Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2012.04.27 10:04

Цэрэгт явах эр хүн, гал асаах бэр байхгүй болох нь, энэ янзаараа

Эцгийгээ хүү нь алж гэнэ. Согтуу нөхөр нь эхнэрээ хут­галж алж гэнэ. Бяцхан жаа­лууд архи ууж нас барж гэнэ. Тэр жаалын ээж нь архичин гэнэ. Согтуу жолооч хүүхэд дайрч, амийг нь хөнөөж гэнэ. Ээжийгээ согтуудаа айм­шиг­тайгаар хороож гэнэ. Өдөр бүр эцэс төгсгөлгүй архинаас үүдэлтэй, согтуугийн балгаар үйлдсэн  сэтгэл сэр­тхийлгэм гэмт хэргийн аймшигт мэдээл­лүүд сонстож байна.

Эцгийгээ алсан арван тавтай хүүгийн тухай мэдээ­лэл хэвлэлийн хуудаснаа гарсны дараа манай редакц руу нэгэн хүн утас цохиж "Нэг ч гэсэн архичинг хорвоогоос явуулсан нэхийтэй хүүг  баа­тар цолоор шагная" гэлээ. Арай ч дэндэнэ ээ.  Тэр магад­гүй "Хаврын хүмүүс"-ийн нэг байх.  Цэцэг ногоо хөрснөө­сөө өндийж, ичигсэд хөд­лөх цагаар нэг иймэрхүү хөөрсөн хүмүүс  хаа сайгүй болчихдог юм. Гэхдээ түүний үгэнд ар­хич­ныг үзэн ядах сэтгэл байгааг харин  ойлгож болох.   

Эцгийгээ алсан үрийг шаг­нах нь байтугай шийтгэх хэ­рэг­тэй. Энэ бол аймшигт нү­гэл. Гэвч  архинаас болж үрээ, ханиа амьдын тамд унагаж, амьд үхдэл болгожээ, тэр эр.   Монголд ийм айл зөндөө.

Зарим айл гэрийн өрхийн тэргүүн болсон ч  өөрөө ажил хийхгүй мөртлөө  амьдрах гэж өөрийг нь тэжээж яваа эхнэ­рээ, өсч өндийж, амьдралыг  зах зухаас нь гадарлах бол­сон хүүхдүүдээ архи­чин эцэг нь байнга зовоож байжээ. Эхнэр хүүхдээ тэсвэрлэхийн арга­гүй болтол хорон үгээр утдаг байж. Залуу байхдаа эхнэрээ барьж зодоод бай­сан гэнэ. Хөвгүүд нь том бол­сон болохоор барьж балба­хаа байсан ч тэсэхийн арга­гүй муухай үгээрээ тэднийг байнга сийчдэг байж.  Ингээд хүү тэсвэрлэж дийлсэнгүй. Эцэг нь үхэж, хүү нь шоронд явахдаа тултал сүйрэлд хүрсэн айл ганц эднийх биш. Олон айл архины балгаар гэрт байдаг архичныхаа балгаар там шиг амьдралыг өнгөрүүлж байгаа.  Бид мэднэ дээ. Танайд биш гэхэд ха­маа­тан садан, танил найз нөхөд чинь архинаас болж зовж байгааг хардаг.

Тэсэж тэвчихийн аргагүй бо­лоод л тэр хүү хутга шүүр­сэн байх. Хүүдээ алуулсан тэр эр өмнө нь шорон оронд орж явсан нэгэн гэнэ. Гарч ирээд олигтой ажил төрөл хийсэнгүй архи ууж л явж ирсэн бололтой. Ирээд зүгээр байхгүй, ар гэрийнхнээ тарч­лаадаг байж. Арван хэдхэн настай жаахан  хүү энэ зов­лон дэндүү их санагджээ. Гэрийнхээ хоймрыг дүүргэн, үрийн­хээ инээхийг харж, ха­нийн­хаа хайрыг амсч дүн­хийн суух насандаа аав нь аав шиг байж чадсангүйнхээ үйлийн үрэндээ унаж, үрийн­хээ гарт амь үрэгдлээ. Хорвоо гэдэг хатуудаа хатуу. 

Хөвгүүд нь эхийнхээ зүр­хийг зүсэн архи уун, агсам тавьж, адаг сүүлд нь шоронд явна. Ингэж эхий­гээ  амьдаар нь тамлана. Хөөрхий ээж нь архичин, алуурчин байсан ч эцсийн амьсгалаа  тасартал энэрэх сэтгэлгүй үрээ гэсээр дуус­даг. Нуган үр төрүүллээ гэж баяр­лаж явсан ээж нь насны эцэст үрийнхээ тарь­сан зовлонд тарчил­саар хор­воог орхиж байна.

