Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn Азийн цомын тэмцээний сугалаа явагдлаа DNN.mn DNN-СУРВАЛЖИЛГА: "Монгол Улс татварын хувьд харьцангуй дарамт багатай" гэв DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn Азийн цомын тэмцээний сугалаа явагдлаа DNN.mn DNN-СУРВАЛЖИЛГА: "Монгол Улс татварын хувьд харьцангуй дарамт багатай" гэв DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2012.05.14 02:05

Д.Сосорбарам: Монгол ёсолгоо нь мөнх тэнгэр, нар, сар, дэлхийгээсээ энерги авч байгаа хэрэг юм

-Хуучны мартагдсан зүйлийг сэргээхэд шинэ зүйл гэдэг биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Бөхийн дэвээ, шавааг хар л даа. Бөхчүүд гараа дээш алдаж дандаа дээш тэмүүлдэг шүү дээ. Сурынхан бас тийм. Сумаа тавиад дараа нь гараа дээш өргөн уухайлдаг. Эгэл жирийн хүмүүс хүртэл хурайлахдаа дандаа гараа дээш өргөн тэнгэр өөд  тэ­мүүлдэг. Одоо их ярих болсон энерги гэдэгтэй ч энэ холбоотойМөнх тэнгэр, нар, сар, дэлхийгээсээ энерги авч байгаа хэрэг юм уу дааЭнэ бол монгол хүмүүний ёс гэд­гийг харуулж байна. Жишээ нь монголчууд алга ташилт, гар бари­хыг таагүй гэж үздэг. Монголчууд нэг их сүрхий гар бариад байдаггүй. Дипломат соёлд ч гар бариад байхыг таашаадаггүй юм байна. Бас Монгол хүн ч нэг их бөхөлзөөд, харц дорой, хийморь дорой  явдаг­гүй. Урд зүгийн хүмүүс л их бөхөл­зөж харагддаг.

Монгол ёсолгооны талаар төрийн шагналт жүжиг­чин Д.Сосорбарамтай ярилцлаа.

-Монгол ёсолгооны талаар ярилцах гэж тантай уулзаж бай­на. Гараа дээш өргөн алдалж  ёсолдог энэ ёсолгооны талаар та өөрийн бодлоо хуваалцаач...

-Мөнх тэнгэр шүтээнтэй, тэнгэр хийморьтой гэж ярьдаг үндэстэн бол уулга алдахдаа хүртэл хоёр гараа дээшээ цоргиож, уул ус руугаа  харахдаа хүртэл хүндэтгэл­тэй  хардаг байж. Дандаа дээшээ, нар руугаа тэмүүлдэг. Хоёр гараа өргөн  дээшээ тэмүүлэхээс гадна монгол эмэгтэйчүүд, монгол  ижий нар хүртэл  цацлаа дээш тэнгэр өөд өргөдөг шүү дээ. Энэ бүх  ёс зан­шил, монгол ёсолгоо байж дээ гэж санагддаг.  Ялангуяа 2220 жилийн өмнө Хүн гүрний үед ийм ёсолгоо байсныг түүхч, судлаач Сүхбаатар гуай судалгааны номондоо бичсэн байдаг. Мөн Тавдугаар ноён хутагт Равжаагийн ном тавих ёслолд ч  энэ тухай бий. Монголчууд арван гурван их оргилаа тахихдаа ч  дандаа уулын оройд гарч, гараа дэлгэж, уухайлдаг уламжлалтай. Тэнгэрт цоройж, гараа дэлгэдэг уламжлал нь монгол хүний цус, ясанд нь байдаг юм байна л даа. Би л гэхэд "Үлэмжийн чанар" цэнгүүн болон тоглолтууд дээрээ   ерөөсөө л цаанаасаа, дадлаараа гараа дээш өргөн ёсолдог. Монгол ёсолгоо гэж яригдахаас өмнө шүү дээ. Цаад үндсээрээ тийм юм нь яваад байсийм байна гэж үүнийг ойлгож байгаа.

-Кригизэд очоод нуурын эрэг дээр тэргүүнээ тэнгэр лүү хан­дуулж, гараа алдлан ёсолсон зургийг тань харсан л даа...

-Тэгсэн.  Нас ахиад ч тэгж бай­гаа юм уу даа. Энэ бол монгол хүн, монгол үндэстэнд л байдаг аяг жаяг, ёс юм байна . Үүнийгээ бид дэлгэрүүлж, авч явах ёстой юм. Монголынхоо уламжлалт ёсоо дандаа үүрч, хадгалж явах нь бидний үүрэг. 

-Хоёр гараа алдлаад дээш өргөж байгаа нь нар, сарыг илэр­хийлж байгаа юм шиг?

-Түүхчдийн судалснаар олон билэгдэлтэй юм билээ. Занабазар гэгээний бүтээсэн төрийн алтан соёмбоны дээр байдаг  гал, сар ч гэсэн дээшээ тэнгэрт тэмүүлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр бидний энэ цаг үед хийж байгаа үйлдэл даяаршлын үед ёс уламжлалаа авч үлдэх онцлогтой.

