Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Одонгоо авсан ээжүүд мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ хэрхэн бүртгүүлэх вэ DNN.mn 34 настай эрэгтэй баригдаж буй барилгаас унаж амиа алджээ DNN.mn НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана DNN.mn ФОТО: Автобусны буудлыг тохижуулан, автобусыг чимэглэжээ DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn Одонгоо авсан ээжүүд мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ хэрхэн бүртгүүлэх вэ DNN.mn 34 настай эрэгтэй баригдаж буй барилгаас унаж амиа алджээ DNN.mn НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана DNN.mn ФОТО: Автобусны буудлыг тохижуулан, автобусыг чимэглэжээ DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2012.05.22 09:05

Н.Энхбаярын эмгэнэлт жүжиг моодноос гарч, улс төр сонгуулиар амьсгалж эхэллээ

Сүүлийн өдрүүдэд Н.Энхбая­рын эмгэнэлт жүжиг  хошин шогоор солигдож, моодноос гарахтай зэрэгцэн улс төрийн намууд ха­луун тогоондоо буцалж эхэллээ. Өдөр, шөнө, өглөө, оройгүй хурал­даж, нийслэл, аймаг, УИХ-ын сон­гуульд сойх нэр дэвшигчдийг тод­руу­лахаар бужигнаж байна. МАН ирэх сон­гуульд нөгөө л бэ­лэнчлэх сэт­гэл­гээнд сургасан амлал­туудаа да­вуулан амласныг Аудитынхан бу­цаас­ныг хэлбэрийг нь өөрчлөөд бу­цаад оруулж буй бололтой.

МАН-ын хувьд  одоо явуулж буй үйл ажиллагаа нь нэлдээ сонгуу­лийн амлалт болж байна. Мөн олон мянган гишүүн элсэж байгаа мэдээлэл тараахдаа ч тэднийг мөнгөөр намдаа элсүүлсэн мэдээ­лэл  сонстох болов. АН-ын мөрийн хөтөлбөр таван ерөнхий зүйлтэй аж. АН-аас эсрэгээрээ иргэдээ ажилтай, орлоготой, боловс­рол­той, эрүүл иргэнтэй байхаар тусгаж байгаа аж. Иргэн рүүгээ чиглэсэн, ажилтай, орлоготой иргэнтэй байж улс орон хөгжинө гэж үзээд байгаа.  Гуравдагч хүчин гэж өөрсдийгөө нэрлэдэг МАХН-МҮАН-ын  "Шу­дар­га ёс" эвсэл мөрийн хөтөлбөрөө  Монголоо аврах таван хувьсгал гэж нэрлэн эдийн засаг, улс төр, ний­гэм, соёлын хүрээ, шударга ёс гэсэн хэсгүүдээ бүрдүүлжээ. Гэвч энэ эвслийн зүгээс сонгогчдын тархи угааж, улс төр хийх нь хэрээс хэтрээд байгаа билээ.

Намуудын гол ажиллагаа нь өчигдөр уржигдрын байдлаар   нэр дэвшигчдийг тодруулахад анхаа­рал хандуулсан байна.  Жагсаал­тад орох нэрсийн хувьд АН Н.Ал­тан­хуяг, Р.Гончигдорж, З.Энхболд, Д.Эрдэнэбат,  Х.Тэмүүжин, Ч.Сай­хан­билэг, Баабар нар эхний эг­нээнд явах бол араас нь бүсгүй­чүү­дийг ахиухан жагсаахаар бол­жээ. Иймээс жагсаалтад орох бүс­гүй­чүүдийнхээ нэрийг  эмэгтэй­чүү­дийн бай­гууллагын мэдэлд үлдээв.    МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдав. Энэ намын хувьд баасан гаригт хуралдах Бага хурлаар нь олон зүйл тодорхой болно. Эдний жагсаалтад бичигдэх хүмүүс нь С.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэм­бэ­рэл, С.Баяр, Н.Багабанди, Н.Энх­болд, Д.Саран­гэрэл гэх мэтээр цааш үргэлжлэх нь. Мөн зарим цөөн мандаттай болсон тойргууд дээр бүсгүйчүүд нэр дэвших бо­ломж­гүй үлдэх магадлалтай байгаа учир квотдоо хүргэхийн тулд бүс­гүй­чүү­дийн нэрсийг жагсаалтын сүүл рүү хаях нь тодорхой байна. Харин МАХН-МҮАН-ын эвсэл аль олны танил гэсэн хүмүүсээ той­рог­тоо өрсөлдүүлж, жагсаалтад харин Н.Энхбаярыг эхэнд бичихээр тө­лөв­лөөд байсан ч өөрчлөгдөх магадлал өндөр болоод байгаа. Учир нь Н.Энхбаярыг шүүх хурал ирэх пүрэв гаригт зарлагдсан учраас шүүхийн шийдвэр Н.Энх­баярыг буруутайг тогтоовол нэр дэвших асуудал нь хаагдах юм.

АН, МАН-ын хувьд өчигдөр Нийслэлд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулжээ.  Ардчилсан нам нийслэлд ялалт байгуулбал нэг засаг даргын дөрвөн орлогчийн нэг нь эмэгтэй хүн байна гэж баталжээ.  Мөн МАН, МАХН-МҮАН-ын эвс­лийн Удирдах зөвлөл өчигдөр хуралджээ. МАН-ын хувьд нэр дэвших журмаа энэ үеэрээ хэлэлц­жээ.

