Өдрийн сонин үнэнийг хэлнэ
34 настай эрэгтэй баригдаж буй барилгаас унаж амиа алджээ DNN.mn НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана DNN.mn ФОТО: Автобусны буудлыг тохижуулан, автобусыг чимэглэжээ DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn 34 настай эрэгтэй баригдаж буй барилгаас унаж амиа алджээ DNN.mn НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана DNN.mn ФОТО: Автобусны буудлыг тохижуулан, автобусыг чимэглэжээ DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2012.05.11 11:05

АН эвтэй, МАН сэвтэй байна

Сонгуулийн өмнө Ард­­чилсан нам урьд урь­даасаа илүү  эв нэг­дэлтэй байна. Уг нь энэ олон фракцтай нам өмнөхөө­сөө илүү үймж сүйд бол­но гэж өрсөлдөгчид нь харж байсан. Гэтэл бүр эсрэгээр "Монгол хүн-2020" хөтөлбөрөө бо­ловс­руулахад  бүх фрак­цынхан нь оролцоод са­наа оноогоо ярьж, намын мөрийн хөтөлбөртөө тус­гах зүйлээ тохироод, зо­рилго нь ойл­гомжтой, ши­рээ тойроод сууж байна лээ. Өнгөрсөн Үндэсний зөвлөлдөх хорооны хур­лаар ч Ардчилсан нам дангаараа сон­гуульд орол­цоно гэж дуу нэгтэй баталж байгаа юм. Тэд "Бид  нэг цул байж сон­гуульд орвол ялна" гэдгээ ясандаа тултал ойлго­чи­хож. Жагсаалтад ч фрак­цуудын төлөөл­лүүдээс жигдхэн оруулж өгсөн байгаа нь ажиглагдсан. Энэ нь МАН-аас их ялгаа­тай харагдаад байгаа юм.

МАН-д  албан ёсны фракц төрнө гэдэг ойл­голт угаас байхгүй. Хэн нэгэнтэй хамааралтай, сэм хуйвалдаж, тохирох бүлэглэлүүд  бий ч үүний­гээ ил байлгахаас үхтлээ айцгаадаг. Үүний  нэг жишээ нь намынхаа бо­лох­гүй, бүтэхгүйг шүүм­жилсэн Ч.Улаан, Д.Тэр­биш­дагва тэргүүтнийг  "Соёмбо" нэртэй фракц байгуулах сургаар яаж хандлаа. Угаас тэднийг үзэл бод­лоо илэрхий­лэхэд нь энэ мэт хү­лээж авахгүй ад шоо үзээд байхаар  нөгөөдүүл нь арга ядаад өөр нам руу явцгаалаа. Араас нь "Ма­най нам цэвэрлэгдлээ" гэж намын ерөнхий на­рийн бичгийн дарга нь хэлээд сууж байх жи­шээ­ний. Ин­гээд л сэвтсэн нам нь хагарч, бутраад эхэлж байгаа юм. Ард­чил­сан намын ерөнхий нарийн бич­гийн дарга Д.Эр­дэнэ­бат нам доторх иймэрхүү асуудлыг ухаанаар залж, эв нэгдлээ хадгалж ирэв.  Асуудалд тууштай шу­дарга, эвийг эрхэмлэс­ний ачаар нам дотор үүсч байсан олон асуудлыг эмхэнд оруулж чадаж байна.

МАН-д өмнө нь "Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс" хэмээх албан ёсны жи­гүүр байсан ч мөн л цав­чаад хаясан. Хариуд нь юу болов гэвэл нөгөөдүүл нь МАХН  болоод явчих­лаа.  Нөгөө л комму­нист зангаараа өөрөөсөө өөр хүний үзэл бодлыг хүлээн зөв­шөөрч чаддаггүй, бүгд бие биеийн­хээ идсэн уусан, авсан өгснийг ан­дахгүй учраас  эрх мэ­дэл­тэй нь эрх мэдэлгүйгээ барьцаалдаг ийм л бай­дал үүсээд байгаа юм.

Ер нь дэлхийн жиш­гээр бол фракцуудыг хү­лээн зөвшөөрч байж нам оршин тогтнодог аж. Энэ нь эрүүл байгаагийн шинж. Нам дотор ч хэсэг бүлгээрээ санаа бодол нийлбэл эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ эрхээ эдэлж л байгаа хэрэг. Нэг бай­гууллага, анги хамт олонд ч үзэл бодол, сонирхол, өөр олон зүй­лээрээ нэг­дэж анд найз болцгоох нь бий. Тэд зовлон, жарга­лаа хуваалцдаг. Алдаа оноогоо шүүдэг. Бие­сийн­хээ хүсэл сонирхлыг нь сонсдог. Нэгийгээ өм­гөөлж хам­гаал­даг, дэмж­дэг. Энэ нь  нэг их хааж боогоод байх зүйл биш, жам ёсных.   Фракц бол нам доторх  ийм л үзэгдэл. АН-ын удирдлагууд  фрак­цын дарга нартай­гаа ярил­цаад л асуудлаа шийдээд болж байна. Чингэс хааны үед ч аравт, зуут, мянгат, түмт гэж цэрэг, засаг захиргааны нэгжтэй  байсан. Тэглээ гээд задарч бутраагүй, нэг гар дор зангидагдаад бо­лоод байсан бай­гаа юм. Чингэс хаан тэр олон мян­ган цэргийнхээ нэг бү­рийнх нь үгийг сонсоно гээд хэдэн мянгаар нь жагсаагаад дуудна гэж байхгүй. Тэдний дун­даа­саа лидер нь бол­сон, тэднийгээ төлөөлж чад­даг жанжин, өрлөг, мян­гат, түмтийн ноёдтой л харьцдаг юм байгаа биз дээ. Орчин үеийн улс төрийн намынхаар бол намын дарга  фрак­­цуу­дын удирдлагатайгаа  уул­заж цаадуулынх нь са­наа оноог давхар сонсож байгаатай л адил юм уу даа. Жишээ нь Н.Алтан­хуяг "Алтан гадас"-ынхаа учрыг өөрөө олчих биз.  Тэрээр МоАХ-той то­хи­рохын тулд Х.Бат­тул­га­тай, МҮДН-тай  ойлгол­цохын  тулд Р.Амаржар­галтай, "Мөнх тэнгэр"-тэй ярихын тулд Б.Бат­баа­тартай,  "Шонхор"-ыг мэ­дэхийн тулд З.Энхболд­той уул­за­хад л хангалт­тай ш дээ. Энэ тав бол АН-д зарлагдсан албан ёсны фракц. Харин Зүүн хойд Ази, Нэг ардчилал, Кроун албан ёсоор зар­лаг­даагүй ч фракцад тоо­цогдоод явдаг. Энэ мэт­чилэн найман фракц­тайгаа учраа олоод эвтэй найртай явж болдог л  юм байна. Сонгууль хаяанд ирчихээд байхад МАН шиг сэвтэж, хагаралгүй, энэ л янзаараа байвал ялалтын хөгжим эгшиг­лэж л таараа.

Онцлох нийтлэлүүд