-Монгол дээлний энгэрээ хүр­тэл Хүн гүрний үеийн шиг загвартайгаар хийлгэж өмсдөг болсон байна. Таныг ч бас ийм дээл өмсч, монгол ёсолгоогоор ёслохыг харсан. Эндээс хара­хад нийтээрээ монгол ёсолгоо хий­хийг уриалж байгаа юм уу гэж ойлгоод байгаа.

  -Ерөөсөө л тийм. Модун хааны үеэс уламжилж ирсэн. Чингэс хаан ширээнд суухдаа ч монгол ёсолгоо хийж байсан юм билээ. Одоо бол  хүндэтгэлийн арга хэмжээн дээр хүн бүр монгол ёсолгоо хийдэг  болох юм байна гэж ойлгоод бай­гаа.

-Монгол ёсолгоог дахин сэр­гээх санааг хэн санаачилсан юм бэ?

-Төрийн соёрхолт, дуучин Л.Болд үүнд их анхаарал хандуулж байгаа юм билээ. Мөн гавьяат жүжигчин Аглуу гээд урлаг, соёлын зүтгэлтэн залуус үүнийг их дэмжиж байгаа.  Одоо монгол ёсолгоо  улс орны хэмжээний том арга хэмжээ болж байх шиг байна. Миний хувьд "Үлэмжийн чанар" тоглолтон дээ­рээ, Товгорын бууцан дээр монгол ёсолгоо хийсэн. Камертоны Бол­дод би их баярлаж байгаа. Үндэс­нийхээ ёс заншил, хувцсаа уран бүтээлтэйгээ холбоод монгол ёсол­гооны үнэ цэнийг өндөрт өргөөд явж байна. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай нэгдэж байх шиг байсан. Миний ажиглас­наар Монгол Улсын төрийн тэргүүн үүнийг их зөв зүйтэй, ингэж дэлгэ­рүү­лэх нь сайн гэж байх шиг байна. Наранбаатар найруулагчийн "Тэн­гэрийн хүү" жүжгийн уран бүтээл­чид монгол ёсолгоо хийж байсан. Тэгэхээр тэр бүтээл нь нэлээд судалгаатай хийсэн уран бүтээл байна гэж дүгнэсэн.

Зарим хүн  хоцрогдсон энэ тэр гэдэг. Хоцрогдох, түрүүлэх хоёр эрс тэс ялгаатай. Монгол үндэстний, монгол хүний өвөрмөц, өөр,  бус­даас онцгой түрүүлж сэтгэх сэт­гэлгээ хамтдаа явж байхад хоц­рогд­сон гэж ойлгох аргагүй.

-Хуучны мартагдсан зүйлийг сэргээхэд шинэ зүйл гэдэг биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Бөхийн дэвээ, шавааг хар л даа. Бөхчүүд гараа дээш алдаж дандаа дээш тэмүүлдэг шүү дээ. Сурынхан бас тийм. Су­маа тавиад дараа нь гараа дээш өргөн уухайлдаг. Эгэл жирийн хүмүүс хүртэл хурайлахдаа дандаа гараа дээш өргөн тэнгэр өөд  тэ­мүүлдэг. Одоо их ярих болсон энерги гэдэгтэй ч энэ холбоотой.  Мөнх тэнгэр, нар, сар, дэлхийгээсээ энерги авч байгаа хэрэг юм уу даа.  Энэ бол монгол хүмүүний ёс гэд­гийг харуулж байна. Жишээ нь монголчууд алга ташилт, гар бари­хыг таагүй гэж үздэг. Монголчууд нэг их сүрхий гар бариад байдаггүй. Дипломат соёлд ч гар бариад байхыг таашаадаггүй юм байна. Бас Монгол хүн ч нэг их бөхөлзөөд, харц дорой, хийморь дорой  явдаг­гүй. Урд зүгийн хүмүүс л их бөхөл­зөж харагддаг.

-Монгол ёсолгоог төрийн ал­бан ёсны ёсолгоо болгох уу?

-Заавал албан ёсных болгохын оронд монгол хүмүүс хэвшмэл болгочих хэрэгтэй. Төрийн дуулал сонсохдоо монголчууд зүрхэн дээрээ гараа тавьдагтай адил.

-Залуучууд хэр дэмжих бол?

-Ер нь залуу үеийнхэн их дэм­жиж байна лээ. "Алтан ураг", "До­мог", "Жонон", "Хөсөгтөн" зэрэг хамтлагуудын тоглолт дээр залуу­чууд ерөөсөө л энэ ёсолгоог хийж байна лээ. Морин хуураа толгой дээрээ өргөн ёслоход  ямар гоё харагддаг гээч. 

-Б.Лхагвасүрэн гуай энэ ёсол­­гоог  эрийн гурван наадам­тай холбон ярьсан байна лээ?

-Тийм ээ. Эрийн гурван наадам дээр заавал ингэ тэг гэсэн дүрэм журам байхгүй юм билээ. Ерөөсөө л сэтгэлийнхээ дуудлагаар тэнгэр рүү цоройж гараа дээшээ өргөдөг. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг их дэмжиж, хүндэтгэж, "Тэнгэрлэг хийморьтой, мөнх тэнгэр гэж ярь­даг ард түмэнд хамгийн тохиромж­той ёсолгоо" гэж ярьж байсан.

Онцлох нийтлэлүүд