Нийслэлийн намын хорооны хурлын хажуугаар зарим тойрог дээр намууд нэр дэвшигчдээ  тод­руулж эхэлчихээд байгаа билээ. Тухайлбал Сүхбаа­тар дүүрэг АН-аас хамгийн түрүүнд хуралдаж, Р.Амаржаргал, Лу.Ган­тө­мөр нар энэ тойрогт өрсөлдөх нь тодорхой болов.  Мөн Говь-Алтай аймагт Б.Ариунсан  нэр дэвшихээр өрсөлдсөн  Ц.Оюундарь,  А.Ам­га­лан нараасаа 70 гаруй хувиар илүүрхэж нэр дэвших эрхээ олж авсан байна.  Б.Ариунсан Нийг­мийн халамжийн газрын дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан нэ­гэн. "Алтан гадас" фракцид харьяа­лагддаг. Өмнөговь аймагт "Ажнай"-гийн Д.Бат-Эрдэнэ гарч ирж, Ц.Баяр­­­сайхан гишүүн нэр дэвших эрхээ авч чадсангүй. Баянгол дүү­рэгт С.Эр­дэ­нэ, С.Одонтуяа гарч ирж Х.Тэ­мүү­жин гишүүн тойргоосоо нэр дэв­ших­гүй нь бололтой. Гэвч тэ­рээр жаг­саалтад орох сураг дуул­даж бай­гаа учраас боломж бүр байхгүй болж байгаа гэсэн үг биш. Хэнтий аймагт АН-аас Гарам­гай­баатар, М.Хүдэрбаатар, Увсаас дэд сайд асан  Д.Нямхүү, Мэнд­сай­хан  гэсэн нэр сонсогдсон.

Ховд, Эрдэнэт, Дорнод, Өвөр­хан­гай, Увс гээд олон аймаг, дүүр­гийн намын хороод  дугаар шилжих мөчид УИХ-д нэр дэвшүүлэх хүнээ сонгохоор хуралдсаар байсан юм.  УИХ-д нэр дэвшүүлэхээр санал болгох хүнээ намууд зүгээр нэг эв найртай бас гаргаад ирж байгаа юм биш. Бөөн маргаан хэрүүл болж буй газрууд ч дуулдана лээ. Мөн зарим дүүрэг, аймгийн намын хороод  хурлаа өнөөдөр, маргааш хийж дуусна. Ингэж тулгаж хийж байгаа нь бас учиртай. Энэ үеэр санаанд оромгүй нэр дэвшигчид буюу "битүү морьд" гарч ирэх ма­гад­лал байгааг эх сурвалж хэлж бай­сан юм.

Мөн МАН-ын анхан шатны байгууллагууд ч өчигдөр хуралдан саналаа Удирдах зөвлөлдөө хүр­гүүл­жээ. Тухайлбал Сонгино­хайр­хан дүүрэгт "Ган хийц" компанийн захирал М.Даваасүрэн, Д.Сумьяа­базар нар нэр дэвшихээр гарч ирсэн байсан. Архангай аймаг МАН-аас сайд Т.Бадамжунай, "Үнэн" сонины эрхлэгч Ж.Мөнхбат нарын нэр тодорчээ. Баянхонгорт Г.Занданшатар, "Ачлал трейд"-ийн захирал М.Билэгт хэмээх биз­нес эрхэлдэг бүсгүй, Сүхбаатарт Р.Буд, Сэлэнгэ аймагт Засаг дарга Ж.Эр­дэнэ­­бат, Төв аймагт М.Энх­болд, Су.Батболд, Баян-Өлгийд Х.Же­кей, А.Тлейхан, Чингэлтэй дүүрэгт Д.Зоригт, Д.Очирбат гэх зэргээр тодорч эхэлсэн байна.

Сонгуулийн үеийн луйвар бул­хай дахиад л болох болов уу гэсэн айдас энэ удаа ч дахин  сэдэрлээ. Цахим үнэмлэхнээс айгаад байгаа Ардын намынхныг ингэж сэжиглэх үндэслэл бас бий. Энэ удаа сон­гогч­дын гарын хээгээр  сонгуулийн санал авна. Иргэний үнэмлэхгүй 14 мянга гаруй иргэн байгаа гэж үзэж байгаа. Үүнээс ч их байх магад­лал­тай. Ц.Нямдорж, Иргэний бүртгэл мэдээллийн Л.Амарсанаа хоёр иргэдэд цагаан хуудас гэдгийг өгч санал авна гэж байгаа. Хуучин ингэж л саналын луйвар хийдэг байсан гэж үздэг. Санал луйвардах олон арга байдаг ч энэ арга нэлээд боломж ихтэй хувилбар нь юм шиг байгаа юм. АН үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй цахим үнэмлэхээ өг гээд байгаа. Улаанбаатар, Дархан,  Эрдэнэтийн иргэдэд цахим үнэм­лэ­хийг үйлдвэрлэх хэмжээний бүтээгдэхүүн, бололцоо нь байгаа гэж тэд үзээд байгаа.  Гэвч Ардын нам тас эсэргүүцээд байсан.  Мөн   саналаа өгсний дараа хурууны хээгээ өгөхийг Ардын намынхан эсэргүүцээд байгаа нь өөрийн эрхгүй хардах сэдлийг бий болгоод байгаа шүү дээ. Хэрвээ хурууны хээ өгөхгүйгээр  яг л хуучин шигээ санал өгвөл дээрх нь цагаан хуудас­тан­гууд  өнөөх луйврын саналын эзэд болон хувирах нь. Ямар ч байсан ойрын өдрүүд улс төрийн үйл явдлаар дүүрэн байх нь. Хэд­хэн хоногийн дараа нэр дэвшигчид бүгд тодорхой болсон байх бөгөөд намуудын Бага хурал, ҮЗХ хурал­даж ёсчилно.

Онцлох нийтлэлүүд