мэх. Өөрөөр хэл­бэл, өмнөх сонгуульд амласан 1,5 саяа энэ сонгуульд дахин амлаж байна гэсэн үг. Нэг ёсондоо бид ялбал үүнийг өгнө гэж ойлгуулаад байна. МАН нэг амлалтаар хоёр сонгуульд угсруулан ялах мэх хийж байна. Сонгуулийн хуульд мөнгө тараахгүй, юм  амлахгүй гэсэн. Энэ хуулийг МАН зөрчиж байна. МАН-ын энэ арга бол  мөнгө амлаж буй далд хэлбэр юм. Дээр нь сонгуу­лиар мөнгө тараахгүй гэсэн хуулийг ч давхар зөрчиж байна. Ингээд Засгийн газар ажлаа хийж болно гэсэн хуулийн сиймхий дээр гурав­ны нэгд нь мөнгө өгөхөөр болов.  Энэ нь ахмадуудын ихэнх нь МАН-д саналаа өгнө гэж тооцоолж шагнал болгож урьдчилан өгч буй хэрэг. Үлдсэн  гуравны хоёрынх нь мөнгийг  дахин амлалаа. Ард түмнээрээ дэндүү тоглож, ядуу байгаагаар нь эрх чөлөөг нь худалдаж авч байна.

Юм утгаа алдахын дээдээр алдаад байна. Хөөрхий сонгуу­лийн дараа гарч ирэх Засгийн газар үйл тамаа цайна даа. Гэвч  сон­гуульд ялахын тулд МАН  улайрч буй нь энэ юм. Тэр их мөнгө нь хаана ч байгаа юм.    

Үүнийг эсэргүүцэж улс төрийн намууд МАН-д шахалт үзүүлж  бүрэн зогсоох хэрэгтэй юм. Сон­гуульд тэгш орохын тулд ийм алхам хийх хэрэгтэй.  Улс төрийн намууд  МАН-ыг сонгуульд өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлсний дараа Дээд шүүхэд хандан энэ намыг татан буулгах хэрэгтэй юм.  Нэг үгээр хэлбэл сонгуульд нэрээ дэвшүүлс­нийх нь дараа саналын хуудаснаас энэ намын нэрийг авах хэрэгтэй юм. Ингэж чадахгүй бол бусад намууд өөрсдөө харин сонгуульд далаараа цэвэр тавиулна. Хэрэв  хууль зөрчсөн хуудуутай үйлдлийг нь зогсоохгүй юм бол энэ нам ирэх сонгуульд дахиад л гарч ирж  дийл­дэхээ байна.

Онцлох нийтлэлүүд