Өдрийн сонин үнэнийг хэлнэ
НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана DNN.mn ФОТО: Автобусны буудлыг тохижуулан, автобусыг чимэглэжээ DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана DNN.mn ФОТО: Автобусны буудлыг тохижуулан, автобусыг чимэглэжээ DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2012.04.20 09:04

МАН-ын араас зул өргөх цаг ойртоод байна

Хорин жилийн өмнө коммунист дэглэмтэй   улс орнууд  зах зээлийн нийгэмд шилжсэн.  Манайд ч энэ шилжих процесс явагдсан.  Гэвч бусад улс орнуудаас ялгаатай нь коммунист намын үндэс нь өөрч­лөгдсөнгүй.  Өнөөг хүртэл өнөөх л нам эрх барьсаар ирлээ. Эрх баригч намаа сольсон бүх улс орон өөрчлөгдөж, хөгжиж чадлаа. Мон­гол Улс яагаад  зах зээлийн ний­гэмд хөл тавьчихаад бусдын адил  хөгжиж чадахгүй байгаад байна.  Коммунизмаа үндсээр нь үгүй хийж чадаагүйд л хамаг учир байна.  Үндсээр нь устгаагүй цагт комму­низм одоо ч оршин тогтносоор байна гэж ойлгож болох нь. Тий­мээс МАН-ын оршин тогтнож буй энэ он жилүүдэд өөдөө өндийхгүй, бусад шиг хөгжиж чадахгүй байгаа. Монголын хөгжилд энэ нам л чөдөр тушаа болж байна. Иргэдээ  хөдөл­мөрлөх дургүй болгож, "архины мөнгө" гэгдэх  хорин нэгэн мянгад дугаарлуулж, идэр насны залуусыг амьд үхдэл мэт угжив.    Тэдэнд  улс орны хөгжил цэцэглэлт юун хамаа байхав. Өнөөдөр өрх гэрээ ч олиг­той авч явж чадахгүй өрөвдөлтэй амьтад болчихлоо.  Үүний буруу­танг эрх баригчдад тохох хэрнээ дахиад л  тэднийг сонгочихдог.  Эсвэл нөгөөдүүл нь элдэв луйврын аргаараа гараад ирнэ. Луйвраар төрийн эрх барилаа гэж эсэргүүц­вэл шууд л хорьчихно. Дахиж өөрсдий­гөө эсэргүүцэн тэмцэхийг нь боль­тол тамлана. Үгүй бол заримыг нь буудчихна. Ингээд нуруугаа ава­хуулсан морь шиг болчихдог. Өөрийн­хөө намд орсон залуусыг ч мөн адил. Эрх мэдэл албан ту­шаалд очих дур хүслээр нь тоглоод л жигтэйхэн тоож, албан тушаалд хүртэл айхгүй тавьчихна. Тухайн салбараа мэддэг байна уу, үгүй юу хэнд хамаагүй. Мөнгөө төлсөн бол шууд сайд. Ингэж хэрэг­­тэй үедээ ашиглаж байгаад хэргээ барахаар хэнийг нь ч хамаагүй шоронд илгээнэ. Д.Сүрэнхор гэхэд төрийн нарийн бичгийн даргын албанд очоод улсын мөнгөөр тоглоод л шоронд явсан.  Ц.Чи­мэдцэрэн мөн л "Хадгаламж банк"-ны арван дөрвөн тэрбумаар тог­лосон хэр­гээр шоронд явсан.  Хамт мөнгийг нь үрэлцэж, тоглосон намын нөхөд нь харин шоронд орсон хойно нь эргэж ч очилгүй хаясан даа.  Эсвэл намдаа баахан хандив өгч "Алтан сарнай"-гаар гулгиулж байсан  Ц.Түмэнгэрэл шиг л алуурчин болгож хувиргана.  Одоо энэ на­маас орон нутагт засаг барьж байгаа нөхдүүд бүгд авлигын хэргээр шоронд явах нь. Эхнээсээ ч яваад эхэлчихлээ. Хууль зүйн сайд нь орлогоосоо үнэтэй хаус түрээсэлж, хуучин дарга байсан Н.Энхбаяраа хөлийг нь сарвал­зуулж байгаад л аваа­чаад хий­чихнэ. Н.Энхбаяр идэж уусан байх. Гэхдээ намдаа бол хайртай л байсан байж таараа. Тиймдээ ч хөөгдөж туугдаж гарах­даа хуучин нэрээ сэрээгээд нам байгуулахав. МАН, МАХН хоёр ижилдээ ижил. Гэхдээ МАН намын­хаа төлөө үнэнч хөвгүүдээ зай­луулсан. Ерөнхий сайд асан А.Амарын хэлсэн үг бий. "Монгол төр өөртөө зүтгэсэндээ халтай" гэж. Тэр үед МАН  л төр барьж байсан. Тэгэхээр МАН-д зүтгэсэнд энэ намынхан халтай юм байна. Эхний долоогоо яалаа. Дараа нь аль өнгөтэй өөдтэй сэхээтнүүдээ устгасан. Зүгээр л буудчихсан. Ард түмнээ хэдэн  мянгаар хэлмэг­дүүлсэн. Адаг сүүлд нь Н.Энхбая­рыгаа аваачаад хийлээ. Араас нь бас МАН-ын хэнд нь ч ийм зүйл тохиолдож болно. Тэд бас л инээ­нэ. Улсын  өмчийг шам­шигдуулж, татварын мөнгөөр таа­ваа­раа тарвалзсан бол барьж хорих нь зүйн хэрэг. Тэрийг   эсэр­гүүцээд байх юм алга. Гол нь намын­хаа гишүүдийг ийм болгоод байгаа тэр тогтолцоог л үгүй хийх хэрэгтэй юм. Улс орныхоо эрх ашгаас өөрийнхөө, намынхаа эрх ашгийг дээр тавиад байгаа тэр тогтолцоог үгүй болгох цаг нь болжээ.