Ийм бараан мэдээ сон­соод нийгэм цочирдохоо бол­тол айм­шигт хэргүүд гарсаар байна. Эцгээ алсан хүүг өмөө­рөх гэсэнгүй. Ертөнц дээр ганц амьдрахдаа хүнээс илүү  биш байлаа гэхэд хүн­тэй адил амьдарч болох бай­лаа. Архи хэмээх гашуун хар усанд толгойгоо мэдүүлсэн эцэг нь харин энэ бүхний суурийг тавьжээ. Үхэг­сдийн хойноос муу үг унагадаггүй монгол зан бий ч архи гэдэг гашуун хар ус Монгол Улсыг тэр чигт нь сүйрүүлж, нялх хүүхдийг алуурчин болгочих­лоо. Тэр өөрөө хүүгийн­хээ гарт амиа алдаад зогссонгүй, хүүгээ алуурчин болгож на­саар нь амьдралыг нь бараан сүүдрээр хучаад явчихлаа.

Хар тамхи татсан хүмүү­сийг Эрүүгийн хуулиар шийт­гэдэг. Хатуу ял оноодог. Архи гэдэг хөлгүй далай Монголын эмгэнэл болж, Монгол Улс тэр далайд нялх жаахан хүүх­дээсээ эхлээд ная гарсан нь ч живж байна. Архин далайн энэ их эргүүлэг улс орныг ч сүйрэл рүү нь хөтөлж байна.

Манай сонин руу ная гарсан буурай ирж хандаж байлаа. "Нас дээр гарсан хойноо аяга цай хуваах хүн­тэй боллоо гээд баярлаж суусан биш энэ хүний гарт үрэгдэх нь" гээд явж байсан удаатай. Эхнэр нь архи уудаг болоод удаж байгаа аж. Энэ дүр зураг Монголын айл өрх бүрт нүүрлэлээ.

Гэр бүлээ ийм архичид амьд үхдэл болгож, үр хүүхдээ үзэн ядах сэтгэлээр дүүр­гэжээ.  Архичин  хүн аль  хэ­дий­нэ ар гэрийнхнээ амь­даар нь  алчихсан байдаг.

 Гэр бүл гэдэг нийгмийн үндэс. Нэг айлын өнгө төрх нийгмийн өнгө төрхийг илтгэж байгаа юм.

Увайгүй архичид эрүүл хүмүү­сийг гудамжинд  айл­гаж, охид хүүхнүүдийн хор­мой хотыг татаж чангаах бол байдаг л үзэгдэл мэт болжээ. Бүсгүй дэмий л ичиж, эвгүйр­хэхээс  түүний эрх зөрчигдөж байгааг хэн ч тоохгүй.

Архичид  улстөрчдийн увайгүй хэрүүл улс оронд нүүрлэж байна. Архичид нь гэр бүлээ сүйрүүлж, улстөр­чид нь улс орныг сүйрүүлж байна. Тэд нийгмийг үзэн ядах сэтгэлгээтэй болгож байна. 

Улстөрчид нь өөрөө идэж уудаг хэрнээ ичүүргүйгээр нөгөө нэгийгээ  зүхнэ. Үнэн хэрэгтээ хэрээ хэрээ­нийхээ харыг гайхна, хулгайч хулгай­чийг бариарай гэдэг шиг л тэд жүжиглэх нь тарчлаантай.  Адилхан идэгсдийн хэнийг нь сайн, хэнийг нь муу гэх юм.

Энэ бүх тарчлаан нийг­мийг тэр аяар нь амьдралд итгэх итгэлгүй болгож  байс­хийгээд л хүмүүс амиа хор­лох болж  арван хэдтэй жаа­хан хүүхдүүд хүртэл амиа хор­лох нь энгийн юм шиг болжээ.

Цэрэгт явах эр хүн, гал асаах бэр байхгүй болох нь, энэ янзаараа. Монголоо аваръя гэвэл архинаас л салж амармаар байна.  Төр нь төр шиг байж архины эсрэг томоохон бодлого боловс­руу­лах хэрэгтэй болжээ. Түүнээс биш  хорин нэгэн мянга хэмээх архины мөнгөөр  иргэдээ хордуулаад суух нь эмгэнэл шүү, эмгэнэл.

Онцлох нийтлэлүүд