Бусад улс орнууд коммунист угшилтай намуудаа татан буул­гасан. Дахин тийм нам байгуулахыг хуулиар хориглосон, хуучин удир­дагч нарыг нь буудан хороосон. Ингэж л ул үндсээр нь дахиж өндийж босч ирэхгүй болтлоо алга болох ёстой аж. МАН-ыг ардчилал бий болох тэр үед л үр үндсээр нь үгүй хийх байж. Тэдний өөрсдийн хэрэглэдэг арга буудан хороох тухай яриагүй шүү. Энэ намыг дахиж үйл ажиллагаагаа явуулах­гүйгээр татан буулгах ёстой байж. Манайд хуучин коммунист нам нэрээ сольж нүүрээ татуулаад ч амь бөхтэй оршин тогтносоор байна. Үүний үр дүнд Монгол Улс Польш, Чех, Ардчилсан Германаас  яаж хоцорч байна.

Одоо энэ явж өгдөггүй, дараг­даж өгөхгүй, өндийж босоод эрх бариад байгаа энэ намыг сонгуу­лиар л татан буулгах хэрэгтэй юм.

Оросын большевик нам яалаа.  Улс орноо, ард түмнээ, намын үнэнч гишүүдээ  яалаа даа.  Мон­голд МАН яаж байна. Насаараа намдаа  үнэнч явсан Н.Энхбаяры­гаа бас л явуулчихлаа. Хамгийн гол нь  инээдээ нууж чадахгүй баярлаж байгааг нь бид харлаа. Энэ намын гишүүн байвал ингэх л юм байна.

Одоо бол энэ намыг эсэргүү­цээд намын байрыг нь шатааж хэрэггүй ээ. Ард түмэн байрыг нь шатаачихлаа л гэдэг. Үнэн хэрэг дээрээ ард түмний татварын мөн­гөөр арав дахин сайхан ордон бариад суучихлаа. Мөн ч даа­жинтай байгаа биз. Тэртэй тэргүй юу хийж, яаж ард түмнээ басам­жилж доромжилдгийг нь үзлээ, харлаа, мэдлээ.

Сонгууль ойртлоо. МАН-ын араас зул өрөх цаг оройтож байна. 

Энэ намын  эсрэг байгаа бүх хүчнүүд  нийлж байгаад ч хамаагүй сонгуульд унагахын төлөө явах цаг болж. Улс төрийн газрын зураг­наас арчих цаг нь болж. Тэгж байгаад араас нь зул өргөж маани уншъя.  Ардын нам улс төрийн газрын зурагнаас арчигдах тэр үед л Монгол  Улс хөгжлийн замдаа жинхэнэ утгаараа орно. Энэ сон­гуу­лийг тэсрэлт болгоё. Тэгэхийн тулд  залуус сонгуульдаа идэвхтэй оролцож, ганц өдөр төр барих эрхээ эдэлцгээе.  Сонгуульд идэвх­тэй оролцдог эмээ, өвөө нар чинь насаараа МАН-ын гишүүн байсан болохоор үнэнч байгаад буруут­гаад яах юм. Сонгуулийн дараа МАН ялбал араас нь бухимдаж уурлаад яах юм. Зүгээр л ардчил­сан нийгмийг цогцлоох хүсэлтэй залуус сонгуульдаа идэвхтэй орол­цох хэрэгтэй юм.

Онцлох нийтлэлүүд